С.Чинзориг: Хүүхдийн мөнгийг 100 хувьд олговол ОУВС-ийн тохиролцооноос ухарна гэсэн үг

С.Чинзориг: Хүүхдийн мөнгийг 100 хувьд олговол ОУВС-ийн тохиролцооноос ухарна гэсэн үг

Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн хэдэн хувьд олгох талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр, Засгийн газрын өргөн барьсан хуулиар 80 хувийг УИХ дэмжчих юм бол бид нэмж хүүхдийн мөнгө авах 20 хувьд нь дөрөвдүгээр сарын 1-нээс тооцож мөнгийг нь нөхөн олгох юм.

100 хувьд олгоно гэснийг УИХ баталчих юм бол нэмэлт эх үүсвэр болох 40 тэрбум төгрөг хаанаас олох вэ гэдэг асуудал яригдана. Хоёрдугаарт, хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80  хувьд олгоно гэсэн ОУВС-тай хийсэн тохиролцооноос ухарсан байдалд орно. Нэмэлт эх үүсвэр байхгүй, төсвийн тодотгол хийгдэх үү гээд нэлээн мухардмал байдалд орно.

УИХ бол Засгийн газрын өргөн барьсан нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгө олгоё гэсэн болон Ерөнхийлөгчийн нийт хүүхдэд олгоё гэсэн хуулийн төслийг хоёуланг нь хэлэлцье гэж тохирсон. Тиймээс төсвийн байнгын хороон дээр гарсан ажлын хэсэн нэгтгээд, тооцоо судалгаа хийгээд 80 хувиар нь олгох уу, 100 хувьд олгох уу гэдэг гэдгийг шийдвэрлэнэ.

Миний хувьд 80 хувьд олгоё гэсэн байр суурьтай байгаа. Учир нь эх үүсвэр нь одоо төсвийн багцад байгаа. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын багцаас шийдэгдэх бололмжтой  гэж харж байгаа. Харин 100 хувь болговол эх үүсвэрийн мөнгө олох, мөн ОУВС-гийн тохиролцооноос няцахад хүрнэ” гэлээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.