О.Магнай: Ерөнхий сайдын гол зорилго нь нүүрсний гэрээ, зэсийн наймаа байсан

О.Магнай: Ерөнхий сайдын гол зорилго нь нүүрсний гэрээ, зэсийн наймаа байсан

Ардчилсан намын Нарийн бичгийн дарга О.Магнай "Засгийн газрын 100 хоног”-ийн хүрээнд ямар ажлууд хийгдсэн талаар мэдээлэл хийлээ. Засгийн газар  100хоногийнхоо тайланг тавихтай зэрэгцэн хийсэн түүний мэдээлэл учиртай гэнэ.

Тэрбээр Засгийн газар өөрсдийн хийсэн ажилдаа “онц” дүн тавьсантай санал нийлэхгүй байгаагаа илэрхийллээ.

Тухайлбал, 2016 онд ам.долларын ханш 1850 төгрөг байсан бол өнөөдөр 2470 төгрөг болсон. Иргэдийн худалдан авах чадвар 30 хувиар буурсан. Инфляцийн төвшин 2016 онд 1.2 хувьд хүрч байсан бол өнөөдөр долоон хувьд хүрсэн. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ зургаан хувиар өссөн гэж ойлгож болно. Ядуурал гурван функт, ажилгүйдлийн төвшин таван функтээр нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, МАН өнгөрсөн 1.7 жилийн хугацаанд нэг ч ажлын байр шинээр бий болгоогүй” хэмээн тодотгов.

Түүнчлэн “У.Хүрэлсүх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахдаа үндсэн гурван асуудлыг гол болгосон. Тодруулбал, 807.8 тэрбум төгрөгийн концессын гэрээг хууль зөрчин Засгийн газрын танхимдаа олгосон”, “Хүүхдийн мөнгийг хугацаанд нь эрх тэгш олгоно”, “Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар боловч мэргэжлийн бус ах дүү, хамаатан садны хүрээнд томилгоо хийсэн” гэх шалтгаанаар өмнөх Засгийн газраа унагасан. Харамсалтай нь, өнгөрсөн 100 хоногийн хугацаанд хүүхдийн мөнгийг бүгдэд нь өгсөнгүй, концессын гэрээг хүчингүй болгосонгүй, ах дүү нарын томилгоо эрчээ авлаа.

Өмнөх Засгийн газрынхаа хийж байсныг засч залруулах нь бүү хэл улам бүр дордуулж байна. Жаран тэрбумын хэрэгт улс төрийн хариуцлага хэнтэй ч тооцсонгүй. Энэ бүхнээс дүгнэхэд У.Хүрэлсүх гэдэг хүн зөвхөн нүүрсний гэрээ хийж, зэсийн наймааг гартаа авахын тулд Ерөнхий сайд болсон нь харагдаж байна" хэмээгээд, У. Хүрэлсүхийн Засгийн газарт сөрөг хүчнийхний зүгээс “муу” дүн тавьж буйгаа мэдэгдлээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.