• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ц.Төгсбилэгт: Сайхан мэргэжил өвлүүлж үлдээсэн аавдаа баярлаж явдаг

Өвлийн тэргүүн сар айлчилж, хүйтний эрч чангарсан их хотын нэгэн үдэш Улсын Драмын Эрдмийн театрыг зорив. Тун удахгүй үзэгчдийн хүртээл болох их зохиолч Д.Нацагдоржийн амьдралаас сэдэвлэн бүтээж буй “Жаргаагүй нар” жүжигт бидний сэтгэл зүрхэнд “Ирж яваа цаг”, “Говийн зэрэглээ” зэрэг кинонд бүтээсэн дүрээрээ мөнхөрсөн жүжигчин Цэвээнравдангийн хүү тоглож байгаа гэх мэдээлэл сонирхолыг минь татаж театрыг зорьсон учир энэ. Сэтгэлд мөнхөрсөн “Ангийн байцаагч”-ийн хүү Төгсбилэгттэй уулзаж, түүний амьдрал, уран бүтээлийн талаар цөөн хором ярилцлаа.
 
-Монголын ард түмэн Цэвээнравдан хэмээх жүжигчинг андахгүй мэднэ. “Ирж яваа цаг”, Говийн зэрэглээ” “Ингэх гээд байсан юм”, “Би чамд хайртай” зэрэг кинонд бүтээсэн дүр нь бидний сэтгэл зүрхэнд үргэлж амьд байдаг. Харин энэ агуу хүний үр удам аавынхаа мэргэжлийг өвлөн Драмын театрт жүжигчнээр ажиллаж байгааг хараахан мэдээгүй байгаа болов уу.  Жүжигчдийн дунд босго өндөртэй гэгддэг Драмын театрт орох болсон тухайгаас ярилцлагаа эхэлье?
-Би Улсын Драмын Эрдмийн театрын театр студын жүжигчнээр ажиллаад жил гаруй болж байна. Анх 2015 онд Драмын театрын театр студын жүжигчний шалгалт өгөөд тэнцэж, энэ их том айлын нэгэн гишүүн нь болох боломж надад олдсон. Аавынхаа ажиллаж байсан газарт хамт ажиллаж байсан найз нөхөд болон Монголын театрын урлагийн үе үеийн агуу зүтгэлтнүүдтэй  ажиллах болсондоо маш их баярлаж, нэр төрийн хэрэг гэж бодож явдаг. 
 
-Урлагийн гэр бүлд төрсөн хүүхэд урлагийн хүн болдог гэж ярьдаг. Таны хувьд яагаад жүжигчний мэргэжлийг сонгох болов. Магадгүй аавын тань нөлөө байв уу?
-Тийм. Би хүүхэд байхаасаа л жүжигчин болохыг  хүсч, мөрөөддөг байлаа. Урлагийн замыг тэр дундаа жүжигчний мэргэжлийг сонгоход аав минь нөлөөлсөн. Харамсалтай нь миний аав намайг хоёр ой гарантай байхад бурхан болсон. Гэхдээ аав минь өөрөө байхгүй ч түүний бүтээсэн дүр, тоглосон киног нь үзэхэд яг л миний дэргэд байгаа юм шиг санагддаг. Тэр нь ч надад их нөлөө үзүүлсэн. Өөрөө ч гэсэн намайг жүжигчин болгоно гэж ээжид хэлдэг байсан юм билээ. Энэ бүхэн эргэлт буцалтгүй жүжигчин мэргэжлийг сонгох шалтгаан болсон. Би арван жилд байхдаа ямар нэгэн жүжигчний дугуйланд явж байгаагүй. Ээж минь надад “Хэрвээ ямар нэгэн сургалт дамжаанд явчихбал хэв загварт баригдчихна.
 
