Тайван жагсаалд 60 мянган хүн оролцжээ

Тайван жагсаалд 60 мянган хүн оролцжээ

Ардчилсан нам өнөөдөр сөрөг хүчний үүргээ биелүүлж байна. Эрх баригч намын эргэж хургасан, тооцоо судалгаагүй шийдвэрийн үр дүнд ард иргэд хохирч байгааг эсэргүүцэн улс орон даяар бүх нийтийн тайван жагсаал зохион байгууллаа. Ардчилсан намынхны мэдээлснээр Улаанбаатар хотод төв талбайд 35 мянга, орон нутагт 25 мянга нийт 60 мянган иргэн тайван жагсаалд оролцжээ. Эрх баригчдад Ардчилсан намаас гурван төрлийн заалт бүхий шаардлага хүргүүлсэн ба түүнийхээ шийдлийг нэхэж ийн жагсч буй юм. Тодруулбал, агаарын бохирдлыг бууруулах, татварын нэмэгдлийг цуцлах, үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг зогсоохыг шаардлагадаа тусгажээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.