Д.Сарангэрэл сайд “Амгалан” амаржих газарт ажиллалаа

 Д.Сарангэрэл сайд “Амгалан” амаржих газарт ажиллалаа

 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал болон НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нар Нийслэлийн Амгалан амаржих газарт ажиллалаа. Сайд Д.Сарангэрэл үйл ажиллагаатай танилцах явцдаа тус амаржих газрын Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг, Мэс засал мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасаг болон Төрөх тасгийн үйл ажиллагааг илүүтэй онцолсон бөгөөд эдгээр тасгуудад үйлчлүүлж буй үйлчлүүлэгчидтэй уулзан тэдний санал сэтгэгдэлийг сонслоо.

Мөн тус амаржих газрын “НЯРАЙН ЭМГЭГ СУДЛАЛЫН ТАСАГ”-ийн нээлтийн үйл ажиллагаад оролцож, нярайн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай “Хүчилтөрөгч өтгөрүүлэгч” болон “Нярайн утлагын аппарат”-ыг хүлээлгэн өглөө.  Энэ үер эмч, эмнэлгийн ажилчидтай уулзаж, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, цаашид хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцууллаа. Тэрээр хэлсэн үгэндээ Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлэх 23 зүйл заалт бүхий үйл ажиллагаа тодорхой болсон. Эдгээрийг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин нь бүрдсэн.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэх, эмнэлгүүдийн харьцангуй бие даасан үйл ажиллагаатай болгох. Мөн Эрүүл мэндийн даатгалын санг нийгмийн даатгалын сангаас салгаж Эрүүл мэндийн салбарт нь өгч зориулалтаар нь ашигладаг болгохоор эхнээсээ шийдвэрүүд нь гараад байна. Ингэснээр иргэдийн нуруун дээр, гэр бүлийн орлогод ачаалал болоод байгаа эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой зардлыг бууруулах боломж бүрдэнэ.

 Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллах ёстой. Нийгмийн эрүүл мэнд, иргэдийн эрүүл мэндийн асуудал болон эрүүл мэндийн салбар иргэд хоорондын хамтын ажиллагаа, үүн дээр нэмээд мэдээж хэвлэл мэдээлэл. Энэ асуудалд дорвитой ахиц гарна гэж харж байна. Эрүүл мэндийн салбарын нэр хүндийг өсгөх, ямар үйл ажиллагаа явуулбал нэр хүнд нь өсөх талаар та бүхэн  ч гэсэн саналаа ирүүлээрэй. Нөгөөтэйгүүр мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллана. Эрүүл мэндийн салбар хийсэн ажлаа олон нийтэд хангалтгүй хүргэж байгаа иймээс олон нийтийн төлөө ажил хийсэн бол түүнийгээ cурталчилан таниулах, мэдээлэх нь чухал гэдгийг онцоллоо.

Үүний дараа сайд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллалаа. Эхлээд эмч эмнэлгийн ажилчидтай уулзаж, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг сонсож, сонирхосон асуултанд хариулт өглөө. Мөн Цахим эрүүл мэнд болон ISO 9001-2015 явцын үйл ажиллагаатай танилцаж, эмнэлгийн удирдлагууд болон тасгийн эрхлэгч нартай уулзаж, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, цаашид хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа талаар танилцуулж, харилцан санал бодлоо солилцлоо.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.