Улаанбаатар -9oC

БНСУ-д суух элчин хамгийн өрсөлдөөнтэй газар гэнэ лээ

БНСУ-д суух элчин хамгийн өрсөлдөөнтэй газар гэнэ лээ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар ТЕГ-ын дарга Б.Хурцыг ажлаас нь чөлөөлж, Б.Гэрэлийг томилсон юм.  Б.Гэрэл өмнө нь С.Батболдын Засгийн газрын үед Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан билээ. 

Мөн хуралдаанаар Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболдыг эгүүлэн татаж, түүний оронд Б.Хурцыг томилуулах тухай саналыг хэлэлцэн, бүгд дэмжжээ. Энэ саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх аж. БНСУ-д Элчин сайдаар сууж байгаа Б.Ганболдын эрхийн хугацаа дуусаж байгаа тул эгүүлэн татах болжээ.  

Б.Хурц Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн шийдвэрээр 2014 оны арваннэгдүгээр сарын 27-нд Тагнуулын ерөнхий газрын даргаар томилогдож байжээ. Дашрамд өгүүлэхэд Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар явах юм гэсэн яриа аль хавар гарч байсан юм. Энэ үед хэд хэдэн улсад суугаа Элчин сайдын хугацаа дуусч байсан бөгөөд олон хүн БНСУ-д элчингээр суух сонирхолтой байдаг гэсэн. Тус улсад суух элчин хамгийн өрсөлдөөн ихтэй газар гэнэ лээ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.