• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Г.Занданшатар: Би хулгайтай эвлэрэх гэж, хулгайтай хамт унах гэж тэмцээгүй

- Монгол эх оронд минь хулгай дээрэм бус хууль ёс ялах болтугай -

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын чуулганд үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь нийтлэв.

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Яг дөрөвхөн сарын өмнө 92 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдаар итгэл хүлээлгэн дэмжсэн эрхэм гишүүд та бүхэнд үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэгт итгэдгийн хувьд үнэн бодит байдлын талаар хэдэн үг хэлье.

Өнөөдрөөс 125 хоногийн өмнө төрийн чадамж суларч, иргэд төрдөө итгэх итгэл алдарч, эдийн засгийн өсөлт хоёр дахин унаж 2.6 хувь болж, гадаад валютын нөөц огцом буурч, нэг долларыг 4000 төгрөгөөр худалдаж авах, үнийн өсөлт 15 хувийг давж өсөх, төсвийн орлого 3.3 их наядаар тасрах бодит гадаад, дотоод эрсдэлтэй нүүр тулсан.

Ийм учраас Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдохдоо үнэнийг хэлдэг Засгийн газар байна гэж хэлсэн үгэндээ эзэн байж, олон түмний хүсэж шаарддаг, овоорч хураагдсан асуудлын томыг, бэрхшээлийн хүндийг шууд барьж авч шуурхай шийдэхээс ажлаа эхэлсэн.

Бид дөрвөн жил овоорсон асуудал, овоолсон хогийг гурван сарын дотор бүгдийг шийдэхгүй ч үндэс углуургаар нь цэгцлэн цэвэрлэж эхлэн, үрэлгэн данхар төсвийг түүхэнд анх удаа Та бүхэнтэй хамт 2.2 их наядаар танасан. Энэ хүрээнд төрийн албаны шинэчлэл, засаглалын шинэчлэл, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэл, дижитал шинэчлэл гэсэн таван цогц шинэчлэлийн бодлогыг дэвшүүлж тавьсан. Энэ бүхний үр дүнд эхний долоон сард 1,3 их наяд төгрөгийн алдагдалтай байсан улсын төсөв наймдугаар сард 50 тэрбумын ашигтай болж эргэн ирсэн.

Аль нэг хүнтэй биш, асуудалтай өрсөлдөх нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын үндсэн үүрэг гэсэн өндөр итгэл үнэмшилтэйгээр ажилдаа шууд орсон.

Бид үнэнтэй нүүр тулсан. Нүүрсний үнэ өндөр байхад олсныхоо хэрээр цацаж, өв биш өр үлдээсэн үнийн өсөлттэй тулсан.

Үнийн өсөлтийг өгөөж болгохын оронд өөрсдийгөө илүү хангадаг данхар төр, үрэлгэн тансаг төсвийн гашуун үнэнтэй нүүр тулсан. Ард түмний баялгийг бид тамга дарж нуусан үнэнтэй ч тулсан. Эмч, багш, ахмадууд, иргэд орлого нь хүрэлцэхгүй, эрх мэдэлтнүүд нь орлого зарлагаа нотолж, авлига хээл хахуультай тэмцэхээс хойш сууж байна гэсэн ард иргэдийн шүүмжлэлийн гашуун үнэнтэй нүүр тулсан.

Баялгийн хулгайн эсрэг тэмцэл, эдийн засгийн сэргэлт бол зоосны хоёр тал юм. Сүлдтэй тал нь тэмцэл бол тоотой тал нь эдийн засаг юм.

Хулгай тонуулд өнгөтэй өөдтэй өмч хөрөнгө, үр өгөөжөө алдаад байгаа айл өрх өөдлөхгүйтэй адил бид шүүрхий шанага шиг эдийн засаг, төсвөө бөглөж тэмцэж байж эдийн засаг сэргэж болохыг бид бодит гүйцэтгэлээр харуулсан.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д долоодугаар сарын 9-нд онцгой дэглэм тогтоож, нүүрсний олборлолт, борлуулалтыг 1.6 дахин өсгөж, улсын гадаад валютын нөөц ердөө гурав, дөрөвхөн сарын дотор нэг тэрбум ам.доллароор нэмэгдэж, эдийн засгаа сэргээлээ. Валютын ханш, үнийн өсөлтийг тогтворжууллаа.

Төрийн албаны шинэчлэлийг зоригтой эхлүүлж, данхар төрийг чадварлаг төрөөр халах үндсийг тавьж амжлаа. Төрийн албан хаагчийн орон тоог 14.4 мянгаар бууруулж, давхар бүтэц, үр ашиггүй зардлыг танаж 261 тэрбум төгрөгийн бодит хэмнэлт хийлээ.

Уул уурхай, нүүрснээс хамааралтай манай эдийн засгийн гол хөдөлгүүр нь ард түмний эзэмшлийн “Эрдэнэс Тавантолгой” юм.

Эдийн засгийн экспортын талаас илүү хувийг эзэлдэг нүүрсний үнэ хоёр дахин унасан хүнд үед буюу биржийн арилжаа худалдаа нь үндсэндээ зогссон “Эрдэнэс Тавантолгой” ХК-д долоодугаар сарын 9-ний өдөр онцгой дэглэм тогтоосныхоо дараа газар дээр нь очиж долоодугаар сарын 19-ний өдөр хяналт шалгалт хийж ажилласан. Тэнд очиход тус компанийн Дотоод хяналт шалгалтын хэлтсээс ирүүлсэн мэдээллийн дагуу олон асуудал ил тод болж эхэлсэн.

Иймд долоодугаар сарын 19-ний өдөр газар дээр нь ажиллаж, мянга сонсохоор нэг үз гэдэгчлэн үрэлгэн зардал, үр ашиггүй хөрөнгө оруулалт болсон баяжуулах үйлдвэр зэргээр нүүрсний хулгай ямар олон хэлбэртэйг олж мэдэн, гол хөдөлгүүрээ засахгүйгээр нүүрсний эдийн засаг сэргэхгүйг баттай ойлгосон.

Ард түмний эзэмшлийн компанид асар их хулгай луйвар нүүрлэсэн байсан. Баяжуулах үйлдвэр, байшин барилга, дамжуулах шугам гээд үнэхээрийн их хулгай луйвар байгааг нүдээр үзэж чихээр сонсоод хянан шалгуулахыг үүрэг болгосон.

Тус компанийн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газар хянан шалгаж хууль хяналтын байгууллага, АТГ-т шилжүүлсэн тухай мэдээлэл авсан. Хяналт шалгалт яваад эхлэхээр компанийн үйл ажиллагаа ч сайжирсан, үр ашиг ч нэмэгдсэн. Нөгөө талд тэнд байгаа олон асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж ажлаа эрчимжүүлсэн.

Үндэсний баялгийн сангийн хуулийн хэрэгжилтийг хангахын тулд, баялагтаа эзэн байхын тулд, Засгийн газрын хуралдаанаас ХЗДХ-ийн яаманд стратегийн орд газруудад хяналт шалгалт хийхийг үүрэг болгосон. Төгрөг нуур, Цайрт минерал, Ухаахудагаас авахуулаад стратегийн бүх ордод хяналт шалгалтыг эрчимжүүлсэн. “Эрдэнэс Тавантолгой”-д ч энэ хяналт шалгалт эрчимжсэн. Нүүрсний хулгайн эсрэг тэмцэл эрчимжихийн хэрээр улс төрийн элдэв саад тээг Засгийн газрын өмнө босгож эхэлсэн.

“Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоож, хулгайтай тэмцсэний үр дүнд, нүүрсний экспортын орлого сүүлийн хоёр сард 513.8 сая доллар болж өссөн. Бодит үр дүн юм, тоо худлаа хэлдэггүй.

ЭТТ дээр ганцхан улирлын дотор гарсан эрс өөрчлөлт нь эдийн засгийн сэргэлтийн шинэ гараа болсон.

Улсын валютын нөөц 5.9 тэрбум доллар болж түүхэн дээд хэмжээнд хүрлээ.

Эдийн засгийн өсөлт 2.4 хувьд хүрч унасныг 5.6 хувь болж 2 дахин нэмэгдлээ.

Яг өчигдөр олон улсын байгууллагууд тухайлбал, Мoody’s агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг өсгөж, 11 жилийн дараа B1 зэрэглэлд дэвшин орсон түүхэн сайн мэдээг та бүхэндээ дуулгахдаа баяртай байна. Энэ бол манай улсын эдийн засгийн сэргэлтийг олон улсын түвшинд бодитой үнэлсэн явдал юм.

Үүний үр дүнд гадаад, дотоод зээлийн хүү буурч хүүгийн зардал хэмнэгдэх боллоо.

Зээлийн хүүгээ бууруулах шаардлагыг бид Засгийн газар байгуулагдсан анхны өдрөөсөө Оюутолгой компанийн бүх уулзалтын үеэр тавьж ирсэн. Үүнийг Оюутолгой, Рио тинто хүлээн авч хамтран ажиллах бичгээ саяхан ирүүлсэн. Хүүгийн зардлыг бууруулах хэлэлцээр эхэлж, Оюутолгой төслийг ард түмэнд илүү үр ашигтай болгох ажил урагшиллаа. Энэ бодитой ажил хэрэг болж байна. Энэ асуудлыг 2018 онд Дубайн гэрээнээс өмнө хүчингүй болгохдоо Засгийн газар, УИХ-д тавьж ногдол ашиг хүртэхгүй байгаа 34 хувийн гол шалтгаан нь хүүгийн зардлаа өсгөх замаар ашигт ажиллагааг бууруулж байгаа үндсэн шалтгаан байна, хүүгийн зардлаа бууруулах ажлыг шаардаж байсан. Харамсалтай нь энэ ажил хаягдсан байсан. Хүүгийн зардал бодитой буурах ажил өнөөдөр бодитой боллоо.

Төр түмэн нүдтэй гэдэгчлэн манай Засгийн газар тамга дарж нуусан үнэнийг илчлэн дэлгэж, ард түмний шударга хараа хяналтад оруулж байна. Албан тушаалтны хяналтаас илүү ард түмний хяналт илүү бодитой.

Бидний хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гол зорилго бол УИХ хэрүүлийн талбар биш мэтгэлцээний танхим байх зарчмыг сонгосон. Өнөөдөр харамсалтай нь асуултад хариулах боломж олдсонгүй. Тийм учраас үгээ дуустал хэлэх боломж олгохыг хүсэж байна.

Эдийн засгийн сэргэлт эргэн ирж буй нь баялгийн хулгай, нүүрсний хулгайтай хийсэн тэмцлийн гарааны үр дүн юм. Иргэндээ нээлттэй нийгэм эрүүл зөв байдаг зүй зарчмыг ягштал баримталж ажиллаж байна.

Энэ бүх тэмцлийн эцсийн эрхэм дээд үр дүн бол өсөлтийг өгөөж болгон хүртэх монгол айл, монгол хүн юм.

Би бүх Монголыг дээрэмдсэн баялгийн хулгайтай тэмцээд, эмч, багшийн цалин, ахмадын тэтгэврийг өсгөх гэж Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон. Энэ бол бидний санаачилж, хэрэгжүүлсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн амин сүнс учраас үүнийгээ бид бодитой хэрэгжүүлэх үүрэгтэй гэж ойлгосон.

Бид, Монгол Улсын Засгийн газар БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛЧУУД-ын төлөө ухрах эрхгүй тэмцэх гэж бүрдсэн. Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том төсөл гэж зарлан ажилдаа орсон, үр дүн ч гарч байна. Хүний хөгжлөө дэмжихийн тулд баялгийн хулгайтай тэмцсэн орлогоор Үндэсний баялгийн сангаа арвижуулж, бодитой хэрэгжүүлж байж үр дүнд хүрнэ гэж үзсэн юм аа.

Цалингаа нэмүүлэхээр эмч, багш нар жагсаж, цас шуурга орон даяар дэгдсэн, хахир өвлийн аман дээр ордонд ажил биш улс төр буцалж байна.

Хэрүүл биш ажлаа хий, өвөл айсуй, өвс тэжээл, гэрэл цахилгаан, ус дулаан, түлш шатахуунаа анхаар гэж цаг улирал, ард түмэн, амьдрал өөрөө шаардаж байна.

УИХ-ын даргыг нүүрсний хулгайтай тэмцэж, эдийн засгаа сэргээн шийдэмгий ажиллаж буй, бодит үр дүн гаргаж буй Засгийн газраа дэмжиж ажиллана гэж бодсон болохоос өөрөө гардан зохион байгуулж огцруулах ёс зүйгүй, хууль дүрэмгүй, төрийн ажлыг гацаасан үйлдэл, эс үйлдлүүд тань Үндсэн хууль, засаглалын хямралд түлхэн оруулсанд Ерөнхий сайдын хувьд ч харамсаж байна.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг парламентын засаглалаа бэхжүүлж, цэгцрэх хөдөлгөөн өрнүүлж, хагарсан цонхнуудаа шиллэж чадна гэж итгэж сүүлийн 12 жилийн эрдэм судалгааны болон хууль тогтоох ажлаа зориулж ажилласан. Үүний үр дүнд 126 гишүүнтэй, төлөөллийн чадавхтай парламентыг бүрдүүлэх боломжийг хамтдаа шийдсэн. Бид зөвлөлдөх ардчиллын үзэл санааг нэвтрүүлж, ард иргэдтэйгээ зөвлөлдөж 2017 онд зөвлөлдөх санал асуулга зохион байгуулж, 2023 онд зөвлөлдөх санал асуулга зохион байгуулж ард иргэд дэмжихгүй байхад 126 гишүүнтэй, төлөөллийн чадавхыг хангасан парламентыг бүрдүүлэх Үндсэн хуулийн, нэмэлт өөрчлөлтийг хийж чадсан. Үүнийг бид 12 жилийн өмнө санаачилж байсан юм. Гишүүдийн тоог нэмье, парламентын ардчиллын төлөөлөх чадавхыг нэмэгдүүлье гэж. Тухайн үед 108 гишүүнтэй болъё гээд хоёр, гуравхан гишүүнээр 2019 онд унаж байснаа бид 2023 онд гүйцээсэн. Энэ бол зөвхөн миний санаачилга биш, Ардын нам, Ардчилсан намын олон гишүүн үүнийг санаачилж ажилласан. Гэтэл 126 гишүүнтэй болсон парламент маань 76 гишүүнтэй байсан УИХ-ын чуулганы хуралдааны дэгээр, тэр үеийн Үндсэн хуулийн заалтаар асуудал шийдэх гэж зөрүүдэлж байгаа нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн энэ үзэл санаагаа, 126 гишүүнтэй болсон парламентизмын үзэл санаагаа гуйвуулж байгаа хэрэг мөн. Энэ танхимд хоёр өдөр хуулийг уландаа гишгэж Үндсэн хууль зөрчсөн чуулганд оролцохгүй эрхээ эдэлж байгаа ард түмний төлөөлөгч гишүүдийг нэг хүн өдөржин хууль зөрчин тайлбарлаж, доромжилж, хязгааргүй эрх эдэлж байгаа дабль стандарт үйлчлэхийг харлаа. Хэдхэн хоногийн өмнө ТББХ-ны хурал дээр 18 цаг боллоо гээд хурал хааж байсан, ТББХ-ны санал хамаагүй Үндсэн хуулийнхаа заалтаар санал хураалт явуулна гэж байсан энэ шаардлага гэнэт нэг өдөр өөрчлөгдөхийг ч харлаа. Ийм учраас бид парламентын ардчиллын үзэл санаандаа үнэнч байх нь бидний тангараг өргөсөн Үндсэн хуульдаа үнэнч байх явдлаар илэрхийлэгдэнэ. Ийм учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Үндсэн хуулийн үзэл санаандаа үнэнч байж санал хураалт явагдах ёстой гэж үзсэн гишүүдийг буртуутгах ёс байхгүй.

Дэлхийн жишиг, МАН-ын дүрмийн дагуу намын дарга Ерөнхий сайд байх зарчмыг барьж ажилласан болохоос биш албан тушаал, сандал суудалтай зууралддаг хүн би биш ээ. МАН-ын Бага хурлын гишүүдийн 67.8 хувь нь надад итгэл хүлээлгэж, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилсон.

Авлига хулгайтай тэмцэж, улам бүр суларсан төрийн нэр хүнд, эдийн засгаа сэргээхэд зөвхөн захиргааны эрх мэдэл хангалтгүй.

Улс төрийн эрх мэдлээр хүч нэмэх нь ард түмнээс авсан үүрэг даалгавраа биелүүлэх, илүү үр дүнтэй ажиллах боломж юм.

Таван толгойн нэг толгой Бор тээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж хүний хөгжлийн төлөө зарцуулах тогтоолын төслийг есдүгээр сарын 1-нд УИХ-д өргөн мэдүүлсэн.

Гэвч Ерөнхий сайдаа намын дарга болгох дүрмээ хэрэгжүүлье хэмээн ажиллаж байсан миний журмын нөхөд маань үүний дараа бодол санаа нь гэнэт өөрчлөгдсөн.

Нүүрсний хулгай, Бор тээгийн ордтой Д.Амарбаясгаланг холбоо, хамааралтай гэдэгт би итгэхийг хүсээгүй. Харамсалтай нь нүүрсний сонсголоор олон нотлох баримт нь шалгагдаж, саяын “Эрдэнэс тавантолгой”-н хяналт шалгалтын үеэр сэргэсэн юм билээ. Би гаднын нэг сайтын мэдээллээр ийм асуудал яриагүй. Сайт дээр хоёр жилийн өмнө гарсан мэдээллийг яагаад няцаагаагүй юм бэ гэж л асуусан. Үнэн хариулаагүй, тагнуулын шинжээчийн дүгнэлт гэж худлаа хэлсэн. Тэр дүгнэлтээ гишүүдэд тарааж өгөх хэрэгтэй. Харилцан хамаарал бүхий этгээдүүдийн бүх л бүтэн нүүрсний тээврийн худалдааны сүлжээг опендата эх сурвалжуудаар нотолж нүүрсний сонсголоор олон нотлох баримтаар үндэслэн шалгагдаж байгаа юм билээ.

Ерөнхий сайд Үндсэн хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхийнхээ дагуу ХЗДХ-ийн сайдаар Баттөмөрийн Энхбаярыг томилох шийдвэр гарган УИХ-д танилцуулахаар хүргүүлсэн боловч хойшлуулсаар байна. Харин энэ өнөөдөр намайг огцруулах шалтаг, шалтгаан болж байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нүүрсний сонсгол зохион байгуулж, нотлох баримтуудаа нийгэмд дэлгэн шүгэл үлээж, хоёр жил гаруй хугацаанд шударга ёсны төлөө тэмцэж байна. Д.Амарбаясгалангийн зүгээс давуу эрхтэй холбоотой асуудлаар гүтгэсэн хэмээн түүнийг нэг ч удаа хууль, хяналтын байгууллагад өгч байгаагүй нь анхаарал татдаг учраас энэ асуудлаа танхимдаа шийд гэж би ийм шийдвэр гаргасан.

Би хулгайтай эвлэрэх гэж тэмцээгүй.

Би хулгайтай хамт унах гэж тэмцээгүй.

Харин ард түмэнтэйгээ хөгжил дэвшил өөд хамтдаа босох гэж тэмцсэн. Хулгайтай эвлэрдэг хууль ёс гэж байхгүй.

Улсын Ерөнхий сайд би улс орноороо наймаалцахгүй, нүүрсний хулгайч нартай тохиролцохгүй. Эв нэгдэл зөвхөн шударга ёсонд үндэслэн тулгуурлах учиртай.

Улсын төсвөө хэлэлцэн батлах, улс орны өмнө тулгамдсан асуудлаа шийдэх урдах ажлаа хийхгүй бол аймаг нийслэл, сум дүүрэг төсвөө баталж чадахгүйд хүрнэ.

Эмч, багшийн цалинг нэмэх нь бүү хэл бүх төрийн албан хаагч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр өл залгах төдий болох аюулын ирмэг дээр байна.

Өнөөдөр уг нь энэ танхимд 47 хоногийн өмнө өргөн барьсан Бортээгийн ордыг эргэлтэд оруулах асуудлыг хэлэлцэх байлаа. Харин энэхүү тогтоолын төсөл Засгийн газрын өмнө босгосон саад тээг болж байна.

Гэвч үзэл санаа, зөв зарчим дээрээ байгаа цагт үнэн хэзээд ялна гэдэгт би итгэдэг.

Өнөөдөр уг нь бид эмч, багш нарын цалин, ахмадуудын тэтгэврийг өсгөж нэмэх талаар ухаан бодлоо уралдуулж байх байлаа.

Харамсалтай нь Монгол Улсын Засгийн газрыг зуу гаруйхан хоногийн дараа огцруулах эсэх хэрүүл хийгээд сууж байна.

Монгол Улсад тогтвортой хэрүүл бус тогтвортой засаг хэрэгтэй.

Монгол улсад ХУЛГАЙ ДЭЭРЭМ ЗАСАГЛАХ УУ, ХУУЛЬ ЁС ЗАСАГЛАХ УУ? гэдэг салаа замын уулзвар дээр Та бид ирээд байна. Хулгай ялах уу, хууль ёс ялах уу гэдэг хурууны хээтэй, төрийн тамгатай түүхэн сонголтын өмнө зогсож байна.

Эдийн засгийн сэргэлт, нүүрсний хулгайтай хийх тэмцэл бол нэг зоосны хоёр тал юм.

Монгол эх оронд минь хулгай дээрэм бус хууль ёс ялах болтугай!

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай!

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Н.Алтанхуяг: Монголын баялгийг гадныханд өгөх хуулийн орчин бүрдүүлж байна
МАН тамхины татвар дээр талцаж, АН захирлуудын цалингийн жагсаалтаар “шүгэл үлээв”
Долдугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Фото мэдээ
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нээлттэй сонсгол
  • •Сонгууль
  • •Байнгын хороо
  • •Гадаад харилцаа
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Шүүхийн танхимаас
  • •Ярилцлага
ХУРААХ
Д.Амарбаясгаланг УИХ-ын даргын...
Төсвийн тухай хуулийн...

Г.Занданшатар: Би хулгайтай эвлэрэх гэж, хулгайтай хамт унах гэж тэмцээгүй

Kuzmo 2025-10-17

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Н.Алтанхуяг: Монголын баялгийг гадныханд өгөх хуулийн орчин бүрдүүлж байна
МАН тамхины татвар дээр талцаж, АН захирлуудын цалингийн жагсаалтаар “шүгэл үлээв”
Долдугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

Нийслэл 2024 онд босгосон дотоод бондын 100 тэрбум төгрөгийг хугацаанд нь эргэн төллөө

1 өдрийн өмнө өмнө

Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Иргэнд ээлтэй хот төлөвлөлтийг хэрэгжүүлж байна

1 өдрийн өмнө өмнө

"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

ДЦС-5 төслийн талбайгаас 102.9 мянган шоо метр үнсийг зөөгөөд байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал жаргал ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо

2 өдрийн өмнө өмнө

Н.Алтанхуяг: Монголын баялгийг гадныханд өгөх хуулийн орчин бүрдүүлж байна

2 өдрийн өмнө өмнө

МАН тамхины татвар дээр талцаж, АН захирлуудын цалингийн жагсаалтаар “шүгэл үлээв”

2 өдрийн өмнө өмнө

Ш.Энхийн-Од NBА-ийн зуны лигт тоглохоор болжээ

2 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй цагаагчин хонь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орно, өдөртөө 19-21 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Долдугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана

2 өдрийн өмнө өмнө

“Чөлөөлье” бодлогын хэрэгжилтэд орон нутгийн удирдлагуудын оролцоо, дэмжлэг чухал

2 өдрийн өмнө өмнө

Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

2 өдрийн өмнө өмнө

2026 онд Монгол Улсад тулгарч болзошгүй 5 сорилт

2026-06-25 өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна

2026-06-25 өмнө

Орхон аймгийн хангалын гол дагуу мод тарьж ургуулж байна

2026-06-25 өмнө

Хөрш орны засаглалын нууц: ХКН-ын 105 жилийн туршлагаас суралцах нь

2026-06-25 өмнө

"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана

2026-06-25 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй цагаан морь өдөр

2026-06-25 өмнө

Бороо орно, өдөртөө 19-21 хэм дулаан байна

2026-06-24 өмнө

28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно

2026-06-24 өмнө

“Талын Метал Нунтаг” компани Монгол, Японы бизнес, их сургуулиудтай дөрвөн талт иж бүрэн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

2026-06-24 өмнө

Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

2026-06-24 өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2026” наадмын түрүү бөхийн бай 30 сая төгрөг

2026-06-24 өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг дэлгэрүүлэх, жуулчдыг татах зорилготой

2026-06-24 өмнө

“Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар төлөөлөгчидтэй уулзлаа

2026-06-24 өмнө

Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно

САНАЛ БОЛГОХ
2026-06-21 өмнө

Говийн бүсэд 1500 ажлын байр бий болох Бортээгийн ордын үйл ажиллагаа эхэллээ

2026-06-22 өмнө

Энэ сарын 24-нөөс халуун ус хязгаарлах байршил

2026-06-23 өмнө

Хан-Уул дүүргийн 12 байршилд 53.3 ам метр зам засаж, долоон байршилд эгнээ тусгаарлагч байрлууллаа

2026-06-22 өмнө

“Ачит Ихт” ХХК “Уусмал цэвэршүүлэх” төслийг хэрэгжүүлж байна

2026-06-22 өмнө

Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх авто замыг Наадмын өмнө бүрэн дуусгана гэв

2026-06-22 өмнө

Амралтын өдрөөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 100 зөрчил бүртгэгдлээ

2026-06-22 өмнө

Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

2026-06-21 өмнө

Эрчим хүчний гудамжны замын хучилтын ажлыг 9-р сарын 1-нээс өмнө дуусгана

2026-06-21 өмнө

Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ

2026-06-21 өмнө

Бороо, уулаараа нойтон цас орно

2026-06-21 өмнө

Найман цагаан мэнгэтэй улаан бар өдөр

2026-06-22 өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 12-14 хэм дулаан байна

2026-06-23 өмнө

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа

2026-06-23 өмнө

Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн их хурлын эргэн тойронд

2026-06-22 өмнө

Үс засуулвал нас уртасна

2026-06-22 өмнө

Б.Бат-Эрдэнэ ойн эсрэг хуулиа УИХ дээр ч “еэвэнгийн хоёр тал” шиг ярьж бантан хутгалаа

2026-06-24 өмнө

28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно

2026-06-24 өмнө

“Талын Метал Нунтаг” компани Монгол, Японы бизнес, их сургуулиудтай дөрвөн талт иж бүрэн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

2026-06-23 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шар луу өдөр

2026-06-23 өмнө

"Дашваанжил" ХХК-ийн жолоочийг яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлэв

2026-06-24 өмнө

“Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна

2026-06-23 өмнө

Хэрэг бүртгэлтийн хэрэгт 8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан

2026-06-23 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

2026-06-24 өмнө

“Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар төлөөлөгчидтэй уулзлаа

2026-06-24 өмнө

Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно

2026-06-24 өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2026” наадмын түрүү бөхийн бай 30 сая төгрөг

2 өдрийн өмнө өмнө

2026 онд Монгол Улсад тулгарч болзошгүй 5 сорилт

2026-06-25 өмнө

"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана

2026-06-25 өмнө

Бороо орно, өдөртөө 19-21 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах