Сурталчилгаа албан ёсоор эхэллээ

Сурталчилгаа албан ёсоор эхэллээ

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийн төлөө өрсөл­дөж буй гурван намын нэр дэв­шиг­чийн албан ёсны сурталчилгаа өнөөдрөөс эхэлж байна. Тодруулбал, парламентад суудал бүхий МАН, АН, МАХН-ын гурван нэр дэвшигч өнөөдөр албан ёсны сурталчилгаагаа эхлүүлж, 21 хоног иргэд сонгогчидтойгоо уулзалт хийх учиртай.

Тэгвэл АН-ын нэр дэвшигч, экс гишүүн, нэрт тамирчин Х.Баттулга албан ёсны сурталчилгаагаа Их эзэн Чингис хааны өлгий нутагт Хэнтий аймгаас морин цагт эхлүүлэхээр өчигдөр хүлгийн жолоо залжээ. Харин МАН-аас нэр дэвшигч УИХ-ын дарга М.Энхболд намынхаа төв байр болох Тусгаар тогтнолын ордоноос сурталчилгаагаа мөн л морин цагт багтаж эхлүүлэх аж. Тэгвэл МАХН-аас нэр дэвшиж буй С.Ганбаатар Төв талбайгаас өглөө эрт сурталчилгаагаа эхлүүлнэ гэсэн мэдээлэл байгаа юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.