• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Улсын аварга, удамт малчдынд зочилсон тэмдэглэл

Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилж буй энэ өдрүүдэд манай сурвалжлах баг Говьсүмбэр аймаг, бидний нэрлэж заншсанаар Чойрыг зорилоо. Өвөл өнтэй сайхан байсан болохоор малчдын нуруу тэнэгэр, малын зоо ханагар харагдана. Аймгийн төвөөс 30 гаруй км давхиад л Шивээговь сумын нутаг Сэвхүүл уулын баруунтаа Нүхэн сондуул хэмээх газарт өвөлжиж буй Шивээговь сумын II багийн малчин Баянжаргалын Ганхуягийнд ирэв. Хөх хавсарга, урин хаврын салхи, өтөг бууц үнэртсэн малчны хотонд буухад гурван гэр бариатай байх бөгөөд тэдний дунд энэ жилээс “Улсын аварга малчин”-д олгодог болсон улаан халзтай монгол гэр ч аль хэдийнэ баригдаж, зочдоо хүлээж авахад бэлэн болсон байлаа.

Энэ жил Монгол Улсын хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 75 шалгуур үзүүлэлтийг харгалзан дүгнэж, 103 малчинг “Улсын аварга малчин”, таван малчныг “Улсын хошой аварга”, таван саальчныг “Улсын аварга саальчин”, таван фермерийг “Улсын аварга фермер”, 12 аж ахуйн нэгжийг “Улсын аварга тариаланч хамт олон”, 21 иргэнийг “Улсын аварга тариаланч”-аар Засгийн газраас шалгаруулсан билээ.

Тэдний нэг нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын II багийн малчин Баянжаргалын Ганхуяг юм. Түүнд “Улсын аварга малчин” цол тэмдгийг нь гардуулахаар УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, ИТХ-ын дарга Г.Батзам, Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Т.Бат-Эрдэнэ, ХХААГ-ын дарга Ч.Отгонсүрэн, МААХ-ийн дарга Д.Дэлгэрмөнх, Шивээговь сумын Засаг дарга В.Бат-Эрдэнэ, ЗД-ын орлогч Ж.Цэвээндулам, ИТХ-ын дарга Н.Эрдэнэбат, II багийн Засаг дарга С.Отгонбаатар болон албаны бусад хүмүүс, нутгийн зон олон хуран цуглажээ. “Улсын аварга малчин” Б.Ганхуяг хадам ээж, гэргий, хүүхдүүдийн хамтаар ирсэн зочдоо угтан, улаан халзтай өргөө цагаан гэртээ урин залав. Чихэр, жимс, идээ будаа дүүрэн зассан монгол гэрийн хойморт хүндтэй зочид заларлаа. Энэ өдөр Б.Ганхуягийн хот айл урьдынхаас илүү хөл хөдөлгөөн ихтэй байх ажээ.

Сумаас нь “Улсын аварга малчин” төрсөнд ихэд бэлгэшээж буйгаа Шивээговь сумын Засаг дарга В.Бат-Эрдэнэ хэлээд “Та бүхний дэмжлэг туслалцаатайгаар манай ажилсаг малчин залуу маань “Улсын аварга” малчин боллоо. Б.Ганхуяг маань Дундговийн Эрдэнэдалай сумаас гаралтай. Энэ нутагт ирж суурьшаад 10 гаруй жил болж байгаа малчин хүн дээ” хэмээгээд ирсэн зочдыг танилцуулангаа “Энэ жилээс “Улсын аварга малчин”-д улаан халзтай гэр олгодог болж. Хуучин цагт улаан халзтай гэр харагдвал энэ аваргынх байна гээд хүн бүхэн мэддэг байлаа шүү дээ” гэж хуучлав. Монгол ёсоор зочид гэрийн эзэнтэй тамхилах зуураа мэнд усаа мэдэлцэв.

Ингээд “Улсын аварга малчин”-ы болзол хангасан Б.Ганхуягт Ерөнхий сайдын өргөмжлөл, өргөө цагаан гэр, мөнгөн цом, энгэрийн тэмдэг, үнэмлэхийг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь нар гардууллаа.

“Эх орныхоо дэлгэр сайхан нутагт эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэн, малч ухаан, ажлынхаа арга туршлагаар манлайлсан танд “Улсын аварга малчин” цол хүртээж, өргөө цагаан гэр, мөнгөн цом, энгэрийн тэмдэг, өргөмжлөл олгов. Танд буянт сүргийнхээ хишгийг түмэн олондоо түгээж, дүүрэн баяртай, төвшин жаргалтай байхын ерөөлийг дэвшүүлье. Монгол оронд минь үеийн үед таван хошуу мал багширч, малчин түмний минь магнай тэнэгэр, заяа тэгш, үйлс өөдрөг байх болтугай. Эрдэнэт сүргийг тань малын тэнгэр тэтгэж, эзэн та бүгдийг төрийн сүлд ивээг” гэсэн сайхан үгстэй Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн нарын гарын үсэг бүхий өргөмжлөлийг аймгийн Засаг дарга Г.Батсуурь цугласан олонд уншиж танилцуулаад, Б.Ганхуягт гардуулсан юм.

“Улсын аварга малчин” Б.Ганхуяг олон жил мал маллаж байгаагийн зэрэгцээ “Таван эрдэнэ” хоршооны тэргүүлэх гишүүн, сайхан дуулдаг, бас шүлэг бичдэг, морь уядаг нэгэн ажээ. Тэрбээр сумынхаа сүлд дууны шүлгийг бичсэн бөгөөд сумын захиргаанаас нь ая хийлгэж байгааг энэ үеэр хэлж байсан юм. Түүний гэргийг  Ш.Пагмадулам гэдэг бөгөөд тэднийх ихэр хүүхэдтэй аж. Есдүгээр ангид сурдаг гэх Наранцэнгэл, Наранмандах хэмээх хүү, охин хоёр ажилтай бас авъяастай гэдгийг аав ээж нь төдийгүй нутгийн зон олон хэлж байсан юм.

Харин гэргий Ш.Пагмадуламынх нь ээж Ц.Чимиддулам гуай эдүгээ 80 дөхөж байгаа хэдий ч ач зээ нараа харж, ар талыг нь дааж явдаг гэсэн юм. Хүргэн хүү нь “Улсын аварга малчин” болсонд хөгшин ихэд баярлаж буйгаа илэрхийлээд “Сэтгэл их сайхан байна. Манай хүү даруу тохьтой, тулхтай их нуруулаг хүн. Архи тамхи хэрэглэдэггүй, удам дагасан сайн малчин” хэмээн хүүгээ магтав. “Их сайн хүргэн хүүтэй юм байна шүү дээ та. Хэлж зөвлөдөг зүйл олон байдаг байлгүй” гэсэн сэтгүүлчийн асуултад “Эмээ нь ч  одоо юу хэлэх вэ дээ. Надаар ч юм хэлүүлэхээргүй сайн хүүхдүүд. Мундаг ажилтай. Эмээ нь арыг нь л сайн дааж, хүүхдүүдийг нь харж тус болох юм даа” гэж байв. Насаараа худалдааны байгууллагад ажилласан Худалдааны тэргүүний ажилтан Ц.Чимиддулам гуай 20 гаруй жил мал малласан гэнэ билээ.

Ийнхүү бид “Улсын аварга малчин” Б.Ганхуягийн сэтгэгдлийг сонссон юм. Тэрбээр “Манай аав, ээж хоёр малчин хүн. Би чинь удмын малчин хүн л дээ. Мал маллана гэдэг тийм амар ажил биш. Байнгын ажиллагаа, арчилгаа шаардаж байдаг ажил. Малыг хайрлаж арчилж чадах юм бол мал гэдэг чинь өөрөө л өсдөг амьтан. Малчин хүн гэдэг  тэнгэрийн хараат амьтан л даа. Тэнэгэр явахыг тэнгэр мэднэ. Тэнхлүүн явахыг хоол мэднэ гэдэг шүү дээ. Түүн шиг тэнгэр сайхан бол мал, малчин хоёр сэтгэл тэнүүн байна. Тэнгэр муу байвал мөн мал, малчин хоёрын сэтгэл эвгүйхэн л байна. Мал, малчин хоёрыг байгаль дэлхий өөрөө л шалгачихдаг. Байгаль дэлхийн тэр шалгуурт тэнцээд, ган зудыг гарз хохиролгүй даваад гарахыг л малчин хүн гэж би боддог. Би мал маллаад 20 гаруй жил болж байна. Уугуул нутаг Дундговь аймаг ч, Шивээговьд ирээд 10 гаруй жил болж байна. Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн босгон дээр төр засагтаа ажлаа үнэлүүлээд энэ сайхан улаан халзтай гэр, Монгол Улсын аварга малчин хэмээх алдар цолыг хүртсэндээ туйлын их баяртай байна. Энэ бол ганц миний хөдөлмөр биш олон хүний хөдөлмөр шингэсэн шагнал юм. Ингээд Монгол орныхоо өнцөг булан бүрт өнтэй шинэлж байгаа нийт малчин түмэндээ, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд ажиллаж амьдарч байгаа аав, ээж, болон төрөл төрөгсөддөө, нутгийн зон олондоо удахгүй гарах XVII жарны Алтан унжлагат гал тахиа жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлээд элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан сайхан шинэлэхийн өлзий дэмбэрэлийг бэлгэдэн ерөөе” хэмээсэн юм.

Ц.Жаргал: Малчин хүнд тэсвэр тэв­чээр хэрэгтэй, шан­тарч л болохгүй

Улсын хэмжээнд 103 “Улсын аварга малчин” төрснөөс Говьсүмбэр аймгийн хоёр малчин энэхүү эрхэм хүндтэй алдар цолыг хүртэж, нутаг усныхаа нэрийг дуурсгасан гэдгийг өмнө нь дурьдсан билээ. Говьсүмбэр аймгаас төрсөн хоёр дахь “Улсын аварга малчин” бол Сүмбэр сумын VI багийн малчин Цэндсүрэнгийн Жаргал юм.

Манай сурвалжлах хэсэг үдийн хэрд “Улсын аварга малчин” Б.Ганхуягийнхаас 80 гаруй км-ийн зайд байх Сүмбэр сумын нутаг Галдай хонхорт өвөлжих малчин Ц.Жаргал эгчийнд ирсэн юм. Тэднийх мөн л “Улсын аварга малчин”-д олгодог улаан халзтай гэрээ барьчихжээ. Эднийх тэртээ 1960-аад онд каракул хонины аж ахуйг нүүлгэж, говийн гурван аймгийн малыг тэжээлээр хангах зорилготой, тэжээлийн сангийн аж ахуйг байгуулах үед Увс аймгийн Баруунтуруун сумаас энэ нутагт ирж суурьшжээ. Ц.Жаргал эгч мөн л удам дагасан малчин. Түүний аав Цэндсүрэн нь “Сумын аварга малчин”, нагац ах Г.Цэвээндорж нь  “Улсын алдарт уяач”, нөхөр Г.Очирбат нь “Аймгийн аварга адуучин” байсан ажээ. Гурван хүү нь ч шаггүй уяач төдийгүй “Сумын алдарт уяач” гэнэ. Харин эдүгээ Ц.Жаргал “Улсын аварга малчин” хэмээх цол тэмдгээр энгэрээ мялааж буй нь энэ юм.

Түүнд “Улсын аварга малчин” цол тэмдгийг нь гардуулахаар УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, ИТХ-ын дарга Г.Батзам, Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Т.Бат-Эрдэнэ, ХХААГ-ын дарга Ч.Отгонсүрэн, МААХ-ийн дарга Д.Дэлгэрмөнх, Сүмбэр сумын Засаг дарга П.Амарсайхан, VI багийн Засаг дарга Д.Мандахбаяр болон албаны бусад хү­мүүс, нутгийн зон олон тэд­ний хотонд хүрэлцэн ирсэн юм.

“Улсын аварга малчин” Ц.Жаргал “Монгол түмний уламж­лалт баяр цагаан сарын бос­гон дээр “Улсын аварга малчин” цол тэмдгийг хүлээж авч байгаадаа маш их баяртай байна. Малчид бид чинь цаг сайхан бол хэчнээн сайхан сэтгэл амар, нуруу тэнэгэр байдаг гээч. Цагийн аясаар ажил албаа зохицуулан мал аж ахуйгаа эрхэлдэг. Энэ жил манай нутагт өнтэй сайхан өвөл боллоо. Манайх энд 15 жил өвөлжиж байна. Баянбулаг маань үнэхээрийн сайхан нутаг. Би таван хүүхэдтэйгээ амьдардаг. Гурван хүү, хоёр охинтой. Гурван хүү маань гурвуулаа алдарт уяач, том хүү маань мянгат малчин, хоёр охины маань нэг нь цэцэрлэгийн багш, сэтгүүлч мэргэжилтэй, нэг нь тогооч. Миний таван хүүхэд үнэхээр ажилсаг гэж би боддог. Мөн би хоёр сайхан бэртэй. Нэг бэр минь Говьсүмбэр аймагт ажилладаг. Нөгөө нь эмзүйчээр ажилладаг. Хоёр сайхан бэр байна. Ер нь мал дагасан хүн хоосон хонодоггүй юм.

Яах вэ, жилийн дөрвөн улиралд малаасаа холдохгүй байх хэрэгтэй дээ. Малчин хүн цастай, бороо­той, нартай үед ч малаа мал­ла­саар байдаг. Хамгийн гол нь шан­тарч  болохгүй. Залуу бай­хад шантрах үе гардаг л юм. Хэр­вээ шантарвал мал маллаж чадах­гүй. Тиймээс залуу малчдад хэлэ­хэд, малчин хүнд тэсвэр тэв­чээр хэрэгтэй байдаг юм. Шан­тарч л болохгүй. Тэгсэн цагт малынхаа буянг үзнэ шүү гэж хэлье. Ер нь тэгээд залуу хүмүүс бүгдээрээ л ажилтай байвал сайхан амьдарна шүү дээ. Ингээд  XVII жарны Алтан унжлагат гал тахиа жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлээд, төрлөөрөө төвшин амгалан элгээрээ энх амар, төр улсаараа элбэг дэлбэг, төрөл садан хотлоороо сайхан шинэлцгээгээрэй” хэмээн сар шинийн мэнд дэвшүүлсэн юм.

Нутаг усныхаа нэрийг улс даяар дуурсгасан улсын аварга, удамт малчдынд зочилсон тэмдэглэлээ энд хүргээд өндөрлөе. Монгол түмэн минь айл хотлоороо амар мэнд, сар шинэдээ сайхан шинэлээрэй.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Дорнод аймгийн Матад суманд хээрийн түймэр гарчээ
Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр
Ялимгүй хур тунадас орно
Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Степпе Арена
  • •Нийтлэл
  • •Уул уурхай
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Олимпизм
  • •Сагсанбөмбөг
  • •Гадаад харилцаа
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Эрүүл мэнд
  • •Сурвалжлага
ХУРААХ
“Манчестер Юнайтед” шөвгийн...
“Реал” 43 тоглолт дараалан гоол...

Улсын аварга, удамт малчдынд зочилсон тэмдэглэл

Энхцэцэг 2017-02-23

Сэдвүүд : #Аймгуудын мэдээлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Дорнод аймгийн Матад суманд хээрийн түймэр гарчээ
Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр
Ялимгүй хур тунадас орно
Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
54 минутын өмнө өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

1 цагийн өмнө өмнө

Дорнод аймгийн Матад суманд хээрийн түймэр гарчээ

1 цагийн өмнө өмнө

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

1 цагийн өмнө өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 цагийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

1 цагийн өмнө өмнө

Ялимгүй хур тунадас орно

16 цагийн өмнө өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

16 цагийн өмнө өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

16 цагийн өмнө өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

23 цагийн өмнө өмнө

Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

23 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

МАОЭНХ болон БНСУ-ын хөрөнгө оруулалттай МУНТУСА ХХК хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

1 өдрийн өмнө өмнө

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

1 өдрийн өмнө өмнө

Монголын охид Грекийг хожиж, олимпиадад 7-р байр эзэллээ

1 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Уулаараа ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2 өдрийн өмнө өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй хөх луу өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 13-15 хэм дулаан байна

2026-09-26 өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-26 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-09-26 өмнө

Бага зэргийн бороо орно

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-09-22 өмнө

2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-24 өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2026-09-23 өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

2026-09-24 өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

2026-09-22 өмнө

Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийг бид төлж байна

2026-09-22 өмнө

"Ачит Ихт" компани Орхон аймгийн ЕБС-д Химийн кабинет байгуулж өглөө

2026-09-22 өмнө

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

2026-09-25 өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2026-09-23 өмнө

“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлт болно

2026-09-24 өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-25 өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-22 өмнө

Б.Эрдэнэсүх эхнэр болон хүүхдийнхээ сэтгэцэд учирсан хохиролд 43 саяыг төлөхөөр болов

2026-09-24 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-09-23 өмнө

Мөрөөдөл биелсэн 5 жил: Мөсөн Өргөөний түүхт ой

2026-09-22 өмнө

Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Малайзын багтай тоглоно

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-24 өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

2026-09-22 өмнө

Татвар, НДШ-ийн өртэй ч зөвшөөрөл авах, сунгах эрх зүйн зохицуулалт бүрджээ

2 өдрийн өмнө өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-24 өмнө

Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-24 өмнө

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг нь цайруулах уу?!

2026-09-24 өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2026-09-22 өмнө

Таван шар мэнгэтэй шарагчин гахай өдөр

2026-09-25 өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

2026-09-24 өмнө

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил үргэлжилж байна

2026-09-22 өмнө

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ багтай Нипалын багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах