• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Н.Учрал: Эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийг сөрөн зогсож чадна

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу боловсруулсан Монгол Улсын Нэгдсэн төсвийн 2027 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2028–2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг /2025.05.08/ УИХ-д танилцуулав.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

УИХ-ЫН ЭРХЭМ ГИШҮҮД ЭЭ,

Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу боловсруулсан Монгол Улсын Нэгдсэн төсвийн 2027 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2028–2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг та бүхэнд танилцуулж байна.

Дэлхийд тодорхойгүй байдал хамгийн тодорхой байгаа нөхцөлд 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийг боловсрууллаа.

Ойрх Дорнодын хурцадмал байдлаас үүдэн дэлхий даяар газрын тосны бүтээгдэхүүн хомсдож, үнэ нь савлаж, инфляц гаарлаа. Тээвэр, худалдаа, логистикийн эрсдэл өсөн нэмэгдлээ. Монгол Улсад ч хямралын сүүдэр туслаа. Түлш шатахууны үнэ бол бүх юмны үнэ юм. 2026 оны 3 дугаар сард инфляц 7.4 хувьд хүрч, үхэр, хонь, адуу, ямааны махны үнэ 10-25 хувиар өссөн нь ахуй амьжиргаанд дарамт болж байна.

Гадаад ертөнцийг бид өөрчлөхгүй боловч өөрсдөөсөө дотоодоосоо хамаарах бүхнийг хийхийг дэлхийн нөхцөл байдал Та биднээс шаардаж байна. Өөрөөр хэлбэл, үнэнийг үнэнээр нь хүлээн зөвшөөрч, алдаагаа засаж залруулж, дуусдаггүй олон яриаг дуусгах цаг юм. Сүх далайтал үхэр амар гэгчээр олсныхоо хэрээр үрсэн, төр, төсвөө данхайлган томруулсан, санхүүгийн сахилга батыг сахиулан мөрдөөгүй, түүхий эд түүхийгээр нь гаргадаг түүхийг өөрчлөөгүйнхээ үр дагаврыг амсаж байна. Нүүрсний үнэ өндөр байхад үүц нөөц болгож, өсгөж үржүүлэх, үлдэцтэй өгөөжтэй зүйлд зориулахаас илүү үрж зарж, төсвөө данхайлгасны горыг амсаж байна.

Хүндрэлийн үед нэг хэсэг нь улам хумьж, хязгаарладаг. Хүндрэлийн үед нөгөө хэсэг нь үүнийг ашиглан, эдийн засгаа шинэчилдэг. Монгол Улс иргэндээ, хувийн хэвшилдээ итгэж, итгэлцлийн үндсэн дээр эдийн засгаа чөлөөлөн шинэчлэх замыг сонгож байна.

Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл жагсаасан тоо, бичсэн зорилтуудын цуглуулга биш юм. Төсвийн хүрээ, төсөөлөл бол төр ямар хэмжээнд байх вэ, хувийн хэвшилдээ ямар орон зай чөлөөлж нээх вэ? гэдэг асуултын хариулт юм.

Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл бол Монгол Улс ямар хамаарлыг яаж багасгах вэ, юунаас, яагаад чөлөөлөх вэ гэдэг хөгжлийн стратегийн баримт бичиг юм.

Та бид эдийн засгаа зөвхөн өсгөх тухай ярихгүй. Та бид иргэндээ, хувийн хэвшилдээ ямар орон зай үлдээж чөлөөлөх вэ гэдгийг хэлэлцэнэ. Та бид эдийн засгийн өсөлтөө иргэндээ хаягаар нь, өрхүүддээ үүдээр нь хүртээмжтэй хүргэх тухай ухаан бодлоо уралдуулна.

Эмзэг хамаарлаас эдийн засгаа чөлөөлье

Түлш шатахууны үнийн савлагааны хүнд цохилтоос чөлөөлье

Хөдөлмөрлөж бүтээх хүслийг хүнд суртлын чөдөр тушаанаас чөлөөлье

Хөрөнгө оруулалтыг хөөж туудаг тодорхойгүй шийдвэрээс чөлөөлье гэдэг дуусдаггүй яриаг дуусгах тооцоо төлөвлөгөө юм. Өгүүлбэртэй бодлогын хариу юм.

2027 оны төсвийн хүрээ, 2028-2029 оны төсвийн төсөөлөл бол "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”, “Чөлөөлье” бодлогын үргэлжлэл юм. Засгийн газар чөлөөлөлтийн гарааны сардаа “асуудал-шийдэл-биелэлт” хэмээх арга барилаар 12 чөлөөлөлт хийлээ. Амьдралд бодит шийдэл, биеллээ хүлээсэн, олон зуун мянган хүний ажил, амьдралд шууд хамаатай чөлөөлөлт бүхэн жижиг асуудал биш юм. Төр нь иргэндээ, хувийн хэвшилдээ итгэж, итгэлийн хариуд итгэл төрж, итгэлцэл үүсэх нь жижиг биш том, зах зээлд эерэг дохио өгсөн шийдэл юм.

Татвар, нийгмийн даатгалын өртэй компаниудын дансыг бүхэлд нь хаадаг системийг өөрчилж 12,153 татвар төлөгчийн битүүмжлэгдсэн дансыг нээж, 2021 компани 64.5 тэрбум төгрөгийн өрөөс чөлөөлөгдлөө. Хаах биш нээх тусам итгэлцэл үүсэн бэхэждэг төлөвлөгөөт 7029 хяналт шалгалтыг цуцалж чөлөөллөө. Найман төрлийн 146 бизнесийг зөвшөөрөл биш зөвшөөрөл, хориглолтын цаасан хүнд суртлаас чөлөөлж, цахимаар мэдэгдээд шууд эхэлдэг, төр дараа нь иргэндээ хаягаар нь очиж үйлчилж эхэллээ. Үүний үр дүнг Засгийн газар биш татвар, шимтгэлийн өрөөс чөлөөлөгдсөн, үйл ажиллагаагаа сэргээсэн, шинээр эхлүүлсэн олон зуун мянган компани, иргэд өөрсдөө батална. Эдийн засгийн судсыг хааж биш нээж, хардаж биш итгэж, цусны эргэлт эрчимжин идэвхжинэ. Эдийн засгийн цусны эргэлт бол монгол хүний хийх ажил, олох ашиг, төлөх татвар, хөдөлмөр бүтээл юм.

2026 оны төсвийг Та бид урт удаан хугацаанд хэлэлцэн баталсан. Гэтэл эмч, багш нар урам хугарч, бурам дутсан хоёр цалингийн ойлгомжгүй байдалд орсон. Засгийн газар чөлөөлөлтийн эхний сардаа 39,841 эмч, цагаан нөмрөгтөн, 91,499 багш, боловсролын салбарын ажилтнуудаа цалингийн ойлгомжгүй байдлаас чөлөөлж, нэгдсэн нэг системд орууллаа. Төрийн албан хаагчдаа жилд 10-20 удаа гаргадаг, бүтээмжийг бууруулсан, давхар тайлангаас чөлөөлж, "ONCE ONLY" буюу нэг удаа тайлагнах зарчимд шилжлээ.

ОХУ-тай идэвхтэй яриа хэлцэл хийсний үр дүнд түлш шатахууны үнэ огцом өсөх, тасалдал хомсдол нүүрлэх аюул эрсдэлээс чөлөөлөгдлөө. Ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн хармаанд түлш шатахуунд энэ онд төлөх байсан 1,8 их наяд төгрөг хэмнэн үлдээж чадлаа. Дэлхийн олон оронд үнэ нугарч өсөж, хэмнэлтийн онцгой горимд орж, урт дараалал үүссэнийг Та бид гадаад мэдээнээс үзэж байна.

Эдийн засгийн чөлөөлөлт, эрх зүй, дүрэм журмын чөлөөлөлт, ногоон хөгжлийн чөлөөлөлт, авлигын эсрэг чөлөөлөлтийн хуримтлагдсан асуудлыг онилсон, шийдэл гаргасан, биелэлт болж эхэлсэн олон багц шийдвэрээс бүгдийг нь тоочилгүй онцлон дурьдлаа.

УИХ-ЫН ЭРХЭМ ГИШҮҮД ЭЭ,

Манай улсын эдийн засаг 2025 онд 6.8 хувиар өссөн хэдий ч, хөдөө аж ахуй болон Оюутолгойн баяжмалаас бусад салбаруудын өсөлт ердөө 3.6 хувь буюу эдийн засгийн бодит хүчин чадлаасаа доогуур байна. Нийслэлийн өрхийн бодит орлогын өсөлт 2.2 болж удааширч, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 3.2 хувиар буурчээ. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байгаа учир цаашид эдийн засгийн потенциал хүчин чадал сулрах эрсдэлтэй байна. 2026 оны эхний улиралд нийт импорт 3 хувиар буурлаа. Эдийн засаг удааширч байгаа тул бид эдийн засгийн хүндрэл, мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлж байна. УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахаар өргөн мэдүүлж буй энэхүү төсвийн бодлого ч эдийн засгаа сэргээн идэвхжүүлэх, эдийн засгийн цусны эргэлтийг эрчимжүүлэх зорилготой юм. Бизнес, хөрөнгө оруулалтад тулгамдсан саад тээг, хүний хийж бүтээх хүслийг хяссан чөдөр тушааг тайлж чөлөөлөх нь итгэлцэл дээр үндэслэн эдийн засгийн цусны эргэлтийг дэмжих бодлогын цөм нь юм.

Улсын Их Хуралд тулгуур гурван үндэслэлтэй төсвийн хүрээний мэдэгдэл танилцуулж байна.

Нэгдүгээрт, Энэ бол бодит нөхцөл байдалд суурилсан, хөөсгүй төсвийн хүрээ. Эдийн засгийн хүндрэл, гадаад орчны эрсдэл, импортын инфляцын шок бодитоор нүүрлэж буйг харгалзан тооцсон. Тулсан бэрхийг туулж давах мөчлөг сөрсөн асуудал-шийдэл, арга хэмжээнүүд, импортыг идэвхжүүлж, худалдааны эргэлтийг сайжруулах шийдлүүдийг тусгасан.

Хоёрдугаарт, Энэ бол өсөлт, хөрөнгө оруулалтыг урамшуулсан идэвхтэй төсвийн хүрээ. Гадаад валютын нөөц 7.3 тэрбум ам.долларт хүрсэн амжилтаа бататгах төлөвлөгөө юм. Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгаар 21 зэсийн орд, Эрдэнэт үйлдвэрийн 7 ордод хөрөнгө оруулалт татаж, эдийн засгийн бааз сууриа өргөтгөн тэлэхээр тооцсон.

Гуравдугаарт, энэ бол сахилга баттай төсвийн хүрээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн бүх шаардлагаар улаан шугам татсан төсвийн хүрээ. Тэнцвэржүүлсэн тэнцлийг ДНБ-ийн 1.5 хувьтай тэнцэх алдагдалд хязгаарлаж, суурь тэнцлийг ДНБ-ийн 2 хувийн ашигтай байхаар төлөвлөлөө. Нэгдсэн төсвийн нийт зарлагын ДНБ-д эзлэх хэмжээг 2027 онд 31.9 хувь, 2028 онд 30.4 хувь, 2029 онд 28.6 хувь болтол үе шаттай тууштай бууруулна.

ЭРХЭМ ГИШҮҮД ЭЭ,

Засгийн Төсвийн зардлаа хэмнэж, орлогоо нэмэх зорилгоо хатуу баримтлан ажиллах болно. Саарын хажуугаар сайн гэдэг. Бидэнд сайн мэдээ ч байна. Экспорт өссөн сайн мэдээ байна. 5-р сарын 6-ны байдлаар экспорт 7.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оныхоос 63 хувиар өслөө. Нүүрсний экспортын биет хэмжээ 58 хувиар өсөж, 40.5 сая тоннд, зэсийн баяжмалын биет хэмжээ 38 хувиар нэмэгдэж 926 мянган тоннд хүрээд байна.

Эрч дээр эрч нэмж, нүүрсний экспортоо 2026 онд 95 сая тонн, 2027 онд 100 сая тонн, 2028 онд 105 сая тонн, 2029 онд 110 сая тоннд хүргэх зорилт тавьсан. Экспортын гарц, орлогын орц болсон хилийн боомтуудаа тасралтгүй, найдвартай ажиллуулна. Ханги, Бичигт, Булган боомтуудад лаборатори, ухаалаг гарц нэн яаралтай нэвтрүүлж, Гашуунсухайт, Шивээхүрэнд ажиллах цагийг уртасгах зэрэг арга хэмжээг шууд авч хэрэгжүүлнэ.

Үүний үр дүнд манай улсын эдийн засаг 2027 онд 5.8 хувиар, 2028 онд 6.0 хувиар, 2029 онд 6.3 хувиар өсөх төсөөлөлтэй байна.

Түүхий эд гаргадаг түүхийг өөрчлөх, түүнээс хэт хамаарлаа багасгах, байгалийн үүц нөөцдөө үнэ цэн, өртөг ашиг нэмж боловсруулах үйлдвэрүүдийн үүдийг зоригтойгоор нээнэ. Гангийн цогцолбор, Зэс боловсруулах цогцолбор, Нүүрс пиролизийн үйлдвэр, Хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлнэ. 15 мянган хүний хийх шинэ ажил, авах цалин, шууд ажлын байр, 63 мянган шууд бус ажлын байр бий болгоно. Энэ бол тоон биш чанарын үзүүлэлт юм. Төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаадын хөрөнгө оруулалт, харилцан итгэлцэл дээр үндэслэсэн, Засгийн газарт нэмэлт дарамт үүсгэхгүйгээр бүтээн босгоно. Үүний үр дүнд Эдийн засаг дахь Засгийн газрын өрийн хязгаарыг бид 2027 онд 50 хувиас, 2028 онд мөн 50 хувиас, 2029 онд 45 хувиас хэтрүүлэхгүй байх хүрээгээ тогтоож байна.

ЭРХЭМ ГИШҮҮД ЭЭ,

Өнөөдөр та бүхний гар дээр очсон баримт бичигт бид үнэнийг баримталж, алдаагаа хүлээн зөвшөөрсөн, төсвийн сахилга батыг сахиулан чангатгаж, санхүүгийн шинэчлэлийг өрнүүлсэн, төрийн хүнд суртлын чөдөр тушаанаас бизнес, хөрөнгө оруулалтыг чөлөөлсөн, зардлаа хэмнэж, орлогоо нэмэх зорилготой төсвийн хүрээний мэдэгдлийг танилцууллаа. Төсвийн тогтвортой байдлыг хангах, төсвийн сахилга бат, бодлогын уян хатан байдлыг сайжруулах зорилготой "Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл", "Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл"-ийг дагалдуулан хамтад нь өргөн мэдүүлж байна. Хоорондоо шууд харилцан уялдаатай, багц бодлогыг илүү өргөн хүрээнд, бүрэн зураглалаар нь харж хэлэлцэн шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна.

Бид дэлхийг өөрчлөхгүй боловч өөрчлөгдөж буй дэлхийд Монголоо хохирол багатай авч үлдэж, эдийн засгаа хамгаалах үүрэгтэй. Иргэндээ, хувийн хэвшилдээ, баялаг бүтээгч нарынхаа хийе бүтээе гэсэн хүсэл эрмэлзэлд итгэж, итгэлээс итгэл, итгэлцэл дээр эдийн засгаа идэвхжүүлэн, цусны эргэлтийг эрчимжүүлэх Засгийн газрын үндсэн жанжин шугам байх болно. Улс төрийн эрх чөлөөг эдийн засгийн эрх чөлөөгөөр бататгаж, улс орны тусгаар тогтнолоо эдийн засгийн эрх чөлөөгөөр гагнах нь Та бидний бүгдийн эрхэм дээд эрх ашиг билээ. Бид орлого, зарлагаас илүү итгэлцлийг төлөвлөж байна. Тодорхойгүй байдалтай дэлхийд тогтвортой байдал, харилцан итгэлцлээр бат бэх оршин тогтноно. Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна

Улс орныхоо хөгжил, ард түмнийхээ ахуй амьдралын төлөө бодлого шийдлээ уралдуулцгаая. Хүн бүрд илүү маргааш бүтээхийн төлөө хамтдаа тоо бодоцгооё. Эдийн засгийн өсөлт өрхийн үүдээр орж, иргэнийхээ хаягаар очиж, өндөр тооноос бодит чанар бүтээцгээе.

Эрх чөлөөний наран монгол хүн бүрийг ивээж, эрх чөлөөт, тусгаар Монгол Улс мандан бадрах болтугай.

Анхаарал хандуулсанд баярлалаа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ
Оршуулгын газрыг эмхлэх тухай нийтийн өргөдөл болон энэ оны төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв
Хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн төслүүдээ урагшлуулна
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Гадаад харилцаа
  • •Азийн АШТ
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Чуулган
  • •Байнгын хороо
  • •Халуун сэдэв
  • •Эрүүл мэнд
  • •Степпе Арена
  • •E-Sport
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Үс засуулвал идээ ундаа элбэг...
Таван шарын явган зорчигчийн...

Н.Учрал: Эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийг сөрөн зогсож чадна

Kuzmo 2026-05-09

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ
Оршуулгын газрыг эмхлэх тухай нийтийн өргөдөл болон энэ оны төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв
Хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн төслүүдээ урагшлуулна
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллана

2 цагийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна

2 цагийн өмнө өмнө

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

2 цагийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Та нар одоохондоо мөнгө, шорон, шагнал 3-р бүхнийг дийлж л бай

2 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

2 цагийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

2 өдрийн өмнө өмнө

Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ

2 өдрийн өмнө өмнө

70 кг-д ОУХМ У.Анужин хүрэл медаль хүртлээ

2 өдрийн өмнө өмнө

Сонгомол бөхөөр Г.Ганхуяг Азийн наадмын медальтан боллоо

2 өдрийн өмнө өмнө

Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

2 өдрийн өмнө өмнө

Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна

2 өдрийн өмнө өмнө

Оршуулгын газрыг эмхлэх тухай нийтийн өргөдөл болон энэ оны төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв

2 өдрийн өмнө өмнө

Хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн төслүүдээ урагшлуулна

2 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

2 өдрийн өмнө өмнө

Аймгууд өвөлд бэлэн үү

2 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр

2 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

2026-10-01 өмнө

Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа

2026-10-01 өмнө

Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ

2026-10-01 өмнө

АҮЭБЯ: Талоноор шатахуун олгож байгаа нь иргэдэд хүндрэл үүсгэж байна

2026-10-01 өмнө

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд газар хөдөлжээ

2026-10-01 өмнө

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

2026-10-01 өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

2026-10-01 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

2026-10-01 өмнө

Нийтийн тээвэр хөгжсөнөөр хүлээгдэл, хөдөлгөөний ачаалал буурах боломжтой

2026-10-01 өмнө

Таван шар мэнгэтэй шар бич өдөр

2026-10-01 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-27 өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-29 өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-28 өмнө

Шүүхийн шийдвэрийнхэн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг төлүүл

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2026-09-28 өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

2026-09-29 өмнө

Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

2026-09-28 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2026-10-01 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

2026-09-29 өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

2026-09-29 өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-10-01 өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

2026-09-30 өмнө

“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ

2026-09-30 өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-10-01 өмнө

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

2026-09-30 өмнө

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх барьцаа нь “Меланж”-ийн уурхай

2026-09-30 өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөв

2026-09-30 өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

2 өдрийн өмнө өмнө

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

2026-10-01 өмнө

Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа

2026-09-28 өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

2026-09-30 өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

2026-09-30 өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

2 өдрийн өмнө өмнө

Оршуулгын газрыг эмхлэх тухай нийтийн өргөдөл болон энэ оны төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв

2026-09-28 өмнө

МАОЭНХ болон БНСУ-ын хөрөнгө оруулалттай МУНТУСА ХХК хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

2026-09-30 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-01 өмнө

Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ

2026-09-28 өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

2 өдрийн өмнө өмнө

Хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн төслүүдээ урагшлуулна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах