• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Юу үзүүлэхээ ч мэддэггүй бид

Монголын эдийн засаг тэр чигээрээ уул уурхай дээр л тогтож байгаа. Уул уурхай зогсонги байдалд ороод, дэлхийн зах зээл дээр нүүрс, зэс, бусад байгалийн баялгийн үнэ жаахан буурчихаар л Монгол Улсын эдийн засаг элгээрээ мөлхдөг. Уг нь Монгол хөдөө аж ахуйн орон. Нэг хүнд ногдох газар нутгийнхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг, 60 сая малтай.

Газар тариалан, хөдөө аж ахуйг тултал нь хөгжүүлж болохоор. Гэвч бид зүгээр л газар доорхи баялгаа хараад л гар хумхин суусаар өдийг хүрсэн. Сүүлийн жилүүдэд эдийн засгаа солонгоруулах талаар ярьж эхэлсэн. Харамсалтай нь одоохондоо нэг их солонгороод, алаглаад байгаа юм алга. Уул уурхайгаас хараат хэвээр, эдийн засаг элгээрээ хэвтсээр л.

Хоёр гурван толгой харж, “ходоодоо хонхолзуулаад” байж байна, монголчууд. Уг нь эдийн засгийг солонгоруулах нэг өнгө нь аялал жуулчлал. Монгол бол хамгийн эртний төрт улсын үргэлжлэл, монголчууд дэлхийг эзэлж явсан их хаадын үр сад. Монголын газар нутаг дээр цагтаа дэлхийн нийслэл хаяа тэлж байсан юм шүү. Дээрээс нь онгон дагшин байгаль, уламжлалт өв соёл, нүүдлийн мал аж ахуй, арвин түүх манайд бий. Аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой гэсэн үг. Харамсалтай нь манай төр засаг ч, томоохон бизнесмэнүүд ч энэ салбар руу хөрөнгө мөнгө хаяхгүй байна. Ядаж л зам харгуй ч байхгүй. АН өнгөрсөн дөрвөн жилд янз бүрээрээ дуудуулж байж хэдэн км зам тавьсан.

Түүний буянд одоо арай дээр болоод байгаа. Гэхдээ л сайн сайхан болчихсонгүй. Жилдээ нэг сая жуулчин хүлээж авах мөрөөдөлтэй боловч тэр нь 400 мянгаас нэг их хол давж чадахгүй л байгаа. Ядаж байхад жуулчны виз авчихаад манайд барилга барихаар ирсэн хятадуудын тоо энд бас давхардаад явчихдаг. Ингээд л бид сая жуулчин хүлээж авах талаар мөрөөдөсхийгээд л, зам харгуй, үйлчилгээ, бие засах газар гээд бүхий л зүйлээ сайжруулах талаар ч бодолгүй л суугаад байдаг. Нөгөө талаар өнгөрсөн жил манай улсад ирсэн нэг жуулчин хоёр долоо хоногт  дунджаар 1774 ам.доллар зарцуулсан гэх судалгаа гарсан байна билээ.  Зочид буудал, зоогийн газар, худалдан авалт гээд бүх л зардал нийлээд шүү дээ.

Яах вэ, багагүй л мөнгө. Одоо бид энэ мөнгөний хэмжээг нэмэх, цаашлаад Монголд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй байдаг. Гэтэл манай улсын аялал жуулчлалын бизнес эрхлэгчид, компаниуд маркетинг, менежмент талаасаа муу ажилладаг. Хөтөч нэртэй гадаад хэл жаахан гадарладаг нөхдүүд нэг микро хөлсөлж аваад л жуулчдыг аваад хаашаа хамаагүй давхидаг.

Ядаж юу үзүүлэхээ ч мэддэггүй байдал гадны жуулчдыг манайд дахиж ирэхээс, эх орондоо очоод найз нөхөддөө Монгол руу аялахыг зөвлөхөөс дайжуулж байна. Нэг талаасаа манай улсад яг зорьж очоод үзчихээр дэлхийн гайхамшиг болсон бүтээн байгуулалт, хүний гараар бүтсэн бүтээл байхгүй нь үнэн. Гэхдээ  жуулчид байгалийн сайхан, нүүдэлчдийн амьдрал, Монголын ан амьтан, уламжлалыг үзэж харах гэж л ирдэг талаараа ярьсан нь бий.

Цөөнгүй жуулчнаас асуулт асууж, судалгаа хийж үзэхэд ингэж хариулсан нь байдаг. Гэтэл манайхан сайндаа л Хөвсгөл явж нуур үзүүлнэ, эсвэл байгалийн дурсгалт гэсэн газарт очдог. Тэр нь жуулчдад таалагдах нь ч бий, таалагдахгүй ч бас байна. Өнөөх Монголын уламжлал, ёс заншил, ам амьтан, нүүдэлчдийн амьдралыг бараг үзүүлдэггүй гэж байгаа.

Саяхан нэг аялал жуулчлалын бизнес эрхэлдэг танил маань сонин болгож ярьсан юм. Хэдэн жуулчин авч явж байгаад санамсаргүйгээр Монголын хамгийн олон тэмээтэй айлд оччихож л дээ. Гэтэл өнөө хэдэн жуулчных нь нүд орой дээрээ гараад, ийм гайхамшигтай юм гэж байдаг аа хэмээн дуу алдсан гэнэ билээ. Гадаадынханд хоёр бөхтэй тэмээ үзнэ гэдэг чинь манайхан Австралид очиж имж үзсэнтэй л ялгаагүй шүү дээ. Тэгээд 300, 400 тэмээ харвал сүрдэж, гайхаж л таарна.

Сүрэг агт хараад монголчууд бид өөрсдөө ч омогшдог биз дээ. Түүнтэй адил гадныхан ч бас гайхаж, биширнэ шүү дээ. Бид ердөө л малаа үзүүлээд л жуулчдыг татаж болж байна. Гэтэл манайхан нэг навсайсан амралтын газар очоод, нооройсон хоёр гуравхан тэмээ харуулдаг. Тэгээд бүр номхон болчихсон нэг морь унуулаад л бол оо. Тэгээд хэдэн зуун км явж явж ганц хад, чулуу үзүүлдэг биз дээ. Цаатан үзүүлнэ гээд Хөвсгөл руу явна. Тэнд очоод хашаанд хашчихсан, уяатай хэдэн цаа үзүүлээд л гүйцээ. Ингээд л нөгөө хэдэн жуулчныхаа мөнгийг ямар ч хамаагүй аргаар “саах” гээд л зүтгээд байна даа. Ийм байхад яаж Монголд жилдээ сая жуулчин ирэх вэ дээ, ёстой лөөлөө л байна.

Тэгээд эдийн засгаа солонгоруулах гээд байгаа юм бол яагаад аялал жуулчлал руу хөрөнгө оруулалт хийхгүй байгаа юм бэ. Ядаж байхад томоохон бизнесмэнүүд нь ч хөрөнгө оруулалт хийдэггүй. Улаанбаатар хотод гэхэд Цонжинболдогоос өөр очоод үзчих газар юу байна. Тэрэлж рүү явлаа, сайхан байгаль байгаа ч сайн үйлчилгээ алга. Уг нь санаагаар болдог бол Хархориныг Монголын аялал жуулчлалын төв болгомоор байгаа юм.

Дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүн бүр ирж үзэхийг хүсэхээр бүтээн байгуулалтыг хийх хэрэгтэй. Эртний нийслэл Хархорум хотыг тэнд босгоё л доо. Дэлхийн нийслэл байсан нэр нь ядаж брэнд шүү дээ. Өмнөговь аймагт гэхэд үлэг гүрвэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулж болж байна. Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг “Шар цав” гэдэг газар үлэг гүрвэлийн 19 мянган мөр чулуужаад үлдчихсэн байгаа. 

Тэрхүү үлэг гүрвэлийн мөр, зам, хөлийн дардас нь байгальд бүтээгдсэн хэв маягаараа хатуу элсжилтийн үе давхаргадас дээр хадгалагдсан, 145 сая жилийн настай.  Хэлбэр хэмжээний хувьд олон төрөл бөгөөд багаар тооцоход 4-5 өөр үлэг гүрвэлийнх гэдэг нь батлагдсан юм билээ. Ийм олдвор эрт галавын амьтны аймгийн экологи, зан араншин, хөдөлгөөн зэргийг тогтооход чухал баримт болдог. Нэг доор хадгалагдан үлдсэн мөр, тэндээс олдсон үлэг гүрвэлийн яс манайхаас өөр улсаас олдсон тохиолдол бараг байхгүй.  

Тэгээд ч Төв Азиас зөвхөн манай улсаас л үлэг гүрвэлийн яс олддог. Ийм нөхцөл боломж байхад бид тэнд яаж ийж байгаад, ёстой нөгөө гаднаас зээл тусламж аваад ч хамаагүй Үлэг гүрвэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах хэрэгтэй. Дэлхийд өөр хаана ч байхгүй цэцэрлэгт хүрээлэн. Үлэг гүрвэлийнх нь чулуужсан мөр, араг яс, чулуужсан өндөг гээд бүх үзвэр нь байна. Дээрээс нь хэдэн арван хиймэл үлэг гүрвэл барьчихгүй юу. Тэгээд бүхий л асуудлыг нь шийдээд, тэнд хот байгуулж ч болно. Хамгийн гол саад нь ус байх л даа. Гэхдээ бас ч гэж огт усгүй газар биш шүү дээ. Шийдэж болно. Ингэж л бид аялал жуулчлалыг хөгжүүлмээр байгаа юм.

Түүнээс биш одоогийн байгаа шигээ хэдэн нооройсон тэмээ үзүүлээд, номхон морь унуулаад, явж явж ганц хад, нуур харуулдаг байвал сая жуулчнаа мөрөөдсөөр л сууна биз. Ядаж л малчдаа, малаа, тэмээгээ брэнд болгоё л доо энэ чинь. Харин ойрноос нэг гэрэлтэй мэдээ дуулдаад байгаа нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол аялал жуулчлалын салбарыг түлхүү анхаарч ажиллахаар бодлого төлөвлөлтөө яриад байгаа. Казино энэ тэрээс авахуулаад аялал жуулчлалын том төвийг байгуулах талаар ч төлөвлөж байгаа юм билээ. Тиймээс ирэх дөрвөн жилд энэ салбарт жаахан нар тусах болов уу гэж найдаж байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна
Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан ногоон гарц гарц байгуулна
Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Уул уурхай
  • •Эрүүл мэнд
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
ХУРААХ
Фабрегас гоолын...
Ашгүй, НӨАТ-ыг зах руу чиглүүлэх...

Юу үзүүлэхээ ч мэддэггүй бид

Пунцагболд 2017-01-24

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна
Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан ногоон гарц гарц байгуулна
Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

4 цагийн өмнө өмнө

“Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

4 цагийн өмнө өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан ногоон гарц гарц байгуулна

4 цагийн өмнө өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

4 цагийн өмнө өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

4 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

5 цагийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-04 өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-05 өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-05 өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-05 өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах