• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Алтны ордуудаа “эргэлт”-д оруулалгүй харин ч удлаа

Ам.доллар суларч, оронд нь хөрөнгө оруулагчид алтыг сонгож байна. Орос, Украины дайн, Ойрхи Дорнодын мөргөлдөөн зэргээс болоод олон улсад санхүүгийн тогтворгүй байдал үүссэн. Мөн Хятад, Орос, Энэтхэг зэрэг орнууд ам.долларын нөлөөг бууруулахын тулд алтны нөөцөө эрс нэмэгдүүлэх болсон. Сүүлийн үед хөрөнгийн зах зээл уналтад орж, эдийн засгийн удаашрал бий болсон. Чухам, эдгээр нь алтны үнэ өсөж, эрэлт нэмэгдэх гол хүчин зүйл нь болжээ. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээл дээрх алтны үнэ өсөж, эрэлт нэмэгдээд байгаа юм. Харин Монгол Улс энэ үеийг ашиглалгүй, алтны ордуудаа дарж хэвтсээр ирсэн юм.

Ер нь бол, Монгол Улсын хувьд алтны хангалттай нөөцтэй. Өдгөө дэлхийн зах зээл дээр адтны үнэ байнгын өсөлттэй байна. Гэтэл бид газрын хөрсөн доорх валютын нөөцөө ашиглаж чадалгүй эдийн засгаа улам хумиад байгаа юм. Харин өнгөрсөн баасан гаригт Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ. Тэрээр “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт алтны олборлолтыг нэмэгдүүлэх, алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах, уул уурхайн салбарын экспортын бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх зорилт туссан. Геополитик, дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал нэмэгдэж, алтны үнэ өндөр түвшинд хадгалагдаж байгаа энэ үед нөөц нь тогтоогдсон алтны ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь экспортын орлого, гадаад валютын улсын нөөц, төсвийн орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой” гэж танилцууллаа. Шуудхан хэлэхэд, Засгийн газраас өргөн барьж байгаа “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоол цаг хугацааны хувьд оройтож байгаа юм. Энэ юунаас болсон нь ойлгомжтой. Төслийг өргөн барингуут уул уурхайн төслүүдийг эсэргүүцдэг бүлэглэлүүд шаагилдаад л эхэлж байна. Гэхдээ, тэдний эсэргүүцэхдээ барьж авдаг асуудлыг шийдэх гарцыг уг тогтоолын төсөлд оруулсан байна. Тодруулбал, ордуудын талбайтай давхацсан хэсгийг Ноён уулын дархан цаазат газрын хилийн заагаас хасаж, хасах талбайн эргэлтийн цэгийн солбицол, хэмжээг хавсралтаар батлахын зэрэгцээ шинэчилсэн хилийн заагийг газар дээр нь тогтоож, бүртгэлийг шинэчлэх, орд тус бүрийн нөөц, тусгай зөвшөөрөл, хөрөнгө оруулалт, төрийн оролцоо болон Монгол Улсад ногдох өгөөжийг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх, байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээлт, уурхайн хаалт, санхүүгийн баталгааг хангах, олон нийт болон орон нутгийн иргэдийн оролцоог бүрдүүлэх арга хэмжээг Засгийн газарт даалгахаар тусгажээ. Нөгөөтэйгүүр, алтны үнэ дэлхийд өссөнийг ашиглаж орд газруудаа эргэлтэд оруулахыг УИХ-ын 2024 оны сонгуулиас хойшх Засгийн газрууд мөрийн хөтөлбөртөө оруулсан. Харин хэрэгжүүлэх оролдлогууд дээрх мэтийн шалтгаанаар унасаар ирсэн. Өмнөх хоёр Засгийн газар “Алт-3” хөтөлбөр боловсруулж, түүнийг хэрэгжүүлэхээр УИХ-ын тогтоолын төслийг бэлтгэж байжээ. Улсын хэмжээнд хайгуул хийж, ашиглахад бэлтгэгдсэн гурван тонноос дээш нөөцтэй алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг судалж, УИХ, Засгийн газарт танилцуулан холбогдох шийдвэрийг гаргуулах, төрийн мэдлийн алтны нөөц бүхий төслүүдийн ашиглалтыг нэн даруй эхлүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлээр ашиглах саналыг боловсруулах, Монголбанкинд алт тушааж байгаа томоохон нөөц бүхий алтны ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн татвар ногдуулах босгыг нэмэгдүүлэх, Орон нутагт хуулийн дагуу ажиллаж байгаа алт олборлогч аж ахуйн нэгжийг дэмжиж ажиллах талаар Засаг дарга болон нутгийн иргэд, төрийн бус байгууллагууд хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зэрэг арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөсөн. Гэвч, дээр хэлсэнчлэн популизмд даруулаад хөдөлгөж чадалгүй өнөөг хүрсэн. Харин энэхүү “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барихдаа Тэргүүн Шадар сайдын хэлж буйгаар, Монгол Улсад 494.3 тонн алтны нөөц бүртгэгдсэн. Алтны 597 тусгай зөвшөөрөл олгогдсон. Үүний 83 хувь нь шороон, 17 хувь нь үндсэн ордод хамаардаг. Түүний зэрэгцээ улсын тусгай хамгаалалттай газар нутагт 95.5 тонн алтны нөөц байршиж байгаа тул байгаль орчин, түүх, соёлын өвийн хамгаалалтыг эдийн засгийн үр өгөөжтэй тэнцвэртэй уялдуулсан шийдэл шаардлага үүсжээ. Монголбанканд тушаасан алтны хэмжээ 2024 онд 16 тонн, 2025 онд 10 тонн болж буурчээ. Энэ оны эхний таван сарын алтны экспорт 2.5 тонн болж өмнөх оны өдий үеэс 27 хувиар буурчээ. Учир нь, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Гацууртын болон Эрээн-Баавгайтын алтны үндсэн ордын зарим талбай Ноён уулын дархан цаазат газрын хилийн заагтай давхацсан. Үүний улмаас төслүүдийн үйл ажиллагаа зогсонги байдалд оржээ. Гацууртын орд 42.3 тонн, Эрээн-Баавгайтын орд 10.5 тонн үйлдвэрлэлийн нөөцтэй. Хоёр төслийг хамтад нь хэрэгжүүлснээр нийт 52.8 тонн алтны үйлдвэрлэлийн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой юм байна. Гацууртын төслийг хэрэгжүүлснээр жил бүр Монголбанканд дөрвөн тонн хүртэл алт тушааж, 500-600 сая ам.долларын борлуулалтын орлого бүрдүүлэх боломжтой юм байна. Хөрөнгө оруулагчаас “Төслийг төрийн 34 хувь, хувийн хэвшлийн 66 хувийн оролцоотой хэрэгжүүлэх, 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөр төлөх, ашиглалтын тусгай зөвшөөрөл сэргээгдсэнээс хойш найман сарын дотор олборлолтыг эхлүүлье” гэсэн саналыг Засгийн газарт ирүүлжээ. Урьдчилсан тооцоогоор төслийн хугацаанд Үндэсний баялгийн санд 3.56 тэрбум ам.доллар төвлөрүүлэх боломжтой гэж үзсэн байна. Түүнчлэн Эрээн-Баавгайтын төслийг хэрэгжүүлснээр жил бүр Монголбанканд нэг тонн орчим алт тушааж, 120-150 сая ам.долларын борлуулалтын орлого бүрдүүлэх, Хөгжлийн банкны 19 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийг барагдуулах эх үүсвэр бий болгох зэрэг боломжтой. Урьдчилсан тооцоогоор Үндэсний баялгийн санд 883 сая ам.доллар төвлөрүүлэх тооцоолол гарчээ.  Ер нь бол эдгээр төслийг хэрэгжүүлснээр жил бүр Монголбанканд нийт таван тонн орчим алт тушаах, экспортын болон татварын орлого, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, орон нутгийн эдийн засаг, ажлын байр, Үндэсний баялгийн сангийн орлогод эерэг нөлөө үзүүлэх боломж бүрдэх юм байна. Монгол Улс ганц алт гэхгүйгээр уул уурхайн бүх түүхий эдийнхээ ашиглалт, экспортод онцгой анхаарах цаг болсон. Аль нэг ордтой холбоотой, уул уурхайн шийдвэр гарахаар улстөржүүлэн зогсоодог байдаг газар авсан. Албан тушаалтнууд улс төр, популизмаас айгаад зориглож шийдвэр гаргаж чадахаа больсон. Үүнээс болоод сүүлийн жилүүдэд уул уурхайн хайгуул ч зогсонги байдалд орж, бодлогын хоцрогдолд оржээ. Тэр дундаа алтны хайгуул, олборлолт, экспорт “тэг” зогссон нь Тэргүүн Шадар сайын танилцуулгаас хангалттай харагдаж байна. Тиймээс, шийдвэр гаргагчид янз бүрийн улс төр, популизмаас эмээлгүй улсын эрх ашгийн төлөөх шийдвэрийг зоригтой гаргаж байх ёстой юм. Түүний хүрээнд өмнө нь нэгэнт судлагдчихсан, тусгай зөвшөөрөл бүхий алтны үйлдвэрлэлүүдийг эргэлтэд оруулах нь нэн чухал юм. Улс төр, популизм хоёроос эмээгээд алтны ордуудаа “эргэлт”-д оруулалгүй харин ч удлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 122 (7864)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ
Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж
Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх барьцаа нь “Меланж”-ийн уурхай
Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Гадаад харилцаа
  • •Азийн АШТ
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Чуулган
  • •Байнгын хороо
  • •Халуун сэдэв
  • •Эрүүл мэнд
  • •Сурвалжлага
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
ХУРААХ
Ерөнхий сайдаас асуусан онцлох...
Үдээс хойш дуу цахилгаантай...

Алтны ордуудаа “эргэлт”-д оруулалгүй харин ч удлаа

ГАРЬД 2026-06-29

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ
Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж
Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх барьцаа нь “Меланж”-ийн уурхай
Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

1 өдрийн өмнө өмнө

Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ

1 өдрийн өмнө өмнө

70 кг-д ОУХМ У.Анужин хүрэл медаль хүртлээ

1 өдрийн өмнө өмнө

Сонгомол бөхөөр Г.Ганхуяг Азийн наадмын медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

1 өдрийн өмнө өмнө

Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна

1 өдрийн өмнө өмнө

Оршуулгын газрыг эмхлэх тухай нийтийн өргөдөл болон энэ оны төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв

1 өдрийн өмнө өмнө

Хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн төслүүдээ урагшлуулна

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

1 өдрийн өмнө өмнө

Аймгууд өвөлд бэлэн үү

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр

1 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа

2 өдрийн өмнө өмнө

Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ

2 өдрийн өмнө өмнө

АҮЭБЯ: Талоноор шатахуун олгож байгаа нь иргэдэд хүндрэл үүсгэж байна

2 өдрийн өмнө өмнө

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд газар хөдөлжээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

2 өдрийн өмнө өмнө

Нийтийн тээвэр хөгжсөнөөр хүлээгдэл, хөдөлгөөний ачаалал буурах боломжтой

2 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй шар бич өдөр

2 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

2026-09-30 өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

2026-09-30 өмнө

Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж

2026-09-30 өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

2026-09-30 өмнө

“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ

2026-09-30 өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

2026-09-30 өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөв

САНАЛ БОЛГОХ
2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-29 өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

2026-09-27 өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2026-09-28 өмнө

Шүүхийн шийдвэрийнхэн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг төлүүл

2026-09-28 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2026-09-28 өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

2026-09-29 өмнө

Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

2026-09-29 өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-29 өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

2026-09-30 өмнө

“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ

2026-09-30 өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

2026-09-30 өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөв

2 өдрийн өмнө өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

2026-09-30 өмнө

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх барьцаа нь “Меланж”-ийн уурхай

2026-09-28 өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

2026-09-30 өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

2026-09-30 өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

2026-09-28 өмнө

МАОЭНХ болон БНСУ-ын хөрөнгө оруулалттай МУНТУСА ХХК хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

2026-09-30 өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

2026-09-28 өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

2026-09-30 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа

2026-09-30 өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

2026-09-29 өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

2026-09-28 өмнө

Найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах