Гадаадад амьдарч буй монголчууд өнөөдөр саналаа өгнө

Гадаадад амьдарч буй монголчууд өнөөдөр саналаа өгнө

Монгол Улсын түүхэн дэх  анхны Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт энэ сарын 7-нд болох билээ. Тэгвэл гадаад улс оронд амьдарч буй монголчууд өнөөдрөөс саналаа өгч,  ирэх дөрвөн жилд эх орныг нь тэргүүлэх төрийн тэргүүнээ сонгох учиртай.

Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээлснээр, гадаад улс орнуудад сонгогчдын  саналын хуудсыг хүргэж дуусчээ.  Харин санал авах үйл ажиллагаа өнөөдөр болон маргааш үргэлжлэх юм.

Монгол Улсын ээлжит Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн сарын 26-нд болж, улс төрийн гурван хүчний нэр дэвшигч өрсөлдсөн. Гэсэн ч, нэр дэвшигчдийн хэн нь ч талаас илүү хувийн санал авч чадаагүй учраас хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийн дунд хоёр дахь санал хураалт явуулахаар болсон юм.

Б.Болортунгалаг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.