• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

1900-1234 дугаар таны дотны туслах болж чадна

Хөдөө, орон нутагт хот хоорондын зорчигч тээврийн автобусаар явна гэдэг хэдхэн жилийн өмнө хэцүүхэн даваа байлаа. Тэр дундаа,  хот хоорондын зорчигч тээврийн автобусны тасалбар олж авах гэж нэлээд цаг хугацаа алдана. Аль нэгэн аймаг руу явахын тулд заавал урд өдөр нь аль эсвэл өглөөний нартай уралдан босч тасалбар авдаг байсан цаг саяхных.

Гэхдээ технологийн дэвшлийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлснээр иргэдэд учрах энэхүү хүндрэл, чирэгдэл, хүнд суртал арилаад нэг жилийн хугацаа өнгөрчээ. Тодруулаад хэлбэл, Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний хяналтын хэлтэст 1900-1234 хэмээх тусгай дугаарын утас ажиллаж эхэлснээр авто зам болон зорчигч тээвэрлэлттэй холбоотой зарим үйлчилгээг онлайнаар иргэдэд хүргэх боломжтой болжээ. Тиймээс Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний хяналтын хэлтсийн лавлах төвөөс энэ удаагийн өдрийн сурвалжлагаа бэлтгэлээ.

Автотээврийн үндэсний төвийн хоёр давхарт байрлах Хөдөлгөөний хяналтын хэлтэст суурин утас тасралтгүй дуугарах аж. Энэ бол иргэдэд хэрэгтэй зөвлөгөө, мэдээллийг хүргэдэг 1900-1234 тусгай дугаарын утас гэнэ. Энэхүү лавлах утсанд одоогийн байдлаар таван мэргэжилтэн ажиллаж, иргэдэд хэрэгтэй мэдээллийг өгч байгаа талаар тус хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мөнхчулуун онцолж байв. Мөн 1900-1234 тусгай дугаарт холбогдох иргэдийн тоо ихэссэнээс болж ачаалал нь нэмэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан лавлах утасны мэргэжилтнүүдийн тоог нэмэх арга хэмжээг цаашид авахаар бэлтгэж байгаа юм байна. Биднийг ийн ярилцаж зогстол утас дуугарч байна. “Миний машиныг “pruis 20” маркийн машин хааж зогсчихоод утасны дугаараа үлдээ­гээ­гүй байна. Эзэнтэй нь холбож өгөөч” хэ­мээх иргэний дуудлага орж ирэв.

Тэр даруйд үйлчилгээний ажил­тан тухайн машины улсын дугаараар ямар компани, иргэнд харьяалалтайг нь мэдэн дуудлага өгсөн иргэнтэй шууд холбож өглөө. Энгийнээр хэлэхэд, операторууд тухайн автомашиныг улсын дугаараар нь шүүж, эзнийг нь тогтоогоод хэрэглэгчтэй шууд холбох үйлчилгээ үзүүлдэг гэнэ. Ингэснээр иргэнд түргэн шуурхай үйлчилгээг хүргэж чаддаг байна. Энэ бол 1900-1234 тусгай дугаарын үйлчилгээнээс авч болох бас нэгэн үйлчилгээ нь ажээ. Иргэд бусдын автомашиныг хааж, холбоо барих утасны дугаараа үлдээгээгүй явсан тээврийн хэрэгслийн эзэмшигч­тэй Автотээврийн үндэсний төвийн 1900-1234 лавлах утас руу залгаж, холбогдох боломжтой болсон байна.

Дараагийн нэгэн онцлох үйлчилгээ нь байршил тогтоох үйлчилгээ аж. Тухайлбал, улс, хот хоорондын зорчигч тээврийн автобус хаана явж байгааг мэдэхийг хүсвэл тусгай дугаарт хандаж авах боломжтой гэдгийг мэргэжилтнүүд онцолж байлаа.

Ингэснээр ах, дүү, хамаатан садан, үр хүүхдээ хаана явж байгаа, аюулгүй эсэхийг мэдэх боломжтой юм байна. Энэ мэтчилэн олон үйлчилгээг иргэдэд үзүүлэх болжээ. Үйлчилгээний төрөл нэмэгдэхийн хэрээр лавлах утсанд хандах иргэдийн тоо нэмэгдсэн гэнэ. Энэ талаар лавлах үйлчилгээний ажилтан Д.Үүрийнтуяа “Манай 1900-1234 тусгай дугаарын утсанд хандаж буй дуудлагын дийлэнх хувийг гарц хааж зогссон тээврийн хэрэгслийн эзэмшигчтэй холбогдох дуудлага эзэлдэг. Иргэд ихэвчлэн улс, хот хоорондын зорчигч тээврийн байршил, тасалбар захиалгын үйлчилгээ авч байна. Мөн татвар, даатгал, архив лавлагааг авдаг” гэв.

Ингээд бид Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мөнхчулуунтай цөөн хором ярилцлаа.

-1900-1234 тусгай дугаарын утас ажиллаад нэг жил болж байна. Энэ хугацаанд иргэдэд аль хэдийнэ танигдсан. Тэгэхээр өнгөрсөн хугацаан дахь ажлаа дүгнээд ярьвал?

Манай Автотээврийн үндэсний төв ард иргэдэд авто тээвэртэй холбоотой мэдээ, мэдээллийг түргэн шуурхай үнэн бодитойгоор хүргэх зорилгоор автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234 тусгай дугаарын утсыг ажиллуулаад нэг жил болж байна. Ер нь сар болгоны мэдээг аваад үзэхэд манай дуудлагын хэмжээ байнгын өсөлттэй гарч байгаа. Энэ нь манай лавлах төвөөс өгч байгаа мэдээлэл ард иргэдэд хүрч байгаагийн нэг илрэл болов уу хэмээн бид харж байна.

-Иргэд тусгай дугаарын утаснаас ямар үйлчилгээг авах боломжтой вэ?

-Манай тусгай дугаарын лавлах утаснаас иргэд хэд хэдэн үйлчилгээг авах боломжтой. Тухайлбал, тээв­рийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаар солих, шилжилт хөдөл­гөөн бүртгүүлэх, хасуу­лах, лавлагаа авах, явуулын дугаар олгох, цагийн хуваарь, байршил, үнэ тариф, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, мөн техникийн хяналтын үзлэгтэй холбоотой мэдээлэл, техникийн хяналтын үзлэгт орох цаг захиалах, хэрэглэгчийн байршилд тохирсон ачаалал багатай салбар хаана байгаа зэргийг мэдэх боломжтой. Үүнээс гадна улс, хот хоорондын ачаа, зорчигч, жуулчин тээвэр, авто үйлчилгээ, мэргэшсэн жолооч, тээврийн хэрэгслийн татвар, даатгалтай холбоотой бүхий л мэдээллийг нэг дор хүлээн авч болно. Нийт дуудлагаа ажиглаад үзвэл ихэнх тохиолдлыг зам гарц хаасан дуудлага ирдэг.

-Цаашид ямар арга хэмжээ авах вэ. Тусгай дугаарын утасны ачаалал нэмэгдсэн гэж хэллээ. Тэгэхээр хийх ажил олон байгаа байх?

-Ер нь манай дуудлагын ачаалал маш их байдаг. Тиймээс лавлах шугамны тоог өргөтгөх ажлыг төлөвлөж байна. Нэг үгээр хэлбэл, лавлагаа өгч байгаа мэргэжилтнүүдийн тоог олон болгох юм. Мөн авто вокзал руу явах, интернэтэд холбогдох боломжгүй хэрнээ тасалбар захиалах хүсэлтэй хүмүүс байж болно шүү дээ. Ийм тохиолдолд 1900-1234 тусгай дугаарын утсаараа тасалбарын захиалга авдаг болгохоор зорьж ажиллаж байна. Энэ мэтчилэн олон ажлыг шат дараатайгаар хийхээр төлөвлөсөн.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо
Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ
Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр
Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Видео мэдээ
  • •Уул уурхай
  • •ММ-ын тодруулга
  • •Сурвалжлага
  • •Гэмт хэрэг
  • •Үндэсний спорт
  • •Эрүүл мэнд
ХУРААХ
Я.Санжмятав: Ерөнхийлөгчийн...
“Мэдээллийн харилцааны...

1900-1234 дугаар таны дотны туслах болж чадна

Батзаяа 2017-01-13

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо
Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ
Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр
Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
14 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

14 цагийн өмнө өмнө

“Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

14 цагийн өмнө өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан ногоон гарц гарц байгуулна

14 цагийн өмнө өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

14 цагийн өмнө өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

14 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

15 цагийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-04 өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-05 өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

2 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-05 өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах