Төрийн албан хаагч мөрийтэй тоглоом болон казино тоглосон тохиолдолд хариуцлага тооцох шийдвэр гаргалаа

Төрийн албан хаагч мөрийтэй тоглоом болон казино тоглосон тохиолдолд хариуцлага тооцох шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хэлэлцэхээр төлөвлөсөн зарим асуудлаа хэлэлцэн шийдвэрлэжээ. Тухайлбал, төрийн албан хаагч мөрийтэй тоглоом болон казино тоглосон тохиолдолд хариуцлага тооцох шийдвэр гаргажээ. Иргэд, олон нийтийн хяналт үүнд чухал гэдгийг Ерөнхий сайд холбогдох сайд нарт үүрэг болгосон байна. Энэ асуудалтай холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ удахгүй 10.30 цагт мэдээлэл хийхээр болжээ.

Тэрээр хэдхэн өдрийн өмнө "Солонгосын казинод манай улсаас хамгийн олон төрийн албан хаагчид тоглодог гэсэн статистик бий.  Засгийн газар төрийн албан хаагчдынхаа цалинг нэмж байгаа ч Солонгост хар ажил хийж байгаа төвшинд аваачиж чадахгүй байна гэсэн үг шүү дээ. Тэр нь сард 4.5-5 сая төгрөг. Гэтэл төрийн албан хаагчид буюу төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлууд казинод тоглодог тоогоор манай улс дээгүүрт орж байна гэсэн судалгаа өгч байна. Энд ямар логик харагдаад байна вэ гэхээр авлигал гэж харагдаад байгаа юм. Дарга нар нь валютынхаа урсгалыг казинод аваачиж тушаагаад байдаг. Төрийн албан хаагчид нь цалин хүрэхгүй Солонгост очиж хар ажил хийгээд байдаг. Монгол Улсын албан бус мөрийтэй тоглоомын систем, далд систем, далд эдийн засаг авлигад живэх дөхсөн байна. Олон судалгаа үүнийг баталж байгаа. Үүнийг цэгцлэхээс өөр арга байхгүй. Дарга бол казино ч тоглох, зээл ч авах, хүүхэд нь сургалтын хөтөлбөрт ч хамрагдах эрхтэй, ямар ч хуульгүй. Тэгэхээр иргэд нь бухимдалгүй яах вэ” гэсэн юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.