Улсын онцгой комисс яг одоо Говь-Алтай аймагт хуралдаж байна

Улсын онцгой комисс яг одоо Говь-Алтай аймагт хуралдаж байна

Монгол Улсын шадар сайдаар ахлуулсан Шуурхай бүлэг өнөөдөр Говь-Алтай аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссын хурлыг хуралдуулж, өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож яаралтай авах зарим арга хэмжээг авч байна.

Тус аймаг нь Аймгийн аюулгүйн нөөцөд 209 тн өвс, 85 тн тэжээл, сумын аюулгүйн нөөцөд 622 тн өвс, 223 тн тэжээл бэлтгэснийг зарцуулж  дуусчээ. Төсвийн тодотголоор олгосон 244.5 сая төгрөгөөр сумдад өвс тэжээлийн аюулгүйн нөөцийн нөхөн бүрдүүлэлтэд 90 тн өвс, 304.6 тн тэжээл нийлүүлэхээр гэрээ хийгдсэнээс 90 тн өвс сумдад олгогдож  тэжээл татан авах ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.. Аймаг дахь улсын нөөцийн салбараас нийт хадгалагдаж байгаа өвсний 20 хувьтай тэнцэх хэмжээний өвсийг дансны үнээр нь малчдад худалдан борлуулсан аж. Түүгээр зогсохгүй малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор аймагтаа “Өвөл, хаврыг өнөтэй давъя” арга хэмжээний хүрээнд “Арованна”ХХК, “Жинст транс”ХХК, “Галин интернешнл”ХХК, “Алтайн сүрлэг нуруу”ХХК  аж ахуйн нэгжүүд импортын тэжээлийг худалдан борлуулж байна. Өнөөдрийн байдлаар 275 тонн тэжээл зарагдсан нь бүх сумдын нөөцтэй тэнцүү хэмжээний тэжээл малчдын хотонд очжээ. Гэсэн хэдий ч малчид хүнд байгаа гэлээ.     

Онцгой зомиссын хурлын үеэр ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг,Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ бусад холбогдох албаны зүгээс өвөл хаврыг хохирол багатай давах тухайд онцгой анхаарал хандуулж бодлогоор зохицуулалт хийж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авсаар байна. Гол нь авсан арга хэмжээг ажил хэрэг болгох, малчиддаа зөв мэдээлэл өгөх, нөөц боломжийг нь таниулах нь чухал байна. Хаа хаанаа ажилдаа хариуцлагатай хандаж байгалийн зуднаас гадна хариуцлагагүйн зуданд нэрвэгдэхгүй байх ёстойг анхаарууллаа. Мөн аймаг сумдын удирдлагууд ажлын уялдаагаа сайжруулж хүндрэлийн эрсдэлийг тооцож урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахыг үүрэгдлээ.ХХААХҮ-ийн сайд өвөлжилт хүндэрч байгаа сумд руугаа өвс тэжээлээ түлхүү төвлөрүүлж хямд үнээр өвс тэжээл борлуулахаар ХХААХҮЯ-тай бодлогын гэрээ хийсэн аж ахуй нэгжүүдийн аймгийн ХХАА-н газар шахаж ажиллах, тэжээлийг сумдад хүргэж борлуулахад нь хяналт тавихыг даалгалаа   

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.