• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар...

Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх баригч МАН-ын даргын сонгуулиас эхэлсэн хямрал төрийг хямраасан. Эцэст нь, нийтээрээ эрх баригч МАН-ын Их хурлыг хүлээж байна. Товчхондоо, МАН дарга хэн болох нь Монголын төрийн хямралд цэг хатгах үгүйг шийдэхээр болоод байгаа юм.

Улс төрийн өнөөгийн хямралыг дан ганц хэдэн даргын сандал ширээ булаалдсан хэрүүл гэж харах аргагүй болж байна. Хүрээ нь үүнээс давж одсон. Өнөөдөр багш, эмч нар цалингаа нэмүүлэх шаардлага тавиад ажил хаячихсан. Ахмадууд ч тэтгэврээ нэмэхийг шаардаж жагсаад удлаа. Тэдний энэ шаардлагыг буруутгах аргагүй юм. Тэглээ гээд цалинг нь шаардсанаар нь нэмэх боломж бас манай төрд алга. Улстөрчид, тэр дундаа УИХ-ын гишүүд чадахаараа төсвийн зардлыг багасгах тухай л ярьж эхлээд байна. Үнэн хэрэгтээ, тэгж шийдэх нь хойд хормойгоороо урдахаа нөхсөн явдал болно. Дагаад өргөн хэрэглээний бараанаас эхлээд үнийн өсөлт явагдана. Улмаар, санхүүгийн янз бүрийн эрдсэлүүд үүснэ.

Нэг үгээр хэлбэл, өнөөдөр Монгол Улсад улс төр, эдийн засгийн хямрал давхар нүүрлэчихээд байгаа гэж харж болохоор байгаа юм.

Харин олон нийт өнөөдөр зөвхөн улс төрийн энэ хямралыг голлон анхаарч байна. Хэвлэл, олон нийтийн сүлжээ хийгээд улстөрчид, эдийн засагчид, ер хэн бүхэн улс төрийн нөхцөл байдлыг тойрсон үйл явдлуудад онцгойлон анхаарал тавьж байгаа нь ажиглагдаж байна.

Гэтэл дотоод, гадаадын жишээ туршлагаас харахад улс төрийн хямралт байдал бүр тодорхой цаг хугацаатай байдаг. Товчхондоо, түр зуурынх гэхэд болно. Харин түүний уршгаар гэх үү, эсвэл тэр хямралаас хамааралтай эдийн засгийн хямралыг нөхөхөд хүнд байдаг байна.

Улс төрийн дагасан эдийн засгийн хямрал нь үйлдвэрлэгч бус хэрэглэгч орны хувьд манайд энэ илүү хүнд тусна.

Мөнгөн урсгал нь ашигт малтмал, тэр дундаа нүүрс, зэс, алтны импортоос шууд хамааралтай байдаг Монгол Улсын эдийн засаг тухайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх эрэлтээс болоод сайжирдаг, эсвэл сулардаг. Нэг үгээр, эдийн засгийн баталгааны хувьд найдвартай бус юм.

Харин ашигт малтмалын ордуудаа эргэлтэд оруулсан томоохон төслүүд л эдийн засгийн цорын ганц баталгаа болдог.

Хэдийгээр, хайж илрүүлээд нөөц бололцоог нь тогтоосон олон орд газруудтай ч ашиг тусаа өгч эхэлсэн нь цөөн тоотой. УИХ-аас 2007 онд стратегийн орд хэмээн тодорхойлсон 15-16 ордын тун цөөхнийг нь ашигладаг. Мэдээж “Эрдэнэт” байна. 1978 оноос хойш хойд хөрштэй хамтран ажиллуулж, “саалийн үнээ” болтол ашиг тусыг нь хүртсэн. Цаашдаа, дахин 60 жил ашиглахаар урьдчилсан тооцоо гарсан. Мөн “Оюу толгой” бий. Төмрийн хүдэр, зэс, алт, алмаз, уран олборлодог Англи-Австралийн үндэстэн дамнасан “Рио Тинто” групптэй 2009 оноос хойш энэ орд дээр хамтран ажиллаж байна. Анхнаасаа улс төрийн шалтгаанаар Монгол Улсын Засгийн газар 34 хувийг эзэмшсэн нь өдгөө зарим талаар Монголд ашиг тусаа хэзээ өгөх нь тодорхойгүй нөхцөлийг харуулдаг. Гэхдээ, 2009 оны гэрээг хөгжүүлж, хоёр тал сайтар ярилцвал Монгол Улсад боломж байгааг зарим улстөрч, эдийн засагч хүмүүс яриад л байдаг.

Тухайлбал, Оюу толгойн бүлэг ордын ашиглалтыг УИХ-ын Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал “…Түр хорооны хугацаа 2025 оны нэгдүгээр сарын 2-нд дуусна. Яг энэ хугацаатай давхцаад зээлийн хүүг бууруулах боломжтой хугацаа бас дуусах юм. Мөн “Онтрэ” коапанитай холбоотой асуудлыг яаралтай шийдэхгүй бол хоёр компани хоорондоо гэрээ байгуулчихаад Монголын эрх ашиг орхигдчих гээд байна. Энэ оны хоёрдугаар сарын 3-ны өдөр “Оюу толгой” ХХК, “Онтрэ ресурс” ХХК хоёр “Онтрэ”-гийн эзэмшилд байгаа стратегийн ач холбогдол бүхий ордын лиценз дээр ашгаа хуваах гэрээ байгуулчихсан. Тийм болохоор энэ хоёр асуудлыг энэ жилдээ багтааж зайлшгүй шийдэх ёстой гэдэг үүднээс Түр хороо байгуулсан. Манай Түр хорооныхон зунжингаа ажилласан. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед 2024 оны аравдугаар сарын 30-нд хариуцаж буй сайд нарт нь Оюу толгойтой холбоотой багц асуудлуудаар маш олон чиглэл өгчихсөн юм. Үүн дотор нь “…Зээлийн хүүтэй холбоотой асуудлаар хэлэлцээр эхлүүлээд яаралтай оруулж ир, “Онтрэ” дээр асуудлаа шийдээд тэр ондоо багтааж тайлагна” гээд тодорхой хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Гэтэл нотлох баримт цуглуулах хүрээнд авсан мэдээллээр өнөөдрийг хүртэл бодитой ажил, үр дүн гарсан зүйлгүй, юу ч хийгдээгүй байна. Үүнийг Оюу толгойн асуудал дээр хойшлуулах, эс үйлдэхүй гэж хэлэхээс өөрөөр дүгнэж ярих зүйл олдохгүй аргаа барж байна.  Ер нь Оюу толгой дээр “Рио тинто”-г буруутгаад байх хэрэггүй. Мэдээж тэр гаднын компани өөрийнхөө эрх ашгийн төлөө ажиллана. Харин Монгол Улсын Засгийн газар монголчуудынхаа эрх ашгийн төлөө цаг алдалгүй ажиллах ёстой. Даанч энэ ажлаа хангалттай хийхгүй байна. Манайхаас нөгөө тал руу албан тоот ч явуулаагүй байгаа. Гэтэл Оюу толгойгоос “…Зээлийн хүү бууруулах, “Онтрэ”-ийн лицензийн асуудлыг шийдмээр байна” гэсэн албан бичиг шил дараалан ирсээр байна. Яригдаж байгаа мөнгөн дүн нь Монгол Улсын эдийн засаг, гадаад өрийн тэн хагас шүү дээ. Бид энэ хүүгээрээ явсаар 2037 онд зээлээ төлж дуусахад анх авсан 6.1 тэрбум ам.долларын зээлийн хүүнд 18 тэрбум ам.доллар төлөх гээд байгаа юм. Энэ чинь 2026 оны төсвийг хоёр дахин нугалах хэмжээний мөнгө. Гэтэл бид өнөөдөр багш, эмч нарынхаа цалин, ахмадуудынхаа тэтгэврийг нэмж чадахгүй сууж байна. Тийм болохоор л энэ асуудлаа шийдээч гээд байгаа юм” гэж байна. Тэд энэ мэтээр Засгийн газар яг одоо гэрээ сэлтээ аятайхан болгочих боломж байгааг сануулсаар байна. Гэвч, улс төрийн хямрал, хэрүүл уруулын дуулианд дарагдаад тоож байгаа хүн ховор байгаа юм.

Нөгөөтэйгүүр, нэгэнт эхлүүлсэн том төслүүдийг тохоон томилогдсон УИХ, Засгийн газар бүр байнга анхаарч байх үүрэгтэй. Хараа хяналтаа алдах, зарим нөхдөд найр тавихад юу болдгийг бид мэднэ дээ. 2015-2016 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн Орост байсан 49 хувийг авах онцгой эрхээсээ Засгийн газар татгалзаж байлаа. Хэдэн жил болж байж төрд аваад ТӨҮГ болгосон. Гэхдээ, энэ үйлдвэрийг төрд аваад хяналт нь яасан, засаглал нь юу болсон, ашиг орлого нь ямар болсныг бас анхаарах л хэрэгтэй. Түүнчлэн, дээр ярьсан “Оюу толгой” төсөлтэй холбоотой асуудлыг ингээд үл тоомсорлоод байж болохгүй юм. “Рио Тинто” компанитай ярилцах шаардлага нэгэнт үүссэн. Яг үнэндээ, “Оюу толгой” төсөл бол тухайн үедээ Монголыг дэлхийд таниулж, гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татсанаараа том тэсрэлт өгсөн. Монгол Улсын эдийн засаг 17 хувь хүртэл өсөж, дэлхийн анхаарлыг нааш нь татаж байлаа. Даанч, дараа дараагийн дотоодын улс төрийн хямрал энэ төслийн үр ашгийг сайжруулахад саад хийсээр ирсэн. Мөн гаднын хөрөнгө оруулалтыг ч хангалттай үргээсэн. Тиймээс цаг алдалгүй Оюу толгой, бусад хөрөнгө оруулалтын төслүүддээ анхаарахгүй бол манай улс төрийн байж байгаа нь эдийн засгийн аюулгүй байдлаа алдагдуулах хэмжээнд хүрч мэдэхээр болж байна. Ерөөс, алив улсын улс төрийн “аюултай байдал”-ын далимаар эдийн засгийн аюулгүй байдал нь алдагддаг. Тиймээс, нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон, түншүүд өөрчлөгдчихсөн байхыг ч үгүйсгэхээргүй л дотоодынхоо улс төрийн хэрүүл тэмцэлд мансуурч, мангуурч байна даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 30. ПҮРЭВ ГАРАГ. № 205 (7702)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь
Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?
“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!
ОУПХ-ноос парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Нийтлэл
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Гадаад харилцаа
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Чуулган
  • •Байнгын хороо
  • •Степпе Арена
  • •ММ-ын тодруулга
  • •Эрүүл мэнд
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
ХУРААХ
Шадар сайд "Засгийн газраас...
Төсвийн зарлагын хяналтын дэд...

Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар...

ДАМДИН-ОЧИР 2025-10-30

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь
Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?
“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!
ОУПХ-ноос парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

9 цагийн өмнө өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

"Ачит Ихт" ХХК нь 9 дэх химийн кабинетаа сурагч, багш нарт хүлээлгэн өглөө

9 цагийн өмнө өмнө

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

9 цагийн өмнө өмнө

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ

9 цагийн өмнө өмнө

Тэтгэмжийн 46, түрээсийн 14 тэрбумын зардал төсвийн тодотголыг байнгын хороонд буцаав

9 цагийн өмнө өмнө

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

9 цагийн өмнө өмнө

Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна

10 цагийн өмнө өмнө

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Moon Dance” хамтлагийнхан Баянгол цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

10 цагийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

10 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 18-20 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ

1 өдрийн өмнө өмнө

ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ

1 өдрийн өмнө өмнө

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

1 өдрийн өмнө өмнө

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

1 өдрийн өмнө өмнө

2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

1 өдрийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй хар хулгана өдөр

1 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллана

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

2 өдрийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Та нар одоохондоо мөнгө, шорон, шагнал 3-р бүхнийг дийлж л бай

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

2 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна

2026-10-02 өмнө

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

2026-10-02 өмнө

Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ

САНАЛ БОЛГОХ
2026-09-29 өмнө

Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

2026-09-29 өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

2026-09-29 өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

2026-10-02 өмнө

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

2026-10-02 өмнө

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

2026-09-30 өмнө

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх барьцаа нь “Меланж”-ийн уурхай

2026-10-01 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

2026-10-01 өмнө

Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа

2026-10-01 өмнө

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

2026-09-29 өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-30 өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-10-01 өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

2026-10-02 өмнө

Оршуулгын газрыг эмхлэх тухай болон төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв

2026-09-30 өмнө

“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ

2026-10-02 өмнө

Хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, төслүүдээ урагшлуулна

2026-10-01 өмнө

АҮЭБЯ: Талоноор шатахуун олгож байгаа нь иргэдэд хүндрэл үүсгэж байна

2026-10-02 өмнө

Сонгомол бөхөөр Г.Ганхуяг Азийн наадмын медальтан боллоо

2026-10-02 өмнө

Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ

2026-09-30 өмнө

Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж

2026-09-30 өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

2026-09-30 өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөв

2026-10-02 өмнө

70 кг-д ОУХМ У.Анужин хүрэл медаль хүртлээ

2026-10-01 өмнө

Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ

2 өдрийн өмнө өмнө

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

2026-10-02 өмнө

Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна

2026-09-30 өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

2026-09-30 өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

2026-09-30 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-09-29 өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

2026-10-02 өмнө

Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах