МАН сонгуулийн санал тооллогыг луйвардсан уу

МАН сонгуулийн санал тооллогыг луйвардсан уу

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал тооллого 63.8 хувьтай явагдаж байна. Санал хураалтын урьдчилсан дүнгээр АН-аас нэр дэвшигч Х.Баттулга сөрөг намын гишүүдээс 100 мянга гаруй саналаар илт давуу тэргүүлж байгаа билээ. Харин түүний араас МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар удаалж байв. Одоогийн байдлаар хоёрдугаар байрны төлөөх тэмцэл олон нийтийн анхаарлыг хандуулж байна.

 Гэвч СЕХ-оос шууд дамжуулан хүргэж буй санал тооллогын мэдээлэл хоёр удаа гацсаны дараа МАН-аас нэр дэвшигч М.Энхболд тав таван мянган саналаар нэмэгдэж нэр дэвшигч С.Ганбаатарыг тэргүүлж эхлэв. Үе үеийн сонгуулийн үеэр тооллогын нэгдсэн дүнгийн саналын шууд дамжуулалтыг гацааж, сонгуулийн дүн мэдээллийг луйварддаг бичигдээгүй журам бий. Тэгвэл МАН ээлжит луйвраа хийж байна хэмээн иргэд олон нийт фэйсбүүк, твиттерт бухимдан үзэл бодлоо илэрхийлж байна. Энэ үеэр МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар тэргүүтэй хүмүүс мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Сонгуульд идэвхтэй оролцсон Монголын ард түмэндээ талархсанаа илэхийлье. СЕХ-оос үе үеийн сонгуулийг луйварддагаа таслан зогсоохыг хүсч байна. Мөн сонгуульд хамт оролцсон АН, МАН-д талархаж байна. Гэхдээ бид СЕХ-нд үе үеийн сонгуулийг луйварддагаа таслан зогсоох хүсэлт тавьж, Ч.Содномцэрэнтэй уулзахыг хүссэн ч уулзсангүй. Сонгуулийн дүн мэдээллийг гацааж, тав таван мянгаар иргэдийн саналыг луйвардаж байна. Өмнөх сонгуулиудаар ч санал тооллогыг луйвардаж байсан. Тиймээс сонгуулийг шударга явуулъя. Тооллогын үйл ажиллагааг ил тод болгох шаардлагыг СЕХ-нд хүргэж байна” гэв. Ямартай ч удаалж буй хоёр намын хооронд ширүүн өрсөлдөөн өрнөж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.