Төрийн өндөрлөгүүд хаана саналаа өгөх вэ

Төрийн өндөрлөгүүд хаана саналаа өгөх вэ

Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтын ирц хангалтгүй байгаа талаар олон хүмүүс бичиж байна. Тиймдээ ч төрийн өндөрлөгүүд саналаа өгч, иргэдээ идэвхтэй байхыг уриалах учиртай.

Тэгвэл тун удахгүй халаагаа өгөх гэж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 11.40 цагт Орос гуравдугаар сургуульд байрлах хэсгийн хороонд очиж саналаа өгөхөөр болжээ. Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 12.00 цагт гэр бүлийн хамт сонгуулийн 1731-р хэсэгт саналаа өгөх аж.

Тодруулбал, "Шинэ Монгол" дунд сургуулиас урагшаа Баянзүрх дүүргийн XXV хорооны байр юм байна.

Харин УИХ-ын дарга, МАН-ын дарга зэрэг цол гуншинтай МАН-аас нэр дэвшигч, УИХ-ын дарга М.Энхболд 11.30 цагаас 23 дугаар сургууль дээр саналаа өгөхөөр болжээ. Тэгвэл АН-ын дарга С.Эрдэнэ 12.30 цагт Төмөр замын өртөөнд саналаа өгөөд мөн тэндээ сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ. 

Энэ удаагийн дахин санал хураалтад 7.2 тэрбум төгрөг зарцуулж буй. Тиймээс иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг холбогдох байгууллагаас уриалсаар байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.