• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ам.долларын ханш өсөх үү, буурах уу

Валютын ханшийн зөрөөн дээр тоглолт хийж, ашиг олдог хүмүүс болоод нийт иргэдийн хамгийн их сонирхож байгаа асуулт энэ. Ам.долларын ханш өсөх үү, буурах уу. Сүүлийн үед ам.долларын ханш буурна, хадгалж хав дарж байгаа хүмүүс байвал зараарай. Төгрөгийн хадгаламжаа ам.доллар руу шилжүүлсэн бол одоо үнэтэй байгаа дээр нь зарж, ашиг ол гэх хүмүүс ч байна. Одоогоор бол ам.долларын ханш дунджаар 2500 төгрөгтэй тэнцэж байгаа. Арай ч ам.доллар 2500 төгрөгтэй тэнцэж, тэгтлээ ханш нь өснө гэж байхгүй хэмээн эдийн засагчид барин тавин ярьж байсан цаг саяхан. Гэтэл өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гэнэт савлаж, түүнээс хойш олигтой буурч өгөхгүй байсаар 2500 төгрөгт тогтоод байна. Яахав, сүүлийн үед бол тогтвортой байгаа.

Гэхдээ 2000 төгрөг дөнгөж давж байхад сүр болж байсан бид даруй 500 төгрөгөөр нэмэгдээд хэсэг тогтворжиход санаа амарч байх жишээтэй. Санаа амрахгүй гээд ч яах билээ, үүнээс ч илүү өсөх ч байсан юм бил үү. Харин ойрдоо буурах шинж байгаа бил үү. Байж болно оо. ОУВС-гийн зээл удахгүй бүтэж магадгүй байгаа. Ерөнхийдөө нааштай хандлага гарч эхэлсэн. Энэ сарын 20-иор ОУВС-гийн баг манайд ирэх сураг байсан. Бодвол эцсийн байдлаар асуудлаа шийдэх гэж байгаа юм байлгүй дээ. Ерөнхийдөө зээл цагаан сарын хавьд бүтэх бололтой. 450 сая ам.долларын зээл.

Хэрвээ энэ хэмжээний зээл ороод ирвэл мэдээж ам.долларын ханшинд нөлөөлнө. Тиймээс 2500 төгрөгөөс арай буурч, 2300 руу орох болов уу. Хэдий хэмжээний ам.доллар орж ирэхээс шалтгаалж ханш буурах асуудал яригдана.  Өмнө нь 2009 оны Стэнд бай хөтөлбөрийг хэрэгжүүлэх үед 2048 төгрөгт хүрч байсан ам.долларын ханш хоёрхон сарын дотор 1428 төгрөг болтлоо буурч байжээ.

Энэ удаад ч гэсэн тэр түүх давтагдаж магадгүй юм. Тийм болохоор 2500 төгрөг байгаа дээр нь бушуухан зарах нь зүйтэй. Ер нь ОУВС-гийн зээл ороод ирвэл гуравдугаар сарын эхээр ам.доллар 2300 орно гэсэн хүлээлт бий болсон. Нэг ам.доллар тутмаас 200 төгрөг алдана гэвэл нэлээд алдагдал хүлээх нь тодорхой. Тиймээс ашиг олох л гэж байгаа бол одоо бушуухан зарах нь хамгийн зөв шийдэл юм. Гэхдээ зөвхөн нэг талаас нь харж үзвэл ийм байна.

Ам.долларын ханш цагаан сар хүртэл өснө

Одоо нөгөө талаас нь хараад үзье. ОУВС-гийн зээл цагаан сарын үеэр биш гуравдугаар сарын дундуур орж ирнэ гэсэн мэдээлэл ч бас гарч ирээд байна. 450 сая ам.долларын зээл шүү дээ. Энэ зээл ямар ч байсан бүтэх нь бүтнэ. Харин хугацаа нь жаахан хойшилж магадгүй байгаа юм.

Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондын эргэн төлөлт хийгдэх үеэр орж ирнэ гэх мэдээлэл гарч байна. Хэрвээ тэгвэл энэ мөнгөөр бид өрөө төлөөд л таарах нь. Манайд валют орж ирээд, ханшинд нөлөөлөхгүй гэсэн үг. Хэрвээ тэгвэл  ам.долларын ханш улам өснө. Харин зарим эдийн засагчдын таамаглаж байгаагаар арай ч ОУВС-гийн зээлийг Хөгжлийн банкны 580 саяын бондыг дарахад зарцуулахгүй байх.

Харин шинээр долоо хувийн хүүтэй таван жилийн хугацаатай бонд гаргаж, төлөх болов уу гэсэн таамаг гарсан. Ингэсэн тохиолдолд байдал арай өөрөөр эргэнэ. Гэвч хамгийн гол нь ОУВС-гийн зээл гуравдугаар сараас нааш орж ирэхгүй бол ам.долларын ханш ойрдоо буурна гэж найдаад хэрэггүй. Ямар ч байсан цагаан сар хүртэл зүтгүүлж байгаад ам.долларын ханш дахиад жаахан нэмэгдэхээр нь зарвал дээр.

Магадгүй 2600 төгрөгт ч хүрч болох юм. Түүнээс ч өндөр болохыг үгүй гэх газаргүй. Одоохондоо ам.долларын ханш тогтвортой байгаа гэх болов ч бага багаар нэмэгдээд л байна. Саяхан 2498 төгрөг байсан бол долоо хоногийн дотор 10 орчим төгрөгөөр нэмэгдчихлээ шүү дээ. Тийм болохоор цагаан сар хүртэл ам.доллараа дарж байгаад зарсан дээр байх.

Урт хугацаандаа ам.долларын ханш буурна

Хөгжлийн банкны 580 саяын бондыг ОУВС-гийн зээлээр дарахгүй гэдэг хувилбар дээр тогтоё л доо. Тэгвэл манайд 450 сая ам.доллар орж ирнэ. Тэгэхээр мэдээж валютын нөөц нэмэгдэж таараа. Ерөнхийдөө гуравдугаар сарын сүүлчээр одоо байгаа валютын нөөц нэмэгдэж, 1.7-.1.8 тэрбумд хүрч, төв банк интервенц хийх хангалттай чадалтай болчих байх.

Ингээд л ам.долларын ханш наандаж 10 хувиар унаж, 2300 төгрөгт тэнцэж очих болов уу гэсэн таамаг байгаа юм. Цаашлаад улирлын шинжтэй бууралт ч гарна. Мөн Тавантолгойн асуудал яаж шийдэгдэхээс олон зүйл шийдэгдэнэ. Ерөнхий сайд Тавантолгойг хөдөлгөнө, УИХ-аар хэлэлцүүлнэ гээд байгаа.

Цаашлаад томоохон төслүүд хөдлөх шинж ажиглагдаж эхэлсэн. Ер нь бол МАН 65 суудалтай, олонхийн саналаар ямар ч төслийг хөдөлгөх чадал тэдэнд байна. Дээрээс нь энэ жил Ерөнхийлөгчийн сонгууль болно. Сонгуулийн өмнө эдийн засгаа өөд нь татаж, валютын ханшаа бууруулах арга хэмжээ авах байх.

Дээрээс нь зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр өсч байна. Гэх мэт энэ засагт боломж олгохоор, гэрэл гэгээтэй зүйлүүд гарч ирж байгаа юм. Хэрвээ эрх баригчид жаахан хурдтай ажиллаад, Тавантолгойг хөдөлгөж, асуудлыг шийдчихвэл валютын ханш буурч таарна. Тэгээд ч ганцхан ОУВС-гийн 450 сая ам.доллараас гадна валютын зээл орж ирэх ч асуудал яригдаж буй.

Тиймээс урт хугацаандаа ам.долларын ханш буурах нь тодорхой. Ер нь бол ам.доллар хав дарж, улам үнэд орохоор нь зарах гэж байгаа хүмүүс цагаан сараас хойш гялайна гэж ч байхгүй болов уу даа. Нэг ам.доллараас 50, 100 төгрөг ч хамаагүй харна гэвэл тэгсгээд зарсан нь л дээр байх.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Зөвшөөрөл авахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо
Засгийн газар "Гэрт ойрхон эмч, ойрхон эм" бодлого хэрэгжүүлнэ
Г.Тэмүүлэнг засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, НОУ-ХАУ нутагшуулах зэрэг хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Олимпизм
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Халуун сэдэв
  • •Сэрэмжлүүлэг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Фото мэдээ
  • •Сурвалжлага
  • •Ерөнхийлөгч
  • •Степпе Арена
  • •Нийслэл
  • •Эрүүл мэнд
  • •Уул уурхай
ХУРААХ
Хязгаарлалт хамгийн зөв шийдвэр...
Б.Батбаяр: Засгийн газар...

Ам.долларын ханш өсөх үү, буурах уу

Пунцагболд 2017-01-11
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Ам.долларын ханш өсөх үү, буурах уу

Валютын ханшийн зөрөөн дээр тоглолт хийж, ашиг олдог хүмүүс болоод нийт иргэдийн хамгийн их сонирхож байгаа асуулт энэ. Ам.долларын ханш өсөх үү, буурах уу. Сүүлийн үед ам.долларын ханш буурна, хадгалж хав дарж байгаа хүмүүс байвал зараарай. Төгрөгийн хадгаламжаа ам.доллар руу шилжүүлсэн бол одоо үнэтэй байгаа дээр нь зарж, ашиг ол гэх хүмүүс ч байна. Одоогоор бол ам.долларын ханш дунджаар 2500 төгрөгтэй тэнцэж байгаа. Арай ч ам.доллар 2500 төгрөгтэй тэнцэж, тэгтлээ ханш нь өснө гэж байхгүй хэмээн эдийн засагчид барин тавин ярьж байсан цаг саяхан. Гэтэл өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гэнэт савлаж, түүнээс хойш олигтой буурч өгөхгүй байсаар 2500 төгрөгт тогтоод байна. Яахав, сүүлийн үед бол тогтвортой байгаа.

Гэхдээ 2000 төгрөг дөнгөж давж байхад сүр болж байсан бид даруй 500 төгрөгөөр нэмэгдээд хэсэг тогтворжиход санаа амарч байх жишээтэй. Санаа амрахгүй гээд ч яах билээ, үүнээс ч илүү өсөх ч байсан юм бил үү. Харин ойрдоо буурах шинж байгаа бил үү. Байж болно оо. ОУВС-гийн зээл удахгүй бүтэж магадгүй байгаа. Ерөнхийдөө нааштай хандлага гарч эхэлсэн. Энэ сарын 20-иор ОУВС-гийн баг манайд ирэх сураг байсан. Бодвол эцсийн байдлаар асуудлаа шийдэх гэж байгаа юм байлгүй дээ. Ерөнхийдөө зээл цагаан сарын хавьд бүтэх бололтой. 450 сая ам.долларын зээл.

Хэрвээ энэ хэмжээний зээл ороод ирвэл мэдээж ам.долларын ханшинд нөлөөлнө. Тиймээс 2500 төгрөгөөс арай буурч, 2300 руу орох болов уу. Хэдий хэмжээний ам.доллар орж ирэхээс шалтгаалж ханш буурах асуудал яригдана.  Өмнө нь 2009 оны Стэнд бай хөтөлбөрийг хэрэгжүүлэх үед 2048 төгрөгт хүрч байсан ам.долларын ханш хоёрхон сарын дотор 1428 төгрөг болтлоо буурч байжээ.

Энэ удаад ч гэсэн тэр түүх давтагдаж магадгүй юм. Тийм болохоор 2500 төгрөг байгаа дээр нь бушуухан зарах нь зүйтэй. Ер нь ОУВС-гийн зээл ороод ирвэл гуравдугаар сарын эхээр ам.доллар 2300 орно гэсэн хүлээлт бий болсон. Нэг ам.доллар тутмаас 200 төгрөг алдана гэвэл нэлээд алдагдал хүлээх нь тодорхой. Тиймээс ашиг олох л гэж байгаа бол одоо бушуухан зарах нь хамгийн зөв шийдэл юм. Гэхдээ зөвхөн нэг талаас нь харж үзвэл ийм байна.

Ам.долларын ханш цагаан сар хүртэл өснө

Одоо нөгөө талаас нь хараад үзье. ОУВС-гийн зээл цагаан сарын үеэр биш гуравдугаар сарын дундуур орж ирнэ гэсэн мэдээлэл ч бас гарч ирээд байна. 450 сая ам.долларын зээл шүү дээ. Энэ зээл ямар ч байсан бүтэх нь бүтнэ. Харин хугацаа нь жаахан хойшилж магадгүй байгаа юм.

Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондын эргэн төлөлт хийгдэх үеэр орж ирнэ гэх мэдээлэл гарч байна. Хэрвээ тэгвэл энэ мөнгөөр бид өрөө төлөөд л таарах нь. Манайд валют орж ирээд, ханшинд нөлөөлөхгүй гэсэн үг. Хэрвээ тэгвэл  ам.долларын ханш улам өснө. Харин зарим эдийн засагчдын таамаглаж байгаагаар арай ч ОУВС-гийн зээлийг Хөгжлийн банкны 580 саяын бондыг дарахад зарцуулахгүй байх.

Харин шинээр долоо хувийн хүүтэй таван жилийн хугацаатай бонд гаргаж, төлөх болов уу гэсэн таамаг гарсан. Ингэсэн тохиолдолд байдал арай өөрөөр эргэнэ. Гэвч хамгийн гол нь ОУВС-гийн зээл гуравдугаар сараас нааш орж ирэхгүй бол ам.долларын ханш ойрдоо буурна гэж найдаад хэрэггүй. Ямар ч байсан цагаан сар хүртэл зүтгүүлж байгаад ам.долларын ханш дахиад жаахан нэмэгдэхээр нь зарвал дээр.

Магадгүй 2600 төгрөгт ч хүрч болох юм. Түүнээс ч өндөр болохыг үгүй гэх газаргүй. Одоохондоо ам.долларын ханш тогтвортой байгаа гэх болов ч бага багаар нэмэгдээд л байна. Саяхан 2498 төгрөг байсан бол долоо хоногийн дотор 10 орчим төгрөгөөр нэмэгдчихлээ шүү дээ. Тийм болохоор цагаан сар хүртэл ам.доллараа дарж байгаад зарсан дээр байх.

Урт хугацаандаа ам.долларын ханш буурна

Хөгжлийн банкны 580 саяын бондыг ОУВС-гийн зээлээр дарахгүй гэдэг хувилбар дээр тогтоё л доо. Тэгвэл манайд 450 сая ам.доллар орж ирнэ. Тэгэхээр мэдээж валютын нөөц нэмэгдэж таараа. Ерөнхийдөө гуравдугаар сарын сүүлчээр одоо байгаа валютын нөөц нэмэгдэж, 1.7-.1.8 тэрбумд хүрч, төв банк интервенц хийх хангалттай чадалтай болчих байх.

Ингээд л ам.долларын ханш наандаж 10 хувиар унаж, 2300 төгрөгт тэнцэж очих болов уу гэсэн таамаг байгаа юм. Цаашлаад улирлын шинжтэй бууралт ч гарна. Мөн Тавантолгойн асуудал яаж шийдэгдэхээс олон зүйл шийдэгдэнэ. Ерөнхий сайд Тавантолгойг хөдөлгөнө, УИХ-аар хэлэлцүүлнэ гээд байгаа.

Цаашлаад томоохон төслүүд хөдлөх шинж ажиглагдаж эхэлсэн. Ер нь бол МАН 65 суудалтай, олонхийн саналаар ямар ч төслийг хөдөлгөх чадал тэдэнд байна. Дээрээс нь энэ жил Ерөнхийлөгчийн сонгууль болно. Сонгуулийн өмнө эдийн засгаа өөд нь татаж, валютын ханшаа бууруулах арга хэмжээ авах байх.

Дээрээс нь зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр өсч байна. Гэх мэт энэ засагт боломж олгохоор, гэрэл гэгээтэй зүйлүүд гарч ирж байгаа юм. Хэрвээ эрх баригчид жаахан хурдтай ажиллаад, Тавантолгойг хөдөлгөж, асуудлыг шийдчихвэл валютын ханш буурч таарна. Тэгээд ч ганцхан ОУВС-гийн 450 сая ам.доллараас гадна валютын зээл орж ирэх ч асуудал яригдаж буй.

Тиймээс урт хугацаандаа ам.долларын ханш буурах нь тодорхой. Ер нь бол ам.доллар хав дарж, улам үнэд орохоор нь зарах гэж байгаа хүмүүс цагаан сараас хойш гялайна гэж ч байхгүй болов уу даа. Нэг ам.доллараас 50, 100 төгрөг ч хамаагүй харна гэвэл тэгсгээд зарсан нь л дээр байх.

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Зөвшөөрөл авахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо
Засгийн газар "Гэрт ойрхон эмч, ойрхон эм" бодлого хэрэгжүүлнэ
Г.Тэмүүлэнг засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, НОУ-ХАУ нутагшуулах зэрэг хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
12 цагийн өмнө өмнө

"Умард руу" роман нээлтээ хийлээ

12 цагийн өмнө өмнө

"Умард руу" роман монгол уншигчдад хүрлээ

12 цагийн өмнө өмнө

Зөвшөөрөл авахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

12 цагийн өмнө өмнө

Хятадын уран бичлэг

12 цагийн өмнө өмнө

Засгийн газар "Гэрт ойрхон эмч, ойрхон эм" бодлого хэрэгжүүлнэ

15 цагийн өмнө өмнө

"Хятад улсыг танин мэдэх" Өвөрмонголын соёлын өдрүүд

17 цагийн өмнө өмнө

Хятадын кино өдрүүд "Панда ажиллагаа"-гаар эхэлнэ

18 цагийн өмнө өмнө

Г.Тэмүүлэнг засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа

18 цагийн өмнө өмнө

Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, НОУ-ХАУ нутагшуулах зэрэг хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов

18 цагийн өмнө өмнө

"Сэлбэ ухаалаг хот”-ын барилгууд энэ онд халаалтаа авна

18 цагийн өмнө өмнө

“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлт болно

18 цагийн өмнө өмнө

Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Малайзыг хожиж, хасагдах шатанд шалгарлаа

20 цагийн өмнө өмнө

О.Цогтгэрэл: “Төрөө хямралаас гаргая, түмнээ ядуурлаас аваръя” гэж хэлсний 26 жилийн ой болж байна.

21 цагийн өмнө өмнө

“Хятадын кино долоо хоног” болно

21 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

21 цагийн өмнө өмнө

Мөрөөдөл биелсэн 5 жил: Мөсөн Өргөөний түүхт ой

21 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

21 цагийн өмнө өмнө

2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

21 цагийн өмнө өмнө

Нийтийн тээврийн хүртээмж Монгол болон бусад улсад

21 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

21 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй цагаан хулгана өдөр

21 цагийн өмнө өмнө

Оройдоо бага зэргийн бороо орно

1 өдрийн өмнө өмнө

Б.Эрдэнэсүх эхнэр болон хүүхдийнхээ сэтгэцэд учирсан хохиролд 43 саяыг төлөхөөр болов

1 өдрийн өмнө өмнө

Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ багтай Нипалын багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани Орхон аймгийн ЕБС-д Химийн кабинет байгуулж өглөө

1 өдрийн өмнө өмнө

Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Малайзын багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Татвар, НДШ-ийн өртэй ч зөвшөөрөл авах, сунгах эрх зүйн зохицуулалт бүрджээ

1 өдрийн өмнө өмнө

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

САНАЛ БОЛГОХ
2026-09-17 өмнө

Г.Занданшатар “жагсаалт”-аас хасагдлаа

2026-09-17 өмнө

2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-17 өмнө

Н.Учрал:Хөрөнгө оруулах замыг чөлөөлөх нь Засгийн газрын үндсэн чиг шугам

2026-09-17 өмнө

С.Амарсайханыг дагаж юу өрнөх вэ?

2026-09-18 өмнө

2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-18 өмнө

Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

2026-09-17 өмнө

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

2026-09-18 өмнө

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

2026-09-17 өмнө

Орос улсад Алтайгаар дамжин Хятад руу чиглэсэн төмөр зам баригдаж магадгүй

2026-09-20 өмнө

3 аймгийн зарим сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө

2026-09-19 өмнө

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

2026-09-17 өмнө

Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, Ерөнхийлөгч хуулийнханд үүрэг өгөв

2026-09-17 өмнө

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

2026-09-19 өмнө

2 хөршийн худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчидтэй уулзлаа

2026-09-20 өмнө

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардууллаа

2026-09-20 өмнө

“Арвайхээрийн дулааны станц” төслийн ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо

2026-09-20 өмнө

Г.Хандсүрэн: Маргааш 20 дахь удаагийн Азийн Наадам дахь анхны тоглолтоо хийнэ

2026-09-20 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

2026-09-17 өмнө

Сургууль, цэцэрлэгийн шаардлага хангаагүй барилгын компаниудыг хуулийн дагуу арга хэмжээ авна

2026-09-17 өмнө

Л.Болдбаатар: "Муу уран бүтээл хийгээгүй юм байна” гэж өөрөөрөө жаахан ч гэсэн бахархах сэтгэл төрж байна

2026-09-18 өмнө

Волейболын эмэгтэй шигшээ өнөөдөр Кыргызстаны багтай тоглоно

2026-09-18 өмнө

Эмэгтэй шигшээ баг өнөөдөр Тайваны багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Иргэд ерөнхий сайдын 9 шийдвэрийг дэмжиж байна

2026-09-19 өмнө

Амари Робинсон 25 оноог авч багаа тэргүүллээ

2026-09-18 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Элсний волейболын баг хожигдлоо

2026-09-17 өмнө

Монгол Хьюндай эмнэлгийн үүсгэн байгуулагч Ким Бү Соб Казахстан улсын Төрийн одон хүртлээ

2026-09-19 өмнө

Монголын эмэгтэй волейболын баг хэсгийн анхны хожлоо байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ 9-12 байрын төлөөх тоглолтоо хийнэ

2026-09-18 өмнө

Есөн улаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах