• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Дээрэлхэлтийн шийдэл бол гурвалсан гэрээ

Б.БАЯРЖАВХЛАН, Д.МЯГМАРЖАРГАЛ

Монгол Улсын нийт хүн амын 15 хувийг 10-19 насныхан эзэлж байна. Эндээс хүн амын дунд жин дарах хэсэг нь өсвөр үеийнхэн гэдгийг харж болохоор байна. Тэр ч утгаараа тэд Монголын өнгөрсөн, одоо, ирээдүйг холбож буй гол хэлхээ, үнэт зүйл юм. Үнэт зүйл гэхийн учир нь, тэд 10 жилийн дараа хөдөлмөрийн зах зээлд хувь нэмрээ оруулж, эдийн засгийн ачааллыг үүрэлцэж, улсын хөгжилд хувь нэмрээ оруулахаас гадна дараагийн үеийг төрүүлж, өсгөж, хүмүүжүүлнэ. Тэгвэл тэдний төлөвшил, хандлага, үзэл бодол өнөөдөр ямар байна вэ.

Хариуцлагын тогтолцоогүй учир үе тэнгийн дээрэлхэлт хавтгайрч байна

Кэйс 1

Гуравдугаар сарын эхээр ахлах ангийн сурагчид нэг охиныг дээрэлхэж, зодож, хувцсыг нь хөвгүүдийн нүдэн дээр тайлахыг завдаж буй бичлэг цахим орчинд цацагдсан. Зодооны асуудалд Ерөнхий боловсролын 130, 21 дүгээр сургуулийн 11, 12 дугаар ангийн сурагчид холбогдсон. Нүдний цөцгий мэт хайрлан энхрийлж өсгөсөн охин үрээ бусдад хэрцгийгээр зодуулж буй бичлэгийг үзсэн эцэг эх, гэр бүлийнхэнд нь ямар байсан нь ойлгомжтой. Нийгмийг цочроосон энэ үйл явдал одоо шийдвэрлэгдэх шатандаа явж буй.

Кэйс2

Түүнийг Б.Лхагвасүрэн гэдэг. Тэрээр 2021 онд МУБИС-д Монгол хэл, уран зохиолын багш болохоор элсжээ. Гэвч дадлагад гарахдаа сурагчдад дээрэлхүүлж, ангиа сольсон байна. Энэ талаар “Ээжийнхээ мэргэжлийг өвлөж багш болохоор шийдсэн. Хоёрдугаар курст дадлагад гарч, дагалдан багшаар ажилласан. Би намхан, жижиг биетэй. Үүнээс үүдэж сурагчид дээрэлхэх хандлага гаргаж эхэлсэн. Жишээлбэл, хөвгүүд нь ийм жижигхэн багш гэж юу байсан юм гэнэ. Хажуугаар гарахдаа мөрлөх зэргээр хүндлэлгүй харьцдаг байсан. Охид нь өмссөн зүүсэн, барьсан утас зэргийг асууж, илт муулах зэргээр сөрөг үйлдлүүд үзүүлдэг байсан. Тиймээс багшаар ажиллаж чадахгүй юм байна гээд сэтгүүлзүйн анги руу шилжиж орсон. Одоо гуравдугаар курст сурч байна. Ер нь сургуулийн орчинд хүүхдүүд нэг нэгнийгээ өмссөн зүүсэн, бие махбодоор нь ялгаварлан гадуурхах явдал их байдаг юм билээ” гэсэн юм.

Кэйс 3

Түүнийг Н гэдэг. Орон нутагт суралцдаг. Аравдугаар ангийн сурагч. Тэрээр махлаг бас спортод муу, харааны шил зүүдэг гэдгээсээ болж ангийнхандаа гадуурхагддаг тухайгаа ярьсан юм. Энэ тухайгаа тэрээр “Манай анги өөр нэг ангитай хамт биеийн тамирын хичээлд ордог. Хоёр ангийн хүүхдүүдийг гар бөмбөг, сагсан бөмбөг тоглуулдаг. Би гүйх болон гар бөмбөг, сагсан бөмбөг тоглож чаддаггүй. Гэтэл анги маань зургаан хөвгүүнтэй учир заавал багт тоглохоос өөр аргагүй. Тэр бүрт ангийнхан маань гадуурхаж, надаас ичдэг гэдгээ хэлдэг. Мөн ялгаврлан гадуурхаж, муухайгаар хэлж, загнадаг. Хэрэв энэ байдлыг томчуудад хэлчихвэл байдал улам дордоно гэж бодсон учир гэрийнхэндээ ч, багшдаа ч дуулгаагүй. Тэдний яаж авирлахыг тоохгүйгээр хичээлээ л хийе гэж бодсон боловч “Чи ганцаараа онц сурах санаатай юу, маргааш даалгавраа хийж ирээд үзээрэй” гэх зэргээр дарамтлах болсон. Тиймээс гэрийнхэндээ хэлээд, сургуулиа сольсон. Өнгөрсөн хугацаанд өдөр бүхэн “Яаж хичээлдээ явахгүй байх вэ л гэж боддог байсан” гэж үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн өсвөр насны хүү учирласан юм.

Энэ мэт үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалд өртөж сэтгэл санаа, эрүүл мэнд, авьяас чадвар, амь насаараа хохирч буй олон мянган хүүхэд бий. Тодруулбал, Өнгөрсөн хичээлийн жилд нийт 16.117 суралцагч үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн байна. Үүнээс Харилцааны дээрэлхэлт (тусгаарлах, үл хүлээн зөвшөөрөх) 5812, Сэтгэл санааны дээрэлхэлт 3276, Бие махбодын дээрэлхэлт 2808, Цахим дээрэлхэлт 2491, Бусад хэлбэрийн 1730 тохиолдол бүртгэгдсэн байна.

Сургуулийн орчинд ялгаварлан гадуурхалт үүсгэдэг хүүхдүүдийн тухай сурагчид хэлэхдээ “Сайн сурдаг, авьяастай, ангийн дарга, СӨҮЗ гишүүн, багш нарын дунд нэр хүнд сайтай хүүхдүүд тэрэндээ оодорсон байдаг. Тийм хүүхдүүд бусад хүүхдүүдтэй дээрэнгүй, захирсан маягтай харьцдаг. Тийм хүүхдүүдийн дээрэлхэлт хэцүү, бүх хүн тэднийг өмөөрнө. Багшид хэлээд ч нэмэргүй, шууд л дээрэлхүүлсэн хүүхдийг буруутгана. Тэгээд ч дээрэлхүүлсэн хүүхэд багшдаа хэлбэл ховч нэр зүүгээд улам дээрэлхүүлдэг гэсэн юм.

Бие даасан хуультай болох шаардлага үүсжээ

Дээрх кэйсүүд шиг, магадгүй үүнээс бэрх нөхцөлд буй хэчнээн хүүхэд хэнд хэлж, хаана хандахаа мэдэхгүй бэтгэрч яваа. Учир нь манай улсад үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг нэгдсэн дүрэм, журам байдаггүй. Сурагчид сургуулийн орчинд ялгаварлан гадуурхагдлаа гэхэд хариуцах алба хаагч, хариуцлага тооцох механизм хангалтгүй байгаа юм. Энэ талаар Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ЕБС-ийн сургалтын менежер Б.Болор-Эрдэнэ “Манай сургуулийн сурагч цаасны хутгаар хүүхэд дүрэх гэж байгаад баригдсан. Тэр даруй эцэг эх болон цагдаа дуудсан. Сургуулийн сэтгэлзүйч, нийгмийн ажилтан, цагдаа, хүүхдийн ээж, хүүхэдтэй уулзаж сануулга өгөөд л өнгөрсөн. Мөн үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн тохиолдолд ч мөн адил сануулга өгөөд өнгөрдөг. Өөр авах арга хэмжээ байдаггүй. Миний бодлоор хүүхдийг гэр бүлийн гишүүнтэй нь хамт сургалтад суулгах, торгууль ногдуулах эсвэл хүүхдийг дахин гэмт хэрэг үйлдэхгүй болтол асран хамгаалагч нь харгалзах зэргээр арга хэмжээ авах шаардлагатай санагддаг” гэсэн юм.

Үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн тохиолдолд хуулийн ямар арга хэмжээ авдаг талаар ЦЕГ-ын Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Будзаанаас тодруулсан юм. Тэрээр “Манай улсад дээрэлхэлтийг тусгайлан хуульчилсан эрх зүйн орчин байхгүй. Ихэвчлэн зөрчлийн болон эрүүгийн хуулиар зохицуулагдаж байна. Иймээс энэ асуудлыг бие даасан эрх зүйн зохицуулалттай болгож, хариуцлагын тогтолцоог тодорхой болгох шаардлага бий. Нөгөөтээгүүр гэр бүлийн тогтвортой байдал, нийгмийн оролцоо чухал. Хүүхэд хамгааллын хууль, байгууллагууд байгаа ч хэрэгжилт сул байна. Тиймээс бодлого, хүний нөөц, мэргэжлийн үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлж, салбар бүр хамтран ажиллах шаардлагатай” гэсэн юм.

Уг нь Боловсролын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.6 дахь заалтад суралцагч “бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, ялгаварлан гадуурхах, дарамтлах, доромжлох, нэр төр, алдар хүндийг нь гутаах үйлдэл гаргахгүй байх” үүрэгтэй.

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад “цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд аливаа хэлбэрийн хүчирхийлэл, дээрэлхэлт, дарамт, ялгаварлан гадуурхалтаас ангид, ээлтэй, аюулгүй, хамгаалагдсан орчинд суралцах” эрхтэй. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.5 дахь заалтад сургууль, цэцэрлэгийн зөвлөл “цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны орчинд аливаа дарамт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтээс сэргийлэх, хүүхэд хамгааллын хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, тайланг хэлэлцэх” үүрэгтэй гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, ЕБС-д суралцаж буй суралцагч сурч боловсрох явцдаа үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, хөгжлийн онцлог, эрүүл мэнд, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхалтаас ангид байх 101 эрхтэй. Энэ эрхийг хэрэгжүүлэх нэг алхам нь сургуулийн дотоод журам, хэм хэмжээнд ялгаварлан гадуурхалтын талаар тодорхой тусгах явдал юм.

Тэгвэл ЕБС-ууд дотоод журамдаа хүүхдийн эрхийг зөрчихгүй байх дүрмийг оруулсан байдаг ч хэрэгжилт хангалтгүй байна. Энэ тухай ХҮЭК-ийн гишүүн Ж.Хунан "Хүүхдийн хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт нь ямар ч тохиолдолд хүлээн зөвшөөрөх ёсгүй үйлдэл. ХЭҮК сүүлийн жилүүдэд үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлыг тогтмол хөндөж ирсэн бөгөөд сүүлийн гурван илтгэлдээ энэ асуудлыг тусгаж, ялангуяа боловсролын салбар дахь хүний эрхийн мониторингийн хүрээнд үе тэнгийн дээрэлхэлт ноцтой хэмжээнд хүрснийг анхааруулж, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай талаар санал, зөвлөмж гаргасан. 2026 оны нэгдүгээр сарын 30-нд зөвлөмжийг боловсролын асуудал эрхэлсэн сайдад хүргүүлсэн.

Ер нь бол хүүхэд хамгааллын тогтолцоог бодитоор сайжруулах шаардлагатай байна. Сургууль бүрд хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий бүтэц байдаг ч бодит үр дүн хангалтгүй байгаа. Түүнчлэн хүүхэд хамгааллын хамтарсан баг, хамгааллын цэгийн хүртээмж, үйл ажиллагааг сайжруулах, санхүүжилт болон мэргэжлийн боловсон хүчнийг нэмэгдүүлэх шаардлагатай. Хариу арга хэмжээ бодитой, үр дүнтэй хэрэгжиж чадвал хүүхдүүд “үнэхээр хамгаалдаг тогтолцоо байна” гэсэн итгэлтэй болж, тулгамдсан асуудлаа мэдээлэх боломж бүрдэнэ. Мөн хүүхэд хамгааллын тухай хуульд холбогдох байгууллагуудын үүрэг, хариуцлагыг тодорхой заасан байдаг тул тухайн байгууллагууд хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд илүү анхаарах шаардлагатай. Хүүхэд гаргасан гомдол, мэдээлэлд бага дээр нь анхаарч, анги хамт олон, гэр бүлтэй нь хамтран ажиллах замаар асуудлыг шийдвэрлэх нь чухал. Учир нь хүүхдүүд томчуудаас үлгэрлэж, тэдний харилцаа, хандлагыг дуурайж суралцдаг. Иймд насанд хүрсэн хүн бүр хүүхдийн өмнө хариуцлага хүлээгч гэдгийг ухамсарлаж, зөв үлгэрлэл үзүүлэх шаардлагатай” гэлээ.

Сургуулийн орчин дахь дээрэлхэлттэй холбоотой ямар ажил хийж байгаа талаар Боловсролын яамнаас тодруулахад Аюулгүйн сүлжээ Үндэсний загварыг хэрэгжүүлж байгаа гэлээ. Энэ тухай нь “Аюулгүйн сүлжээ” Үндэсний загварыг санаачилсан Боловсролын сайдын зөвлөх Ц.Алтансор “Асуудал гарахаар зөвхөн сургууль, багшийг буруутгаад байж болохгүй. Гэр бүл доторх хүчирхийллийн тусгал нь сургуулийн орчинд бусад хүүхдийг дээрэлхэх байдлаар илэрдэг. Иймд эцэг эхэд зүрх сэтгэлийн боловсрол олгох ёстой. Мөн бид дээрэлхлийн эсрэг Аюулгүй сүлжээ Үндэсний загварыг бий болгоод явж байна. “Аюулгүй сүлжээ” Үндэсний загвар бол дээрэлхэлтийг шийтгэлээр бус энэ хүрээний ойлголтуудыг өөрчлөх замаар зогсоох зорилготой. Үндсэн зорилгууд бол хүүхдийн дуу хоолойг сонсох, айдасгүй орчин бүрдүүлэх, эцэг эх, багш, хамт олны оролцоог нэгтгэх, бүх төрлийн дээрэлхэлтийн хэлбэрийг ижил түвшинд авч үзнэ. Харин сургуулийн түвшинд дээрэлхэлтийн бодлогын стандарт, багш, ажилчдад зориулсан сургалт, дээрэлхэлтийн тухай агуулгыг нууцаар мэдээлэх систем, хүүхдийн түвшинд зүрх сэтгэлийн боловсрол олгох хичээл, үе тэнгийнхний нэгнээ дэмжих тогтолцоо, сэтгэлзүйн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэн. Эцэг эхийн түвшинд цахим ертөнцийн боловсрол, хүүхэдтэйгээ харилцах харилцааны сургалт, гэр бүлийн орчны нөлөөллийн ойлголт, Үндэсний түвшинд дээрэлхлийн тухай олон талт судалгаа, холбогдох хууль эрх зүйн зөвлөмж, нэгдсэн тайлангийн системийг бий болгохыг зорьж байна” гэсэн юм.

Бусад улсад хэрхэн зохицуулж байна вэ?

Дэлхийн бусад оронд 10-19 насныхан буюу шинэ залуу үеийнхэн рүүгээ чиглэсэн бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. Тухайлбал, аз жаргалтай орнуудыг тэргүүлдэг Даничууд хүүхэд, залуус руугаа чиглэсэн тусгайлсан хөтөлбөрийг сургалтын хөтөлбөрөөрөө дамжуулан хүргэдэг байна. Тэд технологид суурилсан өнөөгийн нийгэмд өрөвдөх, хайрлах, бусдадаа нинжин сэтгэл гаргах хүний төрөлх мэдрэмж буурч байгааг олж тогтоогоод 6-16 насны хүүхдүүдийн энэ төрлийн мэдрэмжийг хөгжүүлж, хөглөх чиглэлд анхаардаг болжээ. Энэ агуулгаа сургалтын хөтөлбөртөө тусгаж, сайхан сэтгэлтэй, хүнлэг, нинжин байх нь математикийн оноотой ижил чухал ач холбогдолтойг улс нийтээрээ хүлээн зөвшөөрдөг аж. Үүний үр дүнд сургуулиудад дээрэлхэлтийн тохиолдол маш бага гардаг болжээ. Залуус нь эерэг, хүнлэг зан суртахуунтай, хамт олонч болж торнидог гэнэ. Энэ нь бусад хүнд ч нөлөөлж, улс нийтээрээ стресс, бухимдал багатай, аз жаргалтай амьдардаг байна.

Харин АНУ-ын хэд, хэдэн хот өсвөр насныхны үйлдэж буй гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор 18 хүртэлх насны хүүхдүүдийг оройн 10:00 цагаас өглөөний 05:00 цаг хүртэл гадаа гарахыг нь хориглодог болжээ. Харин БНСУ дээрэлхэлтийг маш ноцтой асуудал гэж үздэг бөгөөд хууль, сургуулийн дүрэм хоёроор хатуу зохицуулдаг. Тухайлбал, Сургууль дотор тусгай комисс (School Violence Committee) хуралдаж шийдвэр гаргана.

Гэм буруугийн түвшнээс хамаараад анхааруулга өгөх, зан төлөвийн сургалтанд хамруулах, нийгмийн ажил хийлгэх, хохирогчоос тусгаарлах (анги солих, зай барих), түр хугацаагаар хичээлээс түдгэлзүүлэх, сургуулиас бүр мөсөн хөөх арга хэмжээг авдаг байна. Ноцтой тохиолдолд энэ шийтгэл нь сурагчийн “хувийн хэрэгт”-д үлдэж, их сургуульд элсэхэд нөлөөлдөг. Харин хуулийн хариуцлагын хувьд дээрэлхэлт нь хүнд хэлбэртэй  (зодоон, сүрдүүлэг, дарамт, цахим дээрэлхэлт) бол цагдаагийн байгууллага оролцоно. Juvenile Act-ын дагуу шүүхээр орж болно. Сэрэмжлүүлэг, хяналтанд авах, Асран хамгаалагчийн хяналтанд байлгах, засах хүмүүжлийн байгууллагад явуулах, хүнд тохиолдолд хорих ял (наснаас хамаарна) оноодог байна. Харин бичлэг тараах, сүрдүүлсэн тохиолдолд илүү хүнд ял шийтгэлтэй байдаг аж.

Хүчирхийлэл үйлдсэн хүүхэд асран хамгаалагчтайгаа ёс суртахууны хичээлд суух нь хамгийн дөт арга

Хүүхэд нийгмийн хийгээд бидний толь. Тэд болохгүй байгаа бол бид өөрсдөө болоогүйн нэг илрэл. Тиймээс эцэг, эхчүүд миний хүүхдийг аль нэг нөлөөлөгч, ямар нэг эрдэмтэн, судлаач, аль эсвэл төр засаг, улстөрчид сурган хүмүүжүүлж, зөв төлөвшүүлэх учиртай гэх бодлоосоо салж, хүүхдийнхээ, ирээдүйнх нь өмнө үүрэг, хариуцлага хүлээх шаардлагатай байна. Тэгвэл өглөө нь хөтлөөд оруулсан охиноо орой нь бүрэн бүтэн, бусдын элэг доог, гарын шүүс болгохгүй авахын тулд бидний хийж чадах, үр дүнтэй арга юу байна вэ гэвэл гурван талт гэрээ юм. Өнөөгийн нөхцөлд дээрэлхлийг бууруулах хамгийн боломжит арга бол эцэг эх, сургуулийн захиргаа, хүүхэд гурав хамтран гэрээ байгуулах. Үүний тулд сургуулиуд хамтарсан гэрээгээ шинэчилж, үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн бол асран хамгаалагчийн хамтаар төлбөр төлж сэтгэлзүйн болон хүмүүжлийн сургалт авах. Ингэхдээ хүүхдийн зан харилцааны доголдол арилах хүртэл тууштай байлгах нь аль аль талдаа зөв шийдэл юм.

Мөн энэ насныханд онцгой анхаарч, сэтгэл зүй, харилцаа хандлагыг нь зөв зүг рүү чиглүүлж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж, нөхцөлийг нь нэмэгдүүлэхэд төр засаг анхаарах шаардлага тулгарч байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 25. ЛХАГВА ГАРАГ. № 56 (7798)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн их хурлын эргэн тойронд
Хэрэг бүртгэлтийн хэрэгт 8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан
"Дашваанжил" ХХК-ийн жолоочийг яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлэв
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Гэмт хэрэг
  • •Уул уурхай
  • •Нээлттэй сонсгол
  • •Байнгын хороо
  • •Эрүүл мэнд
  • •Нийслэл
  • •Сонгууль
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
“Dune” киноны гуравдугаар ангийн...
АН-ын дарга нарын өрсөлдөөнд...

Дээрэлхэлтийн шийдэл бол гурвалсан гэрээ

БАЯРЖАВХЛАН 2026-03-25

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн их хурлын эргэн тойронд
Хэрэг бүртгэлтийн хэрэгт 8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан
"Дашваанжил" ХХК-ийн жолоочийг яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлэв
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
11 цагийн өмнө өмнө

Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн их хурлын эргэн тойронд

12 цагийн өмнө өмнө

Хэрэг бүртгэлтийн хэрэгт 8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан

12 цагийн өмнө өмнө

"Дашваанжил" ХХК-ийн жолоочийг яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлэв

13 цагийн өмнө өмнө

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа

13 цагийн өмнө өмнө

Хан-Уул дүүргийн 12 байршилд 53.3 ам метр зам засаж, долоон байршилд эгнээ тусгаарлагч байрлууллаа

13 цагийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Мөрдөгч хүн зөвхөн мөрдөгч биш, соён гэгээрүүлэгч байх ёстой

13 цагийн өмнө өмнө

Шадар сайд Н.Номтойбаяр БНТУ-ын дотоод хэргийн сайд Мустафа Чифтчитэй уулзлаа

13 цагийн өмнө өмнө

Намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ иргэдээс асууж тодруулна

13 цагийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шар луу өдөр

13 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Амралтын өдрөөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 100 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Ачит Ихт” ХХК “Уусмал цэвэршүүлэх” төслийг хэрэгжүүлж байна

1 өдрийн өмнө өмнө

Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

1 өдрийн өмнө өмнө

Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх авто замыг Наадмын өмнө бүрэн дуусгана гэв

1 өдрийн өмнө өмнө

Энэ сарын 24-нөөс халуун ус хязгаарлах байршил

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-д “Зуны давос” чуулга уулзалтад оролцоно

1 өдрийн өмнө өмнө

Баасан гарагт парламент гурван хуулийг эцэслэн баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Б.Бат-Эрдэнэ ойн эсрэг хуулиа УИХ дээр ч “еэвэнгийн хоёр тал” шиг ярьж бантан хутгалаа

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал нас уртасна

1 өдрийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 12-14 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Говийн бүсэд 1500 ажлын байр бий болох Бортээгийн ордын үйл ажиллагаа эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Эрчим хүчний гудамжны замын хучилтын ажлыг 9-р сарын 1-нээс өмнө дуусгана

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Онцгой байдлын байгууллагын алба хаагчидтай уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй улаан бар өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо, уулаараа нойтон цас орно

2026-06-20 өмнө

Хүннү хотын эрчим хүч, авто зам, цэвэрлэх байгууламж, үерийн хамгаалалтын сувгийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

2026-06-20 өмнө

Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ

2026-06-20 өмнө

Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2026-06-20 өмнө

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

САНАЛ БОЛГОХ
2026-06-16 өмнө

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

2026-06-16 өмнө

Энхтайваны гүүрэн дээрээс автомашинтайгаа онхолджээ

2026-06-16 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 24-26 хэм дулаан байна

2026-06-16 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин тахиа өдөр

2026-06-17 өмнө

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо

2026-06-16 өмнө

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна

2026-06-17 өмнө

Төв талбайн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүл

2026-06-17 өмнө

“АЧИТ-ИХТ” ХХК Монгол Улсын ТОП-100 ААН-ийн нэгээр 9 дэх удаагаа шалгарлаа

2026-06-17 өмнө

Б.Бат-Эрдэнэ “Тэрбум мод” төслийг үнэгүйдүүлэх хуулийн хулгай хийх нь

2026-06-18 өмнө

Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу

2026-06-17 өмнө

“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна

2026-06-17 өмнө

Үдээс хойш бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно

2026-06-18 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгдлээ

2026-06-19 өмнө

Хуурамч санхүүгийн тайлан ашиглан санхүүжилт завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

2026-06-18 өмнө

9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна

2026-06-19 өмнө

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

2026-06-17 өмнө

Нийслэлийн төсөвт нэмэлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна

2026-06-18 өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2026-06-17 өмнө

“Ачит Ихт” ХХК ТОП-100 ААН-ийн нэгээр 9 дэх удаагаа шалгарлаа

2026-06-18 өмнө

Сэлэнгэ аймагт орсон аадар борооны улмаас 17 айл, долоон байгууллага усанд автжээ

2026-06-17 өмнө

Өнөөдөр Балжиннямтай билэгт сайн өдөр

2026-06-18 өмнө

Т.Даваадалайг цагдан хорих хугацааг 1 сараар сунгалаа

2026-06-19 өмнө

Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана

2026-06-19 өмнө

“Ачит-Ихт” ХХК нь 1 сая орчим мод үрээр суулгаж, тарьж ургуулж байна

2026-06-19 өмнө

Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна

2026-06-18 өмнө

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна

2026-06-19 өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2026-06-19 өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

2026-06-20 өмнө

Хүннү хотын эрчим хүч, авто зам, цэвэрлэх байгууламж, үерийн хамгаалалтын сувгийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

2026-06-20 өмнө

Бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах