Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн төслийг УИХ-ын Байнгын хороодтой зөвшилцөнө

Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн төслийг УИХ-ын Байнгын хороодтой зөвшилцөнө

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирч, хөдөө аж ахуй, санхүү, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчны хамгаалал, боловсрол, нийгмийн салбарт хамтран ажиллахаар тохиролцсон. Эдгээр салбарын хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 2017-2018 онд манай улсад 468 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг хуваарилсан бөгөөд үүнээс АХБ-ны энгийн эх үүсвэрээс 404 сая ам.доллар, хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрээс 64 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгохоор төлөвлөөд байна.

 Уг зээл нь хоёр хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай, эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм.

Монгол Улсад хуваарилагдсан зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төслүүдийг тодорхойлохдоо эдийн засгийг төрөлжүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, нийгмийн хамгааллын салбарын тогтвортой байдлыг хангах, ажлын байр бий болгох үндсэн чиглэлийг баримталжээ.

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 95 хувьтай байна

2017 оны эхний хагас жилд иргэдээс ирсэн төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Энэ хугацаанд 325 600 иргэн санал хүсэлт, гомдол шүүмжлэл гаргаснаас 310 615 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгсөн нь 95,4 хувийн үзүүлэлттэй байна.

 Товч мэдээ6

  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд үндсэн чиглэлийн төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, хуралдаанаас гарсан санал, дүгнэлтийг Монголбанкны ерөнхийлөгчид хүргүүлэхээр тогтов.   
  • Дотоодын цэргийн тухай хуульд тусгасан “Дотоодын цэргийн гүйцэтгэх чиг үүргүүдтэй уялдуулан “Дотоодын цэргийн алба-ажиллагааны дүрэм”-ийг шинэчлэн баталлаа
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.