М.Энхболд: Элчин сайдыг УИХ биш Ерөнхийлөгч томилдог

М.Энхболд: Элчин сайдыг УИХ биш Ерөнхийлөгч томилдог

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаан эхлэх үеэр УИХ-ын дарга М.Энхболд нэгэн залруулгыг хийсэн юм. Учир нь өнгөрсөн долоо хоногт ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилох асуудлыг дэмжсэнийг зарим гишүүд эсэргүүцэж, олон нийт хүлээж авахгүй байгаа юм.

Тэгвэл энэ томилгооны талаар М.Энхболд залруулга хийж “Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг Засгийн газар Ерөнхийлөгчтэй зөвшилцөж оруулж ирээд, УИХ-аар хэлэлцүүлсэн. Түүнээс УИХ томилоогүй. Элчин сайдын томилгоог Ерөнхийлөгч хийдэг. Зарим хүмүүс Элчин сайдын асуудлыг УИХ-д хамаатуулж яриад байх юм. УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын зохион байгуулсан нээлттэй хэлэлцүүлэг чуулганы хуралдаантай давхацсан. УИХ-ын даргын зөвлөл долоо хоногийнхоо хэлэлцэх асуудлыг урьдаас төлөвлөж баталдаг гэдгийг сануулъя. Тиймээс Элчин сайдтай холбоотой асуудлаар зөв мэдээлэл өгөх нь зүйтэй болов уу гэж үзээд, залруулга хийлээ” гэсэн юм. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.