• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

С.Эрдэнэ АН-ыг өөд нь татах уу, уруу нь чирэх үү

Монголын улс төрийн намуудын түүхэнд анх удаа АН даргаа бүх гишүүдийнхээ саналаар тодруулж, сонголоо. АН-ын 85 мянган гишүүн энэхүү сонгуульд оролцож, олонхи нь С.Эрдэнийн төлөө саналаа өгснөөр шинэ дарга тодорлоо. Түүнтэй хамгийн хүчтэй өрсөлдөөнийг Д.Эрдэнэбат үзүүлэх болов уу гэж олон хүн харж байсан ч тийм зүйл болсонгүй.

Санал авсан үзүүлэлтээрээ Н.Алтанхуяг хоёр, Л.Гантөмөр гурав, Ж.Батзандан дөрөвдүгээрт жагссан юм. Мэдээж сонгууль болгоны дараа янз бүрийн л асуудал үүсч, хэл ам дагуулдаг. Ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байх, янз бүрийн бичиг сачиг шидэлцэх нь гэм биш зан. Түүнийг нь АН-ын даргын сонгууль тойрсонгүй. Сонгуулийн дүн нэгэнт тодорхой болж, С.Эрдэнэ ялсны дараа зарим нэр дэвшигчид эсэргүүцнэ энэ тэр гээд л гүйлдсэн. Тэр нь сүүлдээ тохироо хийснээр өндөрлөв бололтой, өчигдөр тэр талаар л баахан таамаг явлаа. За тэр ч яахав, нэгэнт асуудал шийдэгдсэн. С.Эрдэнэ намын дарга боллоо. Одоо АН яах вэ гэдэг л байна.

АН-ыг зангидаж чадах жинхэнэ менежер

Мэдээж аливаа зүйлд хоёр тал бий. Хүнд ч гэсэн сайн, муу хоёр тал бий шүү дээ. Тэгвэл сайнаас нь эхэлье. С.Эрдэнэ гишүүн бол сайн менежер юм гэдэг нь сүүлийн хэдэн жил Баянголоос дараалан сонгогдож байгаагаас харагдана. Дээрээс нь Баянгол дахь нөлөөллөө нэмэгдүүлж чадсан, тэнд байр сууриа нэгэнт олсон хүн. Хүмүүс Баянгол дүүрэг С.Эрдэнийнх боллоо, Эрдэнэ Вантан энэ тэр гээд л муугаар хэлээд байдаг.

Гэтэл түүн шиг тойргоо тойглож, сонгогчдынхоо итгэлийг олж авсан хүн АН-д байгаа бил үү. Сая 2016 оны сонгуулиар найдвартай гарна, дархлагдсан гэж байсан хүмүүс унасан. Хөдөөгийн тойргуудад АН-аас найдвартай сонгогдох хүн цөөнгүй байгаа гэгдэж байсан. Гэтэл яав, өвдөг шороодоо биз дээ. Улаанбаатар хотод ч гэсэн тэр дүүргээс энэ хүн гарна гэж байсан ч чадаагүй. Харин С.Эрдэнэ гишүүн Баянголоос найдвартай гарсан.  Тэр ч битгий хэл орон нутгийн сонгуулиар Баянголд Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгууллаа. Хэрвээ Баянголд АН ялбал УИХ-ын гишүүн асан  С.Одонтуяаг дүүргийн Засаг даргаар томилно гэсэн шийдвэр гаргасан менежент нь сонгуульд ялахад багагүй хөшүүрэг болсон ч гэж дүгнэж болохоор. Ийм менежменттэй хүн АН-д түүнийгээ хэрэглээд, зохицуулаад, өөд нь татах боломж байгаа.

Тэгээд ч С.Эрдэнэ бол шат шатанд ажиллаж, хэдэнтэй гишүүнээр сонгогдож, салбарын сайд хийж явсан хүн. Намба, зангараг, чадвар, менежмент гээд бүхий л чадвар энэ хүнд байна. Фракцийн хагарлаасаа болоод замаа алдчихсан, сөнөх дээрээ тулчихаад байгаа АН-ыг аврах арга тэр хүний толгойд байгаа нь тодорхой. Нөгөө талаар С.Эрдэнийг АН-ынхны ихэнх нь дэмжиж байгаа юм билээ. Тийм болохоор урагшаа ахих боломж байгаа. Энэ онд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тэр сонгуулиас эхлээд л С.Эрдэнэ даргын ямархуу менежменттэй, зөв пиартай оролцож чадах нь харагдах учиртай.

Нөгөө талаар АН нэгэнт намын даргаа бүх гишүүдийнхээ саналаар сонгохоор болоод, шийдээд, тэр ажлынхаа ард гарчихлаа. Таван хүн өрсөлдсөний нэг нь сонгогдлоо. Одоо олон таван үг яриад, элдэв хоёр болоод байх шаардлага байхгүй. Тэртээ тэргүй Монголын улс төрд байгаа хоёр том хүчний нэг нь. Энэ нам ямархуу хэмжээнд ажиллаж, бодлого зорилгоо тодорхойлж, зөв замаар явж гэмээнэ Монгол Улсад л хэрэгтэй.

Тийм болохоор ялсан, ялагдсан гээд ялархаад, гомдоод суулгүй нэгдэж ажиллах цаг болсон. Хэрэв тэгж чадахгүй бол Ерөнхийлөгчийн сонгууль, цаашлаад 2020 оны УИХ-ын сонгуулиар АН хөөрхий болно. Гишүүд нь дахиад дөрвөн жил “лааз өшиглөх” болох байх. Ингээд л улс төрийн тоглоомноос хэсэгтээ арчигдах гээд байна. Тийм болохоор нэгэнт сонгогдсон даргынхаа мэдлэг, чадвар, менежментэд найдаад, хамтраад, нэг зүг хараад зүтгэх хэрэгтэй. С.Эрдэнэ гишүүн Баянголын АН-ыг зангидаж чадсан хүн тэр зарчмаараа нийт намаа нэгтгэж, өөд нь татаж чадах нь гарцаагүй.

АН хагарч, бутрахад амархан байна

Одоо нөгөө талаас нь хараад үзье. С.Эрдэнэ гишүүнд нэг сул тал бий. Тэр нь намын жирийн гишүүд дэмжигчдийн дунд жаахан нэр хүнд муутай гэгддэг. Дээрээс нь түүнтэй холбоотой элдэв шалдав яриа, хар пиар дагуулдаг хэл амыг ярьвал бөөн л юм бий. Ер нь бол сая мань хүн мөнгө тараасан, өөрсдийнхөө дэмжигчдийг намын шинэчилсэн бүртгэлд илүүтэй бүртгүүлсэн гэх мэт хэл аманд ч орооцолдоод байгаа юм. Яахав, өөрөө бол тэр болгоныг үгүйсгэсэн.

Түүний эсрэг зохион байгуулалттай явуулга ч гэж хэлнэ билээ. Магадгүй тийм ч  байх, үгүй ч биз. Дээрээс нь түүнийг намын даргын сонгуульд ялалт байгууллаа гэдэг нь тодорхой болоход өмнөх дарга З.Энхболд цэцэг барьж гүйж очсон. Өчигдөр МАН-ын дарга М.Энхболд хадаг, мөнгөн аягатай барьж, сүрхий хүндлэл үзүүлсэн нь ч гэсэн элдэв яриан дээр тос асгачихаад байна. Тийм болохоор АН эвлэрэх биш харин ч бутарч магадгүй байдал руу оруулж байгаа юм.

Ер нь бол АН 4-5 цуурсан “шаазан” байсан шүү дээ. Тэгвэл одоо тэр олон цууралтын нэг  хэсгээр нь хагарчихаж магадгүй юм. Зарим хүмүүс АН-ын зарим гишүүд намаасаа гарч, шинэ нам байгуулж магадгүй нь. Эсвэл өөр намд ч орж болох. Ингээд Ерөнхийлөгчийн сонгуулиар хэд хэдэн хүн үзэх магадлал өндөр болчихлоо гэж дүгнээд байна. Нэг талдаа үүнийг үгүйсгэх арга байхгүй. Цаагуураа С.Эрдэнэ намын дарга болохыг хүлээн зөвшөөрч, сэм тохирч, нам хуйвалдсан байж болно.

Гэтэл наагуур нь бас намаасаа гараад явчих, уур ундуйцал нь хүрчихсэн хүмүүс байгаа. Ер нь л бутарчихаж магадгүй шүү дээ. Тийм болохоор цуурчихсан намаа жаахан болгоомжтой авч явж, алдаад хагалчихгүйн төлөө л ажиллах шаардлага шинэ даргад тулгараад байна. Ер нь жаахан бөөцийлөл, зөв менежмент л хэрэгтэй байна даа. Ямар ч байсан эхний ээлжинд Ж.Батзандан гишүүнийг УИХ дахь АН-ын бүлгийн даргаар тавихаар тохирсон гэсэн явган яриа гарч эхэллээ.

Яахав дээ, тавьж л байг. Одоо Л.Гантөмөрийг генсекээр тавиад, Н.Алтанхуягийг Ерөнхий­лөгчийн сонгуульд өрсөлдүүлчих хэрэгтэй байгаа юм.  Д.Эрдэнэбат гишүүн яах вэ, тэртээ тэргүй хоёрын хооронд юм яриад, гон гон хийгээд явахгүй хүн. Гэхдээ тэр хүний нэр хүнд, ноён нурууг бас ашиглах л хэрэгтэй. Ер нь АН-д хэрэггүй хүн байхгүй, бүгд л эвлэлдэн нэгдэж, хамтран ажиллаж, нийтээрээ л урагшлах ёстой. Тэр замыг нь дарга нь засч, чиглүүлэх л хэрэгтэй байна. Тэгэхгүй бол АН гэдэг “шаазан” бут үсэрчих вий дээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна
Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн
Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
  • •Сэрэмжлүүлэг
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
ХУРААХ
Эх орныхоо төлөө иргэн хүн 10 сая...
Болор цом ч ичмээр болдог болж...

С.Эрдэнэ АН-ыг өөд нь татах уу, уруу нь чирэх үү

Пунцагболд 2017-01-31

Сэдвүүд : #Сонгууль   #Нийтлэл   #Намууд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна
Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн
Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
18 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

18 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

18 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

18 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

18 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

18 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

18 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

19 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

2 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах