• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Агнешка Радваньская: Мария Шарапова эргэн ирэх эсэх нь надад хамаагүй

Теннисний спортын домог болсон тамирчдын нэг Агнешка Радваньскаягийн ярилцлагыг орчуулан хүргэж байна. Тэрбээр өөрийн тухай болон, зодог тайлах эсэх, Мария Шараповагийн эргэн ирж буй талаар сонирхолтой ярилцлага өрнүүлжээ.

Дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэлэгддэг “Профессор” хочит Агнешка эдүгээг хүртэл 20 удаа ялалт байгуулж байсан  төдийгүй дэлхийн хамгийн ашиг орлоготой тамирчдын нэгд зүй ёсоор багтдаг билээ. Ерөнхийдөө 2006 оноос амжилтынхаа гарааг эхлүүлсэн тамирчин бүсгүй дөрвөн наснаасаа л талбайн теннистэй хувь заяагаа холбосон гэдэг. Тэрбээр 1989 оны гуравдугаар сарын 6-нд Польшийн Краковт Роберт Радваньскийн гэр бүлд  төрсөн, эдүгээ 28 настай. Түүнийг теннисний спортод хөтөлж оруулсан хүн бол аав нь. Аавынхаа заавар зөвлөгөөг дагаж, спортын ертөнцтэй танилцаж,  талбайн теннис тоглож эхэлсэн гэдэг. Түүний дүү Урсула ч гэсэн теннисчин.

2009 онд WTA-ийн хүмүүнлэгийн элч төлөөлөгч болж байсан тэрбээр Краковт аялал жуулчлалын чиглэлээр мөн суралцаж байжээ. 2012 оны Форбес сэтгүүлийн мэдээллээр Агнешка дэлхийн хамгийн үнэтэй тоглогчдын наймдугаарт эрэмбэлэгдэж байв. Харин өнгөрсөн онд дэлхийн хамгийн их ашиг орлого олсон 10 тамирчны тавдугаарт бичигдсэн байсан юм. Талбайн теннисний зүлэг ногоон талбайд тод гялалзаж буй тамирчин бүсгүй сүй тавьсан. Өнгөрсөн онд Бразилын Рио де Жанейро хотноо болсон Зуны олимпийн наадмын дараа түүний сүй тавьсан тухай мэдээлэл тархаж байсан удаатай. Түүний сүйт залуу мөн л нэгэн цагт теннисний талбайд тоглож явсан Дэвид Селт билээ. Хосууд 2016 оны есдүгээр сарын 7-нд сүй тавьжээ. Ингээд ярилцлагыг хүргэе. 

-Агнешка, та бүхэл бүтэн 11 жил дэлхийг тойрон, тэмцээн уралдаанд оролцлоо. Энэ хугацаанд теннисний спортоос уйдсан, залхсан удаа бий юу?

-Мэдээж, хүн бүрт л заримдаа тийм бодол төрдөг. Надад ч бас.  Гэхдээ маш цөөхөн удаа. Олон газраар  явж, ялангуяа маш их тоглосны  дараа бид ядардаг.  Нэлээд олон  жилийн турш аялан тоглосны дараа нэг л амжилтаа  үзүүлсээр байх үед  тийм бодол төрнө. Гэхдээ тэр үед бүх зүйл сайхан болтол зүгээр л хүлээх хэрэгтэй гэж би боддог. Аль болох өөрийгөө амрааж, ямар нэг өөр зүйл хийх гэж оролдох хэрэгтэй. Магадгүй хэд хоногоор амралтад явж,  хэсэгхэн  хугацаанд ч гэсэн цэвэр агаарт гарсны дараа бүх зүйл эргэн хэвэндээ ордог доо.

-Өөр ямар нэг зүйл хийх хэрэгтэй гэж хэллээ. Таны хувьд тийм үед юу хийдэг вэ. Бидэнд сонирхуулаач?

-Юу ч хийдэггүй. Зүгээр л амарч, ямар нэг зүйлийн тухай эргэцүүлж, сайтар унтдаг. Зүгээр л энгийн амьдралын хэв маягтаа дахин  шилжинэ.

-Хэзээ нэгэн цагт теннисний спортоос зодог тайлбал өөрийн тань залгамжлагч хэн байх, хүмүүс өөрийн тань тухай юу гэж ярих бол. Энэ талаар бодож байсан уу?

-Олон жилийн турш шилдэг тамирчдын нэг байж,  олон олон “Их дуулга” тэмцээнүүдэд оролцон, олон сонирхолтой тоглолт үзүүлсэн тамирчин байхыг хүсч байна.

-Зодог тайлсныхаа дараа хийнэ гэсэн ямар нэг төлөвлөгөө бий юу?

-Шуудхан хэлэхэд хэцүү байна.  Гэхдээ бодол бий бий. Би зодог тайлсан ч, теннистэйгээ холбоотой ямар нэг ажил үргэлжлүүлэн  хийнэ гэж боддог. Би домог болсон тамирчидтай тоглох дуртай. “Их дуулга”-ын тэмцээнүүдэд оролцож, тэднийг дахин харахыг хүсдэг.  Магадгүй хэдэн жилийн дараа гэхэд теннисний талбайд илүү олон польш теннисчид гарч ирэх байх. Ер нь  “Гранд Слам”-ыг үзэх нь өөрөө надад  хамгийн сайхан мэдрэмж төрүүлдэг юм. Яагаад гэвэл тэндээс л бүх  хуучны танилууд, хуучны танил төрхүүдийг олж харж чадах учраас тэр. Тэр л надад хангалттай.

-Аялан тоглолт, Их дуулга тэмцээнүүдээс хэний тоглолтыг үздэг вэ?

-Сайхан хувцас өмсч, цохиураа барин гүйж буй бүхий л тамирчдыг үзэх сайхан байдаг. Тодорхой хэн нэгнийг үздэг гэж ойлговол өрөөсгөл болно. Бусад хүмүүс ч гэсэн зөвхөн ганц тамирчинг харах гэж теннис үздэггүй шүү дээ.

-Таны хамгийн том айдас, бас аюул юу вэ?

-Ний нуугүй хэлэхэд, би мэдэхгүй байна. Бүх зүйл миний хяналтад байдаг. Магадгүй эрүүл мэнд байж болох юм. Жилийн турш  яг юу болохыг хэн ч хэлж мэдэхгүй шүү дээ. Тэр утгаар ямар ч сонголтгүйгээр теннисний спортыг орхих вий гэдгээс хамгийн их айдаг. Бүх зүйл буруугаар эргэж, гэмтэж бэртчихвэл хэчнээн сайн тамирчин байсан ч, их спортод эргэн ирж чадахгүй болно. Бэртэл гэмтэл гэдэг бүх тамирчдын хувьд аюул, айдас нь байдаг. Урьдчилан хянаж, зайлсхийх боломжгүй учраас тэр л дээ.

-Мария Шарапова сэргээш хэрэглэсэн гэх үндэслэлээр тэмцээнд оролцох эрхээ хасуулсан. Одоо хоёр сар хүрэхтэй үгүйтэй хугацааны дараа  теннистээ эргэн ирнэ. Та түүний талаар ямар бодолтой байна вэ. Тэр тэмцээнд эргэн ирж чадах болов уу?

-Шуудхан хэлэхэд, би яаж мэдэх билээ. Шарапова их спортдоо эргэн ирэх эсэх нь надад хамаагүй. Миний бодлоор энэ асуултыг өөр хүмүүсээс асуух хэрэгтэй байх. Тэд яаж хүлээж авч байгаа талаар ч юм уу. Миний хувьд  мэдэхгүй байна.

-Тэгэхээр таны хувьд Мария Шарапова эргэж ирсэн ч, ямар нэг зүйл өөрчлөгдөхгүй гэж бодож байгаа байх нь ээ?

-Нэг жил завсарласныхаа дараа теннисний талбайд эргэн ирж байгаа учраас шууд л сайн тоглолт үзүүлж чадна гэж бодохгүй байна. Бас тэр өнгөрсөн удаад мөрөө гэмтээчихсэн. Гэхдээ тоглолтын ритм нь хэвээр байх болов уу. Мэдээж эхний раундад хүчтэй өрсөлдөгчдийн нэг байх болно. Маш сонирхолтой сугалаа болох байх.

-Залуу тамирчдын талаар ямар бодолтой байдаг вэ. Дубайн Теннисний аварга шалгаруулах тэмцээнд хэд хэдэн өсвөр насны тамирчид багтсан байсан?

-Японы Наоми Осака насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөх боломжтой тамирчин. Цохилт нь хүчтэй. Теннис тоглох арга барилаа эзэмшчихсэн. Нэлээд хүчтэй өрсөлдөгчдийн нэг. Беллис байна. Гэхдээ түүний талаар сайн хэлж мэдэхгүй байна. Миний бодлоор тэр ахиад сайн суралцах хэрэгтэй. Ер нь би тэдний тоглолтуудыг аль болох бүтэн үзэхийг хичээдэг.

-Дөнгөж теннист хөл тавьж, тэмцээн уралдаанд оролцож эхэлсэн тэр үеийнхээ талаар яриач?

-Дөнгөж тэмцээн уралдаанд оролцож эхэлсэн эхний нэг, хоёр жилийнхээ талаар би одоо төдийлөн сайн санадаггүй. Ямартай ч, Елена Янковичь дэлхийн номер нэг тамирчин байсныг мэднэ. Тэр үргэлж л мундаг байсан. Бас их яриа. Бараг бүтэн цаг ч ярьж чадна. Түүнийг дэлхийд чансааг тэргүүлж байхад би дөнгөж гарч ирж буй залуу тамирчдын нэг байлаа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын эмэгтэй волейболын баг хэсгийн анхны хожлоо байгууллаа
Амари Робинсон 25 оноог авч багаа тэргүүллээ
Волейболын эмэгтэй шигшээ өнөөдөр Кыргызстаны багтай тоглоно
Эмэгтэй шигшээ баг өнөөдөр Тайваны багтай тоглоно

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Халуун сэдэв
  • •Нийслэл
  • •Сагсанбөмбөг
  • •Байнгын хороо
  • •Фото мэдээ
  • •Олимпизм
  • •Эрүүл мэнд
  • •Кино, театр
  • •Бөхийн төрлүүд
  • •Боловсрол
ХУРААХ
Хэн юу хэлэв
Лифтэнд сахилгагүйтвэл....

