Орос, Монгол, Японы төрийн тэргүүнүүд жүдо бөхийн тэмцээн үзжээ

Орос, Монгол, Японы төрийн тэргүүнүүд жүдо бөхийн тэмцээн үзжээ

Владивосток хотноо Дорнын Эдийн Засгийн Чуулган болж байгаа. Энэ үеэр Олон улсын залуучуудын жүдо бөхийн тэмцээн болсон юм. Тэгвэл өчигдөр орой  ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Монгол Улсын ерөнхийлөгч Х. Баттулга, Япон Улсын ерөнхий сайд Шинзо Абэ нар тус тэмцээний шигшээ барилдаануудыг үзэж,  сонирхжээ.

Фетисов-Арена спорт комплекст болж өнгөрсөн жүдо бөхийг үндэслэгч Жигоро Каногийн нэрэмжит энэ тэмцээнийг ОХУ-ын ерөнхийлөгчийн ивээл дор энэ жил анх удаа зохион байгуулж байна. Цаашдаа жил бүр зохион байгуулахаар төлөвлөгджээ.

1917 онд Владивосток хотод Орос-Японы жүдочид анх удаа халз барилдаан зохион байгуулж байсны 100 жилийн ойд зориулан уг тэмцээнийг санаачилж байгааг ОХУ-ын ерөнхийлөгч В. Путин онцолж хэлсэн байна.

Монгол Улсын ерөнхийлөгч, Япон Улсын ерөнхий сайд нар тэмцээний нэг нэг жингийн ялагчдад шагналыг нь гардуулж өгжээ. Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа Дорнын Эдийн Засгийн Чуулга уулзалт өнөөдөр өндөрлөж байгаа юм.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.