Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саналаа өглөө

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саналаа өглөө

Төрийн өндөр албан тушаалтнууд ээлж дараалан сонгуулиа өгсөөр байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 11:40 буюу морин цагт саналаа өгнө гэж байсан. Тэгвэл тэрбээр товлосон цагтаа  Орос гуравдугаар сургуульд байрлах хэсгийн хороонд очиж саналаа өглөө.

Тэрбээр саналаа өгснийхөө дараа “Ард иргэд маань сонгуульдаа идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байна. Сонгууль зохион байгуулж байгаа хүмүүс хуулийн дагуу ажиллаж,  иргэдийнхээ саналаа чөлөөтэй илэрхийлэх бололцоог хангаж сайн ажиллана гэдэгт итгэж байна.

Сонгуулиа амжилттай хийгээд сайхан наадацгаая. Бөхчүүд маань бяртай, морьд нь хурдтай, харваачид нь цэцтэй байхын өлзийтэй ерөөл дэвшүүлье. Төр улсын маань ажил үйлс урагштай, түмэн олны маань амьдрал амгалан, бүтээл нь улам их байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” хэмээн хэллээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.