• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Өнөөдрөөс эхлэн эмнэлгүүд согтуурсан иргэдийг хүлээн авахгүй

УИХ-ын чуулганы хуралдаан 51.3 хувийн ирцтэйгээр эхэл­сэн юм. Хуралдааны эхэнд  Цаг­даагийн албаны тухай хуу­лийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй Цаг­даа­гийн албаны тухай хуульд алба хаагчийн эрх зүйн байдал болон цагдаагийн байгууллагын зарим үйл ажиллагаатай холбоотой харилцааг тусдаа хуулиар зохицуулахаар тусгасан.
 
Гэвч дээрх зохицуулалтуудыг агуул­сан тусгайлсан хууль одоог хүртэл батлагдаагүйн улмаас цаг­даагийн алба хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгаа, хөдөлмөрийн дотоод харилцаа зэрэг олон зохицуулалтууд нь Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг журмаар зохи­цуулагдаж байгаа юм. Мөн биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэхтэй хол­боо­той харилцааг зөвхөн жур­маар зохицуулж иржээ. 
 
Тиймээс хуулийг шинэчлэн боловсруулж, дээрх дутагдалтай заалтуудыг нэмж байгаа юм. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Чинзориг “Цалин хөлсний талаар Хөдөлмөрийн тухай хуульд заагаад өгчихсөн байхад энэ хуульд цолны цалин гэдэг юм нэмээд оруулаад ирчихсэн байх юм. Цолны цалин, цалин хөлс гэж тусдаа байх шаардлагатай юу” гэдгийг тод­рууллаа. Үүний хариуд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “С.Чинзориг гишүүний хэлж байгаа нь зөв. Дараа нь энэ хуульд өөрчлөлт оруулах шаардлага гарвал хасчих байх. Ер нь цагдаа нар бол халуунд халж, хүйтэнд хөрж явдаг. Хамгийн хүнд хүчир алба хашдаг хүмүүс атал 600-700 мянган төгрөг авдаг” гэлээ. Харин УИХ-ын гишүүн Л.Болд “Ц.Нямдорж даргын ярьж байгаатай санал нэг байна. Үнэхээр цагдаагийн албан хаагчийн нийгмийн асуудалд анхаарах ёстой. Хоёрдугаарт, цагдаа хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах эрхийг нь бүрэн хангах хэрэгтэй. Цагдаагийн генерал гэдэг цол олгох хэрэг байна уу” гэв. Асуултын хариуд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Цагдаагийн генерал цол олгодог 40 гаруй улс орон байдаг. Бие даасан улс хэдэн генералтай байхад буруудаад байх юу байх вэ дээ. Төртэй улсад байдаг л асуудал” хэмээн тайлбарлав.
 
Ийнхүү хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгээс ирүүлсэн зарчмын зөрүүтэй зургаан санал тус бүрээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ. Мөн хуулийн төслийг бүхэлд нь батлахыг 93.9 хувийн саналаар дэмжив.
 
Цагдаа хүчрэхгүй болсон үед дотоодын цэрэг дэмжлэг үзүүлнэ
 
Үүний дараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дотоодын цэргийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлд Дотоодын цэргийг сэргээн байгуулах асуудлыг тусгасан юм.  Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Л.Болд, “Чуулганы өнөөдрийн хуралдааны хуваарьт Дотоодын цэргийн тухай хууль ороогүй байсан. Дотоодын цэрэг байгуулах асуудал дээр УИХ нэлээд нухацтай хандах хэрэгтэй. Дотоодын цэрэг гамшгийн үед ажиллана гэж хуульчилсан байна Онцгой байдлын байгууллага гэж байгаа шүү дээ” гэв. Үүнд нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, “Дотоодын цэрэг 1922 онд байгуулагдаж, монгол төрийн төлөө ажиллаж байсныг 2014 онд татан буулгасан. Татан буулгасан нь буруу боллоо гээд Д.Дорлигжавын үед хууль өргөн барьж байсан.
 
Үүнийг нь одоогийн Хууль зүйн яамныхан дахин өргөн бариад хэлэлцээд явж байна. Дотоодын цэрэг хамгаалалтын үйл явц хариуцна. Гамшиг гарсан үед буюу цагдаа хүчрэхгүй болсон үед дотоодын цэрэг дэмжлэг үзүүлж ажиллах юм” гэсэн хариу тайлбар хийв. Ийнхүү гишүүд хэлэлцэж буй асуудлаар асуулт асуусаны дараа байнгын хорооны түвшинд гарсан 38 зарчмын зөрүүтэй санал тус бүр дээр санал хураалт явуулав. Ингээд хуулийг бүхэлд дэмжих эсэх дээр санал хураалт явуулахад олонх дэмжлээ.
 
Хөгжлийн банкны хуулиар МАН-ын бүлэг завсарлага авлаа
 
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэж, батлав. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр асуух асуулттай гишүүн байгаагүй тул холбогдох бусад хуулийн төслөөр санал хураалт явуулаад, бүхэлд нь баталсан юм. Үүний дараа Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Энэ үеэр мөн л асуух асуулттай гишүүн байсангүй.
 
Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулаад, санал хураалт явуулж батлав. Дараагийн асуудал нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлэг байлаа. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Өнөөдөр энэ хуулийг хэлэлцэх гэхээр Дэгийн тухай хууль талаасаа болохгүй болчихсон асуудал бий. Төсвийн байнгын хороон дээр хуулийн зөрчилтэй асуудлыг хэлэлцээгүй зүйл бий. Яг энэ байдлаар явна гэхээр хуулийн зөрчлийг арилгаагүй хэлэлцсэн болчихно.
 
Гэхдээ хуулийг нь баталж гаргахгүй бол одоо чуулган завсарлах гэж байна. Хавар гэхэд бизнес цикл эхэлнэ. Тиймээс энэ баасан гараг гэхэд баталж гаргах нь зүйтэй” гэлээ. Тиймээс УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Д.Тэрбишдагва нар маргааш /өнөөдөр/ хэлэлцэх нь зүйтэй гэдэг байр сууриа илэрхийлсэн. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нэг хоногийн завсарлага авах хүсэлт гаргав. Ингээд Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр УИХ дахь МАН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өгөв.
 
Хэнтий хан уулын Бурхан халдун уул хэмээн нэрлэв
 
УИХ-ын чуулганы хуралдаа­наар Засгийн газраас өргөн мэдүүл­сэн “Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.Монгол Улсын Ерөнхийлөгч үндэстний өв соёлыг хадгалж хамгаалах, сурталчлан таниулах үүднээс 2010 онд Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийн байгалийн болон соёлын хосгүй гайхамшигт үнэ цэнийг тодорхойлж Дэлхийн өвд бүртгүүлэх тухай зарлиг гаргасан.
 
...“Байнгын хороон дээр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Х.Нямбаатар нар хэвлэлийг нэлээд буруутгасан байна. Манай улс төрчид сэтгүүл зүй, сошиал хоёроо ялгах хэрэгтэй байна. Үүнд маш том андуурал явж байна. Сошиалд яригдсан зүйлийг сэтгүүл зүй гэж ойлгоод байна. Аливаа асуудлыг нийтэд нялзааж ойлгох буруу. Энэ байдлаар МАН-ын 65 гишүүн хэвлэлийн эсрэг байгаа мэт харагдуулж байна” хэмээн бухимдав. Үүний дараа УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Эдийн засаг хүнд үед Эрүүгийн хууль аж ахуй нэгжид дарамт учруулж мэдэх юм. Ийм хуулийн төсөл оруулж ирж байгааг дэмжихгүй байна” гэлээ...
 
Уг зарлигийг хэрэгжүүлж, холбогдох ажиллагааг хийж гүйцэтгэснээр ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганы 2015 оны долдугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг гэсэн өвийг хэлэлцэн баталж, Дэлхийн соёлын өвд бүртгэсэн. Гэтэл нэр дэвшүүлэх материал боловсруулах бэлтгэл ажлын явцад Бурхан Халдун уулын нэр нь Монголын газрын зурагт тэмдэглэгдээгүй байжээ.Иймд Монгол Улс энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болсон учир Хэнтийн нурууны далайн төвшнөөс дээш 2361.5 метрт орших Хэнтий Хаан уул гэсэн тоот өндөрлөгийн албан ёсны нэрийг Бурхан Халдун уул болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн юм.
 
Хэлэлцүүлгийн шатанд олонх дэмжсэн тул хуулийн төсөл батлагдлаа. Мөн үеэр УИХ-ын дарга М.Энхболд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, УИХ-ын  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо ойрын хугацаанд тус хуулийн талаар олон нийтэд зөв зүйтэй мэдээлэл өгөх нь зүйтэй гэсэн үүрэг өглөө. 
 
Д.Сарангэрэл: Ц.Гарамжав, Х.Нямбаатар нар сэтгүүл зүй, сошиал хоёроо ялгах хэрэгтэй 
 
УИХ-ын үдээс хойших хуралдаанаар Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг баталлаа. Цагдаагийн алба хаагч согтуу иргэдийг шууд эмнэлэгт авчирч байгаа нь эмнэлгийн  өдөр тутмын үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг байна.
 
Согтуугаар эмнэлэгт хүргэгдэн ирсэн иргэд эмч нарт үзүүлэхгүй агсам тавих, зодох, зүй бусаар авирлах, эмнэлгийн багаж төхөөрөмж, эд хогшлийг эвдэх, эмнэлгийн орчныг бохирдуулах, эмч, эмнэлгийн ажилчдыг доромжлох, заналхийлэх, зодож гэмтээн эрүүл мэндээр хохироогоод зогсохгүй бусад эмчлүүлэгчдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг аж. Агсам согтуу тавьсан этгээдийн эсрэг хүч хэрэглэх боломж, өөрсдийгөө хамгаалах  арга хэрэгсэл, эрх зүйн орчин эмч, эмнэлгийн ажилтнуудад байдаггүй тул өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсоор байгаа юм. Тиймээс эрүүлжүүлэх асуудлыг цагдаагийн байгууллагад шилжүүлэхээр хуулийн төсөлд тусгасан байна.
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү санал хураалт явуулахад гишүүдийн 71.4 хувь дэмжиж, батлав. Хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.
 
Үүний дараа Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Байнгын хороон дээр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Х.Нямбаатар нар хэвлэлийг нэлээд буруутгасан байна. Манай улс төрчид сэтгүүл зүй, сошиал хоёроо ялгах хэрэгтэй байна. Үүнд маш том андуурал явж байна. Сошиалд яригдсан зүйлийг сэтгүүл зүй гэж ойлгоод байна. Аливаа асуудлыг нийтэд нялзааж ойлгох буруу. Энэ байдлаар МАН-ын 65 гишүүн хэвлэлийн эсрэг байгаа мэт харагдуулж байна” хэмээн бухимдав. Үүний дараа УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Эдийн засаг хүнд үед Эрүүгийн хууль аж ахуй нэгжид дарамт учруулж мэдэх юм. Ийм хуулийн төсөл оруулж ирж байгааг дэмжихгүй байна” гэлээ.
 
Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлсний дараа дугаар шилжих мөчид зарчмын зөрүүтэй 52 саналаар санал хураалт явуулж байлаа.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Говийн бүсэд 1500 ажлын байр бий болох Бортээгийн ордын үйл ажиллагаа эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Онцгой байдлын байгууллагын ажилтан, алба хаагчидтай уулзлаа
Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Чуулган
  • •Нээлттэй сонсгол
  • •Нийтлэл
  • •Уул уурхай
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •E-Sport
  • •Байнгын хороо
  • •Гэмт хэрэг
  • •Степпе Арена
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
NBA-ын өнөөдрийн шилдэг 10 (17.02.09)
Хэн, юу хэлэв

Өнөөдрөөс эхлэн эмнэлгүүд согтуурсан иргэдийг хүлээн авахгүй

Отгонмягмар 2017-02-10

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Говийн бүсэд 1500 ажлын байр бий болох Бортээгийн ордын үйл ажиллагаа эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Онцгой байдлын байгууллагын ажилтан, алба хаагчидтай уулзлаа
Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
7 цагийн өмнө өмнө

Говийн бүсэд 1500 ажлын байр бий болох Бортээгийн ордын үйл ажиллагаа эхэллээ

7 цагийн өмнө өмнө

Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын хучилтын ажлыг есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгана

7 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ

7 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Онцгой байдлын байгууллагын ажилтан, алба хаагчидтай уулзлаа

7 цагийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй улаан бар өдөр

7 цагийн өмнө өмнө

Бороо, уулаараа нойтон цас орно

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын эрчим хүч, авто зам, цэвэрлэх байгууламж, үерийн хамгаалалтын сувгийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олгов

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

1 өдрийн өмнө өмнө

Бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно

2 өдрийн өмнө өмнө

Хуурамч санхүүгийн тайлан ашиглан санхүүжилт завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

2 өдрийн өмнө өмнө

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана

2 өдрийн өмнө өмнө

Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна

2 өдрийн өмнө өмнө

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

2 өдрийн өмнө өмнө

“Ачит-Ихт” ХХК нь 1 сая орчим мод үрээр суулгаж, тарьж ургуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Хоёр сая хүртэлх хувийн орлого дээр татвар төлөх заалт 2028 оноос хэрэгжинэ

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

2 өдрийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2026-06-18 өмнө

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна

2026-06-18 өмнө

Дүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээ

2026-06-18 өмнө

Сэлэнгэ аймагт орсон аадар борооны улмаас 17 айл, долоон байгууллага усанд автжээ

2026-06-18 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгдлээ

2026-06-18 өмнө

Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдана

2026-06-18 өмнө

Т.Даваадалайг цагдан хорих хугацааг 1 сараар сунгалаа

2026-06-18 өмнө

Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу

САНАЛ БОЛГОХ
2026-06-14 өмнө

“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна

2026-06-14 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр

2026-06-14 өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 19-21 хэм дулаан байна

2026-06-15 өмнө

“Ачит-Ихт” ХХК нь одоогоор 1 сая орчим мод үрээр суулгаж, тарьж ургуулж байна

2026-06-15 өмнө

Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ

2026-06-16 өмнө

Энхтайваны гүүрэн дээрээс автомашинтайгаа онхолджээ

2026-06-15 өмнө

Долдугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

2026-06-16 өмнө

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

2026-06-15 өмнө

Таван шар мэнгэтэй цагаан бич өдөр

2026-06-15 өмнө

Б.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана

2026-06-15 өмнө

Бороо орно, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-06-16 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 24-26 хэм дулаан байна

2026-06-16 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин тахиа өдөр

2026-06-17 өмнө

Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

2026-06-16 өмнө

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна

2026-06-17 өмнө

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо

2026-06-17 өмнө

“АЧИТ-ИХТ” ХХК Монгол Улсын ТОП-100 ААН-ийн нэгээр 9 дэх удаагаа шалгарлаа

2026-06-17 өмнө

Байгаль орчны сайд асан Б.Бат-Эрдэнэ ойг хяналтгүй хядах, “Тэрбум мод” төслийг үнэгүйдүүлэх хуулийн хулгай хийхийг завдаж байна

2026-06-17 өмнө

Үдээс хойш бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно

2026-06-17 өмнө

“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна

2026-06-18 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгдлээ

2026-06-18 өмнө

9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна

2026-06-18 өмнө

Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу

2 өдрийн өмнө өмнө

Хуурамч санхүүгийн тайлан ашиглан санхүүжилт завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

2026-06-17 өмнө

Нийслэлийн төсөвт нэмэлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна

2026-06-18 өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2026-06-17 өмнө

Өнөөдөр Балжиннямтай билэгт сайн өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

2026-06-17 өмнө

“Ачит Ихт” ХХК ТОП-100 ААН-ийн нэгээр 9 дэх удаагаа шалгарлаа

2026-06-18 өмнө

Сэлэнгэ аймагт орсон аадар борооны улмаас 17 айл, долоон байгууллага усанд автжээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах