Д.Бямбасүрэн Монголын эрх ашгийг хамгаалах Ерөнхийлөгч хэрэгтэйг уламжлав

Д.Бямбасүрэн Монголын эрх ашгийг хамгаалах Ерөнхийлөгч хэрэгтэйг уламжлав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж дууслаа. Тус сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авах үеэр Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн үг хэлэв.

Тэрбээр АН-аас нэр дэвшигчид алд хадгийг аяга дүүрэн  сүүний хамт барьж, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ын гишүүд дэмжигчид, эх орноо гэсэн сэтгэлтэй монгол түмнийхээ хүсэл, дэмжлэгийг хүлээж нэр дэвшиж, үнэмлэхээ гардсан эрхэм нөхөр Халтмаагийн Баттулгадаа чин сэтгэлийн баяр хүргэе. Монгол түмний хайртай хүү, монгол төрийн далбааг дэлхийн давцанд мандуулж явсан Баттулга таныг нэр дэвшигчээр тодруулсан АН-ын гишүүд дэмжигчиддээ, монголчууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Нэр дэвшигч нөхөр минь ээ, Монгол төр бол Их Эзэн Чингис хааны төр. Чингис хаан төрийн тэргүүн болохдоо “Би хадааас болж төрийг бэхлэн сахиж, Аргамжаа бол улсыг барин хатуужсуу” хэмээн тангаргалсан билээ. Монгол төрийн үе үеийн удирдагчид энэ гэрээс тангаргыг санаж явдаг. Өнөөдөр монголчуудын шийдэх асуудал өвөрмөгц. Ардчилсан хувьсгалын ачаар монголчууд асар их зүйлийг олж авсан ч гэсэн цаг үеийн долгионд цохигдож, өнгө бүдэгхэн амьдарч байгаа ч гэсэн өнөөдөр Ерөнхийлөгчөөсөө мөнгө харахгүй, хүүхдүүд чихэр горьдохгүй, настангууд дулаан хувцас горьдохгүй ээ. Монголд өнөөдөр Монгол Улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдал, язгуур эрхийг хадгалах төрийн тэргүүн хэрэгтэй. Монголын нийгэмд шударга ёс хэрэгтэй. Бид сонголтоо хийгээд нэг жилийн хугацаа хүрээгүй байна. Сайхан амлалтын цуурай тасраагүй, амлалтаасаа няцсан үйлдлийн тоос замхраагүй байна. Ийм үед монголчууд бид ухаалаг сонголт хийх ёстой. Монголын ард түмний аз хийморийн тэнгэр өндөр байхыг ерөөж байна” гэлээ.

Б.Сумъяа

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.