• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Согтуурсан иргэнийг эрүүлжүүлэхийн тулд номхотгох цамц өмсгөн, өлгийдөнө гэв

УИХ-ын чуулганы баасан га­ра­гийн нэгд­сэн ху­рал­даа­наар Сог­туу­руу­лах ун­даа хэт­рүү­лэн хэрэглэсэн этгээдийг ал­ба­дан эрүүл­жүүлэх ту­хай хуу­лийн төсөлд нэ­мэлт, өөрч­лөлт оруу­лах тухай хуулийн төслийн анх­ны хэлэл­цүүл­гийг хийж дуус­ган эц­сийн хэ­лэл­цүү­лэгт бэлт­гүү­лэ­хээр хол­бог­дох байн­гын хо­роонд шил­жүүл­лээ. Хуу­лийн тө­сөлд сог­туу­руу­лах ун­даа хэт­рүү­лэн хэ­рэг­лэ­сэн эт­гээ­дийг Цаг­даа­гийн бай­гуул­ла­гын харьяанд байх эрүүл­жүү­лэх бай­ранд эрүүл­жүү­лэ­хээр заа­сан юм. УИХ-аас 2013 онд ба­тал­сан хуу­лиар сог­туу­руу­лах ун­даа хэт­рүү­лэн хэ­рэг­лэ­сэн эт­гээ­дийг эм­нэ­лэгт эрүүл­жүүл­дэг нь өвч­тө­нүү­дэд хүнд­рэл уч­руулж бай­гаа юм. Иймээс дээрх хуу­лиар харьяал­лыг нь өөрч­лөх, сог­туу­руу­лах ун­даа хэ­рэг­лэ­сэн эт­гээ­дэд эмч хя­налт тавин, шаард­ла­га­тай тус­ламж үйл­чил­гээг үзүү­лэ­хээр болж буй. Хууль зүй, до­тоод хэр­гийн сай­дын тайл­бар­лас­наар сог­туу­руу­лах ун­даа хэт­рүү­лэн хэ­рэг­лэ­сэн ир­гэ­нийг эрүүл­жүү­лэ­хийн тулд ном­хот­гох цамц өмс­гөн өл­гий­дөх юм бай­на. Энэ нь хүн­лэг ар­га гэнэ. Бүр болох­гүй бол гав бороо­хой­доо ту­ла­хаас ар­га­гүйд ту­лах аж. Гэх­дээ цаг­даа­гийн­хан ном­хот­гох цамц өмс­гө­хөд илүү үр дүнд хү­рэх байх гэж най­даж буй юм байна.

Наадмаар байр эзэлсэн харваачдад зургаан төрлийн цол олгоно

Үүний дараа Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэл­цэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжив. Санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувь дэмжиж, анхны хэлэл­цүү­лэгт бэлтгүүлэхээр Төрийн бай­гуу­лал­тын байнгын хороонд шил­жүү­лэв. Хуулийн төсөлд улсын баяр наадмын үндэсний су­рын харваанд гуравдугаар байр эзэлсэн харваачид гоц хар­ваач, хоёр­дугаар байр эзэлсэн хар­ваа­чид га­рам­гай харваач цол олгохоор тус­гасан байна. Мөн нэг түрүүлсэн харваачид улсын мэргэн, улсын мэргэн цолтон түрүүлбэл улсын даян мэргэн, улсын даян мэргэн цолтон түрүүлбэл улсын даяар дуурсах мэргэн, улсын даяар дуурсах мэргэн цолтон түрүүлбэл улсын дархан мэргэн цол олгохоор тусгасан хэмээн УИХ-ын гишүүн О.Баасанхүү хууль санаачлагчийн илтгэлдээ дурьдав. Хуулийн төсөл батлагдсанаар үндэсний сур харвааг сонирхогч, түгээн дэлгэрүүлэгч нэмэгдэнэ хэмээн үзэж байгаа аж. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Манай уяачдын холбоо цол хэргэмийг Ерөнхийлөгчийн зарлигаар авах шаардлага байгаа юм уу. Сурын спортоос дархан аварга төрөхгүй байгаа учраас цол хэргэмийг нь бууруулж байж төрүүлье гэж байна. Хоёрдугаарт, нөхөн олгох тухай заасан байна. Тэгэхээр  үндэсний баяр наадамд өмнө нь төрүүлсэн ахмадуудад нөхөн олгох зүйл гарч ирнэ. Үүнийг яаж, ямар журмаар нөхөн олгох вэ. Сумын орон нутаг дахь сурын харвааны тэмцээний цол зэрэг олгодог зүйлийг яах вэ” гэв. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү “1206 онд Их монгол улс тунхагласнаас хойш үндэсний баяр наадам ёс журмынхаа дагуу явж байгаа. 2003 онд Үндэсний баяр наадмын тухай хууль батлагдсанаар морин уралдаан, бөх барилдаан маш их хөгжиж байна. Нөхөн олгох асуудлын хувьд  өмнөх хууль дээр ч гэсэн цол хэргэмийг нь нөхөн олгож байсан.  Үндэсний бөхөөс нэг тохиолдол байдаг. Ер нь гоц харваач, гарамгай харваач гэдэг цол хэргэмд байх юм бол аймагт өөр үйлчлэх байх. Оносон л бол шууд түрүүлнэ. Ямар ч булхиагүй спорт. Энэ хуулийг баталснаар аялал, жуулчлалыг ч татах болно” хэмээн тайлбарлав.

Б.Чойжилсүрэн: Монголбанкны бүрэн эрхийг тодорхойлно

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 79.6 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжлүүллээ. Монгол Улсад төлбөр тооцоог сүүлийн үеийн технологи ашиглан хийх болсон ч  бэлэн бус цахим төлбөрийн хэрэгслийн хамгаалалтын төвшин харилцан адилгүй байна. Тухайлбал, дебит болон кредит шилжүүлэг, төлбөрийн карт зэрэг төлбөрийн цахим хэрэгслүүд, урьдчилсан төлбөрт картаар хийж буй төлбөр тооцоог бэлэн төлбөрийн хэрэгсэлтэй харьцуулахад харьцангуй сул хамгаалалттай байгаа гэнэ. Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Төлбөрийн үйлчилгээний болон хэрэгслийн харилцааны оролцогч болох банк, түүний нэрийн өмнөөс үйлчилгээ үзүүлж буй гэрээт төлөөлөгч болон хэрэглэгчийн эрх, үүрэг одоо болтол тодорхойгүй. Мөн  төлбөрийн систем, үйлчилгээ үзүүлэгчид хяналт тавих Монголбанкны бүрэн эрх, түүнийг хэрэгжүүлэх механизмыг Банкны салбарын хууль тогтоомжид тусгаагүй байна. Дээр дурдсан шаардлагыг үндэслэж Үндэсний төлбөрийн системийн ил тод байдлыг дэмжих, систем хоорондын харилцан зохицолдоог хангах, хэрэ­глэгчийн эрх ашгийг хам­гаалах, санхүүгийн үйл­чил­гээний хүртээмжийг нэмэг­дүүлэхээр хуулийн төслийг 11 бүлэг, 49 зүйлтэй боловсруулсан” гэв.

“Зургаан аймаг нийслэлтэй авто замаар холбогдоогүй байна”

Засгийн газраас өргөн мэдүүл­сэн Авто замын тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/-ийг хэ­лэл­цээд гишүүдийн олонхи дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлт­гүү­лэ­хээр холбогдох байн­гын хороонд шилжүүллээ. Хэлэл­цүүл­гийн шатанд УИХ-ын гишүүн С.Чинзориг “Бондын мөнгөөр хэдэн км зам тавьсан бэ, өртөг нь хэд байсан бэ. Замыг барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлөөр барина гэж ойлгож болох уу. Энэ онд хэдэн км зам барих вэ” хэмээн асуулаа. Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат “Авто замын насжилт чухал байгаа. Насжилт дээр стандарт болон чанар холбогдож байгаа. Баталгаат хугацааг нэг жил гэж заасныг гурав болгон нэмэгдүүлэх санал гарсан. Хэрвээ замын стандарт чанарыг сайжруулаад барих юм бол засвар үйлчилгээний зардал хэмнэгдэнэ. Өнөөдрийн практикаар замын хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор зам засварын арчлалт чухал, өнөөдөр учир дутагдалтай байгаа. Орон нутагт баригдаж байгаа гурав, дөрөвдүгээр зэрэглэлийн зам нэг км нь 700-800 сая төгрөгийн өртөгтэй баригддаг. Харин хүнд даацынх хоёр сая хүртэл ам.доллараар баригддаг. Хөшигийн хөндийн чиглэлийн хурдны замын өртөг нэг км нь нь хоёр сая гаруй ам.доллар. Өмнөх Засгийн газар бондын хөрөнгийн 570 тэрбум төгрөгөөр авто зам барьсан. Авто замын өртөг харилцан адилгүй байгаа. Дундаж нормын төвшингээс хэд дахин өндөр өртгөөр зам барьсан, хууль хяналтын байгууллага шалгаж байгаа байх. Зам барих бодлого тодорхой байгаа, богино хугацаатай өндөр хүүтэй зээлээр зам барих боломжгүй. Тийм учраас барих ашиглах, шилжүүлэх байдлаар авто зам барина. 2020 онд багтаан 21 аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбохоор Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан. Нийтдээ зургаан аймаг өнөөдрийн байдлаар нийслэлтэй авто замаар холбогдоогүй байгаа. Үүний дараа  Засгийн газраас өргөн мэдүүлсэн Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 66 хувийн саналаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт хэлэлцүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Нийслэлийн 1800 орчим айл цахилгаангүй байгаа гэв

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, Засгийн газрын цагаар үргэлжиллээ.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан эрчим хүчний салбартай холбоотой асуудлаар Ерөнхий сайдад хандан асуулга тавьсан байна. Асуулгын хариуг Эрчим хүчний сайд П.Ганхүү өглөө. Засгийн газар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахын тулд энэ оны нэгдүгээр сарын 01-нээс эхэлж  гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цахилгаан тарифыг хөнгөлсөн.  Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 1800 орчим айл цахилгаангүй байгаа.  Ихэнх нь нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт амьдарч буй аж. УИХ-аас энэ оны төсөвт долоон тэрбум төгрөгийг шийдэж өгсөн байна. Үндэсний их баяр наадмаас урьтаж,  дээрх 1800 айлыг эрчим хүчинд холбох гэнэ. Өнгөрсөн онд 1700 орчим айл өрхийг эрчим хүчинд холбож, цахилгааны асуудлыг нь шийдэж өгчээ.

Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав

Мөн зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн, шийд­вэр­лэ­лээ. Тод­руул­бал, УИХ-ын ги­шүүн Г.Тэмүүлэнг Аюул­гүй бай­дал, га­даад бод­ло­гын байн­гын хо­роо­ны, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Бай­галь ор­чин, хүнс, хө­дөө аж ахуйн байн­гын хо­роо­ны, УИХ-ын ги­шүүн Б.Бат­төмөрийг Нийг­мийн бод­ло­го, боловс­рол, соёл, шинж­лэх ухаа­ны байн­гын хо­роо­ны, УИХ-ын ги­шүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Чойжил­сүрэн нарыг Хууль зүйн байн­гын хо­роо­ны, УИХ-ын гишүүн Ж.Мөнх­бат, Н.Номтой­баяр, Ж.Энх­баяр нарыг Төс­вийн байн­гын хо­роо­ны, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Оюун­хорол на­рыг Төрийн бай­гуу­лал­тын байн­­гын хо­роо­ны, УИХ-ын гишүүн С.Бямба­цогт, Д.Сумьяа­базар нарыг Эдийн зас­гийн байн­гын хо­роо­ны бүрэл­дэ­хүү­нээс тус тус чө­лөө­лөв. Ин­гээд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Аюул­гүй бай­дал, га­даад бод­ло­гын байн­гын хо­роо­ны, УИХ-ын гишүүн Ж.Энх­баярыг Бай­галь ор­чин, хүнс, хө­дөө аж ахуйн байн­гын хороо­ны, УИХ-ын гишүүн Г.Мөнх­цэцэгийг Нийг­мийн бод­лого, бо­ловс­рол, соёл, шинж­лэх ухаа­ны байн­гын хороо­ны, УИХ-ын гишүүн С.Бямба­цогт, Ц.Гарам­жав на­рыг Хууль зүйн байн­гын хороо­ны, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Сумьяабазар, Г.Тэмүүлэн нарыг Төсвийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Н.Тогтохсүрэн нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, М.Оюунчимэг нарыг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус, тус баталлаа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд
“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ
Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Гадаад харилцаа
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Степпе Арена
  • •Эрүүл мэнд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Азийн АШТ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
ХУРААХ
Mask - Бэр гуйх ёс
С.Чинзориг: Малчин, хувиараа...

Согтуурсан иргэнийг эрүүлжүүлэхийн тулд номхотгох цамц өмсгөн, өлгийдөнө гэв

Отгонмягмар 2017-02-06

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд
“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ
Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
56 минутын өмнө өмнө

Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа

58 минутын өмнө өмнө

Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ

1 цагийн өмнө өмнө

АҮЭБЯ: Талоноор шатахуун олгож байгаа нь иргэдэд хүндрэл үүсгэж байна

1 цагийн өмнө өмнө

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд газар хөдөлжээ

2 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

3 цагийн өмнө өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

3 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

3 цагийн өмнө өмнө

Нийтийн тээвэр хөгжсөнөөр хүлээгдэл, хөдөлгөөний ачаалал буурах боломжтой

3 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй шар бич өдөр

3 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

1 өдрийн өмнө өмнө

Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж

1 өдрийн өмнө өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

1 өдрийн өмнө өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөв

1 өдрийн өмнө өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх барьцаа нь “Меланж”-ийн уурхай

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

2 өдрийн өмнө өмнө

Дорнод аймгийн Матад суманд хээрийн түймэр гарчээ

2 өдрийн өмнө өмнө

Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

2 өдрийн өмнө өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

2 өдрийн өмнө өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

2 өдрийн өмнө өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

САНАЛ БОЛГОХ
2026-09-24 өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2026-09-24 өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

2026-09-25 өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2026-09-25 өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

2026-09-24 өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-24 өмнө

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг нь цайруулах уу?!

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-27 өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-24 өмнө

Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

2026-09-24 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-09-24 өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

2026-09-25 өмнө

Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно

2026-09-24 өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2026-09-28 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2026-09-24 өмнө

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил үргэлжилж байна

2026-09-25 өмнө

Н.Учрал: 2027 оны төсвийн бодлогын үр дүн эн тэргүүнд өрхөд мэдрэгдэх ёстой

2026-09-25 өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

2026-09-26 өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

2026-09-24 өмнө

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын жилд орох урсгалыг 5.5 тэрбум ам.долларт хүргэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа

2026-09-25 өмнө

2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-26 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-09-24 өмнө

БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна

2026-09-24 өмнө

Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойрын хүмүүсээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна

1 өдрийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах