МАН-ын нарийн бичгийн даргаар Ц.Бат-Энхийг улируулан сонголоо

МАН-ын нарийн бичгийн даргаар Ц.Бат-Энхийг улируулан сонголоо

МАН-ын Их хурлаас шинээр бүрдсэн Бага хурал өчигдөр шөнө дөл болтол хуралдаж, намын удирдлагуудаа сонгосон байна. Намын Удирдах зөвлөлийг 29 хүний, Хяналтын хороог 15 гишүүний бүрэлдэхүүнтэй шинээр баталсан тухай бид мэдээлсэн.

Мөн намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгаланг улируулан сонгосон юм. Тус нам өмнө нь хэд хэдэн орон тооны нарийн бичгийн даргатай байсан бөгөөд 2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулсныхаа дараа цөөлж, ганц нарийн бичгийн даргатай болсон.

Энэ үеэс Нарийн бичгийн даргаар Ц.Бат-Энх ажиллаж байсан бөгөөд өчигдөр орой хуралдсан Бага хурлын 360 гишүүний 95,8 хувийн саналаар түүнийг улируулан сонгожээ. Ц.Бат-Энх өмнө нь Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга, “Эрдэнэт” үйлдвэрийн дэд захирал зэрэг албан тушаалыг хашиж байсан байна. 

Ийнхүү МАН-ын удирдлагаар 70-80-аад оны гурван үе тэнгийн шижигнэсэн залуучууд ажиллах боллоо. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.