• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ж.Эпштейний хэрэг парламентын түвшинд яригдаж, шалгах ажлын хэсэг байгуулав

Өнгөрсөн долоо хоногт болсон улс төрийн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

УИХ эс үйлдэхүйгээр Үндсэн хуулийн зөрчлийг бий болгож байна гэж үзэв

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж заасныг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд Үндсэн хуулийн зөрчил гэж дүгнэлээ. 

Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргасан иргэн Д.Отгонбат “2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, дагаж мөрдөх журмын тухай хууль мөн баталж, холбогдох хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах чиглэлийг Засгийн газарт өгсөн. Үүнд Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуваарь гаргасан. Үүний дагуу 2020 онд Ерөнхийлөгчийн хуулийг Үндсэн хуульд нийцүүлж өөрчлөх байсан. Өнөөдөр 2026 он. Үндсэндээ зургаан жил Үндсэн хуулийн өөрчлөлтөд хуулиудыг нийцүүлээгүйгээс Үндсэн хуулийн зөрчил болсон. УИХ эс үйлдэхүйгээр Үндсэн хуулийн зөрчлийг бий болгож байна гэлээ. 

УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сандаг-Очир “Засгийн газраас хуулийн төслийг өргөн бариагүй. Тиймээс УИХ өнөөдрийг хүртэл хуулийн төслийг хэлэлцээгүй, хууль хоорондын зөрчил байна” гэлээ.  Иймээс Цэцээс Ерөнхийлөгчийн тухай хуулийг  Үндсэн хуульд нийцүүлэх дүгнэлт гаргалаа.

Ж.Эпштейний асуудлаар шүгэл үлээж ажлын хэсэг байгуулав

“Шилэн данс” ТББ-ын тэргүүн Б.Цогтгэрэл Ж.Эпштейний хэрэг, түүнтэй холбоотой материалуудыг дэлгэж шүгэл үлээж, олон анхааралд хүргэв. Улмаар парламент энэ асуудалд анхаарч, ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан ажлын хэсэг байгуулахаар болов.

Тэрээр “Эпштейний асуудлууд бол Монгол Улсын гадаад нэр хүнд, дотоод аюулгүй байдал, ирээдүйд учирч болзошгүй улс төрийн нөхцөл байдалтай шууд холбоотой учраас холбогдох байгууллагуудын оролцоотой ажлын хэсэг байгуулж, өргөтгөсөн байдлаар ажиллана. Яригдаад буй асуудлууд дээр мэргэжлийн экспертүүдийг оролцуулах замаар тодорхой хугацаанд нарийн дүн шинжилгээ хийж, бодитой мэдээллийг олон нийтэд өгнө. Ямар нэгэн асуудал байгаа бол тэр эргэлзээг тайлах ёстой. Хэрэв манай улсад хамааралгүй сенсац, сураг төдий асуудлыг мухарлах ёстой.

Ямар асуудлууд дээр уулзалт яриа явсан, сөрөг эерэг үр дагавар юу байсныг тодорхой болгох үүднээс ажлын хэсэг байгуулж мэдээлэл өгнө” гэлээ. “Шилэн данс” ТББ-ын тэргүүн Б.Цогтгэрэлийн хувьд манай сонинд өгсөн ярилцлагадаа “2016 оны УИХ-ын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой мэдээллүүд харилцсан е-мэйл болон холбогдох баримтуудад дурдагдсан байна. Тухайн үеийн сонгуулийн нөхцөл байдал, улс төрийн өрнөл, нэр дэвшигчидтэй холбоотой мэдээллүүдийг цаг тухайд нь дамжуулсан. Мөн “60 тэрбум”-ын бичлэгийг АНУ-ын студид шинжлүүлсэн асуудалд Ж.Эпштейн  оролцсон гэдэг нь тогтоогдсон.

Мөн тухайн үеийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга ялсны дараа түүнд баяр хүргэж, баяр талархал илэрхийлсэн байдаг. Мөн Ч.Ганбат гэх хуулийн фирмийн захирал тухайн үеийн улс төрийн мэдээллүүдийг тогтмол хүргэж, харилцан дэмжлэг туслалцаа авч байсан тухай е-мэйлүүд ч байна.  Тэгэхээр одоо хамгийн гол асуудал нь дэмжлэг, туслалцаа гэдэг нь чухам юу байв гэдгийг шалгах хэрэгтэй.  Парламент энэ асуудалд Хянан шалгах түр хороо байгуулж болно. Мөн Засгийн газрын түвшинд ажлын хэсэг байгуулан ажиллаж болно гэсэн байдаг.

Томоохон төслүүдийг үргэлжлүүлэх “төсөв”-ийн хууль парламент дээр “унав”

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, нефть боловсруулах үйлдвэр, “Сэлбэ дэд төв”-ийг санхүүжүүлэхтэй холбоотой Гадаад зээллэгийн ашиглалтын тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэнгүй. Хууль, тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх бус нийт гишүүдийн олонхи буюу хамгийн багадаа 64 гишүүний саналаар баталдаг. Гэвч энэхүү хуулийн төслийг батлахыг 61 гишүүн дэмжлээ.

Ингэснээр хуулийн төсөл батлагдсангүй, хууль санаачлагчид нь буцаав.  Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүн өргөн мэдүүлсэн. Төслийн агуулга нь Газрын тос боловсруулах үйлдвэр барихаар Энэтхэг улсын Засгийн газраас авсан, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барихаар БНХАУ-аас авсан хөнгөлөлттэй зээл, Сэлбэ дэд төвийг бүтээн босгохоор бонд босгож авсан зээлүүдийг өрийн хязгаараас гаргаж бүрэн зарцуулах байв.

Энэ хуулийг төсөл батлагдсан бол дээрх гурван төслийг хэрэгжүүлэхэд зарцуулах зээлийн хэмжээ өрийн хязгаарт хамаарахгүй болох байлаа. Ийм хууль баталж авсан зээлээ хязгааргүйгээр бүрэн зарцуулахгүй бол эдгээр төслүүдийн бүтээн байгуулалт удаашрахаар болоод байгааг хууль санаачлагчид учирласан юм. УИХ-ын дарга С.Бямбацогт ч санал хураалтын өмнө "Энэ чухал санал хураалт шүү, гишүүд ээ.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтаа эрчимжүүлж эрчим хүчний тусгаар тогтнолоо олж авах, дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэртэй болж шатахууныхаа үнийг бууруулах ач холбогдолтой төсөл шүү" гэсэн юм. Гэвч УИХ хуулийн төслийг батлахаас татгалзлаа.  Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх үед Сэлбэ дэд төвийн төслийг хуулийн төслөөс хасах ёстой гэсэн маргаан үүссэн юм. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авч хэлэлцсэн.

С.Баярцогт: Ирэх сарын 21-нд нөхөн сонгууль бидний эхний сорилт байх болно

АН-ын Үндэсний бодлогын хороо намынхаа ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нарыг сонголоо. Тус намын дарга О.Цогтгэрэл намынхаа ерөнхий нарийн бичгийн даргад С.Баярцогтыг нэр дэвшүүлэн хэлэлцүүлсэн юм. Үндэсний бодлогын хорооны 338 гишүүн санал хураалтад оролцож, 224 гишүүний саналаар С.Баярцогтыг АН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгожээ. Ингэснээр АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан тэрээр жинхлэгдлээ. Мөн АН-ын дэд даргаар Л.Мөнхбаясгалан, Д.Энхтуяа, Н.Ганибал, П.Мөнхтулга, Ч.Өнөрбаяр нарыг сонголоо. 

Үндэсний бодлогын хуралдаанаар томилгоо хийснээс гадна бодлогын гурван журам баталжээ. АН цаашдаа бодлогын зөвлөлүүдэд хуваагдан ажиллах аж. ҮБХ 12 бодлогын зөвлөлтэй ажиллана. Түүнчлэн ҮБХ-ны хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ хэрхэн тодруулах процессоо баталж, УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх эрх зүйн баримт бичгээ гаргасан байна. Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт: -Дөрөв, таван сарын турш үргэлжилсэн шинэчилсэн бүртгэл, зохион байгуулалт, Их хурлаа хийж Хяналтын ерөнхий хороо байгуулах, ҮБХ-оо байгуулж дууслаа. АН олон ургалч үзлийг уралдуулдаг, ардчилсан, нээлттэй чөлөөтэй нам. Бид цэгцтэй нам болж чадаж байгаа.

Манай таван дэд дарга олон салбарыг төлөөлж, чиглэлүүдээ хариуцан ажиллана. Мөн манай намд байдаг таван фракцыг төлөөлж байгаа. Бидний өмнө маш олон ажил байна. Зургаадугаар сарын 21-нд болох аймаг, ИТХ-ын нөхөн сонгуульд бэлдэж эхэлсэн. Энэ бол бидний шинэчлэлийн хамгийн эхний сорилт болно. Таван аймаг 34 суманд нөхөн сонгууль болно. Энэ сонгуулиар АН анхны сорилтоо давна. Энэ сонгуульд маш өндөр зохион байгуулалттайгаар оролцоно” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 11. ДАВАА ГАРАГ. № 89 (7831)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Г.Хосбаяр: Эдгээр 10 аймагт утааны асуудал маш хүнд байгаа
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа
Л.Мөнхбаясгалан: Алт, зэс, нүүрс дуусдаг юм, ус ч дуусна
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Нийтлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •E-Sport
  • •Степпе Арена
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Видео мэдээ
ХУРААХ
О.Цогтгэрэл УИХ дахь Бүлгийн...
Ормузын хоолой дэлхийн зах...

Ж.Эпштейний хэрэг парламентын түвшинд яригдаж, шалгах ажлын хэсэг байгуулав

БАТСАЙХАН 2026-05-11

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Г.Хосбаяр: Эдгээр 10 аймагт утааны асуудал маш хүнд байгаа
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа
Л.Мөнхбаясгалан: Алт, зэс, нүүрс дуусдаг юм, ус ч дуусна
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
16 цагийн өмнө өмнө

17 цагийн өмнө өмнө

Л.Мөнхбаясгалан: Алт, зэс, нүүрс дуусдаг юм, ус ч дуусна

17 цагийн өмнө өмнө

“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

17 цагийн өмнө өмнө

Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын цахим системд 444 байгууллагын 23,482 албан хаагч бүртгэгджээ

17 цагийн өмнө өмнө

Эгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ

17 цагийн өмнө өмнө

Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ

17 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

17 цагийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

1 өдрийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

1 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

1 өдрийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

1 өдрийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

2 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

2 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

2 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

САНАЛ БОЛГОХ
2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-11 өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-11 өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-11 өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-11 өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-10 өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

2 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах