Үйлдвэрлэл, технологийн гурван парк байгуулна

Үйлдвэрлэл, технологийн  гурван парк байгуулна

Засгийн газар өчигдрийн хуралдаанаас гаргасан 178 дугаар тогтоолоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны саналын дагуу үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг  олголоо.

Тодруулбал “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ, “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ болон “Эрдэнэ хүнс-САМО” ХХК-д тус тус дөрвөн жилийн хугацаагаар олгожээ.

Уг тогтоолоор Үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх, паркийн үйл ажиллагаатай холбоотой байгаль орчныг хамгаалах, дэд бүтцийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагаанд эрхлэх асуудлынхаа хүрээнд зохих дэмжлэг үзүүлж  ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгав.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.