Утааны шүүлтүүр дэмжлэг авч чадсангүй

Утааны шүүлтүүр дэмжлэг авч чадсангүй

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөржин хуралдсан. Тэдний хурлыг сунжруулсан асуудал бол мэдээж одоогийн хамгийн том, хамгийн чухал сэдэв болох төсвийн төсөл байлаа.

Ард түмэн, сөрөг хүчний зүгээс хэтэрхий данхар төсөв батлах гэлээ гээд асар их шүүмжлэлд өртөөд байсан эрх баригчид удаан хуралдсаны эцэст төсвөө танахаар болов. Ингэхдээ агаарын бохирдлыг бууруулахад төсөвлөсөн 154 тэрбум төгрөгийнхөө 80 тэрбумыг хасчээ. Үүнд хамгийн их хэл ам дагуулсан яндангийн утаа шүүгчид төсөвлөсөн 54 тэрбум төгрөг багтаж буй талаар эх сурвалжууд хэлж байгаа юм.

Харин яндангийн шүүлтүүрийн 54 тэрбумын танасанд БОАЖ-йн сайд Н.Цэрэнбат ихэд бухимдсан сурагтай. Харин нөгөө талд ард түмэн талархалтай байгаа юм. Гэр хорооллын айлууд утаа багасах эсэх нь мэдэхгүй ийм зүйлд хууртан сар бүр мөнгө төлөхдөө дургүй буйгаа илэрхийлээд байсан юм. Өмнө нь утаагүй зууханд хууртсан гэр хорооллынхон яндангийн шүүгчинд дахин хууртахыг хүсээгүй нь мэдээж шүү дээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.