• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Өргөсөн тангарагтаа үнэнч Говьсүмбэрийн онцгойгийнхон

“Нэг л өдөр ээж, аав, эхнэр хүүхэддээ үнсүүлж гарчихаад маргааш нь үүрд очихгүй байж ч мэдэх тийм л хүнд алба. Гэхдээ бид тангараг өргөсөн алба хаагчид. Албандаа сэтгэл зүрхнээсээ дурласан зориг, жавхаатай залуус л энд ажилладаг” хэмээх яриа нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаахад хүргэнэ. Энэхүү сэтгэл зүрхнээс эгшиглэсэн халуун дотно яриа Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 37 дугаар ангид өрнөсөн юм. Учир нь өнгөрсөн баасан гарагт манай сонины сурвалжлах хэсэг Говьсүмбэр аймгийн 2016 оны онцлох байгууллагын нэгээр шалгарсан Онцгой байдлын газрын алба хаагчид болоод тус байгууллагын үйл ажиллагааг сурвалжлахаар хүлгийн жолоо залсан нь энэ. Аян замын турш яагаад Онцгой байдлын газар оны шилдэг байгууллагаар шалгарсан юм бол гэх түмэн асуултын хариуг тус аймгийн Онцгой байдлын газрын нэг л салааны захирагч тайлсан юм. Ёстой л хамгийн хүнд мөчид урьд өмнө харж ч байгаагүй хэн нэгний төлөө, эх орныхоо сайн сайхны төлөө халуун амиа зориулахад бэлэн шижигнэсэн залуус ажилладаг учраас тус байгууллагын ажил үйлс, өнгөжин дэвждэг биз ээ гэх бодол, эргэцүүлэл одоо ч толгойд эргэлдэж байна. Ингээд Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас бэлтгэсэн сурвалжлагаа хүргэе.

Нийт бие бүрэлдэхүүний 70 гаруй хувийг 35 хүртэлх насны залуучууд эзэлдэг гэв

Манай сонины сурвалжлах хэсэг өнгөрсөн бямба гарагийн өглөө Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газарт ирэв. Яагаад ч юм аймгийн Онцгой байдлын газар учраас дээхэн үеийн орос барилга биднийг угтах болов уу гэсэн бодол байсныг нуух юун. Харин зорьсон газартаа ирэхэд энэ бодол 360 градус эргэсэн. Биднийг шинэхэн, будаг нь гялалзсан гурван давхар орчин үеийн  байгууллага угтсан. Гурван давхар байрны дээд талд Онцгой байдлын газар хэмээн тодоос тод бичсэн байх бөгөөд гадна талд нь нүдэнд дасал болсон улаан өнгийн гал унтраах машиныг дөрвөн алба хаагч гараашаас гаргаж харагдлаа.

Сониуч зандаа хөтлөгдөн хаашаа явах гэж байгааг асуувал “Мастер кросс авто ралли” тэмцээн рүү үүрэг гүйцэтгэхээр явж байгаа хэмээн тайлбарлав. Тэнд 15 албан хаагч гурван автомашинтайгаар аюулгүй байдлыг ханган ажиллах аж. Өнөөдөр амралтын өдөр хэдий ч 24 цагийн өндөржүүлсэн бэлэн байдалд байдаг онцгойгийн залуус амрах завгүй ажиллаж байгаа нь энэ гэнэ. Ингээд биднийг тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Ч.Амгалантуяа хүлээн авч, өөрийн биеэр байгууллагынхаа үйл ажиллагааг танилцууллаа. 

Эдүгээ 30 гаруй мянган хүн амын эрүүл, аюулгүй амьдралын төлөө зүтгэж яваа уг байгууллага анх Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 51 дүгээр тогтоолоор Говьсүмбэр аймгийн Гамшгаас хамгаалах штаб нэртэйгээр байгуулагдсан түүхтэй гэнэ. Үүнээс хойш тухайн үеийн Засгийн газрын тогтоолын дагуу хэд хэдэн удаа өөрчлөн зохион байгуулалт хийсэн байна. Тухайлбал, 2005 онд Гамшгаас хамгаалах хуульд орсон өөрчлөлтийн улмаас Онцгой байдлын хэлтэс болж аврах гал унтраах анги, эрэн хайх бүлэг, улсын нөөцийн салбар гэсэн нэгжтэйгээр Говьсүмбэр аймагт аливаа гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, тэмцэх, хор уршигийг арилгах чиг үүрэгтэйгээр ажиллажээ.

Мөн 2015 онд Монгол Улсын Засгийн газрын 80 дугаар тогтоолоор Онцгой байдлын газар болон өргөтгөн зохион байгуулагдаж, одоогийн бүтэц бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа гэнэ. Онцгой байдлын газар дотроо урьдчилан сэр­гийлэх тасаг, захиргаа аж ахуй, санхүү, гал түймэр унт­раах 37 дугаар анги, эрэн хайх бү­лэг, улсын нөөцийн салбар гэ­сэн нэгжтэйгээр ажиллаж байна.

Харин бүтэц бүрэлдэхүүний талаар Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Ч.Амгалантуяа “Манай хамт олон бие бүрэлдэхүүний 96 хувийн нөхөн хангалттай. Нийт бие бүрэлдэхүүний 70 гаруй хувийг 35 хүртэлх насны залуучууд эзэлдэг. Үлдсэн хувьд нь 35-аас дээш насны албан хаагчид ажилладаг. Мөн бие бүрэлдэхүүний 60 гаруй хувь нь дээд, тусгай дунд боловсролтой. 40 хувь нь бүрэн дунд боловсролтой алба хаагчид үүрэг гүйцэтгэдэг” хэмээсэн юм.

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын хийсэн томоохон ажлын нэг нь ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдсэн явдал гэнэ. Тус байгууллагын нийт ажилчдын 86.3 хувь нь орон сууцанд, 11 хувь нь өөрийн гэсэн хашаа байшин, гэрт амьдардаг байна. Харин шинээр томилогдож ирсэн цөөхөн алба хаагчид хөлсний байранд амьдарч байгаа аж. Энэ мэтчилэн албан хаагчдынхаа ажиллах урам зоригийг нэмэгдүүлэхийн тулд нийгмийн асуудалд нь ихээхэн анхаарч байгаа талаараа Ч.Амгалантуяа дарга онцолж байв.

Гурван жилийн хугацаанд нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газарт томоохон бүтээн байгуулалтын ажил өрнөсөн нь орчин үеийн стандартад нийцсэн тус байгууллагын барилгаас л харагдана. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд зөвхөн гал унтраах, аврах зориулалт бүхий техник, технологийн шинэчлэлд нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Хамгийн сүүлийн жишээг дурьдвал, 2016 онд гэхэд 680 гаруй сая төгрөгийн төсөвт өртөг бүхий гал унтраах автомашин, сургалтын тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийсэн гэнэ. Ингээд манай сурвалжлах хэсэг Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын шинэхэн барилгатай танилцсан. Бидний эхний сонирхсон газар бол гал унтраах, авран хамгаалах тоног, төхөөрөмж, автомашин байрлуулдаг гарааш байлаа.

Манай сурвалжлах хэсэгт гал унтраах автомашины гараашийг Гал түймэр унтраах 37 дугаар ангийн салаан захирагч, ахмад Ш.Билэгдэмбэрэл танилцуулсан.

Тус ангийн гал унтраах чиглэлийн машин техникийн парк 100 хувь шинэчлэгдсэн гэнэ. Энэхүү шинэчлэлийн ажил 2014 оноос эхлэлтэй. Өмнө нь тус гал унтраах анги 1975-1980 онд ОХУ-д үйлдвэрлэсэн “Зил-130” маркийн машинтай байсан бөгөөд албан үүрэг гүйцэтгэхэд хүндрэл гардаг байжээ. Үргэлж л эвдрэл гэмтэл гарч, засвар шаарддаг байсан гэнэ.

Харин Засгийн газраас Онцгой байдлын байгууллагыг бэхжүүлэхийн тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, орон нутгаас дэмжсэний үр дүнд 2014 онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 198 сая төгрөгийн өртөг бүхий ОХУ-д үйлдвэрлэсэн гал унтраах тусгай зориулалтын Камаз автомашин, 2015 онд БНХАУ-д үйлдвэрлэсэн 98 сая төгрөгийн өртөг бүхий галын ус тээвэрлэгч машин, 2016 онд Монгол Австрийн Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн хүрээнд гал унтраах, аврах зориулалттай орчин үеийн чанартай автомашинаар хангагдсан байна.

2016 онд нийлүүлэгдсэн гал унтраах машин нь хоёр тоннын усны багтаамжтайгаас гадна аврах ажиллагааны багаж хэрэгслээр тоноглогдсоноороо онцлогтой юм байна. Энэ тухай Гал түймэр унтраах 37 дугаар ангийн салаан захирагч, ахмад Ш.Билэгдэмбэрэл “Манай Гал түймэр унтраах 37 дугаар анги хоёдугаар зэрэглэлийн шинэ объектыг 2016 онд ашиглалтад хүлээж авсан.

Гал түймэр унтраах үндсэн чиглэлийн хоёр шинэ автомашин, ус тээвэрлэгч нэг автомашинаар хангагдсан. Аврах чиглэлийн хоёр автомашин, хөдөө хээр зуданд явах автомашинаар бүрэн хангагдсан” гэв. Тэрбээр, аймгийнхаа Онцгой байдлын газарт 19 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд гал сөнөөгчөөс эхлээд салааны захирагч хүртэл хүчин зүтгэж яваа нэгэн аж. Түүнтэй онцгой байдлын алба хаагчийн ажлын жаргал, зовлонгийн талаар хэсэг хором ярилцахад “Нэг л өдөр ээж, аав, эхнэр хүүхэддээ үнсүүлж гарчихаад маргааш нь үүрд очихгүй байж ч мэдэх тийм л хүнд алба.

Гэхдээ бид тангараг өргөсөн алба хаагчид. Албандаа сэтгэл зүрхнээсээ дурласан зориг, жавхаатай залуус л энд ажилладаг. Салаан захирагч их хариуцлага хүлээдэг. Ямар нэгэн осол, аваарын дуудлагад очих үед хүний амь нас, аж ахуйн нэгжийн эд хөрөнгийг хамгаалах ажлыг удирдан явуулахын зэрэгцээ цэргүүдийнхээ амийг давхар хариуцдаг. Би онцгой байдлын албыг хүнд алба гэж мэдэрдэг ч ажлаа хийх их дуртай. Учир нь бид хүмүүст үргэлж буян үйлддэг гэж боддог.

Яагаад гэвэл хүмүүс гамшиг осол, гал түймэр гарлаа гэхэд хамгийн түрүүнд Онцгой байдлын газарт дуудлага өгдөг. Тэр үед бид очиж авран хамгаалах ажиллагаа явуулдаг болохоор их буянтай ажил хийдэг гэж боддог. Гэхдээ манайх буяны байгууллага биш л дээ, цэргийн байгууллага. Тэр ч утгаараа бид 24 цагийн бэлэн байдалд ажилладаг” хэмээн хуучилсан. Түүний хэлдгээр өндөр, нам, хөгшин, залуу, тарган, туранхай гээд аливаа осол аваарт өртсөн хэн нэгнийг үзэл бодол, өнгө төрх, гадаад үзэмжээр нь ялгалгүй авардаг учраас тэд үнэхээр буянтан гэлтэй.

Ийм л ажлын эрч хүч амтагдсан шижигнэсэн залуусаар багаа бүрдүүлсэн тус газар шилдэг болохоос өөр аргагүй биз. Дашрамд сонирхуулахад, манай сурвалжлах хэсэг Монгол Улсад гал түймэртэй тэмцэх байгууллага үүссэний 95 жилийн ой, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар орчин үеийн стандартад нийцсэн барилгад орсны нэг жилийн ой тохиосон бэлгэшээлтэй өдөр нь очсон юм.

Төрж, өссөн нутагтаа мөрөөдлөө биелүүлж байна

Сүүлийн үед хөдөө, орон нутгийн залуус хот газар бараадан ажиллах нь их болсон. Тэгвэл тус аймгийн Онцгой байдлын газарт төрж, өссөн нутагтаа ажиллаж, амьдарч байгаа залуус олон байдаг ажээ. Түүний нэг нь Эрэн хайх, аврах бүлгийн аврагч, онцгой байдлын ахлах ахлагч Д.Жамбалсүрэн.

Тэрбээр бага байхаасаа л Онцгой байдлын албанд ажиллахыг хүсч мөрөөддөг байжээ. Харин заавал төрсөн нутагтаа ажиллах болсон талаараа ярихдаа “Би Онцгой байдлын газарт 11 дэх жилдээ ажиллаж байна. Арван жилийн сурагч байхдаа л цэргийн дарга, цэрэг хувцастай хүмүүсийг хараад сэтгэл их хөдөлдөг байлаа. Тиймээс энэ сайхан албанд хүчин зүтгэж яваадаа баяртай байдаг. Би Говьсүмбэр аймагт төрж, өссөн.

Өөрийнхөө төрж өссөн аймаг орон нутагтаа ажиллая, сурч боловсоръё гэсэн чин хүсэл зорилготой. Нэг үгээр хэлбэл, би төрж, өссөн нутагтаа мөрөөдлөө биелүүлж яваа жирийн л нэгэн цэргийн албан хаагч” хэмээн ярьсан юм. Энэ үеэр онцгой байдлын хурандаа Ч.Амгалантуяа түүнийг шилдэг ажилчдын нэг хэмээн онцлов. Онцгой байдлын ахлах ахлагч Д.Жамбалсүрэн 2012 онд Онцгой байдлын ерөнхий газрын шилдгийн шилдэг алба хаагчаар шалгарч байжээ. Тухайн үед 2000 гаруй албан хаагчаас ажил, үйлсээрээ тэргүүлсэн нь энэ аж.

Мөн хээрийн түймэр унтраах ажилд манлайлан оролцсоныг нь үнэлэн 2014 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн хүндэт медалиар шагнажээ. Энэ мэтчилэн түүнд олон шагнал бий гэнэ. Түүнчлэн Д.Жамбалсүрэн ав­ран хамгаалах ажлаа хийхийн зэрэг­цээ Говьсүмбэр аймгийн гур­ван сум, аймгийн төв, Хэнтий айм­гийн Дархан, Баянмөнх сумын хэмжээнд нийт 2300 гаруй хүмүүст Гамшгийн эрсдлийг бууруулах сургалт, сурталчилгаа хийж, ажиллажээ. Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын шилдгүүд үүгээр дуусахгүй гэдгийг онцгой байдлын хурандаа Ч.Амгалантуяа онцолсон. Шилдгүүд олон гэдэг нь ч үнэн байлаа. Учир нь тус газрын алба хаагчид өөрсдийн хүчээр байгууллагынхаа гадна тохижилтын ажлыг хийж, гүйцэтгэжээ. Тухайлбал, ажилчдын амрах сүүдрэвч, усан оргилуур зэргийг хийсэн байв.

Цаашид алба хаагчид өөрсдийн хүчээр байгууллагынхаа гадна талд хашаа хийж, автомашины зогсоол барих гэнэ. Мөн тэд хүн ардынхаа эрүүл энх, сайн сайхны  төлөө байнгын 24 цагийн бэлэн байдалд хариуцлагатайгаар ажиллахаа ч мартахгүй гэдгээ хэлсэн. Хүн ардынхаа төлөө сэтгэл зүрхээ зориулан байгаа алба хаагчдын ажил, амьдралтай танилцахад ийм байлаа. Ямартай ч тэднээс сэтгэл, хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр шим амтагдаж байсныг энд онцолъё.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Эрдэнэсүх эхнэр болон хүүхдийнхээ сэтгэцэд учирсан хохиролд 43 саяыг төлөхөөр болов
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ
Таван шар мэнгэтэй шарагчин гахай өдөр
Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Олимпизм
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Халуун сэдэв
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Фото мэдээ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Кино, театр
  • •Сурвалжлага
  • •Байнгын хороо
  • •Уул уурхай
ХУРААХ
АНУ ОХУ-д ойртож, БНХАУ-аас...
Үдэшлэгтэй нислэг

Өргөсөн тангарагтаа үнэнч Говьсүмбэрийн онцгойгийнхон

Батзаяа 2017-01-16

Сэдвүүд : #Аймгуудын мэдээлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Эрдэнэсүх эхнэр болон хүүхдийнхээ сэтгэцэд учирсан хохиролд 43 саяыг төлөхөөр болов
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ
Таван шар мэнгэтэй шарагчин гахай өдөр
Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
13 цагийн өмнө өмнө

Б.Эрдэнэсүх эхнэр болон хүүхдийнхээ сэтгэцэд учирсан хохиролд 43 саяыг төлөхөөр болов

13 цагийн өмнө өмнө

Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

14 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

15 цагийн өмнө өмнө

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ багтай Нипалын багтай тоглоно

16 цагийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани Орхон аймгийн ЕБС-д Химийн кабинет байгуулж өглөө

16 цагийн өмнө өмнө

Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Малайзын багтай тоглоно

16 цагийн өмнө өмнө

Татвар, НДШ-ийн өртэй ч зөвшөөрөл авах, сунгах эрх зүйн зохицуулалт бүрджээ

16 цагийн өмнө өмнө

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

16 цагийн өмнө өмнө

2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

16 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй шарагчин гахай өдөр

16 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд баавгай явж байгаа дуудлага иржээ

1 өдрийн өмнө өмнө

Азийн наадмын хүрэл медальт С.Жамбалжамцад хүндэтгэл үзүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Солонгост хожигдлоо

1 өдрийн өмнө өмнө

3х3 төрлийн эрэгтэй баг нэг хожиж, нэг хожигдлоо

1 өдрийн өмнө өмнө

"Сүү" компаниас Геологийн төв лаборатори хүртэлх авто замыг өнөө орой нээнэ

1 өдрийн өмнө өмнө

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлд 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

1 өдрийн өмнө өмнө

Номын ертөнцийн олон өнгө алагласан гурван өдөр өнгөрлөө

1 өдрийн өмнө өмнө

Иргэд ерөнхий сайдын 9 шийдвэрийг дэмжиж байна

1 өдрийн өмнө өмнө

Элсний волейболын баг хожигдлоо

1 өдрийн өмнө өмнө

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ 9-12 байрын төлөөх тоглолтоо хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эрч хүч ихэснэ

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 21-23 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Г.Хандсүрэн: Маргааш 20 дахь удаагийн Азийн Наадам дахь анхны тоглолтоо хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Дуучин шиг дуучин

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

2 өдрийн өмнө өмнө

3 аймгийн зарим сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө

2 өдрийн өмнө өмнө

“Арвайхээрийн дулааны станц” төслийн ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-09-17 өмнө

2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-17 өмнө

Г.Занданшатар “жагсаалт”-аас хасагдлаа

2026-09-17 өмнө

Н.Учрал:Хөрөнгө оруулах замыг чөлөөлөх нь Засгийн газрын үндсэн чиг шугам

2026-09-16 өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

2026-09-18 өмнө

2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-18 өмнө

Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

2026-09-17 өмнө

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

2026-09-18 өмнө

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

2026-09-16 өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

2026-09-16 өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

2026-09-17 өмнө

С.Амарсайханыг дагаж юу өрнөх вэ?

2026-09-19 өмнө

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

2026-09-17 өмнө

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

2026-09-16 өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

2026-09-19 өмнө

2 хөршийн худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчидтэй уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

3 аймгийн зарим сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө

2026-09-17 өмнө

Сургууль, цэцэрлэгийн шаардлага хангаагүй барилгын компаниудыг хуулийн дагуу арга хэмжээ авна

2026-09-16 өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2026-09-17 өмнө

Орос улсад Алтайгаар дамжин Хятад руу чиглэсэн төмөр зам баригдаж магадгүй

2026-09-18 өмнө

Волейболын эмэгтэй шигшээ өнөөдөр Кыргызстаны багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардууллаа

2026-09-16 өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

2026-09-16 өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2026-09-16 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

2 өдрийн өмнө өмнө

Г.Хандсүрэн: Маргааш 20 дахь удаагийн Азийн Наадам дахь анхны тоглолтоо хийнэ

2026-09-18 өмнө

Эмэгтэй шигшээ баг өнөөдөр Тайваны багтай тоглоно

2026-09-17 өмнө

Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, Ерөнхийлөгч хуулийнханд үүрэг өгөв

2 өдрийн өмнө өмнө

“Арвайхээрийн дулааны станц” төслийн ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо

2026-09-17 өмнө

Л.Болдбаатар: "Муу уран бүтээл хийгээгүй юм байна” гэж өөрөөрөө жаахан ч гэсэн бахархах сэтгэл төрж байна

2026-09-16 өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах