• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөлөлт, валютын эх үүсвэр, хүүгийн татаас, хөнгөлөлттэй зээлээр дэмжсэн нь нийлүүлэлтийн эрсдэлийг бүрэн арилгаж чадсан уу гэдэг асуудал яригдах учиртай. Шатахууны хомсдол, тасалдал яригдах бүрд нэг л асуулт сөхөгддөг. Монгол Улс шатахуун импортлогч компаниудаа үнэхээр дэмждэггүй юм уу. Эсвэл төрөөс үзүүлсэн дэмжлэг нь хангалттай байсан ч компаниуд хариуцлагаа биелүүлэхгүй байна уу. Энэ маргаан “Шунхлай” группийн хувьцаа эзэмшигч, УИХ-ын гишүүн П.Батчимэгийн “Төр татвараар дэмжсэн бол шатахууны хомсдолд орохгүй байх байлаа” гэсэн мэдэгдлээр дахин "хурцдав". Харин Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны агуулахын асуудлыг хөндөж, төрийн дэмжлэгтэй хөнгөлөлттэй зээлээр хувийн хэвшлийн компаниуд агуулах, нөөцийн сав барьж эхэлснийг онцолж байна. Сүүлийн жилүүдэд Монголын төр шатахуун импортлогчдод яг ямар дэмжлэг үзүүлсэн бэ энэ талаар баримтуудыг хүргэе.

Шатахууны татварын бодлого олон жил “тэг” рүү чиглэж иржээ.  Монгол Улс шатахуунаа дотооддоо үйлдвэрлэж хангадаггүй. Хэрэглээгээ үндсэндээ импортоор бүрэн хангадаг. 2026 оны эхэнд Монгол Улс шатахууны хэрэгцээгээ 100 хувь импортоор хангаж, импортын 95 орчим хувийг ОХУ-аас авч байгааг салбарын яам мэдээлсэн. Ийм нөхцөлд шатахууны татварын бодлого нь ердийн нэг татварын бодлого биш. Шууд утгаараа инфляц, тээврийн зардал, хүнсний үнэ, уул уурхайн үйлдвэрлэл, өрхийн хэрэглээнд нөлөөлдөг. Шатахуун импортод гаалийн албан татвар, НӨАТ, онцгой албан татвар гэсэн үндсэн татварууд хамаардаг. Гэхдээ онцгой албан татварын хувьд төр олон удаа бууруулж, бүр тэглэж ирсэн түүхтэй. Тухайлбал, 2018 оны нэгдүгээр сарын 24-ний Засгийн газрын 26 дугаар тогтоолоор автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг  шатахууны төрлөөс хамааруулан өөрчилсөн бөгөөд АИ-80, АИ-92 бензиний хувьд 0 төгрөгийн татвар тогтоосон байна.  Өөрөөр хэлбэл, шатахууны үнийг өсгөхгүй байх зорилгоор төр онцгой албан татвараа тэглэж байв.

2022 онд төр шатахууны татварын дарамтыг дахин эрс бууруулсан.  Орос-Украины дайны дараа дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ огцом өсөж, Монголд шатахууны үнэ нэмэгдэх эрсдэл бий болсон. Тэр үед Засгийн газар 2022 оны дөрөвдүгээр сарын 20-нд 161 дүгээр тогтоол гаргаж, импортын АИ-92 бензиний гаалийн албан татварыг 2022 оны дөрөвдүгээр сарын 22-ноос 2023 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл 0 хувь болгосон. Мөн шатахууны онцгой албан татварын хэмжээг бууруулсан. Энэ нь тухайн үеийн нөхцөлд тодорхой учир шалтгаантай байв. Дэлхийн зах зээлийн үнийн огцом өсөлтийг дотоодын хэрэглэгчид рүү шууд дамжуулахгүй байх, шатахууны үнийг тогтвортой барих зорилготой байлаа. Өөрөөр хэлбэл, төр тухайн үед “татвараар дамжуулан шатахууны үнийг дэмжих” бодлого хэрэгжүүлсэн.

Үүгээр ч зогссонгүй. Шатахууны импортод хөнгөлөлттэй валют, хүүгийн татаас олгосон нь 2022 онд хэрэгжүүлсэн бодлогын хамгийн том хэсэг нь татвар биш, санхүүгийн дэмжлэг байв. Орос-Украины дайны дараа дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өсөхөд Монголын Засгийн газар шатахуун импортлогч компаниудад шаардлагатай валютын эх үүсвэрийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож, зээлийн хүүгийн татаасыг төр хариуцах, эргэлтийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авсан тухай тэр үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлж байжээ. Энэ багц арга хэмжээний хүрээнд ойролцоогоор 100 сая ам.доллар зохи­цуулахаар тооцож байсан байна. Тэгэхээр төр шатахуун импортлогчдод зөвхөн татварын хөнгөлөлт үзүүлээгүй.

2023 оны тоо бүр ч анхаарал татна.  УИХ-ын баримтад Гаалийн ерөнхий газрын мэдээллийг үндэслэн 2022 болон 2023 оны эхний гурван сарын шатахууны импортын татварын харьцуулалтыг гаргасан байдаг. 2022 оны эхний гурван сард 386.1 мянган тонн автобензин, дизелийн түлш импортлоход нийт 50.9 тэрбум төгрөгийн татвар ногдуулжээ. Харин 2023 оны эхний гурван сард импортын хэмжээ 439.1 мянган тонн болж, өмнөх оноос 53 мянган тонноор өссөн ч ногдуулсан татвар нь ердөө 1.2 тэрбум төгрөг болж буурсан байна. Өөрөөр хэлбэл, импортын хэмжээ 13.7 хувиар өсөхөд дээрх хоёр тоон дээрх татварын дүн 50.9 тэрбум төгрөгөөс 1.2 тэрбум төгрөг болж огцом буурчээ. Ялангуяа 2023 оны эхний гурван сарын мэдээлэлд АИ-92 бензинд 0 төгрөг, дизель түлшинд 0 төгрөгийн татвар ногдуулсан гэж бүртгэгдсэн байна. АИ-95 болон түүнээс дээш бензинд 1.2 тэрбум төгрөгийн татвар ногджээ. Энэ тоо бол “төр шатахууны салбарыг татвараар дэмжээгүй” гэх тайлбарыг үгүйсгэх хангалттай баримт.

Улмаар  гаалийн татварын хувьд 2026 онд дахин “0” болголоо.  Энэ бодлого өнөөдөр ч үргэлжилж байна. 2026 оны дөрөвдүгээр сарын 20-ноос аравдугаар сарын 20-ныг хүртэл импортын АИ-92 бензин болон дизелийн түлшний гаалийн албан татварыг 0 хувь болгосон.  Засгийн газрын 142 дугаар тогтоол хүчин төгөлдөр байна. Энд бас нэг чухал ялгаа бий. Гаалийн татвар 0 болсон нь НӨАТ 0 болсон гэсэн үг биш. Шатахуун импортлогчид бүх татвараас чөлөөлөгдсөн мэт ойлголт төрүүлэх нь буруу. Онцгой албан татвар, гаалийн татварын тодорхой хэсгийг бууруулж, зарим тохиолдолд тэглэж байсан боловч татварын бүх төрөл нэгэн зэрэг хүчингүй болсон гэсэн үг биш юм. 

Г.Дамдинням сайдын ярьсан агуулахын асуудал бол татвараас тусдаа том дэмжлэг.  Шатахууны асуудлын хамгийн том цоорхой нь татвар биш байж мэднэ. Тэр бол нөөц. Монгол Улс шатахуунаа 100 хувь импортоор авдаг мөртлөө хангалттай хэмжээний агуулах, нөөцийн савны хүчин чадалтай байх ёстой. Өнгөрсөн жилүүдэд энэ асуудал олон удаа яригдсан ч бодит бүтээн байгуулалт удаашралтай байсан. Харин сүүлийн үед төрийн дэмжлэгтэйгээр агуулах барих хөтөлбөр эрчимжиж байна. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны мэдээллээр 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт газрын тосны бүтээгдэхүүний агуулахын хүчин чадлыг ердийн хэрэглээний 3-6 сарын нөөц хадгалах хэмжээнд хүргэх зорилт тавьжээ. Үүний хүрээнд 21 аж ахуйн нэгжийн нийт 26 төсөлд дэмжлэг үзүүлэхээр болж, нийт 299.725 шоо метр багтаамж бүхий агуулах шинээр барих, өргөтгөхөд 365 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж мэдээлсэн байна. Тодруулбал, энэ хөтөлбөрийн хүрээнд зээлийн хүүгийн есөн хувийг төр хариуцаж, үлдсэн зургаан хувийг аж ахуйн нэгж өөрөө хариуцах нөхцөлтэй санхүүжилтийн механизм хэрэгжиж байгаа. Энэ бол татварын хөнгөлөлтөөс огт өөр боловч мөн л төрийн дэмжлэг.

“Шунхлай” групп гэхэд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд 98 мянган шоо метр багтаамжтай шатахууны агуулахын төсөл хэрэгжүүлж байна. Салбарын мэдээллээр уг төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 151.26 тэрбум төгрөг бөгөөд жилийн есөн хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн хүрээнд арилжааны банкнаас 151 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт авахаар болсон байна. Энэ агуулахыг ашиглалтад оруулснаар Монгол Улсын шатахууны нэг сарын хэрэглээний ойролцоогоор 20 хувийг нөөцлөх боломж бүрдэхээр тооцож байгааг дурдсан байна. 2026 оны долдугаар сарын байдлаар уг агуулах нь 80 мянган тонн буюу 98 мянган шоо метр хадгалах хүчин чадалтай, дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хадгалах цогцолбор хэлбэрээр баригдаж байгаа бөгөөд нэг дор 40 вагон, хоногт 340 орчим вагон буулгах хүчин чадалтай байхаар төлөвлөжээ. Г.Дамдинням сайдын “Шунхлай компани хөнгөлөлттэй зээл авч шатахууны агуулах барьсан” гэдэг нь үүнийг илэрхийлж байгаа юм.

Нөгөө талд импортлогчдын төлөө­лөл болох “М-Ойл” группийн үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа “Шатахууны үнийг чөлөөлөхгүй бол нийлүүлэлт байхгүй болно” гэж мэдэгдэв. Хэрэв үнэ чөлөө­лөх нь зайлшгүй байсан юм бол төр яагаад олон жилийн турш татвараар дэмжиж, хөнгөлөлттэй санхүүжилтээр хангаж, агуулахын хөрөнгө оруулалтыг дэмжсэн бэ. Өөрөөр хэлбэл, төрийн бодлого зөвхөн “шатахууны үнийг хямд байлгах” зорилготой байсан уу, эсвэл хямд үнэ,  тасралтгүй ний­лүү­лэлт,  стратегийн нөөц гэсэн гур­ван зорилгыг зэрэг хангах ёстой бай­сан уу гэдэг асуудал гарч ирнэ. Хэ­рэв импортлогч компаниудын бодит өртөг жижиглэнгийн үнээсээ давсан бол үүнийг ил тод тооцох ёстой. Нэг литр шатахууныг ОХУ-аас хэдээр авч байгаа, тээвэр болон санхүүжилтийн зардал хэд вэ, татвар хэд вэ, ШТС-ын үйл ажиллагааны зардал хэд вэ, эцсийн борлуулалтын үнэд хэдэн төгрөгийн ашиг үлдэж байна вэ гэдэг мэдээллийг төр, компаниуд хамтдаа олон нийтэд ил тод болгох шаардлагатай. Ингэж байж л “үнэ чөлөөлөхгүй бол нийлүүлэлт тасарна” гэдэг мэдэгдэл бодит эдийн засгийн тооцоонд тулгуурласан уу, эсвэл үнийн өсөлтийг зөвтгөсөн тайлбар уу гэдгийг олон нийт дүгнэж чадна. Нөгөө талд төрөөс дэмжлэг авсан компаниуд “зах зээлийн үнэ” гэдэг зарчмыг шаардаж байгаа бол үүнийгээ нөөц бүрдүүлэх, хомсдолын үед нийлүүлэлтээ таслахгүй байх, импор­тын өртөг болон ашгийн мэ­дээллээ ил тод болгох үүрэгтэй уялдуулах ёстой.

Ер нь төрийн хөнгөлөлт хаачив.  Эндээс л өнөөдрийн маргааны гол цэг гарч ирнэ. Төр импортлогчдод татварын дарамтыг бууруулсан. Төр валютын эх үүсвэрээр дэмжсэн. Төр хүүгийн татаас өгсөн. Төр агуулах барих хөнгөлөлттэй зээл олгосон. Төр шатахууны үнийг тогтвортой байлгахын тулд зах зээлд олон удаа оролцсон. Тэгвэл эдгээрийн үр дүнд  Монгол Улс шатахууны хомсдолгүй болсон уу гэвэл үгүй.  Энэ бүхний эцэст мөн л төр дэмжээгүй гээд сууж байгаа нь анхаарал татна.

Төрийн дэмжлэгийг “хариуцлага”-тай холбох цаг болсон уу.  Энд нэг талд төр, нөгөө талд хувийн хэвшлийг тавиад “хэн буруутай вэ” гэж маргах нь хангалтгүй. Төр дэмжлэг үзүүлсэн бол дэмжлэгийнхээ үр дүнг нэхэх ёстой. Хувийн компани төрийн дэмжлэг авсан бол нийгмийн өмнө хүлээх үүрэг нь нэмэгдэх ёстой. Ялангуяа стратегийн ач холбогдолтой шатахууны салбарт. Мөн 2026 оны наймдугаар сарын эхний мэдээллүүдэд татварын өртэй шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн дансыг битүүмжлэхгүй байх асуудал яригдаж байв.

Ер нь шатахууны компаниудыг төрөөс хөнгөлөлттэй санхүүжилтээр дэмжиж байсан түүх зөвхөн 2022 оноор эхлээгүй. УИХ-ын Монголбанкны үйл ажил­лагаанд хийсэн хяналт шалгалтын мате­риалд “Шатахууны жижиглэнгийн ху­дал­дааны үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд хэд хэдэн шатахуун импортлогчид нийт 226.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан талаар дурдсан байдаг. Түүнчлэн аудитын шалгалтаар зарим аж ахуйн нэгж хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээс нийт 94.4 тэрбум төгрөгийг зориулалт бу­саар ашигласан гэж дүгнэсэн баримт бий.

Ер нь Монгол Улс олон жил ша­та­хууны үнийг тогтвортой байлгахад анхаарсан ч шатахууны нийлүүлэлтийн аюулгүй байдлыг хангах бүтцийн ши­нэч­лэлээ удаашруулсан учраас өнөөдөр ийм олон асуудалтай байна. Одоо бодлогын дараагийн шат нь татварын хөнгөлөлтөөр шатахууны үнийг барих бус, нөөцтэй, олон эх үүсвэртэй, ил тод, ха­риуц­лагатай шатахууны системтэй байх хэрэгтэй. Учир нь шатахуун бол зүгээр нэг худалдаалдаг бараа биш. Монгол Улсын эдийн засаг бүхэлдээ түүн дээр хөдөлдөг. Тиймээс татварын хөнгөлөлт авсан нь давуу тал бол, хөнгөлөлттэй зээл авсан нь дэмжлэг бол, түүний цаана заавал хариуцлага байх ёстой баймаар.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 19. ЛХАГВА ГАРАГ. № 154 (7896)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ
Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж
Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх барьцаа нь “Меланж”-ийн уурхай
Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Гадаад харилцаа
  • •Нийтлэл
  • •Азийн АШТ
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Чуулган
  • •Байнгын хороо
  • •Халуун сэдэв
  • •Эрүүл мэнд
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Степпе Арена
ХУРААХ
А.Амаржаргал: “KHARKHORUM 360°”...
Улс үндэстэн бүр оюун санааны...

Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг үр дүнд хүрсэн үү

БАТСАЙХАН 2026-08-19

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ
Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж
Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх барьцаа нь “Меланж”-ийн уурхай
Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

1 өдрийн өмнө өмнө

Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ

1 өдрийн өмнө өмнө

70 кг-д ОУХМ У.Анужин хүрэл медаль хүртлээ

1 өдрийн өмнө өмнө

Сонгомол бөхөөр Г.Ганхуяг Азийн наадмын медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

1 өдрийн өмнө өмнө

Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна

1 өдрийн өмнө өмнө

Оршуулгын газрыг эмхлэх тухай нийтийн өргөдөл болон энэ оны төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв

1 өдрийн өмнө өмнө

Хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн төслүүдээ урагшлуулна

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

1 өдрийн өмнө өмнө

Аймгууд өвөлд бэлэн үү

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр

1 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа

2 өдрийн өмнө өмнө

Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ

2 өдрийн өмнө өмнө

АҮЭБЯ: Талоноор шатахуун олгож байгаа нь иргэдэд хүндрэл үүсгэж байна

2 өдрийн өмнө өмнө

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд газар хөдөлжээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

2 өдрийн өмнө өмнө

Нийтийн тээвэр хөгжсөнөөр хүлээгдэл, хөдөлгөөний ачаалал буурах боломжтой

2 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй шар бич өдөр

2 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

2026-09-30 өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

2026-09-30 өмнө

Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж

2026-09-30 өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

2026-09-30 өмнө

“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ

2026-09-30 өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

2026-09-30 өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөв

САНАЛ БОЛГОХ
2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-27 өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-29 өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2026-09-28 өмнө

Шүүхийн шийдвэрийнхэн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг төлүүл

2026-09-28 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2026-09-28 өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

2026-09-29 өмнө

Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

2026-09-29 өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-29 өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

2026-09-30 өмнө

“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ

2026-09-30 өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

2026-09-30 өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөв

2026-09-28 өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

2 өдрийн өмнө өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

2026-09-30 өмнө

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх барьцаа нь “Меланж”-ийн уурхай

2026-09-30 өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

2026-09-30 өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

2026-09-28 өмнө

МАОЭНХ болон БНСУ-ын хөрөнгө оруулалттай МУНТУСА ХХК хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

2026-09-30 өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

2026-09-28 өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

2026-09-30 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

2026-09-30 өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

2026-09-29 өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа

2026-09-28 өмнө

Найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

2 өдрийн өмнө өмнө

Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах