• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Н.Учрал: Нийгэмд оюун санааны өөрчлөлт авчрах “Оюуны элч”-үүдийг шалгаруулна

“Yes! Mongolia” Монголын  залуу багш нарын холбоо 21 аймаг, нийслэлийн боловсрол соёлын газруудтай хамтран “Оюуны элч-2016” оны шилдэг залуу багшийг шалгаруулахаар болжээ. Энэ талаар тус холбооны ерөнхийлөгч Н.Учралтай ярилцлаа.

-Таны тэргүүлдэг Монголын  залуу багш на­рын холбоо хэзээнээс үйл ажил­ла­гаа явуулж эхэлсэн юм бэ. Нэ­лээд өргөн хүрээнд үйл ажил­ла­гаа явуулдаг бололтой?

-Монголын  залуу багш нарын холбоо маань анх 2010 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энэхүү холбоог анх нийслэлийн Баянзүрх дүүргийн залуу багш нар нэгдэж байгуулж байлаа. Харин өнөөдөр тус холбоо маань нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт салбар зөвлөлтэй үндэс­ний хэмжээний томоохон байгууллага болон өргөжин хөгжөөд байна. Миний хувьд 2015 онд уг холбооны тэргүүнээр сонгогдон ажиллаж эхэлсэн. Холбоог тэргүүлэх болсон цагаас эхлэн холбооныхоо үйл ажиллагааг илүү тодорхой болгох, олон улсын төвшинд аваачихыг зорин ажилласан.

Манай “Монголын  залуу багш нарын холбоо” маань “Yes! Mongolia” гэсэн нэрийн товчлолтой. Энэ нэр ямар учиртай вэ гэхээр олон улсын NAFSA гээд Юнескод зөвлөх эрхтэй багш нарын байгууллага байдаг. Бид энэ холбооны Монгол дахь албан ёсны салбар гишүүн байгууллагын үүргийг гүйцэтгэдэг. Энэ утгаараа “Yes! Mongolia” гэдэг нэрийг өгсөн.

-Холбоонд зөвхөн ерөнхий боловсролын болон их, дээд  сургуулийн багш нараас гадна цэцэрлэгийн багш нар хамрагддаг юм уу?

-Дэлхийн бүх оронд оюун санааны гол төлөөлөгч нар гэж хэлж болох багш нар нийгмийн дуу хоолойгоо болон ажилладаг. Үүний дагуу бид Монгол Улсын 40-өөс доош насны багш нарыг энэ байгууллагадаа нэгтгэсэн юм.

Тодруулбал, 40-өөс доош насны их, дээд сургуулиудын болон ерөнхий боловсролын сургуулийн, мэргэжлийн сургалт үйлвэрлэлийн төвүүдийн, сургуулийн өмнөх боловсролын буюу цэцэрлэгийн, Улаанбаатар болон 21 аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа сургалтын төвийн, залуусын эрүүл бие бялдартай болгохыг зорин ажиллаж байгаа фитнесс клубуудын багш нар гээд маш олон салбарын багш нар манай холбоонд хамрагдаад явдаг. Энэ олон салбарын төлөөллийг багтаасан залуу сурган хүмүүжүүлэгчдийн холбоо гэж ойлгож болно.

-Өнгөрсөн хугацаанд энэ холбоо хэр үр бүтээлтэй ажиллав аа?

-Бид багш нарынхаа нийгмийн асуудлыг шийдэх олон асуудалд анхаарч ажиллаж ирсэн. Тухайлбал, нийслэлийн залуу багш нарын зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулсан. Түүнчлэн 1000 багшийн уулзалт, багш нараа сонсоё гэдэг аяныг улс орон даяар зохион байгуулж байлаа. Энэ бүх ажлын үр дүнгээ нэгтгээд, ер нь багш нарын дунд ямар, ямар асуудал тулгараад байгааг шигшин гаргаж тавьсан. Өөрөөр хэлбэл, залуу багш нарт тулгамдаад байгаа 19 асуудлыг жагсаагаад, тухайн үеийн МАН-ын болон АН-ын бүлэг, Шударга ёс эвслийн бүлэгт албан бичгээр хүргүүлсэн байсан.

Багш нарт тулгамдаад байгаа эдгээр асуудлыг парламентад суудалтай болоод суудалгүй намуудын мөрийн хөтөлбөрт тусгасан байх ёстой гэдэг саналыг хүргүүлсэн юм. Энэхүү ажлын маань үр дүн ч гарсан. Тухайлбал, МАН-ын мөрийн хөтөлбөрт залуу багш нарыг дэмжих, цалин хөлс болон урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох, үр дүнгээрээ буюу сурагчид болоод эцэг, эхчүүдийн сэтгэл ханамжид тулгуурлан цалин хөлсний системийг нь шинэчлэх, багш нарын хөгжих бололцоог нь олгох, давтан сургах зэрэг олон асуудлыг суулгаж чадсан.

Багш нарын болон боловсролын чиглэлийн олон санал, санаачилгуудыг маань МАН-ын бүлэг хүлээн аваад, энэ удаагийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч багш нарыг дэмжих асуудал бодитойгоор ороод, явж байгаад миний бие их баяртай байгаа. Ер нь цаашдаа залуу багш нарын холбоо үйл ажиллагаагаа илүү боловсронгуй болгож, багш нарын дунд тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэнэ. Түүнчлэн нийтлэг эрх ашгийг нь хамгаалахын төлөө олон олон ажлыг төлөвлөөд байна.

-Монгол Улсад залуу багш нарын холбоонд хамаардаг буюу 40-өөс доош насны хэчнээн багш байдаг юм бэ?

-Одоогийн байдлаар манай улсын 40-өөс доош насны нийт 30 гаруй мянган багш байдаг гэсэн тоо баримт байгаа. Гэхдээ одоогоор эдгээр багш нараа албан ёсны гишүүнчилж, бүртгэл хийж амжаагүй л байна. Харин албан ёсоор 2000 гаруй багш л бүртгэлтэй байгаа. Одоо салбар зөвлөлүүдээ шинэчлэн зохион байгуулж, хуралдуулах гэж байгаа. Тэгэхээр илүү багш нарын дуу хоолойг нэгтгэх болно. Тэгээд ч би төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж байгаа учир багш нарын шаардлагуудыг тодорхой төвшинд нь сонсгох, хүргэхийг нэлээд анхаарч ажиллана. Энэ хүрээнд ирэх 2017 онд Монголын залуу багш нарын анхдугаар их хурлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

-Залуу багш нарын холбооноос “Оюуны элч-2016” оны шилдэг залуу багшийг шалгаруулахаар болсон гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Бид жил бүр оны шилдэг багш нарыг тодруулдаг уламжлалтай. Энэ жилийн хувь “Оюуны элч-2016” оны шилдэг залуу багшийг шалгаруулахаар болоод байна. “Оюуны элч” гэсний учир нь багш нараараа дамжуулан оюун санааны шинэ мэдээ, мэдээллийг түгээдэг, зөв үлгэр дуурайлал, зөв хандлагийг хүүхдүүдэд төрүүлэхийг зорьж байгаа.

-“Оюуны элч”-ээр хэчнээн багшийг шалгаруулах юм бэ. Холбоонд багтдаг салбар бүрээс тодруулах уу. Эсвэл?

-Салбар бүрээс тодруулахаар төлөвлөөд байгаа. Тодруулбал, их, дээд сургуулиудын дундаас, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдээс, сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгүүдээс, сургалтын төвүүдээс улсын хэмжээнд тус бүр нэг багш тодруулах юм. Тиймээс нийтдээ таван “Оюуны элч”-ийг тодруулах юм. Энэхүү “Оюуны элч” шалгаруулах арга хэмжээ маань үндэсний хэмжээнд зохион байгуулагдаж байгаа. Тиймээс маш олон анкет, материал ирж байна. Энэ хүрээнд бид сонгон шалгаруулалтыг нэлээд өндөр төвшинд тавьж байгаа. Түүнчлэн бид оны шилдэг зарим багш нартаа холбооныхоо “Оюуны од” цол тэмдэгийг олгоно.

-Салбар бүрээс элчүүдийг тодруулах юм байна. Тиймээс үүнийгээ дагаад шалгуур нь өөр, өөр байна биз дээ?

-Мэдээж салбар бүрийн багш нарын шалгуур өөр байгаа. Нэр дэвшүүлэх багш нь сурган хүмүүжүүлэх салбарт гурваас дээш жил ажилласан, ажил мэргэжлийн ур чадвар, бүтээлч үйл ажиллагаагаараа бусдыгаа манлайлан ажилласан, хариуцсан ажлын үзүүлэлт сүүлийн 3-5 жилд улс, хот, аймгийн дундаж төвшнөөс дээшилсэн байна.

Түүнчлэн сүүлийн гурван жилийн үйл ажиллагааны ажлын үр дүнгийн үнэлгээгээр “А” буюу хангалттай үнэлгээ авсан, дотоодын болон гадаадын эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд илтгэл тавьж, судалгааны ажил бүтээл гаргаж, мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн байх, Монголын залуу багш нарын холбооноос зохион байгуулсан олон нийтийн ажлуудад амжилт гаргасан байх гэх мэт шалгуур байгаа. Түүнчлэн нийгэм олон нийтийн идэвхтэй оролцогч, санаачлагч, зохион байгуулагч байх, ажиллаж байх хугацаандаа ёс зүй, хэв журмын зөрчил гаргаагүй байх гээд шалгаруулах үндсэн үзүүлэлтүүдийн жагсаалтыг гаргачихсан байгаа.

-Мэдээж монголын залуу багш нарын холбооны “Оюуны од” цол тэмдэг, “Оюуны элч” цомын эзэн болсон шилгүүдэд нэлээд хариуцлага хамтдаа ирэх байх?

-Тэгэлгүй яахав. Бид “Оюуны элч” болох таван багшийг жил бүр шалгаруулж байхаар тохироод байгаа. Эдгээр таван элч 2017 онд бид бүхнийг төлөөлөх юм. Өөрөөр хэлбэл, эдгээр оюуны элчээрээ дамжуулан их, дээд сургуулиудынхаа оюутнууд болон багш нар цаашлаад нийгэмд оюун санааны өөрчлөлтийг хийхийг зорьж байна. Энэ мэт олон төлөвлөж байгаа ажил байна. Энэхүү арга хэмжээг нийслэлийн боловсролын газар хамтран зохион байгуулж байгаа. Түүнчлэн аймаг орон нутгийн болон дүүргүүдийн боловсролын хэлтсүүд хамтран, дэмжиж ажиллаж байна. Мөн БСШУСЯ биднийг дэмжиж байгаа.

-Холбооныхоо салбар зөвлөлүүдээ шинэчлэн зохион байгуулж, хуралдуулан гэж байгаа гэлээ. Үүнээсээ өмнө багш нараа сонсох аяныг дахиад зохион байгуулах уу?

-Ер нь жил бүр “Багш нараа сонсоё” гэдэг аяныг өрнүүлдэг. Гэхдээ салбар зөвлөлүүдээ шинэчлэн зохион байгуулж, хуралдуулахын өмнө дахин энэ аянаа явуулах нь зөв байх гэж бодож байгаа. Салбар зөвлөлүүдийг шинэчлэх, чуулгануудыг зохион байгуулж байгаа нь шинэ залуу багш нараар төлөөллөө нэмэгдүүлэх буюу цус сэлбэх зорилготой юм. Ялангуяа 22-24 настай, дөнгөж сургуулиа төгсөөд, багшлах эрхээ аваад шинээр багш болж байгаа хүмүүсийг зөвлөлдөө оруулж, залгамж халаагаа бэлтгэхийг зорилго болгож байгаа. 40-өөс доош нас гэдэг бол хүний хамгийн идэвхтэй нас.

Тэгээд ч багш нарын ихэнх нь 40-өөс доош насныхан болчихсон байгаа. Ер нь багш хүний нийгэм дэх нэр хүнд, үнэ цэнэ бага байдаг болсон. Учир нь тэдний нэр хүнд цалин хөлс, санхүүгийн асуудлаасаа болоод, уначихсан. Тэгээд ч багш нар таван жил тогтвортой ажиллаад овоо мэдлэгтэй чадвартай болоод ирдэг. Гэтэл таван жил ажилласан ч өнөөх цалин нь хэвээрээ л байдаг.

Тиймээс ч олж авсан мэдлэг чадвартаа тулгуурлаад цалин өндөртэй гэж үзээд, хувийн компанийн менежер хийгээд явчихдаг жишээ олон байна. Энэ асуудлаас болоод чанартай багшийн асуудал хөндөгдөх болоод байгаа. Ялангуяа хөдөө орон нутгуудаас ийм гомдол санал их ирдэг. Тиймээс хүссэн ч хүсээгүй бид багш нараа дэмжих ёстой. Өнгөрсөн хугацаанд манай холбоо 600 гаруй сургагч багшийг бэлтгэсэн. Эдгээр багш нар нь олон улсын сургагч багш гэсэн өргөмжлөлийг авсан.

Энэ хүрээнд биш цаашдаа боловсролын газруудтай хамтраад, үндэсний хэмжээний сургагч багш нарыг бэлгэхэд олон улсын хөтөлбөрүүдийг оруулж ирэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд нийслэлийн боловсролын газар болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах гэрээг үзэглээд байгаа. Ер нь цаашдаа багш нарын дунд тулгамдаад байгаа давтан сургах, мэргэжлээ дээшлүүлэх, өсч дэвших бололцоонуудыг бий болгож өгөхийг зорин ажиллах болно.

-Багш мэргэжлийн үнэ цэнийг нийгэмд нэмэгдүүлэхийн тулд юу хийх ёстой юм бэ?

-Нийгмийн тэргүүлэх салбар болсон багш нарынхаа санхүүгийн болон нийгмийн баталгааны асуудлыг сайжруулах хэрэгтэй байна. Ялангуяа хүүхдүүдийн багш мэргэжлээр суралцах эрмэлзлэлийг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа юм. Тиймээс багш мэргэжилтэн бэлтгэж байгаа сургуулиудад үнэхээр чадвартай хүүхдүүдийг үнэ төлбөргүй сургадаг систем рүү шилжих шаардлагатай байна.

Тэгэхгүй бол сүүлийн үед хүүхдүүд нийгэмд нэр хүнд нь уначихсан учир багш мэргэжлийг сонгохоо болиод байна. Тиймээс ч дунд сургуулиуд эхнээсээ багшгүй болоод эхэлж байна. Ер нь багш гэдэг мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх асуудал төр Засгийн бодлогын төвд байх асуудал юм.

-Багшийн цалинг нэмэх болон тэдний нийгмийн асуудлыг шийддэг байх талаар та хөндөж байсан байх аа?

-Багш нар сардаа 480 мянган төгрөг гар дээрээ аваад, амьдарлаа залгуулаад явна гэдэг хүнд шүү дээ. Төсвийн асуудал хэлэлцэж байхад ч би хэлж л байсан. Бид өнөөдөр багш нарын цалинг нэмж чаддагүй юм бол нийгмийн асуудлыг нь шийдэж өгөх хэрэгтэй.

Тухайлбал, багш нараа нийтийн тээврээр үнэ төлбөргүй явуулдаг болгох, багшийн хүүхдийг цэцэрлэгт хамгийн түрүүнд бүртгээд авчихдаг байх, багш нараасаа сонгон шалгаруулаад, магистр, докторын сургалтад нь тэтгэлгээр явуулдаг болж яагаад болохгүй гэж. Төрийн албан хаагчийн хүүхэд их, дээд сургуульд үнэ төлбөргүй суралцах зэргээр тэдний нийгмийн асуудлыг нь шийдэх шаардлага байна. Орон сууцжуулах хөтөлбөрт багш нарыг хамгийн түрүүнд хамруулж болох юм.

Мөн багш нарт академик эрх чөлөөг олгох хэрэгтэй байна. Багш нар маш их цаас үйлдвэрлэж байгаагаасаа болоод, цагийн ачаалал асар их болдог. Уг нь академик эрх чөлөөг олгож чадвал их, дээд сургуулиудын багш нар үндсэн цагийн хичээлээ орчихоод бусад сул цагт нь хувийн болон бусад сургуулиудад цагаар багшлах, хуулийн чиглэлийн багш бол өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг байж болно.

Дунд сургуулийн багш нарт ч гэрээр давтан сургах, хоцрогдол арилгах зэргээр олон боломж байгаа. Тиймээс энэ мэт эрх чөлөөг олгох л хэрэгтэй байгаа юм. Тиймээс өнөөдөр шууд багш нарын цалинг нэмчиж чадахгүй юм гэхэд энэ мэт гарцууд олон байгаа. Гэхдээ цаашдаа багш нарын цалинг нэмэх зайлшгүй шаардлагатай.

-Уг нь багш нар чинь зэрэг ахих хэрээр цалин нь нэмэгдэг биз дээ?

-Багш нар зэрэг нь нэмэгдэхгүй л бол цалин нь нэмэгдэхгүй. Өөрөөр хэлбэл, зэргээс өөр цалингийн шатлал байхгүй. Гэтэл 480 мянган төгрөгийн цалинтай багш, амьдарлаа авч явхын зэрэгцээ давхар төлбөр төлөөд зэргээ дээшлүүлнэ гэдэг үнэхээр бэрх асуудал. Тиймээс өөр цалингийн шатлал буюу амжилтаар нь цалинг нь нэмдэг байх хэрэгтэй.

Хэрвээ тэгэж чадвал тухайн багш чадварлаг л бол зэрэг ахиагүй байсан ч 22 настайдаа багш болсон хүн 24 настайдаа амжилт гаргаад үнэлэгдэж болно. Өндөр цалин авдаг болно гэсэн үг. Гэтэл одоо амьдрал дээр олон олон амжилт гаргасан багш нарын цалинг нэмэх гэхээр зэрэг нь ахиагүй байх жишээтэй.

Тэгэхээр үнэхээр тухайн багшийн хүүхдүүд амжилт гаргаад, сурагчид болоод эцэш, эхийн сэтгэл ханамж өндөр байгаад, багшийн идвэх санаачилга сайн байвал тэр системээр багшийн цалинг нэмдэг байвал гүйцэтгэлээрээ цалин авдаг болох учир ажиллах эрч хүч, эрмэлзлэл ч өндөр байна. Тэр хэрээр багш чанртай багш олон болно. Энэ мэт багш хөгжих хөшүүргүүдийг хийж өгөх л хэрэгтэй байгаа юм.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
“Сүүн дархлаа” хөтөлбөрт өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ
Хүнсний хувьсгалын дүнд “Грийн групп” үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
АН: Б.Чойжилсүрэнд хариуцлага тооцохгүй бол Засгийг огцруулах акц хийнэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Нийтлэл
  • •Засгийн газар
  • •Намууд
  • •Гэмт хэрэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Шүүхийн танхимаас
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Нийслэл
  • •Видео мэдээ
ХУРААХ
Пак Гын Хед холбогдох хэргийн...
Хүчирхийлэл үйлдэх, хүмүүжүүлэх...

Н.Учрал: Нийгэмд оюун санааны өөрчлөлт авчрах “Оюуны элч”-үүдийг шалгаруулна

Отгонмягмар 2016-12-20

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
“Сүүн дархлаа” хөтөлбөрт өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ
Хүнсний хувьсгалын дүнд “Грийн групп” үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
АН: Б.Чойжилсүрэнд хариуцлага тооцохгүй бол Засгийг огцруулах акц хийнэ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: Нийтэд түгээхгүй байх “Нууц эвлэрлийн гэрээ”-г шалгуулахаар шилжүүлэв

5 цагийн өмнө өмнө

Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

6 цагийн өмнө өмнө

Ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан

6 цагийн өмнө өмнө

6 удаагийн мөс цөмөрсөн дуудлага бүртгэгдлээ

6 цагийн өмнө өмнө

“Сүүн дархлаа” хөтөлбөрт өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ

11 цагийн өмнө өмнө

Автобусан хулгайлаад баригджээ

11 цагийн өмнө өмнө

ЭЗБӨЧСТ-ийн Гүйцэтгэх захирлаар доктор Ч.Отгочулуу томилогдлоо

12 цагийн өмнө өмнө

Ослын газрыг орхин зугтаасан 86 жолоочид хариуцлага тооцсон байна

12 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгдлээ

12 цагийн өмнө өмнө

Хүнсний хувьсгалын дүнд “Грийн групп” үйлдвэрээ ашиглалтад оруулжээ

13 цагийн өмнө өмнө

Нипах вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөв

13 цагийн өмнө өмнө

"Насны хишиг" анх удаа авах ахмадуудын бүртгэл эхэллээ

13 цагийн өмнө өмнө

Ц.Санжаачойпэл нарт зорчих эрхийг хязгаарлах шийтгэл оноолоо

15 цагийн өмнө өмнө

АН албан ёсны ротацидаа бэлдэж, МАН жам ёсны “ротаци”-аа хийгээд эхлэв үү?!

15 цагийн өмнө өмнө

АН: Б.Чойжилсүрэнд хариуцлага тооцохгүй бол Засгийг огцруулах акц хийнэ

15 цагийн өмнө өмнө

Оюу толгойн авлигыг “сөхсөн” сөрөг нэхэмжлэлээ татаж “Рио Тинто”-д буулт хийх үү?!

15 цагийн өмнө өмнө

Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

15 цагийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх луу өдөр

15 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Ахлах ангийн сурагчид зарим хуулийн төслийн талаар саналаа илэрхийллээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх:Цэргийн хөгжлийн стратегийг шинэчлэн батлуулах шаардлагатай

1 өдрийн өмнө өмнө

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

1 өдрийн өмнө өмнө

Увс аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө

1 өдрийн өмнө өмнө

Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Б.Чойжилсүрэн сайдад 30 хоногийн хугацаа өгсөн нь “Огцруулна” гэсэн үг

1 өдрийн өмнө өмнө

Улсын аварга малчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа

1 өдрийн өмнө өмнө

Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг шалгаруулна

1 өдрийн өмнө өмнө

Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй харагчин туулай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна

САНАЛ БОЛГОХ
2026-01-23 өмнө

Г.Түвшинсанаа: Цахилгаан тасарвал дүүжин замын тээвэр нөөц генератораар ажиллана

2026-01-23 өмнө

Т.Доржханд улс төрөөс явбал Монгол Улс сүйрнэ гэв үү?!

2026-01-23 өмнө

АН-ын түүхэнд ийм “аядуу зөөлөн” дарга байсан уу?

2026-01-23 өмнө

Ханын материал хот орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлтийн явц 98 хувьтай байна

2026-01-23 өмнө

Нийслэлийн 117-р сургуулийн түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, хийн түлшинд шилжүүллээ

2026-01-23 өмнө

Нийт нутгийн 87 хувьд цастай байна

2026-01-26 өмнө

Таксины жолоочтой маргалдаж, нүүр толгойн тус газар нь цохиж амь насыг нь хохироожээ

2026-01-24 өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

2026-01-24 өмнө

Ц.Дагвадоржид шүүхээс бүх насаар нь хорих ял оноолоо

2026-01-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна

11 цагийн өмнө өмнө

ЭЗБӨЧСТ-ийн Гүйцэтгэх захирлаар доктор Ч.Отгочулуу томилогдлоо

2026-01-27 өмнө

Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа”

2026-01-23 өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

2026-01-27 өмнө

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ЕБС-ийн хүүхдэд сүү өгч эхэллээ

2026-01-23 өмнө

Цэлмэг, зөөлөн салхитай, өдөртөө 17-19 хэм хүйтэн байна

2026-01-26 өмнө

Толгойт орчимд агаар бохирдолтой байна

2026-01-27 өмнө

“Б”, “Н” нарыг БНХАУ-аас албадан авчирлаа

2026-01-23 өмнө

Ц.Цогтбаатар Улсын аваргад долоо дахиа түрүүлэв

2026-01-27 өмнө

А.Баяр: Түргэний эмч өвчтөн дээр 20 минутын дотор очдог болох зохицуулалт хийе

2026-01-25 өмнө

С.Баяр:Ийм юмнуудыг төрийн ажлаас хол байлгахыг би сануулах үүрэгтэй

2026-01-27 өмнө

А.Миеэгомбо: Сайд дарга нар л сандалтайгаа зууралдаж үлдэх гээд байгаа

2026-01-27 өмнө

Бүсийн “босс”-ууд

2026-01-27 өмнө

ДЦС-4-ийн долоодугаар зуухыг өчигдөр 21.30 цагт зогсоожээ

2026-01-27 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 41 зөрчил бүртгэгдлээ

2026-01-26 өмнө

У.Хүрэлсүх:Тэмээ 2 дахин өссөн нь тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн

2026-01-24 өмнө

Т.Ариунзаяа насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа түрүүллээ

2 өдрийн өмнө өмнө

П.Даваасүрэн: Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

2026-01-23 өмнө

Ж.Галбадрах: Сургалтын орчин аль ч шатанд хангалтгүй байна

2026-01-24 өмнө

Жүдо бөхийн УАШТ Чингис хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна

2026-01-23 өмнө

Монгол Улс АНУ-ын энхийн зөвлөлд албан ёсоор нэгдлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах