• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

З.Энхболд: Илүү саналын хуудсыг Улсын бүртгэлийнхэн хийсэн гэж хардаж байна

АН-ын удирдлагууд УИХ-ын дарга З.Энхболд болон нэр бүхий гишүүд Төрийн ордонд УИХ-ын даргын өрөөний үүдэнд мэдэгдэл хийлээ. Тэд УИХ-ын сонгуулийн дүнг зарим дүүрэг, хэсгийн хороодод хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас маргааш чуулган хуралдуулах нь хууль бус гэж үзэж байгаа аж.

Энэ талаар УИХ-ын дарга З.Энхболд “Маргааш анхдугаар чуулган зарлагдсан байгаа. УИХ-ын тухай хуульд заасны дагуу анхдугаар чуулганыг зарлахдаа Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан намуудтай зөвшилцөх ёстой. Тэгвэл зөвшилцөх ажил хийгдээгүй байгаа. Тиймээс маргааш анхдугаар чуулганыг хийх нь зохимжгүй байна. Учир нь дөрвөн төрлийн зөрчлийг нягтлах хэрэгтэй байна.

Энэ дагуу Цэцэд өргөдөл өгөөд байгаа. Ер нь сонгуулийн бүх ажил хуулийн дагуу явагдах учиртай. Зөрчлүүдийн хувьд нэгдүгээрт, долоо хоногийн өмнө бидний өгсөн “60 тэрбум төгрөгөөр төрийн албыг зараад, тэр мөнгөөрөө сонгуульдаа орох” тухай МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй нарын бичлэгийг хуулийн байгууллага ямар нэгэн шалгах ажиллагаа явуулсангүй. Тиймээс үүнийг тодруулж, хуулийн байгууллагууд хариугаа гарах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ сонгуультай шууд холбогдож байгаа асуудал.

Хоёрдугаарт, саналын хуудас, хар машины тоо зөрсөн асуудал гарлаа. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 55 дугаар тойрогт гэхэд л саналын хайрцагнаас гарсан буюу гарын үсэг зарж авсан саналын хуудасны тооноос саналын хайрцагнаас гарсан хуудасны тоо 234-өөр нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, сонгогчид санал өгөөгүй хуудас хар машин руу орсон байна гэсэн үг. Энэ зөвхөн нэг тойргийн асуудал юм. Энэ асуудлыг 76 тойргоор нягталж, шалгахгүйгээр анхдугаар чуулган хийх нь хууль зөрчих юм байна.

Гуравдугаарт, зарим газарт саналын хуудас дууссантай холбоотой асуудал. Саналын хуудсыг хувилж болдоггүй. Учир нь тусгай цаасаар хийдэг. Гэтэл дууссан саналын хуудастай аймгууд буюу Баян-Өлгий, Баянхонгор, Хэнтий зэрэг аймгуудад канондсон саналын хуудсаар санал авсан байгаа юм. Энэ нь Сонгуулийн хуулийн 84.1, 99.3, 84.10, 84.14 зэрэг заалтуудыг зөрчсөн. Тиймээс канондсон саналын хуудсуудыг хасч тооцох ёстой. Энэ нь сонгуулийн дүнд нөлөөлж байгаа.

Дөрөвдүгээрт, “Царцааны нүүдэл”-ийн асуудал байна. 18 мянган “царцаа” буюу сонгогч нэг газраас хасагдаж, нөгөө газарт нэмэгдсэн. Тухайлбал, Баянхонгор, Хөвсгөл, Увс гээд олон аймагт нэмэгдсэн байна. Эдгээр сонгогчийг өөрийн биеэр ирээгүй байхад нь итгэмжлэхээр сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгүүлсэн байгаа юм. Уг нь хуульд сонгогч өөрийн биеэр ирж бүртгүүлэх ёстой. Гэтэл эдгээр сонгогчдыг 10 хоногийн өмнө бүртгүүлж, хууль зөрчсөн. Тэднийг бүртгэсэн бүртгэлийн газар хууль зөрчиж бүртгэсэн, СЕХ энэ асуудлыг хэвийн гэж үзсэн гээд сонгуулийн үеэр гарсан түм буман зөрчлийг цагдаа, шүүх нь тогтоосоор байтал үл тоон 76 гишүүнийг тангараг өргүүлэхээр оруулж байгаа нь өөрөө хэт яарсан ажил юм.

Энэ сарын 29-ныг хүртэл анхдугаар чуулганыг хийх цаг хугацаа бий. Тиймээс ядаж энэ дөрвөн  асуудлыг СЕХ, Улсын бүртгэл, хуулийн байгууллагууд нягталж шалгасны дараа хэдэн хүнийг оруулах эсэхийг Ерөнхийлөгч, СЕХ шийдсэний дараа УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх хэрэгтэй. Бид шударга сонгуулийн төлөө хуулийн дагуу явсан сонгуулийн талаар хэлэх үг байхгүй. Монголын ард түмний сонголтыг хүндэтгэх болно. Гэхдээ Монголын төр хуулийн дагуу байгуулагдах ёстой. Ийм олон сонгуулийн зөрчлийн дараа тангарагаа өргөх нь зохимжгүй. Маш олон хууль зөрччихөөд УИХ-ын гишүүн болоод явна гэдэг бол тохиромжгүй байна, МАН-ын гишүүд ээ” гэлээ. Мөн тэрбээр хуулийн болоод төрийн байгууллагууд хийх ёстой ажлаа хийцгээ. Энэ сонгуулийн хуулийн онцлогийг та бүхэн мэдэж байгаа байх. Намууд сонгуулийн ажилд оролцохоо байсан. Бид зөвхөн ажиглалт хийнэ. Бусад бүх бүртгэл болоод санал тоолох, саналын хуудас хэвлэх ажлыг төрийн байгууллагууд хийдэг болсон. Тиймээс ч бид төрийн албан хаагчиддаа найдаж, энэ бүх зөрчлийг гаргахгүй байх гэж сонгуульдаа оролцсон. Гэтэл энэ мэт олон зөрчил гарлаа хэмээлээ. Эдгээр асуудлыг шалгаж дуусахад хоёр долоо хоног хангалттай. Тиймээс энэ хугацаанд хариуцлага алдсан төрийн байгууллагууд ажлаа хийх шаардлагатайг АН-ын удирдлагууд онцолж байлаа.

Энэ үеэр сэтгүүлчид түүнээс зарим асуултад хариулт авлаа.

-Наадам, АСЕМ гээд олон чухал үйл ажиллагаа болох гэж байна. Энэ хариуцлагатай үед төрийн ажлыг ингэж гацаах нь хэр нийцтэй юм бол ?

-Төр байгуулахыг бид огт эсэргүүцээгүй. Харин хуулийн дагуу, ном журмынхаа дагуу л байгуулагдах шаардлага тавьж байна. Хамгийн аймшигтай зүйл бол ганцхан тойргийг шалгахад 234 саналын хуудас илүү тоологдож байгаа асуудал. Бид хар машинд огт эргэлзээгүй. Харин саналын хайрцагт яагаад тэдгээр хуудас илүү орсон бэ гэдэгт л эргэлзэж байна. Бид АСЕМ-аас болж хуулиа зөрчиж, хууль бусаар төр байгуулж болохгүй. Тэгээд ч анхдугаар чуулганыг зөвшилцөөгүй хуралдуулах нь хууль бус.

-Таны шаардлагыг биелүүлэхгүй анхдугаар чуулганыг хуралдуулах боломж байх уу?

-Ер нь Үндсэн хуулийн цэц зарлигийг хучингүй болгох байх. Хуулийн шаардлага биелэгдээгүй байна. Тиймээс хууль бус Их хурал болно.

-Хар машинд илүү саналын хуудсыг хэн хийх боломжтой вэ?

-Уг нь нэг ч саналын хуудсаар зөрөх ёсгүй. Гэтэл ганцхан тойрогт 234 хуудсаар зөрж байгаа нь Улсын бүртгэлийнхэн хийсэн ажил гэж харж байгаа. Тэд ажлаа зохих ёсоор хийсэнгүй. Тийм бохир ажил хийсэн байхад залруулах учиртай СЕХ ч ажлаа хийсэнгүй.

-Канондсон цаасаар санал авсан нь СЕХ-ны буруу гэсэн үг үү?

-Тийм. СЕХ-ны буруу. Учир нь бүх тойрогт 90 хувьтай нь тэнцэх саналын хуудас хэвлэж хүргүүлсэн гэж надад мэдэгдсэн. Гэтэл аль ч тойрог дээр 110 хувийн ирц гараагүй шүү дээ. Дундаж нь 70 хувь байсан. Тэгэхээр СЕХ 90 хувьдаа саналын хуудас хүргүүлээгүй болж таарч байна. Тиймээс хэдийг хүргүүлсэн эсэх гээд шалгах ажил үлдээд байна.

-Санал авах өдөр саналын хуудас дуусчихсан гэх асуудал гарч байсан. Тухайн үед нь яагаад канондсан хуудсаар санал авч болохгүй гэдгийг хэлээгүй юм бэ?

-Тухайн үед нь бид хэлж байсан. Бид өөр өөрсдийн тойрогтоо ажлаад завгүй байсан. Гэхдээ СЕХ-ынхон тийм зүйл хийж болохгүй гэдгээ мэдэж байгаа. Мэдэж байгаа хэрнээ л хийсэн байна.

-СЕХ-оос канондсон хуудас биш. Нэг тойргоос нөгөөд шилжүүлсэн гээд байгаа шүү дээ?

-Канондсон хуудсаар санал авсан гэдгийг Д.Ганбат гишүүн нотолж байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Г.Хосбаяр: Эдгээр 10 аймагт утааны асуудал маш хүнд байгаа
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа
Л.Мөнхбаясгалан: Алт, зэс, нүүрс дуусдаг юм, ус ч дуусна
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •E-Sport
  • •Степпе Арена
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
ХУРААХ
Жиру Францын шигшээн төлөө есөн...
Хүн царцаанууд төрд тэрсэлсэн...

З.Энхболд: Илүү саналын хуудсыг Улсын бүртгэлийнхэн хийсэн гэж хардаж байна

Отгонмягмар 2016-07-04

Сэдвүүд : #Сонгууль  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Г.Хосбаяр: Эдгээр 10 аймагт утааны асуудал маш хүнд байгаа
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа
Л.Мөнхбаясгалан: Алт, зэс, нүүрс дуусдаг юм, ус ч дуусна
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
17 цагийн өмнө өмнө

Г.Хосбаяр: Эдгээр 10 аймагт утааны асуудал маш хүнд байгаа

17 цагийн өмнө өмнө

C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

17 цагийн өмнө өмнө

Л.Мөнхбаясгалан: Алт, зэс, нүүрс дуусдаг юм, ус ч дуусна

17 цагийн өмнө өмнө

“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

17 цагийн өмнө өмнө

Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын цахим системд 444 байгууллагын 23,482 албан хаагч бүртгэгджээ

17 цагийн өмнө өмнө

Эгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ

17 цагийн өмнө өмнө

Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ

17 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

17 цагийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

1 өдрийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

1 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

1 өдрийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

1 өдрийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

2 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

2 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

2 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

САНАЛ БОЛГОХ
2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-11 өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-11 өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-11 өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-11 өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-10 өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

2 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах