• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ипотекийн зээл үргэлжилнэ, гэхдээ...

Нийгэмд хамгийн их хүлээлт үүсгэж байгаа хөтөлбөрүүдийн  нэг  нь ипотекийн зээл. Одоохондоо ипотекийн зээл тийм ч тогтвортой олгогдохгүй байна. Ерөнхийдөө бараг бүх банк зогсоох маягтай болчихоод байгаа. Учир нь өмнөх Засгийн газрын үед энэ зээлийн өмчлөлийг Монгол банкнаас салгаж, өөртөө аваад байсан.

Улмаар ипотекийн зээлийн санхүүжилтийг арай өөр замаар шийдэхээр хууль хүртэл боловсруулаад явсан. Гэвч МАН сонгуульд ялалт байгуулж, шинээр Засгийн газар байгуулагдсанаар байдал өөрчлөгдсөн. Ипотекийн зээлийн өмчлөл буцаад Монгол банкинд оччихоод байгаа. Тийм болохоор дахиад журам энэ тэрээ нэг тийш нь болгохоос авахуулаад асуудал байгаа юм билээ. Гэхдээ ипотекийн зээлийг огт олгоогүй биш олгож байна. Өнгөрсөн есдүгээр сард гэхэд нийтдээ 50.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон мэдээллийг Монгол банкнаас өгсөн.

Түүний 15.2 тэрбум нь таван хувийн зээл байсан байна. Өмнө нь Монголбанкнаас нэгэнт хүсэлтээ өгчихсөн 1948 хүний таван хувийн зээлийн асуудлыг шийднэ гэж байсан. Түүнийгээ шийдсэн гэсэн үг. Тэгвэл өнгөрсөн есдүгээр сард 19.7 тэрбум төгрөгийг ипотекийн найман хувийн зээлд зарцуулж. Мөн банкууд өөрсдийн эх үүсвэрээсээ  15.8 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд зориулан гаргасан юм байна. Энэ мэтээр ипотекийн зээл үргэлжилж байгаа. Цаашид ч үргэлжлэх байх.

Монголбанк ч үргэлжлүүлнэ  гэдгээ  мэдэгдээд буй. Хамгийн гол нь зөв замаар л явах ёстой. Улстөрчид бол “Ипотекийн зээл үргэлжлэх ёстой. Ард түмнээ бод. Тэндээс ч мөнгө олно, ингэж ч санхүүжилтийг нь шийднэ” гээд л гоё гоё юм яриад байгаа. Эрх баригчид ч гэсэн Хятадаас ипотекийн зээлийг санхүүжүүлэх мөнгө зээлэх ч юм ярьсан. Гэхдээ тэр нь бүтсэний дараа л асуудлыг ярих хэрэгтэй байх.

Түүнээс өмнө бол улстөрчдөд итгэж болохгүй. Өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлийг санхүүжүүлэхийн тулд Монголбанк мөнгө хэвлэж байсан гэдэг тодорхой болсон. Сардаа ипотекийн зээлийн эргэн төлөлт гээд 30 гаруй тэрбум төгрөг орж ирдэг. Гэтэл иргэдээс 90 орчим тэрбумын хүсэлт ирдэг байсан гэж байгаа.

Ингээд л үлдсэнийг нь хэвлээд өгчихдөг байж. Ердөө л нэг намын амлалтыг биелүүлэх, ард түмэнд сайхан харагдах гэж тэр. Яах вэ, үүний үр дүнд ипотекийн зээл урагшилж, цөөнгүй залуу гэр бүл орон сууцанд орсон.

Энэ бол хамгийн үр өгөөжтэй, эргэн төлөлт нь найдвартай хөтөлбөр. Одоогоор 3.9 их наяд төгрөгийг ипотекийн зээлд зарцуулсан. Түүний  ердөө 2.3 хувь нь хугацаа хэтэрсэн зээл байгаа юм. Ердөө нэг хоногоор хэтрэхэд л хугацаа хэтэрсэн зээл рүү оруулдаг. Ингээд бодохоор иргэд ипотекийн зээлээ ганц ч хоног хэтрүүлэлгүй төлж байна гэсэн үг.

Харин нийт зээлийн ердөө 1.1 хувь нь чанаргүй гэдэг ангилал руу орсон байгаа юм. Энэ бол ипотекийн зээл хамгийн найдвартай зээлүүдийн нэг гэдгийг илэрхийлж байгаа том тоо. Ийм байхад ипотекийн зээлийг үргэлжлүүлэх шаардлагатай. Улаанбаатар хот утаа, хөрсний бохирдлоо дийлэхээ больж байгаа. Үүнээс гарах ганц арга зам нь орон сууцжуулах. Тэгвэл бага, дунд орлоготой иргэдийн орон сууц худалдаж авах ганц арга нь ипотекийн зээл л байна шүү дээ.

Ипотекийн зээлийг санхүүжүүлэх зөв зам байна

Бичвэр эхлэхтэй зэрэгцээд л зөв замаар явуулах талаар дурдсан. Тэр нь юу вэ гэвэл, эргэн төлөлтөөс орж ирж байгаа мөнгөөрөө л энэ хөтөлбөрөө санхүүжүүлээд явах юм. Одоогийн байдлаар 3.9 их наяд төгрөгийг ипотекийн зээлд зориулсан байна. Үүний 3.047 их наяд төгрөгийг нь Монголбанкнаас гаргасан. Үндсэндээ ипотекийн зээлийн хөтөлбөрийн зээлд зориулж төв банкнаас гаргачихаад байгаа мөнгө л дөө. Харин 96.8 тэрбум төгрөгийг бусад эх үүсвэрээс гаргаж. Тэгвэл банкууд өөрсдийн дотоод эх үүсвэрээсээ 798.7 тэрбум төгрөгийг гаргаж, ипотекийн зээлийг санхүүжүүлжээ.  Ингээд нийт дүнгээр бараг дөрвөн их наяд төгрөг зөвхөн ипотекийн зээлд зарцуулагдчихаад байна.

Үүнээс эргэн төлөлт гэж сардаа хэдэн төгрөг орж ирж байгаа. Өнгөрсөн есдүгээр сард гэхэд 31.6 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгджээ. Энэ мөнгөний тодорхой хувийг банкуудын өөрсдийн эх үүсвэрээс гаргасан зээлийн эргэн төлөлт эзэлнэ. Хэдий тийм ч хамгийн багадаа 25-28 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хөтөлбөрийн зээлээс орж ирж байна гэсэн үг. Зөвхөн эргэн төлөлтийн энэ мөнгөөрөө л ипотекийн зээлээ санхүүжүүлээд, эргэлдүүлээд явах нь хамгийн зөв зам болчихоод байна. Монголбанкныхан ч гэсэн ийм байр суурьтай байгаа юм билээ.

Бүгдээрээ бяцхан тооцоо хийгээд үзье л дээ. Ипотекийн зээлээр байр авахыг хүсч байгаа хүн дунджаар 60 сая төгрөг зээлэхээр байлаа гэж бодъё. Тэгэхээр 500-гаад хүний зээлийн асуудлыг эхний ээлжинд шийдчихэж болж байгаа байхгүй юу. Эхний удаадаа арай цөөхөн юм шиг санагдаж байж магадгүй. Гэхдээ л төв банк нь мөнгө хэвлэж, төсвийн алдагдлаа нэмж байснаас хамаагүй дээр биз дээ. Яах вэ, улстөрчид нь ярьж байгаа шигээ санхүүжүүлэх мөнгө олоод ирвэл сайн л байна.

Тийм юм байхгүй бол энэ мөнгөөрөө л аргалсан нь дээр. Тэгээд ч өнөөдөр орон сууцны эрэлт буурчихсан. Сардаа 4, 5 мянган хүсэлт ирдэг байсныг бодвол багасаад байгаа.

Дээрээс нь эхний ээлжинд сард 500 хүний байрны зээлийг шийдээд өгчихнө гэдэг  огт хэрэгжүүлэхгүй байснаас л дээр. Мөн банкууд өөрсдийн эх үүсвэрээс 200 хүний хүсэлт шийдчихээд байвал бүр болоод явчихаж байгаа юм. Хамгийн гол нь сар сараар нийт зээлийн мөнгө болох дөрөв орчим их наяд төгрөг чинь нэмэгдэнэ. Тэр хэрээрээ эргэн төлөлт нь ч нэмэгдээд явчихна. Жилийн дараа эргэн төлөлтийн мөнгө 30 гаруй тэрбум төгрөг биш 40-өөд болчихно шүү дээ. Цаашлаад 3-4 жил болоход илүү нэмэгдэнэ.

Тэгвэл яваандаа сардаа 1000 гаруй хүний зээлийн асуудлыг шийдчих хэмжээнд хүрнэ. Ингээд л асуудлыг зөв замаар шийдэх боломж байна. Эхний ээлжинд нэн шаардлагатай гэсэн хүмүүстээ зээлээ өгөөд явчихна биз. Байрандаа орчихсон, зээлийн хүсэлтээ өгчихсөн, хурдхан мөнгөө авах шаардлагатай зээлдэгчид гэж байна. Харин байр авахаар төлөвлөж байгаа нь ганц хоёр жилдээ урьдчилгаа мөнгөө сайхан хураагаад байж байсан ч болно.

Ингэж л эдийн засгийг зөв зам руу оруулж, энэ хөтөлбөрийг ч гэсэн нэг мөр сүйрүүлчихгүй авч үлдэх боломж байна. Дахиад хэлэхэд, үнэхээр эрх баригчид мөнгө олоод, Засгийн газрын орлого нэмэгдээд, ипотекийн зээлийг санхүүжүүлэх мөнгө олоод ирвэл сайн л биз дээ. Түүнээс өмнө л эрүүл аргаа сонгосон нь дээр шүү. Тэгээд ч эрэлт буурахын хэрээр орон сууцны үнэ хямдарна.

Одоогоор хоёр өрөө дундаж байрны үнэ 70-90 саяын хооронд байгаа. Тэгвэл эрэлт буураад, ипотекийн зээлийг мөнгө хэвлэж санхүүжүүлэхгүй, зөв замаар явуулаад эхэлбэл орон сууцны үнэ буурна. Магадгүй 50-70 сая руу ч ороод ирчихийг үгүй гэх аргагүй. Одоо бэлнээр нь мөнгөө өгвөл ам.метр нь 980 мянгаар зарах орон сууц хүртэл байна. Яваандаа бэлнээр гэхгүй зээлээр авсан ч сая гаруйхан болчихвол аятай юу. Орон сууц бариад, өндөр үнээр зарж ашиг олж байгаа нөхдүүд ипотекийн зээлийг ямар ч хамаагүй аргаар явуул, мөнгө хэвлэсэн ч яахав гээд хар пиар хийгээд байна. Өөрсдийнхөө ашгийг бодож байхгүй юу.  Өндөр үнээ буулгахгүй л гэж тэр. Улстөрчид нь тэднийхээ лоббид автаад, төв банк нь улстөрчдийнхөө хараат байдлаас гарч чадахгүй бол эдийн засгаа алаад, ашиг олох гэсэн хэдэн хүний “идэш” болоод л ипотекийн зээлээ мөнгө хэвлэж санхүүжүүлэх байх. Харин төв банк хараат байж чадвал зөв замаа л сонгох учиртай. Түүний дараа зөв үр дүнгүүд аяндаа гарч ирнэ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Үс засуулвал жаргал ирнэ
Бага зэргийн бороо, нойтон цас орно

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Олимпизм
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Халуун сэдэв
  • •Чуулган
  • •Степпе Арена
  • •Фото мэдээ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сурвалжлага
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Нийслэл
ХУРААХ
“Барса” 2004 оноос хойш анх удаа...
Киночид монгол хэлээр оролдож...

Ипотекийн зээл үргэлжилнэ, гэхдээ...

Пунцагболд 2016-11-03

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Үс засуулвал жаргал ирнэ
Бага зэргийн бороо, нойтон цас орно
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

3 цагийн өмнө өмнө

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын жилд орох урсгалыг 5.5 тэрбум ам.долларт хүргэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа

3 цагийн өмнө өмнө

Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойрын хүмүүсээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна

3 цагийн өмнө өмнө

БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна

3 цагийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

4 цагийн өмнө өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

4 цагийн өмнө өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

4 цагийн өмнө өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

4 цагийн өмнө өмнө

"..."Эрэл"-ийн Б.Эрдэнэбат цайчихжээ" гээд 174 тэрбумын өрийг нь өршөөж цайруулах уу?!

4 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

4 цагийн өмнө өмнө

Үс засуулвал жаргал ирнэ

4 цагийн өмнө өмнө

Бага зэргийн бороо, нойтон цас орно

18 цагийн өмнө өмнө

"Умард руу" роман нээлтээ хийлээ

18 цагийн өмнө өмнө

"Умард руу" роман монгол уншигчдад хүрлээ

18 цагийн өмнө өмнө

Зөвшөөрөл авахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

18 цагийн өмнө өмнө

Хятадын уран бичлэг

18 цагийн өмнө өмнө

Засгийн газар "Гэрт ойрхон эмч, ойрхон эм" бодлого хэрэгжүүлнэ

21 цагийн өмнө өмнө

"Хятад улсыг танин мэдэх" Өвөрмонголын соёлын өдрүүд

23 цагийн өмнө өмнө

Хятадын кино өдрүүд "Панда ажиллагаа"-гаар эхэлнэ

23 цагийн өмнө өмнө

Г.Тэмүүлэнг засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа

23 цагийн өмнө өмнө

Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, НОУ-ХАУ нутагшуулах зэрэг хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов

1 өдрийн өмнө өмнө

"Сэлбэ ухаалаг хот”-ын барилгууд энэ онд халаалтаа авна

1 өдрийн өмнө өмнө

“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлт болно

1 өдрийн өмнө өмнө

Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Малайзыг хожиж, хасагдах шатанд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

О.Цогтгэрэл: “Төрөө хямралаас гаргая, түмнээ ядуурлаас аваръя” гэж хэлсний 26 жилийн ой болж байна.

1 өдрийн өмнө өмнө

“Хятадын кино долоо хоног” болно

1 өдрийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

1 өдрийн өмнө өмнө

Мөрөөдөл биелсэн 5 жил: Мөсөн Өргөөний түүхт ой

1 өдрийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

1 өдрийн өмнө өмнө

2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

САНАЛ БОЛГОХ
2026-09-17 өмнө

Н.Учрал:Хөрөнгө оруулах замыг чөлөөлөх нь Засгийн газрын үндсэн чиг шугам

2026-09-17 өмнө

Г.Занданшатар “жагсаалт”-аас хасагдлаа

2026-09-17 өмнө

2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-17 өмнө

С.Амарсайханыг дагаж юу өрнөх вэ?

2026-09-17 өмнө

Орос улсад Алтайгаар дамжин Хятад руу чиглэсэн төмөр зам баригдаж магадгүй

2026-09-17 өмнө

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

2026-09-17 өмнө

Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, Ерөнхийлөгч хуулийнханд үүрэг өгөв

2026-09-18 өмнө

2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-18 өмнө

Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

2026-09-18 өмнө

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

2026-09-20 өмнө

3 аймгийн зарим сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө

2026-09-19 өмнө

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

2026-09-17 өмнө

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

2026-09-19 өмнө

2 хөршийн худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчидтэй уулзлаа

2026-09-20 өмнө

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардууллаа

2026-09-20 өмнө

“Арвайхээрийн дулааны станц” төслийн ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо

2026-09-20 өмнө

Г.Хандсүрэн: Маргааш 20 дахь удаагийн Азийн Наадам дахь анхны тоглолтоо хийнэ

2026-09-20 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

2026-09-17 өмнө

Л.Болдбаатар: "Муу уран бүтээл хийгээгүй юм байна” гэж өөрөөрөө жаахан ч гэсэн бахархах сэтгэл төрж байна

2026-09-17 өмнө

Сургууль, цэцэрлэгийн шаардлага хангаагүй барилгын компаниудыг хуулийн дагуу арга хэмжээ авна

2026-09-21 өмнө

Иргэд ерөнхий сайдын 9 шийдвэрийг дэмжиж байна

2026-09-18 өмнө

Волейболын эмэгтэй шигшээ өнөөдөр Кыргызстаны багтай тоглоно

2026-09-18 өмнө

Эмэгтэй шигшээ баг өнөөдөр Тайваны багтай тоглоно

2026-09-19 өмнө

Амари Робинсон 25 оноог авч багаа тэргүүллээ

2026-09-17 өмнө

Монгол Хьюндай эмнэлгийн үүсгэн байгуулагч Ким Бү Соб Казахстан улсын Төрийн одон хүртлээ

2026-09-21 өмнө

Элсний волейболын баг хожигдлоо

2026-09-18 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

2026-09-21 өмнө

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ 9-12 байрын төлөөх тоглолтоо хийнэ

2026-09-18 өмнө

Есөн улаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр

2026-09-19 өмнө

Монголын эмэгтэй волейболын баг хэсгийн анхны хожлоо байгууллаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах