• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

В.Баярмаа: Бага насандаа авсан сэтгэлзүйн гэмтэл өсвөр насанд илэрдэг

Нийгмийн эрүүл мэнд, эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа, статистик тандалт судалгаа эрхэлсэн дэд захирал В.Баярмаатай өсвөр үеийн хүүхдийн сэтгэлзүйд тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар ярилцлаа. 
 
-Сүүлийн үед өсвөр үеийнхний сэтгэлзүйн  асуу­дал анхаарал татаж эхэл­лээ. Янз бүрийн хэрэг зөрчилд ч энэ насны хүүхдүүд холбогдох нь ихэсч байна. Тиймээс юуны түрүүнд өсвөр насны хүүхдийн сэтгэлзүйн онцлог нь ямар байдаг талаар ярилцлагаа эхэлье?
-Хүний амьдралын нэг мөчлөгийг л өсвөр үе гэдэг. Өөрөөр хэлбэл, хүүхэд наснаас насанд хүрсэн хүн рүү шилжих шилжилтийн үеийг хэлнэ. Энэ үед тухайн хүүхдэд сэтгэлзүй, бие махбодь болон нийгмийн талаас маш олон өөрчлөлт гарч байдаг. Бие махбодийн өөрчлөлтийг хүн бүр л мэднэ. Гэтэл сэтгэлзүй, нийгмийн талаас ямар өөрчлөлт гардаг вэ гэдгийг төдийлөн мэддэггүй.  Тухайн хүүхэд насанд хүрсэн хүн болж төлөвшихийн тулд нийгэмтэйгээ, бусадтайгаа хэрхэн харилцах ёстой, яаж зөв хандлага, төлөвшлийг олох талаар ярьдаггүй.   Шилжилт гэдэг үгийн цаана “тогтворгүй, байнгын хөдөлгөөнтэй” гэсэн санаа агуулагдаж байдаг. Тэгэхээр, энэ тогтворгүй үедээ л тэд янз бүрийн хариу урвалууд үзүүлдэг.
 
Тухайн хүний сэтгэлзүйд гаднаас ямарваа нэг таагүй хүчин зүйл нөлөөлсний улмаас  гарах зан авирын өөрчлөлтийг хариу урвал гэж ойлгож болно. Хариу урвалыг биеэ даах, эсэргүүцэн сөргөлдөх, дуугүй байх гэх мэтээр олон янзаар ангилж болдог. Дээр нь хэвийн эсвэл хэвийн бус шинж чанартай байж болно.
 
Тухайн өсвөр насны хүүхэд өөрт нь сэтгэлзүйн таагүй асуудал үүсгэсэн хүн рүүгээ чиглэсэн хариу урвал үзүүлэхийг хэвийн шинж чанартай гэж үздэг. Харин тухайн асуудал үүсгэсэн хүнээсээ гадна хавь ойрын бүх хүн рүү  таагүй хариу урвал үзүүлж,  зүрх нь дэлсэх, хөлс нь гарах гэх мэт өөрчлөлт илэрч, бусадтайгаа харилцах чадваргүй болохыг хэвийн бус шинж чанартайд тооцдог. Хэвийн бус хариу урвал нэг, эсвэл олон удаа давтагдаж болно.
 
...Хүүхдийнх нь сэтгэлзүйд ямар нэг байдлаар сэтгэлзүйн таагүй байдал илэрч эхлэх үед нь эцэг, эхчүүд сая нэг юм анзаарч, анхаарал тавьж эхэлдэг. Гэхдээ  “Чам шиг ийм хүүхэд байхгүй”, “Хэнийгээ дуурайсан юм бол” гэх мэтээр зэмлэх, загнах хандлага гаргах нь бий.  Гэтэл хүүхдийн сөрөг зан төлөв  гаргах суурь нь бүр багаасаа тавигдсан байдаг юм. Өөрөөр хэлбэл, таатай уур амьсгалыг бүрдүүлж чадсан  өв тэгш гэр бүлийн орчин тухайн хүүхдийг зөв шийдвэр гаргахад нь нөлөөлдөг...
 
Хэрэв тухайн хүүхдэд байнга ажиглагдаад байвал содон зан төлөвтэй хүүхэд биш байгаадаа гэж ажиглах хэрэгтэй. Содон зан төлөвтэй хүүхэд  өөрийн гэсэн онцлог шинжүүдтэй байдаг. Эдгээр хэв шинжүүд өсвөр насны хүүхдэд анх илрэх, үүсч эхэлж буй тохиолдолд хэзээ ч сэтгэлзүйн эмгэг гэж тооцож болохгүй. Мэдээж, хүүхдийн цөөхөн хувьд нь зан төлвийн содон шинж тэмдгүүд илэрнэ. Тэгэхээр өсвөр насны хүүхдэд хэвийн бус хариу урвал цөөн удаа ажиглагдаж болно гэж ойлгох хэрэгтэй. Харин тэр хариу урвал нь тогтонги шинж чанартай болж,  насанд хүрсэн хойно нь ч хэвээр хадгалагдсаар байвал тухайн хүнийг эмгэг төрхтэй  гэж оношлох боломжтой байдаг. Хэзээ ч өсвөр үеийнхнийг сэтгэлзүйн эмгэгтэй, өвчтэй тухай ойлголт ярьж болохгүй. Аливаа өвчин эмгэгийн эхлэл нь л өсвөр насанд илэрдэг. 
 
-Эцэг, эхчүүдийн хувьд хүүхдээ ЕБС-ийн дунд, ахлах ангид дэвшсэнийх нь дараа “Том болчихлоо”, “Биеэ даачихлаа” гэж үзээд анхаарал халамжаа сулруулах хандлага байдаг. Гэтэл яг энэ үед нь илүү анхаарч байх ёстой юм болов уу. Эцэг,  эхчүүд ер нь өсвөр насны хүүхэдтэйгээ хэрхэн харилцах ёстой  вэ?
-Өсвөр насныхан  эцэг,  эхчүүд гэхээсээ илүү үе тэнгийнхнээ сонсдог. Энэ нь тэд өөрсдийгөө том хүн болж байгаа гэж ойлгодогтой холбоотой. Аль болох өөрсдөө асуудлаа тодорхойлж,  түүнийгээ шийдвэрлэх ёстой гэж боддог. Хэрэв асуудлаас гарах гарц нь олдохгүй байвал амиа хорлохыг оролдох зэргээр үе үе таагүй, сөрөг хандлагууд гаргадаг. Зарим нь гэрээсээ явах,  эсрэг хүйсний хүнтэй гэрлэх, эрт жирэмслэх гэх мэт сөрөг үр дагавар үүсгэхүйц зан үйлээр таагүй байдлаа илэрхийлдэг.  
 
Гэтэл эцэг эхчүүд нэгэнт үр дагавар үүсчихсэн хойно нь анхаардаг нь л хамгийн том асуудал. Бид заавал асуудал гарчихсан хойно нь хүүхдээ анхаарах бус аль болох эрт илрүүлэх хэрэгтэй байна. Ингэж чадвал аливаа сөрөг үр дагавараас сэргийлж чадна. Гэхдээ шилжилтийн  насны хүүхэд бүр буруу шийдвэр гаргадаг гэж ойлговол өрөөсгөл болно. Гэр бүлийн хэн нэг нь архи уудаг, эцэг эх нь салсан зэрэг ямарваа таагүй орчинд багаасаа өссөн хүүхэд л буруу шийдвэр гаргадаг.  Өөрөөр хэлбэл, бага насанд нь үүссэн сэтгэлзүйн таагүй байдал нь тухайн хүүхдэд хуримтлагдаж явсаар өсвөр үед нь  илэрч гарч ирдэг.  Илэрсэнийг нь л бид анзаардаг. Энэ л асуудал болж байна. 
 