Агнешка Радваньская: Мария Шарапова эргэн ирэх эсэх нь надад хамаагүй

Даваахүү 2017-03-10

Сэдвүүд : #Бусад  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын эмэгтэй волейболын баг хэсгийн анхны хожлоо байгууллаа
Амари Робинсон 25 оноог авч багаа тэргүүллээ
Волейболын эмэгтэй шигшээ өнөөдөр Кыргызстаны багтай тоглоно
Эмэгтэй шигшээ баг өнөөдөр Тайваны багтай тоглоно
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 минутын өмнө өмнө

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардууллаа

10 минутын өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр

11 минутын өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 19-21 хэм дулаан байна

23 цагийн өмнө өмнө

Монголын эмэгтэй волейболын баг хэсгийн анхны хожлоо байгууллаа

23 цагийн өмнө өмнө

Д.Баньд: Иргэд нийслэлийн суурьшлын бүсэд баавгай харсан тохиолдолд 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

23 цагийн өмнө өмнө

Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

23 цагийн өмнө өмнө

Амари Робинсон 25 оноог авч багаа тэргүүллээ

23 цагийн өмнө өмнө

Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орууллаа

23 цагийн өмнө өмнө

“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

23 цагийн өмнө өмнө

Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал нас уртасна

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Волейболын эмэгтэй шигшээ өнөөдөр Кыргызстаны багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Эмэгтэй шигшээ баг өнөөдөр Тайваны багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүд болно

2 өдрийн өмнө өмнө

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

2 өдрийн өмнө өмнө

2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно

2 өдрийн өмнө өмнө

Сургууль, цэцэрлэгийн шаардлага хангаагүй барилгын компаниудыг хуулийн дагуу арга хэмжээ авна

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайханыг дагаж юу өрнөх вэ?

2026-09-17 өмнө

Л.Болдбаатар: "Муу уран бүтээл хийгээгүй юм байна” гэж өөрөөрөө жаахан ч гэсэн бахархах сэтгэл төрж байна

2026-09-17 өмнө

Монгол Хьюндай эмнэлгийн үүсгэн байгуулагч Ким Бү Соб Казахстан улсын Төрийн одон хүртлээ

2026-09-17 өмнө

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

2026-09-17 өмнө

Н.Учрал:Хөрөнгө оруулах замыг чөлөөлөх нь Засгийн газрын үндсэн чиг шугам

2026-09-17 өмнө

2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-17 өмнө

Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, Ерөнхийлөгч хуулийнханд үүрэг өгөв

2026-09-17 өмнө

Г.Занданшатар “жагсаалт”-аас хасагдлаа

САНАЛ БОЛГОХ
2026-09-15 өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-14 өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

2026-09-15 өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

2026-09-14 өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

2026-09-14 өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

2026-09-14 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

2026-09-13 өмнө

Чэндүгийн олон улсын төмөр замын боомт дэлхийг холбосон логистикийн зангилаа болжээ

2026-09-14 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

2026-09-14 өмнө

Л.Энх-Амгалан: А.Ариунзаяа нарын түгжилмаанууд Монголын төрийг харлуулж, хагалж байна

2026-09-17 өмнө

2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-17 өмнө

Н.Учрал:Хөрөнгө оруулах замыг чөлөөлөх нь Засгийн газрын үндсэн чиг шугам

2026-09-14 өмнө

Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө

2026-09-17 өмнө

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

2026-09-14 өмнө

Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудлаар тохиролцжээ

2026-09-14 өмнө

КОЙКА байгууллага ШУТИС-ийн МТИС-д бодит хөрөнгө оруулалт хийлээ

2026-09-17 өмнө

Г.Занданшатар “жагсаалт”-аас хасагдлаа

2026-09-15 өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

2026-09-13 өмнө

Соёл, урлагийн ажилтны өдөр тохиож байна

2026-09-13 өмнө

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

2026-09-13 өмнө

Таван шар мэнгэтэй цагаан бар өдөр

2026-09-14 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

2026-09-13 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

2026-09-15 өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

2026-09-15 өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

2026-09-14 өмнө

Ачаалал ихтэй уулзвар, замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх үүрэг өгөв

2026-09-13 өмнө

Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт өчигдөр дууслаа

2 өдрийн өмнө өмнө

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

2026-09-15 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах