Бичил уурхай эрхлэгчидтэй холбоотой хуулийн төслийг хэлэлцэхийн түр хойшлуулав

Бичил уурхай эрхлэгчидтэй холбоотой хуулийн төслийг хэлэлцэхийн түр хойшлуулав

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарласан байна. Өнөөдрийн хуралдаанаар Гааль, НӨАТ-ын албан татвараас чөлөөлөх болон Бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн тухай УИХ-ын дарга танилцуулаж хэлэлцлээ.

Бичил уурхай эрхлэгчдийн иргэдийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын тухайд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд эзгүй Д.Сумъяабазар эзгүй байгаа учраас энэ асуудлыг хойшлуулах саналыг дөрвөн гишүүн гаргасан юм. Үүний дараа гишүүдийн горимын саналаар санал хурааж, гишүүдийн олонх дэмжсэнээр өнөөдрийн чуулганы хуралдаанаар дээрх тогтоолын төслийг хэлэлцэхийг түр хойшлуулаа. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.