Сурах зүйл байвал мэргэжлийн газар нь очоод сур” гэж зөвлөдөг. Ээжийнхээ зөвлөгөөг дагаад арван жилдээ математикийн сонгоны ангид сурч, урлагийн үзлэгтээ оролцоод л явдаг байсан. Зарим хүүхдүүд драмын дугуйланд хүртэл явдаг шүү дээ. Миний хувьд тийм байгаагүй. Нэг л их урлагт хайртай, жүжигчин болох гэгээн хүсэл мөрөөдөлтэй л хүүхэд явдаг байсан. Хүүхэд насны хүсэл мөрөөдөл болоод аавынхаа энэ сайхан мэргэжлийг өвлөн авахын тулд жүжигчнээр суралцсан.
 
Би нэг хүнд их баярлаж явдаг. Найдангийн Ганхуяг багш бол миний аавын дотнын сайн найз, СГЗ Н.Ганхуяг багш аавын минь өмнөөс намайг хөтлөж  урлагийн сургуульд оруулж өгч байлаа. Багшдаа баярлалаа гэж хэлмээр байна. Би ер нь их азтай хүн. Олон сайхан хүмүүсээс номын дуу сонссон. Ардын жүжигчин, найруулагч Б.Мөнхдорж багшийн шавь болсондоо өөрийгөө маш их азтай хүн гэж бодож, багшаараа бахархаж явдаг. Тэр гайхалтай хүний шавь болсондоо баярладаг. Их сургуулиа 2013 онд төгссөнийхөө дараа Хүүхэд залуучуудын “Гацуурхан” театрт хоёр жил ажиллаж хамт олноосоо их зүйлийг сурч авсан. Ер нь л багаасаа л жүжигчин болохыг хүсдэг. Одоо ч миний сэтгэл зүрхэнд тэр гэгээн хүсэл, мөрөөдөл минь оргилж байна. Учир нь жүжигчин хүн алхам бүрээсээ суралцаж явдаг. Тиймээс өөрийгөө үргэлж хөгжүүлэхийг хичээдэг. 
 
 -Хүүхэд залуучуудын “Гацуурхан” театраас ажлынхаа гарааг эхэлж байсан гэлээ. Анхнаасаа театрт орох бодолтой байсан уу?
-Их сургуульд ороод хичээлийг нь судлаад ирэхээр жүжигчин гэдэг мэргэжлийн талаар илүү их ойлголттой болсон. Мэргэжлийнхээ үнэ цэнийг зах зухаас нь мэдэрч эхэлсэн. Хоёрдугаар курст байхад театрын урлагийн талаар мэргэжлийн хичээлүүд ордог. Тэндээс л өөрийгөө олсон гэж ойлгож болно. Хичээлийнхээ хүрээнд оюутнууд жүжгийн хэсгээс тавьдаг юм. Тухайн үед хичээлийнхээ дагуу дүр аваад, түүн дээрээ ажиллаад ирэхээр надад их сайхан санагдсан. Театр л миний байх газар юм байна гэж бодсон. Театрын урлаг их сайхан. Жүжигчнээс их чадвар, хичээл зүтгэл шаарддаг. Мөн жүжигчин хүнийг байнга хөгжүүлдэг хамгийн амьд урлаг. Тиймээс  би театрын урлагийг сонгосон. Ер нь миний мөрөөдөл байсан гэж ойлгож болно.
 
-Энэ жил Драмын театрын 85 жилийн ойн баяр тохиож байна. Энэ хүрээнд их зохиолч Д.Нацагдоржийн амьдралаас сэдэвлэсэн “Жаргаагүй нар” жүжгийг тавьж байгаа. Залуу уран бүтээлчдээр багаа бүрдүүлсэн энэ жүжиг үзэгчдийн дунд багагүй хүлээлт үүсгээд байна. Таныг энэ жүжигт тоглож байгаа гэсэн?
-Улсын Драмын Эрдмийн театр үүсч хөгжсөний 85 жилийн ой, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ жил их онцлогтой жил болж байгаа юм. Манай театрын хувьд давхар баяр тохиож байна. Энэ хүрээнд драмын театраас их зохиолч Д.Нацагдоржийн амьдралаас сэдэвлэсэн “Жаргаагүй нар” хэмээх жүжгийн зохиолыг МУСГЗ Ш.Гүрбазар гуай бичиж, СТА найруулагч Түвшин найруулан үзэгчиддээ хүргэхээр болсон.  Энэ жүжигт тоглох аз завшаан надад тохиосонд их баяртай байна. Ер нь найруулагчид тэр бүр залуу уран бүтээлчид итгэж дүр оноохгүй шүү дээ. Залуу жүжигчинд дүр өгнө гэдэг нь тухайн найруулагч итгэл хүлээлгэж байна л гэсэн үг.  Тиймээс Ч.Түвшин багш надад итгэж, намайг тоож Содов гэдэг хүний дүрийг өгсөн юм болов уу гэж боддог. Энэ итгэлийг алдахгүйн төлөө дүр дээрээ хичээж ажиллаж байна. 
 
-Содов гэж хүн хэн байв. Дүрийнхээ онцлогийн талаар ярихгүй юу?
-Зан чанарын хувьд гэвэл хааяа архи уучихдаг, халаад ирэхээрээ зодоон хийчихдэг сэргэлэн одоогоор бол хулигаан нэгэн гэж ойлгож болно. Жүжгийн сүүлээр зүүнтэн болж нийгмийн ороо бусгай үед чоно борооноор гэдэг шиг албан тушаал, эрх мэдэлтэй болж, мунхаг харанхуй бүдүүлэг нэгэн Нацагдорж хэмээх соён гэгээрүүлэгч, суут хүнийг доромжлон, басамжилж байгаагаар гардаг л даа. Ер нь хүний үзэл санаа хэт туйлширч хэтэрхээрээ тэнэглэл болдог гэдгийн л нэг илрэл нь Содов. Одоо ч гэсэн Содов шиг хүмүүс манай нийгэмд байгаа шүү дээ.
 
-Сайн эцэг, эхтэй байх сайхан ч хариуцлага гэж зүйл үргэлж дагаж байдаг. Хүн бүр л сайн хүний хүүхэд сайн явах ёстой гэж илүү ихийг шаарддаг шүү дээ. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Хүн бүр ээж, ааваараа бахархаж, тэднийхээ нэрийг өндөрт гаргаж явахыг хичээдэг. Хэн ч муугаар дуурсгаж явахыг хүсэхгүй. Аль болох аав ээжийн нэрийг өндөрт өргөж, сайн хүн, сайн уран бүтээлч болох юмсан гэж боддог. Одоогоор өөрийнхөө бодож, санасан хэмжээнд хүрээгүй л байна. Гэсэн ч эцэг, эхийнхээ итгэлийг нь алдалгүй баярлуулахын тулд илүү их хичээх болно. Аав минь ард түмний сэтгэлд хоногшсон мундаг жүжигчин учраас бүгд л намайг харна шүү дээ. Тийм болохоор аав, ээжийнхээ нэрийг сэвтээхгүй өндөрт өргөж хүн шиг хүн л явах ёстой гэж бодож, санадаг.
 
-Зарим хүмүүс эцэг, эхийнхээ нэрээр олонд танигдмааргүй байна. Өөрийнхөө хүч хөдөлмөрөөр ажилламаар байна гэдэг?
-Энэ хорвоод хүн бүр л өөрийнхөө ертөнцийг бүтээж амьдардаг. Ажил дээр ч, амьдрал дээр ч харилцаанд орох бүртээ л өөрийгөө бусдад таниулж байдаг.  Аав, ээжийнхээ нэрийг үргэлж ашиглаад байж болохгүй шүү дээ. Харин ч аав, ээжийнхээ нэр алдрыг өндөрт өргөхийн тулд өөрийгөө хөгжүүлж, өөрийнхөө чадлаар явах хэрэгтэй.  Тиймээс эцэг, эхийнхээ нэрийг урдаа барих гээд байдаггүй. Аль болох бага туслалцаа авахыг эрмэлздэг. Урлагт арын хаалга гэж байдаггүй шүү дээ. Тайзан дээр гарах мөчид миний өмнөөс өөр хэн нэгэн гарахгүй. Би л гарна. Тэр үед хүмүүс “Өө энэ хүүхэд чинь дүр дээрээ ингэж ажилласан байна шүү” гэдгийг л харна. Тэгж харуулахыг ч хүсдэг.  Харин би дүр дээрээ сайн ажилласан байвал “Энэ чинь манай Цэвээнравдангийн хүүхэд шүү дээ” гэж ярина. Аливааг хийхдээ эцэг, эхийнхээ нэр ашиглах биш хийсэн бүтээсэн ажлаараа нэрийг нь сайнаар дуурсгаж явах л чухал.
 
-Цэвээнравдан гуай аливаа зүйлийг их бичиж тэмдэглэдэг байсан гэж сонссон.  Тэр зүйлсээс нь ажилдаа ашигладаг уу?
-Тэгэлгүй яах вэ. Найдангийн Ганхуяг багшийн амьдрал, уран бүтээлийн дурсамжаар бичсэн ном байдаг. Тэр номон дээр аавын минь бичсэн шүлэг бий. Шүлгүүдийг нь их уншина. Мөн өөрийнх нь бор тэмдэглэлийн  дэвтэр байдаг юм. Дүр дээр хэрхэн ажиллаж байсан, ямар туршлага олсон, өөрт нь онц содон санагдсан зүйлсээ орос, монгол хэлээр бичсэн. Тэр дэвтэр дээр бичиж үлдээсэн зүйлсийг уншиж, судалдаг. 
 
-Яаж ажилладаг байсан байна. Дэвтэр дээрээ юу бичсэн байна вэ?
-Аав минь гол нь жүжигчин хүн аливаа дүрийг өөрөөрөө мэдэрч дамжуулах ёстой гэж баримталдаг байсан байх. Мөн дүр дээрээ их эрэл хайгуул хийдэг байсан юм болов уу гэж санагдсан. Тэр дэвтэр дээрх нэг тэмдэглэл нь надад маш их таалагдсан. Жүжигчин хүн өөрийгөө тоогоод эхлэх юм бол жинхэнэ жүжигчин биш болно гэж тэмдэглэж үлдээсэн байдаг. Тэр үгийг би үргэлж бодож явдаг. Аавын минь багш хэлсэн үү,  өөрөө бодсон уу гэдгийг мэдэхгүй л дээ. Гэхдээ тэмдэглэсэн байхыг бодоход аавын сэтгэлд их хүрсэн шиг байгаа юм. Залуу жүжигчдэд сургамжтай их сайхан үг. 
 
-Ер нь та аавынхаа бор дэвтрээс салахгүй биз?
-Заримдаа жоохон төөрөгдөлд орсон  ч юм уу,  дүр дээр ажиллаж байгаад яах вэ гэсэн үедээ гаргаж, хардаг. Ер нь уншиж суухад их сайхан санагддаг. Аав монголоор бичиж байснаа гэнэт оросоор биччихсэн байдаг. 
 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Dune” киноны гуравдугаар ангийн трейлэр цацагдлаа
БНСУ-ын хоёр мисс Монголд ирж, “АТОНО-2” брэндээ сурталчилжээ
Ц.Баярчимэг: Мисс хөөрхөн сайхан байхын нэр биш
“Comeback Is Real” тоглолт ирэх сарын 8-ны өдөр болно

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Яам, Агентлаг
  • •Сурвалжлага
  • •Фото мэдээ
  • •Степпе Арена
  • •Гэмт хэрэг
  • •Гадаад харилцаа
  • •Ипотекийн зээл
  • •Нийслэл
  • •Уул уурхай
ХУРААХ
Холимог тээврийн үйлчилгээ...
“Deren cup” футзалын олон улсын...

Ц.Төгсбилэгт: Сайхан мэргэжил өвлүүлж үлдээсэн аавдаа баярлаж явдаг

Батзаяа 2016-11-02

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Dune” киноны гуравдугаар ангийн трейлэр цацагдлаа
БНСУ-ын хоёр мисс Монголд ирж, “АТОНО-2” брэндээ сурталчилжээ
Ц.Баярчимэг: Мисс хөөрхөн сайхан байхын нэр биш
“Comeback Is Real” тоглолт ирэх сарын 8-ны өдөр болно
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс Австрали Улстай олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Н.Номтойбаяр Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

1 өдрийн өмнө өмнө

Монголчуудын оюуны бүтээлийг дижитал хэлбэрээр амьдруулсан Үндэсний цахим сан ESAN өргөн цар хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна

1 өдрийн өмнө өмнө

Стандартыг шинэчлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв

1 өдрийн өмнө өмнө

Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзвар хүртэл авто зам барина

1 өдрийн өмнө өмнө

Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина

1 өдрийн өмнө өмнө

Ногоон хөгжлийн хамтын ажиллагааг баяжуулахад санал нэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг эцэслэнэ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 11-13 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав

2 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын авто зам барих ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэл 58 хувьтай байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал COP-17 хурлын ил тод байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

2026 оны I ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна

2 өдрийн өмнө өмнө

Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийг түшиглэн экспортыг нэмэгдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлүүлэх асуудлыг шийдлээ

2 өдрийн өмнө өмнө

“Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав

2 өдрийн өмнө өмнө

Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно

2 өдрийн өмнө өмнө

ДЦС-уудын шинэчлэлийн шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

2 өдрийн өмнө өмнө

Татварын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2026.04.29/

2 өдрийн өмнө өмнө

Нисэхийн авто замаас Нүхтийн авто зам хүртэлх 2 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ

2 өдрийн өмнө өмнө

ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд мал арвидна

2 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 10-12 хэм дулаан байна

2026-04-29 өмнө

Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг арилгуулна

САНАЛ БОЛГОХ
2026-04-25 өмнө

Скүүтертэй иргэд чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна

2026-04-25 өмнө

БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа

2026-04-25 өмнө

Замын-Үүд-Эрээн авто замын боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагаар ажиллана

2026-04-25 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-04-25 өмнө

Торгуулийн орлогоос 462 тэрбум, зогсоолоос 1.7 тэмбум төгрөг төвлөрүүллээ

2026-04-25 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 13-15 хэм дулаан байна

2026-04-27 өмнө

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаагдахад тав хоног үлдлээ

2026-04-27 өмнө

Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

2026-04-27 өмнө

Х.Нямбаатар: Манай залуучуудыг ээлж дараалан 48 цаг баривчилж байна

2026-04-27 өмнө

НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа

2026-04-27 өмнө

“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

2026-04-27 өмнө

Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдлөлт бүртгэгдлээ

2026-04-27 өмнө

“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хөрс, усны бохирдол буурна

2026-04-29 өмнө

Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг арилгуулна

2026-04-28 өмнө

Н.Учрал: Ипотекийн зээл зөвхөн гэр хороолол руу, зорилтот бүлэгт чиглэх ёстой

2026-04-29 өмнө

Хууль зүйн сургуулийн барилга ирэх онд бүрэн ашиглалтад орно

2026-04-28 өмнө

50 сая төгрөгийн хахууль авч байсан гаалийн улсын байцаагчийг үйлдэл дээр нь баривчлав

2026-04-29 өмнө

А.Баяр: Би Х.Нямбаатартай нийлж иргэдийнхээ эсрэг зогсож, бас жагсаж чадахгүй

2026-04-29 өмнө

НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хийж байна

2026-04-29 өмнө

Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна

2 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна

2026-04-27 өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2026.04.27/

1 өдрийн өмнө өмнө

Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзвар хүртэл авто зам барина

2026-04-27 өмнө

Н.Учрал: Том төслүүдэд үндэсний зөвшилцөл байх ёстой, би төсөл гацаагч биш, хөдөлгөгч нь байх болно

2 өдрийн өмнө өмнө

2026 оны I ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын авто зам барих ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэл 58 хувьтай байна

2026-04-27 өмнө

Есөн улаан мэнгэтэй цагаагчин хонь өдөр

2026-04-28 өмнө

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа

2026-04-28 өмнө

“Улаанбаатар трам” төслийн хоёрдугаар шугамын тендерийн нээх хугацааг сунгалаа

2026-04-28 өмнө

Б.Ганзориг: Баталгааны гурван жилд явган замын засвар, шинэчлэлийг хариуцан хийх үүрэгтэй

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах