• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хариу арга хэмжээний төлөвлөгөөг 6 чиглэлээр хэрэгжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны гуравдугаар сарын 25-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгө, орлогыг хураах эрх зүйн орчныг чангатгана

Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны наймдугаар сарын 75 дугаар захирамжаар байгуулсан "Төлбөрийн чадваргүйн улмаас санхүүгийн эрсдэлд орсон, татан буугдсан банканд байршиж байсан тусгай зориулалтын сан, төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн  этгээдийн хөрөнгийг буцаан төвлөруулж, төрийг хохиролгүй болгох ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ажлын явц, үр дүнгийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Ажлын хэсэг энэ хугацаанд татан буугдсан, үйл ажиллагаа нь доголдсон банкнаас 60.67 тэрбум, Хөгжлийн банкны зээлдэгчдээс 67.2 тэрбум, нийт 127.87 тэрбум төгрөг буцаан төвлөрүүлжээ. 

Тус Ажлын хэсгээс боловсруулж, танилцуулсан авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, олсон хууль бус хөрөнгө, орлогыг хураахад Эрүү, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах мөн Актив удирдлагын компанийн тухай, Хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх тухай анхдагч хуулийн төслийг нэн яаралтай боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулан УИХ-д өргөн барихыг даалгалаа.

Онцгой нөхцөл байдлын үед авах хариу арга хэмжээний төлөвлөгөөг зургаан чиглэлээр хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Гадаад орчинд үүсэж буй нөхцөл байдлаас шалтгаалсан Монгол Улсын эдийн засагт учирч болзошгүй хямралыг хохирол багатай даван туулах, онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээ авах санал боловсруулах үүрэг бүхий Зөвлөл байгуулсан. Тус Зөвлөлийг ахалж буй Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Ойрх дорнодын бүс нутагт үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын эдийн засагт учирч болзошгүй хямралыг хохирол багатай даван туулах, онцгой нөхцөл байдлын үед авах хариу арга хэмжээний төлөвлөгөөг танилцууллаа.

Төлөвлөгөөнд,

  • -Төсөв, санхүүгийн сахилга бат, хэмнэлт;
  • -Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх;
  • -Эрүүл мэндийн салбарын эм, эмнэлгийн нөөц бүрдүүлэх, тасралтгүй хангах;
  • -Түлш, эрчим хүч;
  • -Тээвэр логистик;
  • -Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гэсэн зургаан чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээг тусгажээ. 

Үүрэн холбооны сүлжээгүй 104 багийг холбоожуулах төлөвлөгөө боловсруулжээ

Манай улсын 1650 багаас 104 баг үүрэн холбооны сүлжээгүй, 200 орчим баг 20-50 хувийн хамралттай байна. 

Үүнээс шалтгаалан алслагдсан бүсийн иргэд төрийн болон хувийн хэвшлийн цахим үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд, мэдээллийн үйлчилгээнд тэгш хамрагдах боломж хязгаарлагдаж байна. Сүлжээгүй болон сүлжээ хангалтгүй байгаа нэгжүүдэд үүрэн холбоо, өндөр хурдны интернэтийн сүлжээг шинээр байгуулах, өргөтгөх зайлшгуй шаардлага байна. Иймд Монгол Улсын засаг захиргааны нэгжийг бүрэн хамарсан үүрэн холбооны сүлжээ байгуулах төлөвлөгөө батлан хэрэгжүүлэхийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугарт, төлөвлөгөөг хамтран хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.  

2026–2028 онд хэрэгжүүлэх тус төлөвлөгөөий арга хэмжээний үр дүнд Монгол Улсын засаг захиргааны бүх нэгж үүрэн холбооны сүлжээнд холбогдож, алслагдсан бүсийн иргэд мэдээлэл, харилцаа холбоо, төрийн цахим үйлчилгээ, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран авах боломжтой болно. Ингэснээр орон нутгийн бизнес, худалдаа, үйлчилгээний эргэлт нэмэгдэж, гамшиг, аюулт үзэгдэл, болзошгүй эрсдэлийн үед мэдээллийг шуурхай дамжуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах чадавх бодитоор сайжирна гэж үзэж байна. 

Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг "Эдийн засгийн тусгай бүс” болгон хөгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн барилга, эмнэлгийн тусламж үйлчилгээний нөхцөл байдалтай гуравдугаар сарын 22-нд танилцаж, дүүргийн удирдлага, Засаг даргын Тамгын газрын албан хаагчидтай уулзалт хийсэн. Уулзалтын мөрөөр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо.

Тухайлбал,

  • -2026 оны төсвийн тухай хуульд батлагдсан "Налайх Дулааны шинэ эх үүсвэр 79 МВт-ын төсөл, арга хэмжээний зураг төсвийг баталгаажуулах ажлыг яаралтай дуусгаж, барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулан барилга угсралтын ажлыг шуурхай зохион байгуулах,
  • -Дулааны станцын шугам сүлжээ, цахилгааны дэд станцын өргөтгөл, цахилгаан дамжуулах агаарын шугам барихад шаардлагатай хөрөнгийг олон улсын банк санхүүгийн байгууллагын санхүүжилтээр шийдвэрлэх, дулааны үнийн зөрүүг шийдвэрлэх цогц шийдлийг боловсруулан Засгийн газрын хуралдаанд танилцуулах,
  • -Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжих "Аймгуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, бэхжүүлэх" төслөөр эмнэлгийн барилгыг барьж байгуулах асуудлыг судлан шийдвэрлэх;
  • -Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг цаашид татварын болон хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрийн тааламжтай нөхцөл бүхий "Эдийн засгийн тусгай бус" болгон хөгжүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг орон нутагт саадгүй, бодитой хэрэгжүүлэх эрхийг олгох зэрэг арга хэмжээ авч ажиллахыгхолбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Дэлхийн адууны өдрийн тухай" тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ 

“Дэлхийн адууны өдөр"-ийг долоодугаар сарын 11-13-нд Төв аймгийн Аргалант сум, Хүй долоон худагт жил бүр зохион байгуулна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Дэлхийн адууны өдрийн тухай" тогтоолыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны 06 дугаар сарын 03-ны Бүгд хуралдаанаар хэлэлцэн баталсан. "Дэлхийн адууны өдрийн тухай" тогтоолд Австри, Бахрейн, Бразил, Солонгос, Хятад, Орос, Герман, Венесуэл, Португал, Тайланд, Катар, Япон, Турк, Киргиз, Казахстан зэрэг 56 улс нэгдэн ороод байна. 

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо Үндэсний их баяр наадам, Их Монгол Улсын 820 жилийн ой, "Дэлхийн адууны өдөр" арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой арга хэмжээний төлөвлөгөө, төсвийг нэгтгэн, зохион байгуулалтын ажлыг уялдуулан бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Товч мэдээ 

  • Австралийн Холбооны Улсад оршин суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, консулын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор тус улсын Сидней хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжээд, УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо. Тус улсад 650 гаруй монгол иргэн оршин сууж байгаа нь хилийн чанадад оршин сууж буй монголчуудын тоогоор гуравдугаарт жагсах үзүүлэлт юм байна.
  • Засгийн газрын 2025 оны 21 дүгээр тогтоолоор Багахангай өртөөнөөс Хөшигийн хөндий чиглэлийн 87.7 км салбар төмөр замын төслийг эхлүүлэхийг үүрэг болгосны дагуу барилгын ажлыг 2025 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 84 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус төслийн дараагийн шат Хөшигийн хөндий-Эмээлт өртөөнд холбох 40 км төмөр замыг барих асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, мэдээллийн ил тод байдлыг сайжруулах, төсвийн эх үүсвэр бүхий хөрөнгө оруулалтын мэдээллийн нэгдсэн цахим санд шаардлагатай их өгөгдлийг бүрдүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим систем (цаашид "цахим систем" гэх)-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэхийг үүрэг болголоо.
  • Хаваржилт хүндэрсэн аймгуудад малын тэжээл, шатахуун олгох, тээвэрлэн хүргэхэд шаардлагатай зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо. 
  • Европын сэргээн босголт, хөгжлийн банк дахь Монгол Улсын эзэмшиж буй 299 ширхэг хувьцааг 339 ширхэг болгон нэмэгдүүлэхээр тогтлоо. Монгол Улсын Европын сэргээн босголт, хөгжлийн банк дахь хувь оролцоог нэмэгдүүлэх тухай үүрэг амлалтын баримт бичигт 3асгийн газрыг төлөөлөн гарын үсэг зурж баталгаажуулахыг Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зуй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нарт зөвшөөрлөө. 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?
Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Сурвалжлага
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Фото мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •E-Sport
  • •Боловсрол
  • •Уул уурхай
  • •Гадаад харилцаа
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
“Туул-1” коллекторын ажил 25...
Үүрэн холбооны сүлжээгүй 104...

Хариу арга хэмжээний төлөвлөгөөг 6 чиглэлээр хэрэгжүүлнэ

Kuzmo 2026-03-25

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?
Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана
ШУУРХАЙ МЭДЭЭ
11 цагийн өмнө өмнө

Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

12 цагийн өмнө өмнө

1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна

12 цагийн өмнө өмнө

Баянгол дүүргийн 25-р байрны гадна фасад дулаалгын ажил 70 хувьтай үргэлжилж байна

12 цагийн өмнө өмнө

Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

19 цагийн өмнө өмнө

C919 агаарын хөлөг Бээжин-Улаанбаатарын чиглэлд анхны олон улсын тогтмол нислэгээ эхлүүллээ

20 цагийн өмнө өмнө

The MongolZ баг EWC-2026 тэмцээний эхний тоглолтод хожлоо

20 цагийн өмнө өмнө

С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

20 цагийн өмнө өмнө

Хөгжим, цирк, энтертайнмент, залуус. “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

20 цагийн өмнө өмнө

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

20 цагийн өмнө өмнө

Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана

20 цагийн өмнө өмнө

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно

20 цагийн өмнө өмнө

Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ

20 цагийн өмнө өмнө

Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө

20 цагийн өмнө өмнө

Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

20 цагийн өмнө өмнө

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтад тулгамдсан 14 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

20 цагийн өмнө өмнө

Өнөөдөр тэрсүүд өдөр

20 цагийн өмнө өмнө

Бага зэргийн аадар бороо орно

1 өдрийн өмнө өмнө

Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ баг EWC-2026 тэмцээний эхний тоглолтоо хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

1 өдрийн өмнө өмнө

Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

1 өдрийн өмнө өмнө

Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

1 өдрийн өмнө өмнө

Авто замын шинэчлэлт засвар, барилгын ажлын хүрээнд хэсэгчилсэн авто зам хаах төлөвлөгөө

1 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

1 өдрийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй шар морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 25-27 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо

2 өдрийн өмнө өмнө

Нүүрс-пиролизын үйлдвэрийг 2028 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулна

2 өдрийн өмнө өмнө

Sky Shuttle төслийг Улаанбаатарт хэрэгжүүлэх боломжийг танилцууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-08-07 өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

2026-08-07 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт Сутай хайрхны тэнгэрийг тахих тахилгад оролцлоо

2026-08-07 өмнө

Монгол Улсын волейболын шигшээ баг өнөөдөр Хятадын эсрэг тоглоно

2026-08-07 өмнө

Ноцтой зөрчил гаргасан автобусны жолоочийг ажлаас нь чөлөөлжээ

2026-08-07 өмнө

Ирландын алдарт Boyzone хамтлагийн гишүүн Ronan Keating Монголд анх удаа дуулна

2026-08-07 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгдлээ

2026-08-08 өмнө

БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа

2026-08-07 өмнө

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашинтай иргэдэд шатахуун олгоно

2026-08-07 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй харагчин үхэр өдөр

2026-08-07 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 28-30 хэм дулаан байна

2026-08-08 өмнө

Засгийн газраас хөнгөлөлттэй зээлээр дэмжсэний үр дүнд шатахуун хадгалах савнууд эхнээсээ ашиглалтад орж байна

2026-08-09 өмнө

Ш.Энхийн-Од шигшээ багийнхаа өмнөөс 33 оноог авч багаа хожилд хөтөллөө

2026-08-08 өмнө

Монголын баг хүрэл медалийн төлөө тоглохоор боллоо

2026-08-10 өмнө

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

2026-08-10 өмнө

У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай

2026-08-08 өмнө

Воллейбол эрэгтэйчүүдийн шигшээ баг А хэсгийг тэргүүллээ

2026-08-08 өмнө

"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов

2026-08-08 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 30-32 хэм дулаан байна

2026-08-10 өмнө

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

2 өдрийн өмнө өмнө

Энэ сард багтаан нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 нийлүүлэхээр тохиролцжээ

2026-08-10 өмнө

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулахаар бэлтгэж байна

2 өдрийн өмнө өмнө

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлэхийг үүрэг өгөв

2026-08-09 өмнө

Монгол Улсын волейболын эмэгтэй шигшээ баг Хонг Конгийг зорилоо

2026-08-10 өмнө

Газрын тосны эрэл, хайгуулын ажилд АМГТГ анхаарал хандуулж ажиллахыг үүрэг өглөө

2026-08-08 өмнө

Таван шар мэнгэтэй хөх бар өдөр

2026-08-09 өмнө

Д.Энхтуяа: Иргэдийн санал, хүсэлтийг салбарын бодлого, хууль тогтоомжид тусган бодит шийдэлд хүргэхийн төлөө ажиллана

2026-08-08 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 30-32 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил эхэллээ

2026-08-08 өмнө

“Цааснаас чөлөөлье” зөвлөлдөх хэлэлцүүлэг боллоо

2026-08-09 өмнө

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 70 МВт-ын хүчин чадалтай ДЦС-ын галыг асаалаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах