• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Д.Трампын нууц бичлэгийг ОХУ гартаа оруулсан уу

Ойрхи Дорнодод явуулж буй цэргийн ажиллагаа, Украины хямралтай холбоотойгоор АНУ, ОХУ-ын харилцаа хүйтэрсэн. Улмаар өнгөрсөн онд явагдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд ОХУ-ын талаас нөлөөлсөн гэх мэдээллийг АНУ-ын Тагнуулын төв газраас мэдээлсний дараа Барак Обама нэр бүхий дипломатуудыг эх орон руу нь буцаах шийдвэр гаргасан юм.

Гэвч ирэх долоо хоногт тангаргаа өргөх 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трамп сонгуулийн үр дүнд ОХУ нөлөөлөөгүй хэмээж,  АНУ-ын хамгийн хүчирхэг хүн болсныхоо дараа В.Путинтай ойртож, Ойрхи Дорнод дахь цэргийн ажиллагаанд ч хамтран ажиллахаа мэдэгдсэнээр хоёр улсын харилцаа ирээдүйд сайжрах төлөвтэй байгаа. Түүнчлэн, үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан эр өөрийн кабинетынхаа хамгийн чухал албан тушаал буюу Төрийн нарийн бичгийн даргын суудалд ч ОХУ-тай ойр харилцаатай гэгддэг “Exxon Mobil” компанийн гүйцэтгэх захирал Рекс Тиллерсоныг нэрлэсэн билээ.

Тэгвэл саяхан ОХУ АНУ-ын Ерөнхийлөгчийн маш нууц бичлэгийг гартаа оруулсан гэх мэдээлэл цацагдаж эхлэв. Оросын нэгэн тагнуул  Доналд Трампын шударга бус үйлдэл, маш нууц хувийн чанартай болон санхүүгийн баримтыг гартаа оруулж авсан гэдгээ мэдэгдсэн байх юм. АНУ-ын Тагнуулын төв газраас ч уг явдлын талаар Трампад өөрт нь мэдэгдсэн аж. Харин тэрбумтан эр мэдээллийг хармагцаа “Хуурамч мэдээлэл байна” хэмээн эрс үгүйсгэсэн байна. Тодруулбал, энэ сарын 6-нд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр явуулсан Оросын хакеруудын цахим дайралттай холбоотой баримтыг Тагнуулын төв газраас Доналд Трампад танилцуулсан. Тухайн үед шинэ Ерөнхийлөгчтэй холбоотой хоёр ч хуудас материал байсан гэнэ.

Гэхдээ албаныхан улсын Ерөнхийлөгчийн нэр хүндтэй холбоотой учраас тус нууц мэдээллийн талаар дэлгэрэнгүй дамжуулаагүй. Гэхдээ Си Эн Эн агентлаг Их Британид төвтэй MI6 гэх байгууллагын тагнуулчаар ажиллаж байсан нэгэн эрхмийн нэгтгэсэн мэдээлэлд үндэслэн Д.Трампын хувийн нууц мэдээллийг ОХУ гартаа оруулсан талаар дамжуулсан байх юм. Нэрээ нууцалсан тэрхүү тагнуулч АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн өрсөлдөгчдийн судалгааг өнгөрсөн жилийн зургадугаар сар хүртэл явуулсан аж. Ингэхэд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Трампын тал болон ОХУ-ын Засгийн газар хооронд тогтмол мэдээлэл солилцоо  явагдаж байсан гэнэ.  

Харин Си Эн Эн агентлаг уг асуудлыг хөндсөний дараа Доналд Трамп ч няцаалт хийсэн. Тэрбээр өөрийн твиттер хуудастаа “Худал мэдээлэл” хэмээн үгүйсгэсэн юм. Нөгөөтэйгүүр, АНУ-ын “Buzzfeed” гэх мэдээллийн сайтад үнэн эсэх нь тодорхойгүй баримт дүгнэлт бүхий 35 хуудас тэмдэглэл нийтлэгдсэн байв. Түүнд Доналд Трамп 2013 онд ОХУ-ын нийслэл Москва хотод байрлах зочид буудалд хоноглох үедээ биеэ үнэлэгч худалдан авч, түүнтэйгээ дотно харилцаанд орж буйг нь бичсэн секс бичлэг ОХУ-ын гарт байгаа талаар дурьдсан байжээ. Чухам эл бичлэгийг л Орос Трампыг өөрсдийн талд эргүүлэхдээ ашигласан байх магадлалтай тухай мөн дурьдсан байсан аж. Түүнчлэн, Оросын эрх баригчид Доналд Трампын бодлого, үйл хэрэгт нөлөөтэй оролцсоны зэрэгцээ их хэмжээний мөнгөн шилжүүлэг хийх гэрээ ч хийгдсэн гэх мэдээлэл байгаа юм.

Тэгвэл энэ мэдээлэл цацагдаж эхэлсний дараа Доналд Трамп хэвлэлийн хурал хийсэн. Энэ үеэр анх удаагаа ОХУ-ын Засгийн газар АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд саад хийхийг оролдсоныг хүлээн зөвшөөрсөн байгаа юм. Гэхдээ түүнтэй холбоотой нууц мэдээлэл Оросын гарт байгаа гэх асуудалд “Худал” гэх тайлбарыг өгчээ. Түүнчлэн, buzzfeed сайтад тавигдсан 35 хуудас бүхий мэдээлэл болоод CNN агентлагийн мэдээллийг   “Хуурамч, урьдаас бэлдсэн худал гүтгэлэг” хэмээн уурсчээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Уул уурхай
  • •Эрүүл мэнд
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
ХУРААХ
“Мэдээллийн харилцааны...
П.Орхон: Өрсөлдөөн ихтэй жингийн...

Д.Трампын нууц бичлэгийг ОХУ гартаа оруулсан уу

Даваахүү 2017-01-13
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Д.Трампын нууц бичлэгийг ОХУ гартаа оруулсан уу

Ойрхи Дорнодод явуулж буй цэргийн ажиллагаа, Украины хямралтай холбоотойгоор АНУ, ОХУ-ын харилцаа хүйтэрсэн. Улмаар өнгөрсөн онд явагдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд ОХУ-ын талаас нөлөөлсөн гэх мэдээллийг АНУ-ын Тагнуулын төв газраас мэдээлсний дараа Барак Обама нэр бүхий дипломатуудыг эх орон руу нь буцаах шийдвэр гаргасан юм.

Гэвч ирэх долоо хоногт тангаргаа өргөх 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трамп сонгуулийн үр дүнд ОХУ нөлөөлөөгүй хэмээж,  АНУ-ын хамгийн хүчирхэг хүн болсныхоо дараа В.Путинтай ойртож, Ойрхи Дорнод дахь цэргийн ажиллагаанд ч хамтран ажиллахаа мэдэгдсэнээр хоёр улсын харилцаа ирээдүйд сайжрах төлөвтэй байгаа. Түүнчлэн, үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан эр өөрийн кабинетынхаа хамгийн чухал албан тушаал буюу Төрийн нарийн бичгийн даргын суудалд ч ОХУ-тай ойр харилцаатай гэгддэг “Exxon Mobil” компанийн гүйцэтгэх захирал Рекс Тиллерсоныг нэрлэсэн билээ.

Тэгвэл саяхан ОХУ АНУ-ын Ерөнхийлөгчийн маш нууц бичлэгийг гартаа оруулсан гэх мэдээлэл цацагдаж эхлэв. Оросын нэгэн тагнуул  Доналд Трампын шударга бус үйлдэл, маш нууц хувийн чанартай болон санхүүгийн баримтыг гартаа оруулж авсан гэдгээ мэдэгдсэн байх юм. АНУ-ын Тагнуулын төв газраас ч уг явдлын талаар Трампад өөрт нь мэдэгдсэн аж. Харин тэрбумтан эр мэдээллийг хармагцаа “Хуурамч мэдээлэл байна” хэмээн эрс үгүйсгэсэн байна. Тодруулбал, энэ сарын 6-нд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр явуулсан Оросын хакеруудын цахим дайралттай холбоотой баримтыг Тагнуулын төв газраас Доналд Трампад танилцуулсан. Тухайн үед шинэ Ерөнхийлөгчтэй холбоотой хоёр ч хуудас материал байсан гэнэ.

Гэхдээ албаныхан улсын Ерөнхийлөгчийн нэр хүндтэй холбоотой учраас тус нууц мэдээллийн талаар дэлгэрэнгүй дамжуулаагүй. Гэхдээ Си Эн Эн агентлаг Их Британид төвтэй MI6 гэх байгууллагын тагнуулчаар ажиллаж байсан нэгэн эрхмийн нэгтгэсэн мэдээлэлд үндэслэн Д.Трампын хувийн нууц мэдээллийг ОХУ гартаа оруулсан талаар дамжуулсан байх юм. Нэрээ нууцалсан тэрхүү тагнуулч АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн өрсөлдөгчдийн судалгааг өнгөрсөн жилийн зургадугаар сар хүртэл явуулсан аж. Ингэхэд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Трампын тал болон ОХУ-ын Засгийн газар хооронд тогтмол мэдээлэл солилцоо  явагдаж байсан гэнэ.  

Харин Си Эн Эн агентлаг уг асуудлыг хөндсөний дараа Доналд Трамп ч няцаалт хийсэн. Тэрбээр өөрийн твиттер хуудастаа “Худал мэдээлэл” хэмээн үгүйсгэсэн юм. Нөгөөтэйгүүр, АНУ-ын “Buzzfeed” гэх мэдээллийн сайтад үнэн эсэх нь тодорхойгүй баримт дүгнэлт бүхий 35 хуудас тэмдэглэл нийтлэгдсэн байв. Түүнд Доналд Трамп 2013 онд ОХУ-ын нийслэл Москва хотод байрлах зочид буудалд хоноглох үедээ биеэ үнэлэгч худалдан авч, түүнтэйгээ дотно харилцаанд орж буйг нь бичсэн секс бичлэг ОХУ-ын гарт байгаа талаар дурьдсан байжээ. Чухам эл бичлэгийг л Орос Трампыг өөрсдийн талд эргүүлэхдээ ашигласан байх магадлалтай тухай мөн дурьдсан байсан аж. Түүнчлэн, Оросын эрх баригчид Доналд Трампын бодлого, үйл хэрэгт нөлөөтэй оролцсоны зэрэгцээ их хэмжээний мөнгөн шилжүүлэг хийх гэрээ ч хийгдсэн гэх мэдээлэл байгаа юм.

Тэгвэл энэ мэдээлэл цацагдаж эхэлсний дараа Доналд Трамп хэвлэлийн хурал хийсэн. Энэ үеэр анх удаагаа ОХУ-ын Засгийн газар АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд саад хийхийг оролдсоныг хүлээн зөвшөөрсөн байгаа юм. Гэхдээ түүнтэй холбоотой нууц мэдээлэл Оросын гарт байгаа гэх асуудалд “Худал” гэх тайлбарыг өгчээ. Түүнчлэн, buzzfeed сайтад тавигдсан 35 хуудас бүхий мэдээлэл болоод CNN агентлагийн мэдээллийг   “Хуурамч, урьдаас бэлдсэн худал гүтгэлэг” хэмээн уурсчээ.

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
14 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

14 цагийн өмнө өмнө

“Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

14 цагийн өмнө өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан ногоон гарц гарц байгуулна

14 цагийн өмнө өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

15 цагийн өмнө өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

15 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

15 цагийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-04 өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2026-11-05 өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

2 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-05 өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах