• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Н.Учрал: “Эрх чөлөөний дөрвөн зам” бол авлигыг уг үндсээр нь устгах санаачилга юм

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар “Ээлжит чуулганы хугацаанд сар бүрийн сүүлийн долоо хоногийн баасан гаригийн үдээс хойших нэгдсэн хуралдаан гишүүдээс Ерөнхий сайдад хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн төсөв, жилийн төлөвлөгөөний биелэлт, улс орны эдийн засаг, нийгэм, санхүүгийн төлөв байдал болон бусад асуудлаар асуулт тавих Улсын Их Хурлын асуулгын цаг байна” гэж заасан. Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын асуулгын цагт оролцож, гишүүдийн асуултад хариуллаа. Ерөнхий сайдын хариултаас тоймлон хүргэж байна.

Ерөнхий сайд Н.Учрал:

  • -Авлига бүх монгол хүний эдлээгүй боломж, идээгүй талх, аваагүй цалин, биелээгүй мөрөөдөл. Тийм учраас миний санаачилсан “Эрх чөлөөний дөрвөн зам” гэдэг нь авлигыг уг үндсээр нь устгах санаачилга юм. Авлигын гэмт хэргийг бууруулах, үр дүн гаргана гэвэл өнөөдрийн тогтолцоо асуудлыг шийдэхгүй. Авлигатай тэмцэх нь зөвхөн АТГ-ын ажил биш. Авлигын төсөөллийн индекс 10 байраар ухарсанд дүгнэлт хийж үзэхэд олон асуудал байгаа юм билээ. Уг үндсээр нь устгахын төлөө ажиллах нь төрийн захиргааны байгууллага хийгээд бүх ард түмний хүсэл эрмэлзэл.
  • -Авлига өөрөө Монголын дайсан. Авлигатай тэмцэх ажилд манай Засгийн газар манлайлж ажиллана. Авлига нэг намын бус бүх Монголын дайсан. 2016 оноос авлигатай тэмцэх ажилд үр дүн гаргаж ирсэн. Өнөөдрийн хэрэгжиж байгаа Улсын бүртгэлийн багц хууль, авлига ашиг сонирхолтой холбоотойгоор хэн энэ тендерт ялсан бэ гэдгийг “opendata”-гаас хардаг болсон. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар 680 мэдээллийг ил болголоо. Шилэн ажиллагаагаар 820 мянган мэдээллийг ил болголоо. Түүний хүчинд өнөөдөр “ChatGPT”-гээр кирилл үсгээр хайлт хийгээд мэдээлэл авч байна. Эхлүүлсэн ажлаа үр дүнд хүргэх гэж, авлигын эсрэг эхлүүлсэн ажлаа дуусгах гэж би Ерөнхий сайд болсон юм. Намынхаа хурал дээр хэлж байсан бодлоосоо хэзээ ч ухраагүй. 

  • -УИХ Төрийн албаны нууцын тухай хуулийг батлах ёстой. Цахимжилт, ил тод байдлын талаар гаргасан үр дүнгээ ахиулахын төлөө ажиллаж байна. Нээлттэй засаглалын түншлэлээр дэлхийн улс орнууд манай “E-mongolia”-г үнэлж байгаа. Шилэн ажиллагааг илүү үр дүнд хүргэнэ. 146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй бичиг цаасны ажлаас бүрэн чөлөөлж, аж ахуйн нэгжүүдийн давж байсан таван давааг арилгалаа. Үүнд маш олон хүн эрх мэдлээсээ салж бухимдаж байгаа ч авлига, албан тушаалын байдлаа давуулан ашигладаг, таван цаас өгдөг байдал арилж байна. 
  • -Төрийн албаны нууцын тухай хуулиар  албаны шошготой 814 нууцыг ил болгох гэж байгаа. Энэ бол авлигыг уг үндсээр нь устгах ажил юм. Өнөөдөр авлигын системд өртөөгүй, хүнд суртлыг даваагүй иргэн, аж ахуйн нэгж байхгүй. Энэ болгоныг чөлөөлье гэж та бид улс төрд орсон. Цаашдаа гэрээ болгон ил тод, олон нийтээр зөвшилцүүлж, явуулдаг болохгүй бол том төсөл нэрийн дор тендер хулгайлдаг, гоё нэрний цаана ашиг сонирхол үнэртэж байдаг зарчмаар ажил явахгүй ээ. Авлигын төсөөллийн индекс бол толь. Тэгэхээр өөрийгөө толинд хараад муухай, сайхан гэж хэн ч хэлдэггүй. Цаашдаа төрийн албаны нууц гэсэн 800 гаруй мэдээллийг ил болгох ёстой. УИХ-ын даргаар ажилласан дөрвөн сарын хугацаанд УИХ дээр байгаа бүх мэдээллийг нийтэд ил болгосон. Блокчэйн дээр суурилсан дата хяналтыг бий болгоно. Хиймэл оюунаар хяналт хийдэг болно. 

  • -Хувийн хэвшлээ дэмжих нь манай Засгийн газрын бодлого оршино. Зах зээлд эргэлдэж буй 10 төгрөг тутмын 7-8-ыг хувийн хэвшилд шилжүүлэх нь “Чөлөөлье” санаачилгын гол зорилт. Сая 146 үйлчилгээгзөвшөөрлөөс чөлөөллөө. IT компаниудад “API service”-ээ нээлээ. Төр иргэндээ очиж үйлчилнэ. Дүрэм засагладаг бус дата засагладаг болно. Эрдэнэт үйлдвэрт нэвтрүүлсэн хийсэн хиймэл оюуныг “Эрдэнэс Монгол”-д бараг бэлэн боллоо. “Эрдэнэс Монгол”-д хиймэл оюунаар тендер зарладаг болно гэсэн үг.
  • -Авлигатай тэмцэх нь төрийн төлөө шударгаар ажиллаж байгаа төрийн албан хаагчдаа хамгаалахад оршино. Худалдан авах ажиллагааг ахалдаг хүн байхгүй боллоо. Бүгд гарын үсэг зурж, шийдвэр гаргахаас айж байна шүү дээ. Тиймээс төрийн албан хаагчдыг шударгаар ажлаа хийхэд хамгаалах механизмыг хамтдаа хийе. Тендерийн хуульдаа өөрчлөлт оруулъя.

  • -Монгол Улс цахим засаглалыг индексээр урагшилсан. Нээлттэй засаглалын индексээр урагшилсан. Дэлхийн Засгийн газруудын дээд хэмжээний уулзалт ч үүнийг үнэлсэн. 
  • -12 мянган иргэн, аж ахуйн нэгжийн дансыг нээсэн. 10 хоногт 42 тэрбум төгрөг төлсөн байна. Төр иргэндээ итгэвэл том үр дүн гарч байна. Цаашдаа шууд хаахгүйгээр шалгаж, нягтлах зэргээр татварын хуульд өөрчлөлт оруулна. 
  • -Оюутны цагийн хөдөлмөрийг тодорхой болгоно. Тэтгэвэрт гарсан ахмадууд ажиллах боломжийг бүрдүүлнэ. Ирэх оны төсвийг өргөн барихдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ зориулсан зорилтот хөтөлбөрүүдийг тусгана. 

  • -Зөвшөөрлийн хуульд энгийн болон тусгай ангиллын 381 зөвшөөрөл бий. Энэ жагсаалтад ороогүй бусад төрлийн үйл ажиллагаануудыг зөвшөөрөлгүй эрхлэх боломжтой. Гэтэл сайдын тушаал, НИТХ, Засгийн газрын тогтоол, журам гаргаад дүрэмлэж, журамлачихсан байсан.  Зөвшөөрөл гэдэг нэргүй ч эрх олголт, батламж, лиценз, сертификат, магадлан итгэмжлэл гэх мэтээр нэрлэж таван даваа давуулж үйл ажиллагаа эхлүүлдэг байсныг цуцалсан. Галын дүгнэлт, хот тээврийн гэрээг төр өөрөө очиж хийдэг болсон. 146 зөвшөөрлийг цуцлахтай холбоотой аймаг, орон нутгуудад сургалт хийж байна. Засгийн газар хувийн хэвшилдээ орон зайг тэлж өгнө. Төр зөвшөөрөл, лицензээсээ татгалзаад эхэлбэл хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.
  • -Ипотекийн зээлийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн. 11.87 их наяд төгрөгийн зээлд 133 мянган өрх хамрагдаад байна. Ийм их хөрөнгө оруулалт хийчихээд байхад яагаад яндангийн тоо буурахгүй байна вэ. Ипотекийн зээл зөвхөн зорилтот бүлэгт чиглэх ёстой.
  •  
  • -Олон улсын эдийн засгийн хурцадмал байдлын эсрэг бодлого гаргаж ажиллаж байгаа. Шатахууны үнэ өсөхгүй гэсэн сайн мэдээг Г.Дамдинням сайд ОХУ-ын томилолтоос ирээд дуулгалаа. Шатахууны үнийг тогтвортой барихаас гадна ногоон санхүүжилтийг дэмжих чиглэлээр тодорхой шийдвэр гаргана.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Татвар, НДШ-ийн өртэй ч зөвшөөрөл авах, сунгах эрх зүйн зохицуулалт бүрджээ
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав
Иргэд ерөнхий сайдын 9 шийдвэрийг дэмжиж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Олимпизм
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Халуун сэдэв
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Фото мэдээ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Кино, театр
  • •Сурвалжлага
  • •Байнгын хороо
  • •Уул уурхай
ХУРААХ
Хууль зүйн сургуулийн барилга...
“Европын өдөрлөг-2026” анх удаа...

Н.Учрал: “Эрх чөлөөний дөрвөн зам” бол авлигыг уг үндсээр нь устгах санаачилга юм

Kuzmo 2026-04-29

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган   #Засгийн газар  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Татвар, НДШ-ийн өртэй ч зөвшөөрөл авах, сунгах эрх зүйн зохицуулалт бүрджээ
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав
Иргэд ерөнхий сайдын 9 шийдвэрийг дэмжиж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
ШУУРХАЙ МЭДЭЭ
13 цагийн өмнө өмнө

Б.Эрдэнэсүх эхнэр болон хүүхдийнхээ сэтгэцэд учирсан хохиролд 43 саяыг төлөхөөр болов

13 цагийн өмнө өмнө

Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

14 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

15 цагийн өмнө өмнө

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ багтай Нипалын багтай тоглоно

15 цагийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани Орхон аймгийн ЕБС-д Химийн кабинет байгуулж өглөө

16 цагийн өмнө өмнө

Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Малайзын багтай тоглоно

16 цагийн өмнө өмнө

Татвар, НДШ-ийн өртэй ч зөвшөөрөл авах, сунгах эрх зүйн зохицуулалт бүрджээ

16 цагийн өмнө өмнө

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

16 цагийн өмнө өмнө

2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

16 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй шарагчин гахай өдөр

16 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд баавгай явж байгаа дуудлага иржээ

1 өдрийн өмнө өмнө

Азийн наадмын хүрэл медальт С.Жамбалжамцад хүндэтгэл үзүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Солонгост хожигдлоо

1 өдрийн өмнө өмнө

3х3 төрлийн эрэгтэй баг нэг хожиж, нэг хожигдлоо

1 өдрийн өмнө өмнө

"Сүү" компаниас Геологийн төв лаборатори хүртэлх авто замыг өнөө орой нээнэ

1 өдрийн өмнө өмнө

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлд 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

1 өдрийн өмнө өмнө

Номын ертөнцийн олон өнгө алагласан гурван өдөр өнгөрлөө

1 өдрийн өмнө өмнө

Иргэд ерөнхий сайдын 9 шийдвэрийг дэмжиж байна

1 өдрийн өмнө өмнө

Элсний волейболын баг хожигдлоо

1 өдрийн өмнө өмнө

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ 9-12 байрын төлөөх тоглолтоо хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эрч хүч ихэснэ

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 21-23 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Г.Хандсүрэн: Маргааш 20 дахь удаагийн Азийн Наадам дахь анхны тоглолтоо хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Дуучин шиг дуучин

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

2 өдрийн өмнө өмнө

3 аймгийн зарим сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө

2 өдрийн өмнө өмнө

“Арвайхээрийн дулааны станц” төслийн ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-09-17 өмнө

2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-17 өмнө

Г.Занданшатар “жагсаалт”-аас хасагдлаа

2026-09-17 өмнө

Н.Учрал:Хөрөнгө оруулах замыг чөлөөлөх нь Засгийн газрын үндсэн чиг шугам

2026-09-16 өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

2026-09-18 өмнө

2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-18 өмнө

Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

2026-09-17 өмнө

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

2026-09-18 өмнө

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

2026-09-16 өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

2026-09-16 өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

2026-09-17 өмнө

С.Амарсайханыг дагаж юу өрнөх вэ?

2026-09-19 өмнө

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

2026-09-17 өмнө

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

2026-09-16 өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

2026-09-19 өмнө

2 хөршийн худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчидтэй уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

3 аймгийн зарим сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө

2026-09-17 өмнө

Сургууль, цэцэрлэгийн шаардлага хангаагүй барилгын компаниудыг хуулийн дагуу арга хэмжээ авна

2026-09-16 өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2026-09-17 өмнө

Орос улсад Алтайгаар дамжин Хятад руу чиглэсэн төмөр зам баригдаж магадгүй

2026-09-18 өмнө

Волейболын эмэгтэй шигшээ өнөөдөр Кыргызстаны багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардууллаа

2026-09-16 өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

2026-09-16 өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2026-09-16 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

2 өдрийн өмнө өмнө

Г.Хандсүрэн: Маргааш 20 дахь удаагийн Азийн Наадам дахь анхны тоглолтоо хийнэ

2026-09-18 өмнө

Эмэгтэй шигшээ баг өнөөдөр Тайваны багтай тоглоно

2026-09-17 өмнө

Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, Ерөнхийлөгч хуулийнханд үүрэг өгөв

2 өдрийн өмнө өмнө

“Арвайхээрийн дулааны станц” төслийн ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо

2026-09-17 өмнө

Л.Болдбаатар: "Муу уран бүтээл хийгээгүй юм байна” гэж өөрөөрөө жаахан ч гэсэн бахархах сэтгэл төрж байна

2026-09-16 өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах