АН-ынхан өргөтгөсөн хурал хийж байна

АН-ынхан өргөтгөсөн хурал хийж байна

Журам ёсоор өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, энэ долоо хоногт чуулганааро хэлэлцэх асуудал дээр байр сууриа илэрхийлэх учиртай. УИХ дахь АН-ын бүлэг өргөтгөсөн хуралдаан хийж байна. АН-ын бүлгийн хуралдаан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан болон бусад намын удирдах бүрэлдэхүүний хүмүүс оролцож байгаа юм. 

Хуралдаанаар энэ долоо хоногт чуулган, байнгын  хороогоор хэлэлцэх хууль, тогтоолын төслөөс гадна цаг үеийн асуудал дээр ярилцаж байна. Тухайлбал, Банкны тухай, Монголбанкны тухай, Төрийн албаны тухай зэрэг хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж, саналаа гаргах юм. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.