Монголчууд тав дахь Ерөнхийлөгчөө өнөөдөр сонгоно /ФОТО/

Монголчууд тав дахь Ерөнхийлөгчөө өнөөдөр сонгоно /ФОТО/

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн үйл ажиллагаа Улаанбаатарын цагаар 07:00 минутад албан ёсоор орон даяар эхэллээ.
 
Энэ удаагийн сонгуульд МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нэр дэвшин өрсөлдөж буй. Тэдгээр гурван нэр дэвшигчийн төлөө нийт 1.978.298 иргэн 1983 санал авах байрт очиж, саналаа өгнө.

Мөн 44700 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад “түр хасав” тэмдэглээтэй байгаа ба эдгээр иргэд өнөөдөр харьяа санал авах байрандаа амжиж очвол саналаа өгч болох юм. Өөрөөр хэлбэл, хорих ангид хоригдож байгаа, эсвэл гадаадад 60-аас дээш хоногоос зорчсон иргэн саналаа өгөхөөр ирсэн тохиолдолд "Түр хасав" тэмдэглэгээнээс хасч саналыг нь авах боломжтой хэмээн СЕХ-ноос мэдээлэв.

Сонгуулийн үйл явцыг ажиглахаар гадны болон олон улсын байгууллагын урт болон богино хугацааны ажиглагчид ирээд байна. Мөн улс төрийн намуудын 17 мянган ажиглагч сонгуулийн үйл явцыг ажиглана.

Нийт сонгогчдын саналын дүн мэдээг 22.00 цагаас хойш СЕХ-ны байран дахь дэлгэцээр шууд дамжуулан үзүүлэх ба ирцийн мэдээллийн тухайд 12.00, 17.00, 22.00 цагт СЕХ салбар хороодоос авах юм. Үүнээс нэг цагийн дараа хэвлэлийнхэнд ирцийн явцын дүнг танилцуулах аж.

Сонгуулийн санал авах ажиллагаа 22 цагаар дуусгавар болно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.