Приусны татварыг хэлэлцсэн ч МАН мэдээлэл хийхээс татгалзав

Приусны татварыг хэлэлцсэн ч МАН мэдээлэл хийхээс татгалзав

Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийсэн ч сэтгүүлчдэд мэдээлэл хийсэнгүй. Харин АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж төрийн эрхийг хууль бусаар авсан, цахим машин хакердсан МАН-ын 60 тэрбумын бичлэгийн асуудлыг Тагнуулын байгууллагад шалгуулахаа мэдэгдлээ.

Ардын намын бүлгийн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудын төслийг хэлэлцсэн байна.

Засгийн газар ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдах болсонтой холбогдуулан холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах замаар долоон төрлийн татварыг нэмээд байгаа билээ. Уг нэмэгдэлд хос хөдөлгүүрт буюу "Приус" машины гаалийн онцгой албан татварыг 100 хувь чөлөөлж байсныг 50 болгон бууруулсан юм.

Энэ дагуу холбогдох хуулийн төслийг өнгөрөгч долоо хоногт Сангийн сайд Б.Чойжилсүрэн өргөн мэдүүлж, тавдугаар сарын 1-нээс татварыг 50 хувь хөнгөлөх шийдвэр хэрэгжиж эхэлснээс хойшхи алдагдал хүлээсэн иргэдийн татварыг буцааж өгнө гэсэн утга бүхий мэдэгдэл хийсэн.

Гэсэн ч өнгөрөгч долоо хоногийн баасан гарагийн чуулганы үеэр Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар тийм асуудал байхгүй хэмээгээд долдугаар сарын 1 хүртэл хойшлуулж болно хэмээн мэдэгдсэн юм. Эрх баригчдын ийм алдаатай зөрүүтэй мэдэгдлээс үүдэж нийгэмд олон янзын маргаан үүсээд байгаа юм. Тэгвэл МАН-ын бүлэг энэ асуудлаар байр сууриа нэгтгэсэн бололтой.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.