-Гэр бүлийн орчин нөлөөлдөг байх нь ээ?
-Асар чухал нөлөөтэй. Хүүхдийнх нь сэтгэлзүйд ямар нэг байдлаар сэтгэлзүйн таагүй байдал илэрч эхлэх үед нь эцэг, эхчүүд сая нэг юм анзаарч, анхаарал тавьж эхэлдэг. Гэхдээ  “Чам шиг ийм хүүхэд байхгүй”, “Хэнийгээ дуурайсан юм бол” гэх мэтээр зэмлэх, загнах  хандлага гаргах нь бий.  Гэтэл хүүхдийн сөрөг зан төлөв  гаргах суурь нь бүр багаасаа тавигдсан байдаг юм. Өөрөөр хэлбэл, таатай уур амьсгалыг бүрдүүлж чадсан  өв тэгш гэр бүлийн орчин тухайн хүүхдийг зөв шийдвэр гаргахад нь нөлөөлдөг. Харин багаасаа таагүй орчинд өссөн хүүхдийн сэтгэлзүйн асуудал шилжилтийн насанд илэрсэн тохиолдолд цэвэр эцэг эхтэй холбоотой.
 
Хүүхэд ч гэсэн асуудлаа шийдвэрлэхдээ эцэг эхээ сонсохоосоо  илүүтэй, үе тэнгийнхнээ сонсдог. Нэг нэгнээсээ суралцана, даган дуурайна. Ер нь хэдий чинээ бага балчир насандаа сэтгэл зүйн гэмтэл авна төдий чинээ шилжилтийн насанд нь тод илрэн гарч ирдэг.
 
-Гэтэл хэт бөөцийлөх, анхаарал халамж тавих нь өөрөө тухайн хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөөтэй гэх юм билээ?
-Миний бодлоор, хүүхдийнхээ эдийн засгийн хэрэгцээг нь хангаснаа бөөцийлсөн гэж хэлээд байдаг юм шиг санагддаг. “Би тийм зүйл авмаар байна”, “Тийм хувцас өмсмөөр байна”, “Тийшээ явмаар байна” гэхэд нь шаардагдах мөнгийг нь өгчихөөд, түүнийгээ “Би бөөцийлсөөр өсгөсөн” гэж ярьдаг.   Гэтэл тэр хүүхдийн сэтгэлзүйн хэрэгцээг хангаж чадсан эсэх нь хамгийн чухал. Хүүхэд хайр халамжаар дутаагүй, эерэг зөөлөн харилцаатай гэр бүлийн орчинд өссөн бол хэзээ ч буруу шийдвэр гаргахгүй.  Тэгэхээр зөвхөн эдийн засгийн бус, сэтгэлзүйн хэрэгцээг нь  хангаж байж, хүүхэд нь зөв шийдвэр гаргах нөхцлийг бүрдүүлдэг гэдгийг эцэг, эхчүүд маань ойлгох хэрэгтэй.  Хамгийн чухал хэрэгцээ нь хангагдаагүйн улмаас л шилжилтийн насны хүүхэд буруу шийдвэр гаргадаг. Тэр бүү хэл, сэтгэлзүйн асуудалд орсноо илэрхийлж буй нэг хэлбэр нь амиа хорлолтод нөлөөлөх нь бий. 
 
-Гэр бүлийн орчноос гадна  шилжилтийн насныхны сэтгэлзүйд сөргөөр нөлөөлөх өөр хүчин зүйл нь юу байна вэ?
-Гэр бүлийн орчноос гадна үе тэнгийнхний  хоорондын харилцаа, улс орны нийгэм эдийн засгийн тогтворгүй байдал нөлөөлнө. 
 
-Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, аймаг нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвүүдтэй хамтран “Амиа хорлохын эсрэг” дэлхийн өдрийг тэмдэглэсэн. Энэ үед өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай холбоотой  гаргасан судалгаанд 13-17 насныхны 23 хувь нь сүүлийн 12 сард амиа хорлох талаар бодож байсан гэсэн дүн гарсан байсан?
-Нийгмийн Эрүүл мэндийн хүрээлэнгээс аймаг, нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвтэй хамтран явуулсан амиа хорлолтын талаарх судалгаа байгаа юм.  Ер нь дэлхий дахинд өсвөр насны таван хүүхэд тутмын нэг нь сэтгэлзүйн асуудалтай гэсэн судалгаа байдаг. Тэр нь үндсэндээ 20 хувь. Тэгэхээр, 23 хувь гэдэг нь дэлхийн төвшнөөс их байна гэсэн үг. Энэ нь сэтгэлзүйн асуудал хүүхэд, өсвөр үеийнхний дунд анхаарал татахуйц төвшинд хүрснийг харуулж байгаа хэрэг. Тархалт 0-3 хувь байхад бага, 3-10 хувь байвал дунд зэрэг, 10-аас дээш хувь байхад өндөр гэж үздэг. Гэтэл 23 хувь гэдэг өндөр тархалтаас хоёр дахин их үзүүлэлт байгаа биз. Өсвөр үеийнхний сэтгэлзүйн асуудал анхаарал татахуйц төвшинд хүрснийг л дээрх судалгааны дүн илтгэж байна. 
 
-Дөрөвхөн жилийн дотор өсвөр насны 95 хүүхэд амиа хорлосон гэсэн харамсалтай дүн ч гарсан байна билээ?
-Баримт, судалгаанд үндэслэж гарсан тоо нь л 95. Өөрөөр хэлбэл,  цагдаагийн хавтаст хэрэгт бүртгэгдсэн  баримт дээр үндэслэж гарсан тоо шүү дээ. 1992-2014 оны хооронд хийсэн 24 жилийн судалгаа байдаг.  Яах вэ, өмнөх судалгаануудтайгаа харьцуулахад,  бага зэрэг багассан юм шиг боловч,  1996-2005 онд тоо оргил үедээ буюу шилжилтийн насны хүүхэд амиа хорлосон тохиолдол 100-г давж байсан. Нийгэм, эдийн засгийн талаас 1995-2005 онд Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн тогтворгүй үе байсан шүү дээ. Тэр ч утгаар, улс орны эдийн засаг, нийгмийн байдал ч хүүхдийн сэтгэлзүйд нөлөөлдөг гэж дээр дурьдсан.   
 
-Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжиж, гадаад улс оронтой илүү нээлттэй харилцаж эхлэх тэр үед буюу 1990 оноос хойш төрсөн хүмүүс л хүний санаанд оромгүй гэмт хэрэгт холбогдож байна гэх хандлага нийгэмд байдаг.  Өсвөр насны хүүхдүүд ч мансууруулах бодис хэрэглээд цагдаагийн байгууллагад саатуулагдсан тохиолдол удаа дараа гарч байна. Америкийн буудалцаан, аллагатай кино эсвэл энэ төрлийн PC тоглоом өсвөр насныхны сэтгэлзүйд нөлөөлөх үү?
-Бусдыг даган дуурайх нь өсвөр насныхны  зан төлвийн онцлогтой холбоотой. “Мансууруулах бодис гэж юу байдаг юм бол, хэрэглээд үзчих юм сан”, “Гоё мэдрэмж төрдөг гэсэн, үнэн болов уу. Би ч бас үзэх юмсан” гэх мэт бусдыг даган дуурайх өсвөр үеийнхний зан төлвийн онцлог нь нөлөөлөөд байгаа хэрэг. Тухайн хүүхдийн өөрсдийнх нь онцлогтой л холбоотой. Эсвэл буудалцаантай кино үзээд хүн алж үзэх ч бодол төрж болно шүү дээ. Мэдээллийн эрин зуун, цахим орчноос хүүхэд сайныг нь ч, саарыг нь ч тусгаж авч болно. Даган дуурайх нь тэдний насны онцлог учраас сайн, муу, ямар сөрөг үр дагавар гарах вэ гэдгийг мэддэггүй.  Мансууруулах бодис хэрэглэх нь сөрөг үр дагавартай гэдгийг мэдэж байсан  ч, хэрэглээд үзчих юмсан гэсэн хүсэл байгаад байдаг. 
 
-Өсвөр насныхан сошиал ертөнц, тэр дундаа цахим гадуурхалд их өртдөг. Энэ нь эргээд сэтгэлзүйд яаж нөлөөлөх вэ? 
-Маш чухал асуудлын нэг нь цахим гадуурхал. Энэ тал дээр БСШУС-ын яам онцгой анхаарал хандуулж, “Цахим гадуурхал цаашаа” гэсэн үндэсний хөтөлбөр боловсруулж байгаа юм билээ. Хүүхэд, өсвөр насныхны дунд цахим орчин ялангуяа фэйсбүүкээр нэг нэгийгээ доромжлох гутаах, янз бүрийн үг хэллэг хэрэглэсэн, дарамталсан  мессэж, мэдээллийг нэг нэгэндээ өгдөг. Тэр нь хүүхдийн  сэтгэлзүйд маш том гэмтэл үүсгэж болно. “Манай ангийн тэр намайг тэгсэн” гэж хүүхэд ярихгүй боловч, сэтгэлзүйд нь том дарамт үүсгэж байдаг. Дарамт удаан хугацаагаар үргэлжилбэл, сэтгэлзүйн эмгэг болох аюултай.
 
Хоёрдугаарт, биеийн хэлбэрийн янз бүрийн эмгэг болж илрэх магадлалтай. Сүүлийн үед хорт хавдрын өвчлөлийн нас залуужиж, зүрх судасны эмгэгд хүмүүс эрт өртөөд байна вэ. Ходоодны шархлаа юунаас болж нэмэгдэв. Ерөнхийдөө далд стресс биеийн хэв шинжүүдээр илэрч байгааг л биеийн хэлбэрийн эмгэгүүд гэж нэрлэдэг. Өсвөр үеийнхний яг энэ асуудал анхаарал татахуйц хэмжээнд хүрчихээд байна.  Цахим орчинд идэвхтэй байгаа маш олон хэрэглэгчдийн өмнө байхын аргагүй болтол нь нэг нэгийгээ доромжилдог. Энэ доромжлол нь тухайн хүүхдийг дарамтад оруулж байдаг.  
 
Тиймээс “Цахим гадуурхал цаашаа” хөтөлбөр хэрэгжээсэй, ажил хэрэг болж,  үр дүнд хүрээсэй гэж хүсч  байна. Цахим ертөнц нэг талаар мэдээлэл хурдан дамжуулах сайн талтай ч, нөгөө талаар сөрөг үр дагавартай. Түүнийг хэрхэн зүй зохистой хэрэглэх, мэдээллийг хэрхэн шүүж авах нь дээрх хөтөлбөрт тусгагдаад явж буй юм билээ. 
 
-Өсвөр үеийнхний сэтгэл­зүйд тулгамдаж буй энэ мэт асуудлыг шийдвэрлэхийн тулд ер нь яах ёстой юм бэ?
-Ярилцах л хэрэгтэй. Өсвөр насныхан өөрийгөө сэтгэлзүйн асуудалтай байгаа гэдгээ мэдэхгүй байх тохиолдол бий. Тэд өөрт тулгарсан ямарваа нэг асуудлаа хэн нэгэнд ярих байдлаар тухайн нөхцөл байдлаасаа гарах ёстой. Ер нь л эцэг,  эхчүүддээ зөвлөхөд, хүүхэдтэйгээ ярилцаж, тэднийг сонсох хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Хэрэв асуудлаа мэдэхгүй, тайлбарлаж чадахгүй байвал тэдэнд сэтгэлзүйч, эрүүл мэндийн ажилтан туслах хэрэгтэй. Сэтгэлзүйчид маш олноороо хэрэгтэй байна. Дээр нь таагүй асуудлыг мартуулахын тулд тэднийг завгүй байлгах хэрэгтэй. Хуучин урлаг соёлын үйл ажиллагаа, спортын тэмцээн уралдаан сургууль даяар өрнөдөг байлаа. БСШУС-ын яамнаас  сургууль бүрт нэгдсэн клуб байгуулахаар төлөвлөж байгаа юм билээ.
 
Сайхан дуу дуулдаг бол дуу дуулж, хөлсөө гартал сагс тоглох юм бол тухайн сэтгэлзүйн  асуудал өөр энерги болж биеэс гадагшилна. Ийм нийгэм рүү чиглэсэн, хүүхдүүдийг нэг нэгнийгээ ойлгох, мэдрэхэд чиглэгдсэн урлаг, соёлын үйл ажиллагааг сайн зохион байгуулах хэрэгтэй байна. Ингээд шийдэгдэхгүй бол сэтгэлзүйчид хандах боломжийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Сургуульд сэтгэлзүйч шаардлагатай байна. Бас сургуулийн эмч хүүхдүүдтэй сайтар  ажиллаж, асуудлыг нь шийддэг болох хэрэгтэй. 
 
-Сургууль бүрт сэтгэлзүйч байх хэрэгтэй тухай яриа миний мэдэхийн нэлээд олон жил яригдлаа. Гэсэн ч, ажил хэрэг болох нь ховор юм?
-Миний хувьд сургуульд сэтгэлзүйч  хэрэгтэй гэсэн байр суурьтай хүний нэг дээ. 
 
-Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд өсвөр үеийнхний сэтгэлзүйн чиглэлээр клиник ажиллаж байгаа гэсэн. Энэ талаар?
-Манайд Хүүхэд, өсвөр үеийн клиник байгаа. Ерөнхийдөө 30 ортойгоор үйл ажиллагаа явуулдаг. Хүүхэд өсвөр үеийн клиникт  асуудлаа шийдвэрлэх сонирхолтой, ар гэрийнхэнтэйгээ дасан зохицож чадахгүй байгаа буюу асуудалтай байгаа нь ойр орчмын хүмүүст нь мэдрэгдчихсэн хүүхдүүд илүүтэй ирж, зөвлөгөө тусламж авдаг. Үйлчлүүлэх хүүхдийн тоо нэмэгдсэн.  Дээр нь аутизм буюу  сэтгэцийн сурах дадлын эмгэгийн өөрчлөлттэй хүүхдүүд манайд их ханддаг. Хэвтэж эмчлүүлэх гэхээсээ илүү энэ талын мэдээлэл авах, зөв талаас нь хүүхэдтэйгээ харилцах, эцэг эхийн боловсролын дээшлүүлэх ажил хийх хэрэгтэй байгаа.
 
-Хэвтэж эмчлүүлэх хүүхдийн тоо хэр нэмэгдсэн бэ?
-Нэмэгдсэн. 2011 онд 36 хүүхэд байсан. 2015 онд 132, 2016 онд 192 болоод нэмэгдсэн. Хэвтэлтийн тоо дөрөв, тав дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа.
 
-Дийлэнх нь ямар шалтгаантай байдаг вэ?
-Дийлэнх нь хэт хөдөлгөөнт, булчин татуулах, орондоо шээх зэрэг эмгэгтэй хүүхдүүд байдаг. Эмгэгийн шалтгаан нь сэтгэлзүй. Харин сэтгэлзүйн шалтгааны цаана гэр бүлийн таагүй байдал, үе тэнгийнхний харилцаа хандлага, шийдвэр гаргаж чадахгүй байдал нөлөөлдөг.  
-Дэлгэцийн донгийн шалтгаанаар эмчлүүлэх хүүхдийн тоо хэр байна вэ?
-Бий бий. Дэлгэцийн донтолттой хүүхдүүд хэвтэж байгаа. Дэлгэцийн донгийн цаана сэтгэлзүйн таагүй байдал л байдаг. Өөртөө таатай байдал үүсгэхийн тулд компьютер дээр хамаг цагаа үрээд байгаа хэрэг шүү дээ. Насанд хүрсэн зарим хүмүүс сэтгэлзүйн таагүй хүчин зүйлтэй тулгарсан үедээ архи уухтай агаар нэг, хүүхдүүд ч гэсэн сэтгэлзүйн аливаа асуудлаа мартахын тулд тоглоом тоглосоор байгаад тодорхой хугацааны дараа донтчихсон байдаг. Үүнийг бүрхүүл эмгэгтэй хүүхдүүд гэж оношлоод байгаа юм. 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ц.Эрдэнэбаатар: Халтиргаа гулгаа үүсгэхгүйн тулд шөнийн цагаар машин, техникүүдийг тогтмол ажиллуулж байна
Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатуулжээ
Найман цагаан мэнгэтэй шар бич өдөр
Өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Гадаад харилцаа
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Нийслэл
  • •Видео мэдээ
  • •Улсын Онцгой Комисс
  • •E-Sport
  • •Степпе Арена
  • •Сэрэмжлүүлэг
ХУРААХ
Намууд доторх “дайн” ширүүслээ
“Монако”-гийн эргэн эрэлт,...

В.Баярмаа: Бага насандаа авсан сэтгэлзүйн гэмтэл өсвөр насанд илэрдэг

Даваахүү 2017-03-16

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ц.Эрдэнэбаатар: Халтиргаа гулгаа үүсгэхгүйн тулд шөнийн цагаар машин, техникүүдийг тогтмол ажиллуулж байна
Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатуулжээ
Найман цагаан мэнгэтэй шар бич өдөр
Өдөртөө 8-10 хэм хүйтэн байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
17 цагийн өмнө өмнө

А.Миеэгомбо: Эрүүл Мэндийн Яамны тендерийн ажлыг хийж гүйцэтгээд, үлдэгдэл мөнгөө авч чаддаггүй ээ

17 цагийн өмнө өмнө

Б.Энх-Оргил өнөөдөр дэлхийн аварга цолны төлөө тулалдана

17 цагийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа

17 цагийн өмнө өмнө

Харилцааны түвшнийг хоёр шат алгасан ахиулсан Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө

18 цагийн өмнө өмнө

"The Mongolz" баг мэйжорын эхний өдөр нэг хожил, нэг хожигдолтой боллоо

18 цагийн өмнө өмнө

Морин хуурын найрал хөгжмийн хамт олон Ром хотноо уран бүтээлээ өргөн барилаа

18 цагийн өмнө өмнө

Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно

18 цагийн өмнө өмнө

Оюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой

18 цагийн өмнө өмнө

“Цагдаа гаальчид” ГЕГ-ыг юу болгоод байна вэ?

18 цагийн өмнө өмнө

Ц.Эрдэнэбаатар: Халтиргаа гулгаа үүсгэхгүйн тулд шөнийн цагаар машин, техникүүдийг тогтмол ажиллуулж байна

18 цагийн өмнө өмнө

Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатуулжээ

18 цагийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй шар бич өдөр

18 цагийн өмнө өмнө

Өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

“Багахангай-Хөшигийн хөндий” төмөр замын төслийн бүтээн байгуулалт 84 хувьтай байна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн Онцгой байдлын газарт ажиллаж, холбогдох үүрэг чиглэлийг өглөө

1 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг мэйжорын эхний тоглолтоо "Imperial Esports" багтай хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 6.0 тэрбум ам.долларт буюу түүхэн дээд хэмжээнд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна

1 өдрийн өмнө өмнө

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс яндан, зуух хөөлөх ажлыг тогтмол хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн эрх зүйн орчныг сайжруулна

1 өдрийн өмнө өмнө

Цахим системд холбогдох мэдээллийг нэгтгэж ажиллахыг үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрыг тохируулагч агентлаг болгох санал

1 өдрийн өмнө өмнө

“Эрдэнэтийн 49”-ийн Д.Эрдэнэбилэг нарыг шүүх ёстой юу, шагнах учиртай юу?

1 өдрийн өмнө өмнө

С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөж байсан ажлын хэсгийг дахиад “задлав” уу

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд мал арвидна

1 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгуулжээ

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын хуралдаанаар үнийн өсөлтийн асуудлаар танилцуулга сонсоно

2 өдрийн өмнө өмнө

МИК-ийнхан ASMMA-ны ээлжит хуралд оролцлоо

САНАЛ БОЛГОХ
2025-11-30 өмнө

Гандантэгчэнлин хийдийн гэрэлтүүлгийн ажил 90 хувьтай үргэлжилж байна

2025-11-30 өмнө

Бичил хорооллын таван байрны фасад дулаалгын ажил дууслаа

2025-11-29 өмнө

Тун удахгүй: “SANTA VILLAGE - САНТАГИЙН ТОСГОН”

2025-11-29 өмнө

“Эрдэнэс тавантоглой” ХК-д хийх хөндлөнгийн аудит эхэллээ

2025-11-29 өмнө

Х.Нямбаатар: Орон сууцны шинэ загвар, ухаалаг шийдэл бүхий төсөл, хөтөлбөрүүдийг эрчимтэй хэрэгжүүлж байна

2025-12-02 өмнө

Битүүмжлэх технологийг ашиглан барилга угсралтын ажлыг үргэлжлүүлж байна

2025-11-30 өмнө

Лаг хатааж шатаах үйлдвэр төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн бүрэн шинжилгээ хийнэ

2025-11-29 өмнө

СХД-ийн эмнэлэгт эмчлүүлж буй хүүхдийн 81 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй байна

2025-12-01 өмнө

Хан-Уул дүүргийн 10-р хорооны өрхийн ЭМТ-ийн барилгын ажил дууслаа

2025-12-02 өмнө

Сүхбаатарын талбайгаас Скай Резорт чиглэлд автобус явна

2025-12-01 өмнө

Х.Нямбаатар: 100-4200 кВт-ын зуухтай ӨЭМТ, хорооны байруудыг ирэх жил хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлнэ

2025-12-01 өмнө

Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болно

2025-12-01 өмнө

Н.Наранбаатар: Хүүхдийн хэвтэн эмчлүүлэх 1280 орыг нэмлээ

2025-11-29 өмнө

Х.Нямбаатар: ТЭЦ-3 орчимд агаар бохирдолтой байгаа

2025-11-29 өмнө

Г.Занданшатар: Төсвийг танаснаар зөв голдиролд нь оруулж чадсан

2025-12-02 өмнө

СХД-ийн 62 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа

2025-12-01 өмнө

Ипотекийн зээлдэгчийн орлогыг хэрхэн тодорхойлох вэ?

2025-11-29 өмнө

“Богдхан уулын хишиг” барилдаан өнөөдөр болно

2025-11-30 өмнө

Л.Энхрийлэн Абу-Дабигийн Их дуулга тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

2025-12-02 өмнө

“Нэр нь үл мэдэгдэх цэргийн бунхан”-д цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

2025-12-01 өмнө

“…“ДЦС IV” компани 1.8 тэрбум төгрөгийн алдагдал гаргасан” гэдэг нь ташаа мэдээлэл байжээ

2025-11-29 өмнө

Төрийн өмчит зарим компанийн удирдлагад хариуцлага тооцно

2025-11-29 өмнө

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Өлзийсайханыг томилжээ

2025-12-01 өмнө

Оросоос авчирсан “Эрдэнэтийн 49”-ийг төрд аваад оносон уу, алдсан уу?

2 өдрийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ухаалаг программ хангамжид шилжүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

МИК-ийнхан ASMMA-ны ээлжит хуралд оролцлоо

2025-12-02 өмнө

БГД-ийн 14 дүгээр хорооны хоёр байрыг дулаалж, фасадыг шинэчиллээ

2025-12-02 өмнө

Нүүрсний хулгай “намын нууц”-д орсон уу?!

2025-12-01 өмнө

Оклахома Сити Тандер улирлын 20 дахь хожлоо байгууллаа

2025-11-29 өмнө

Э.Ариунболд Абу-Дабигийн Их дуулга тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах