СЕХ Н.Энхбаярыг бүртгэх боломжгүй гэв

СЕХ Н.Энхбаярыг бүртгэх боломжгүй гэв

СЕХ өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн асуудлаар хуралдаж, шийдвэрээ гаргалаа.  Хуралдаанаас АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд нарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх шийдвэрийг гаргажээ. Харин МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг бүртгэх боломжгүй гэх шийдвэрийг гаргасан байна.

Учир нь СЕХ-ноос Н.Энхбаяр нь нэр дэвшигчийн бүрдүүлэх ёстой баримт, бичиг дутуу буюу хилийн албаны тодорхойлолт хавсаргаагүй, ял шийтгүүлж байгаагүй гэсэн шаардлагыг хангаагүй, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь 5-аас доошгүй жил эх орондоо тасралтгүй оршин суусан байх шаардлагыг хангаагүй гэх зэрэг шалтгаанаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүй хэмээн үзсэн аж.

Энэ үеэр МАХН-ын гишүүд СЕХ-ны байранд жагсаал, цуглаан зохион байгуулсан бөгөөд Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхгүй бол өлсгөлөн зарлах хүртэл арга хэмжээ авна хэмээн мэдэгдлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.