• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

А.Баяр:102-д зөрчил мэдээлсэн иргэнд урамшуулал олгоно

НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн ээлжит хуралдаан уржигдар (2025.10.15) боллоо. Энэ удаагийн хурлаар 102 аппликэйшнээр зөрчил илгээсэн иргэнд олгох урамшуулал, Хайлаастын уулзварыг дахин инженерчлэх төлөвлөгөө, Улаанбаатар хотын хэмжээнд замын тэмдэг тэмдэглэгээ, осол бууруулах инженерийн шийдлийг гүйцэтгэх зөвлөх үйлчилгээ авах талаар хэлэлцлээ.

 102 АППЛИКЭЙШНИЙ УРАМШУУЛЛЫГ УЛИРАЛ БҮРИЙН

ДАРАА САРЫН 20-НЫ ДОТОР ОЛГОНО

 Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, хуулийн этгээдийг 20 хүртэлх хувиар урамшуулж болохыг заасан байдаг. Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 24/34 дугаар тогтоол батлагдсаны дагуу зөрчил илгээсэн иргэнд урамшуулал олгох журмыг хэрэгжүүлэх, 102 аппликэйшнийг хэрэглэхэд хялбар болгохыг  НИТХ-ын дарга А.Баяр үүрэг болгосон билээ. Энэ хүрээнд урамшуулал олгох журам 2025 оны 11 дүгээр сарын 01-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ гэдгийг "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа ажлын хэсгийн гишүүдэд мэдээллээ. Түүний танилцуулсан урамшуулал олгох схемийн дагуу иргэн илгээгээд, баталгаажуулсан зөрчил бүрээсээ 10-20 хувийн урамшуулал авах юм. Урамшууллыг улирал бүрийн дараа сарын 20-ны дотор олгоно. Ингэснээр иргэн бүр замын хөдөлгөөний дүрэм мөрдүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах боломж бүрдэж буйг НИТХ дарга А.Баяр онцоллоо.

ХАЙЛААСТЫН УУЛЗВАРЫГ ҮЕ ШАТТАЙ ӨРГӨТГӨЖ,

ХӨДӨЛГӨӨНИЙ ЭРЧМИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ

Үүний дараа "Нэгдсэн төслийн удирдлагын газар" ОНӨТҮГ-ын Судалгаа шинжилгээ, хөгжүүлэлтийн албаны дарга Х.Өнөржаргал Хайлаастын уулзварыг дахин инженерчилж, нэвтрүүлэх чадварыг сайжруулах хувилбаруудыг танилцуулсан юм. НИТХ-ын дарга А.Баярын зүгээс эдгээр 3 хувилбарыг үе шаттай нэвтрүүлэх саналыг дэвшүүлэв. Тодруулбал, эхний ээлжид Хайлаастын уулзварт арал хийж, хөдөлгөөний нэмэгдүүлэх чадварыг 10 хувиар нэмэгдүүлэх бол дунд хугацаандаа уулзварын босоо чиглэлд нүхэн гарц хийж, урт хугацаандаа Хайлаастын авто замыг 4 эгнээтэй болгож өргөтгөх, эдгээр хувилбарын зураг төслийг хийж гүйцэтгэхийг Нийслэлийн Замын Хөгжлийн газарт даалгав.

Түүнчлэн Нийслэлийн Замын хөгжлийн газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Ичинхорлоо Улаанбаатар хотын авто зам, уулзваруудын ослын шалтгааныг тодорхойлж, тэмдэг тэмдэглэгээ болон хөдөлгөөний зохион байгуулалтын инженерийн шийдэл боловсруулах зөвлөх үйлчилгээний мэдээлэл танилцууллаа. Энэ хүрээнд түгжрэлийг бууруулах ажлыг хэсгийн хуралдааны гишүүд санал солилцож, осол хамгийн ихээр гарч байгаа цэгүүдийн уулзварын зохион байгуулалт, эргэлтийн радиусыг тооцоолж үзэх нь зөв гэдэгт санал нэгдлээ.Ажлын хэсгийн гишүүдийн саналын дагуу НИТХ-ын дарга А.Баяр ирэх жилүүдэд нийслэл хотын тэмдэг тэмдэглэгээг бүрэн шинэчлэхэд шаардлагатай төсвийн тооцоолол хийхийг Нийслэлийн замын хөгжлийн газарт үүрэг болголоо.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ
Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Нийтлэл
  • •Засгийн газар
  • •Гадаад харилцаа
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Чуулган
  • •Байнгын хороо
  • •Сурвалжлага
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Степпе Арена
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Б.Нарантуяа: Халтиргаа...
Ерөнхий сайд Г.Занданшатарыг...

А.Баяр:102-д зөрчил мэдээлсэн иргэнд урамшуулал олгоно

Kuzmo 2025-10-17
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
А.Баяр:102-д зөрчил мэдээлсэн иргэнд урамшуулал олгоно

НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн ээлжит хуралдаан уржигдар (2025.10.15) боллоо. Энэ удаагийн хурлаар 102 аппликэйшнээр зөрчил илгээсэн иргэнд олгох урамшуулал, Хайлаастын уулзварыг дахин инженерчлэх төлөвлөгөө, Улаанбаатар хотын хэмжээнд замын тэмдэг тэмдэглэгээ, осол бууруулах инженерийн шийдлийг гүйцэтгэх зөвлөх үйлчилгээ авах талаар хэлэлцлээ.

 102 АППЛИКЭЙШНИЙ УРАМШУУЛЛЫГ УЛИРАЛ БҮРИЙН

ДАРАА САРЫН 20-НЫ ДОТОР ОЛГОНО

 Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, хуулийн этгээдийг 20 хүртэлх хувиар урамшуулж болохыг заасан байдаг. Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 24/34 дугаар тогтоол батлагдсаны дагуу зөрчил илгээсэн иргэнд урамшуулал олгох журмыг хэрэгжүүлэх, 102 аппликэйшнийг хэрэглэхэд хялбар болгохыг  НИТХ-ын дарга А.Баяр үүрэг болгосон билээ. Энэ хүрээнд урамшуулал олгох журам 2025 оны 11 дүгээр сарын 01-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ гэдгийг "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа ажлын хэсгийн гишүүдэд мэдээллээ. Түүний танилцуулсан урамшуулал олгох схемийн дагуу иргэн илгээгээд, баталгаажуулсан зөрчил бүрээсээ 10-20 хувийн урамшуулал авах юм. Урамшууллыг улирал бүрийн дараа сарын 20-ны дотор олгоно. Ингэснээр иргэн бүр замын хөдөлгөөний дүрэм мөрдүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах боломж бүрдэж буйг НИТХ дарга А.Баяр онцоллоо.

ХАЙЛААСТЫН УУЛЗВАРЫГ ҮЕ ШАТТАЙ ӨРГӨТГӨЖ,

ХӨДӨЛГӨӨНИЙ ЭРЧМИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ

Үүний дараа "Нэгдсэн төслийн удирдлагын газар" ОНӨТҮГ-ын Судалгаа шинжилгээ, хөгжүүлэлтийн албаны дарга Х.Өнөржаргал Хайлаастын уулзварыг дахин инженерчилж, нэвтрүүлэх чадварыг сайжруулах хувилбаруудыг танилцуулсан юм. НИТХ-ын дарга А.Баярын зүгээс эдгээр 3 хувилбарыг үе шаттай нэвтрүүлэх саналыг дэвшүүлэв. Тодруулбал, эхний ээлжид Хайлаастын уулзварт арал хийж, хөдөлгөөний нэмэгдүүлэх чадварыг 10 хувиар нэмэгдүүлэх бол дунд хугацаандаа уулзварын босоо чиглэлд нүхэн гарц хийж, урт хугацаандаа Хайлаастын авто замыг 4 эгнээтэй болгож өргөтгөх, эдгээр хувилбарын зураг төслийг хийж гүйцэтгэхийг Нийслэлийн Замын Хөгжлийн газарт даалгав.

Түүнчлэн Нийслэлийн Замын хөгжлийн газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Ичинхорлоо Улаанбаатар хотын авто зам, уулзваруудын ослын шалтгааныг тодорхойлж, тэмдэг тэмдэглэгээ болон хөдөлгөөний зохион байгуулалтын инженерийн шийдэл боловсруулах зөвлөх үйлчилгээний мэдээлэл танилцууллаа. Энэ хүрээнд түгжрэлийг бууруулах ажлыг хэсгийн хуралдааны гишүүд санал солилцож, осол хамгийн ихээр гарч байгаа цэгүүдийн уулзварын зохион байгуулалт, эргэлтийн радиусыг тооцоолж үзэх нь зөв гэдэгт санал нэгдлээ.Ажлын хэсгийн гишүүдийн саналын дагуу НИТХ-ын дарга А.Баяр ирэх жилүүдэд нийслэл хотын тэмдэг тэмдэглэгээг бүрэн шинэчлэхэд шаардлагатай төсвийн тооцоолол хийхийг Нийслэлийн замын хөгжлийн газарт үүрэг болголоо.

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ
Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

8 цагийн өмнө өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

8 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

8 цагийн өмнө өмнө

"Ачит Ихт" ХХК нь 9 дэх химийн кабинетаа сурагч, багш нарт хүлээлгэн өглөө

8 цагийн өмнө өмнө

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

8 цагийн өмнө өмнө

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ

8 цагийн өмнө өмнө

Тэтгэмжийн 46, түрээсийн 14 тэрбумын зардал төсвийн тодотголыг байнгын хороонд буцаав

8 цагийн өмнө өмнө

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

8 цагийн өмнө өмнө

Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна

9 цагийн өмнө өмнө

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Moon Dance” хамтлагийнхан Баянгол цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

9 цагийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

9 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 18-20 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ

1 өдрийн өмнө өмнө

ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ

1 өдрийн өмнө өмнө

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

1 өдрийн өмнө өмнө

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

1 өдрийн өмнө өмнө

2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

1 өдрийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй хар хулгана өдөр

1 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллана

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

2 өдрийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Та нар одоохондоо мөнгө, шорон, шагнал 3-р бүхнийг дийлж л бай

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

2 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна

2026-10-02 өмнө

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

2026-10-02 өмнө

Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ

САНАЛ БОЛГОХ
2026-09-29 өмнө

Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

2026-09-29 өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

2026-09-29 өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

2026-10-02 өмнө

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

2026-10-02 өмнө

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

2026-09-30 өмнө

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх барьцаа нь “Меланж”-ийн уурхай

2026-10-01 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

2026-10-01 өмнө

Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа

2026-10-01 өмнө

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

2026-09-29 өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-30 өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-10-01 өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

2026-10-02 өмнө

Оршуулгын газрыг эмхлэх тухай болон төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв

2026-09-30 өмнө

“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ

2026-10-02 өмнө

Хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, төслүүдээ урагшлуулна

2026-10-01 өмнө

АҮЭБЯ: Талоноор шатахуун олгож байгаа нь иргэдэд хүндрэл үүсгэж байна

2026-10-02 өмнө

Сонгомол бөхөөр Г.Ганхуяг Азийн наадмын медальтан боллоо

2026-10-02 өмнө

Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ

2026-09-30 өмнө

Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж

2026-09-30 өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөв

2026-09-30 өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

2026-10-02 өмнө

70 кг-д ОУХМ У.Анужин хүрэл медаль хүртлээ

2026-10-01 өмнө

Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ

2 өдрийн өмнө өмнө

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

2026-10-02 өмнө

Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна

2026-09-30 өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

2026-09-30 өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

2026-09-30 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-09-29 өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

2026-10-02 өмнө

Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах