• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд “…Ер нь, стратегийн орд гэж юу байдаг юм бэ. Ийм ойлголт ганц манайд л байдаг. Үүнийг болих хэрэгтэй” гэж ч үзэж байна. Учир нь, Үндсэн хуульд ч, Үндэсний баялгийн санд ч стртегийн ордуудыг түшиглэж Баялгийн сан өндийх механизмыг хийчихсэн. Өөрөөр хэлбэл, стратегийн ордгүй бол Баялгийн сангүй гэсэн үг. Тийм учраас стратегийн орд эзэмшигчид хийгээд Баялгийн санг босгох гэсэн талууд ил цагаан үзэлцээд багагүй хугацааг өнгөрөөж байна.

Ер нь, Монголын төр яагаад стратегийн ордын тухай ойлголтыг хуульчилж, УИХ-ын тогтоолоор тодорхой ордуудыг “…Стратегийнх” гээд нэр зааж баталсан юм бэ.

Тэгвэл, 2006 онд Ашигт малтмалын хуульд заасны дагуу үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх, эсхүл улсын болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл Монгол Улсын ДНБ-ий таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ордыг стратегийн ач холбогдолтой орд гэж ойлгохоор заасан.

Стратегийн ордуудыг “шалгаруулахдаа”, Ашигт малтмалын төрөл, Аөөцийн хэмжээ, нөөцийн үнэлгээний түвшин, Агуулга, Чанарын үзүүлэлт, Ордын уул техникийн нөхцөл, ашиглалтын технологи, Ордын районы дэд бүтцийн хөгжил, Уурхайн хүчин чадал, жилд үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээ, Уилийн борлуулалт, улс, орон нутгийн төсөвт шууд оруулах орлогын хэмжээ, Хүн, малын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, Жилд Монгол Улсын ДНБ-ий таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэсэн үзүүлэлтүүдээр оноо өгч үнэлсэн. Ингээд, хамгийн өндөр оноо авсан ордуудыг стратегийн ордоор тогтоосон байгаа юм.

Үүнд, аль 1990-ээд оны сүүлчээр тарж бутраад, өнөөдөр лицензийг нь нийтийн мэдэлд авах гэсэн ч бүтэл муутай байгаа Тавантолгойн орд яагаад багтсан бэ.

УИХ-аас 2007 онд Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай 27 дугаар тогтоолыг баталсан. Тогтоолын нэгдүгээр хавсралтад стратегийн ордуудыг нэрлэж жагсаасан. Энэ жагсаалтад Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Тавантолгойн бүлэг орд бичигдсэн.

Учир нь, УИХ-аар уг тогтоолыг хэлэлцэх үед “…Тавантолгойн орд нь нөөц ихтэй, улсын болон бүсийн хөг­жилд үзүүлэх нөлөөллөөр зарим ордыг стратегийн ач холбогдолтой ор­дод зөвхөн нэг шалгуур үзүүлэлтээр ха­маа­руулах боломж байна” гэж ярьж байжээ. Тодруулбал, 2007 оны 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын 1-т “…Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байршилтэй чулуун нүүрсний Тавантолгойн орд” гэж заасан. Хожим нь, 2018 оны 73 дугаар тог­тоо­лоор уг тогтоолд өөрчлөлт оруулж “…“Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэм­шиж байгаа лицензийн талбайг ха­маа­руулна” гэсэн тайлбар хийсэн байдаг.

Мөн, 2006 оны нэгдүгээр сарын 18-нд УИХ-ын нэгдсэн чуулганаар уг “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Тэр хуралдаан дээр Тавантолгойтой холбоотой нэг сонин хэрүүл болж байв. Тухайн үед Үйлдвэр, худалдааны сайдаар “Буян” Б.Жаргалсайхан ажиллаж байв. Тэгэхэд УИХ-ын гишүүн Л.Гүндалай “…Жаргалсайхан сайдаас асуумаар байна. Тавантолгойн нүүрсний ордыг энд бичсэн байна. Тайлбар гэдэг дээр нь ерөөсөө орон нутгийн хувьцаат компани гэнэ үү, өөр юу ч алга. Гэтэл үнэн хэрэг дээрээ Таван толгойн ордыг өнөөдөр ард түмэн Тавантолгой гэж нэрлэсэн боловч дээр нь гурван толгой байгаа. Одоо нэмээд найман толгойтой болчхоод байгаа юм. Анх нь “Тавантолгой” ХК гэж байсан, хэсэгхэн газрыг нь эзэмшдэг. Түүнийг тойруулаад “Энержи ресурс” компани газрыг нь авсан байгаа. Энэ бол Монгол хүмүүсийн өмчид байгаа уч­раас би бас энэ “Энержи ресурс”-ийг то­дорхой хэмжээгээр дэмжээд байгаа юм. Гаднын нэг нөхөр авчихсан байсан бол өнөөдөр эргээд “…Монголд өгнө, өгөхгүй. Түүнийг нь би авна” гээд ярих байх. Тэгэхээр Монголын иргэд авсан “Тавантолгой” ХХК, мөн “Энержи ресурс” нар бас энэ Таван толгой ордын нэлээд хэсэг хувийг, ихэнх хувийг эзэмшиж байгаа. Гэтэл энэ хоёрын дунд нэг хэсэг газрыг сая японы компани авсан байна. Үүнийг Жаргалсайхан сайд болсны дараа өөрөө лицензийг нь олгосон байна. “…Тавантолгойг стратегийн ач холбогдолтой” гээд өгөөд байгаа мөртлөө яагаад энэ Японы компанид Тавантолгойн ордын эрхийг өгөв өө. Гурав дахь компанийг хэзээ хэдэн сарын хэдэнд ямар компани тэр “Тавантолгой” ХХК, “Энержи ресурс” хоёрын дундах газрыг авсан юм бэ. Энэ талаар  Засгийн газрын хуралдаан дээр ярьж байсан. Би хүртэл хэлж байсан. Чи өөрөө шомбодсон байна шүү дээ, сайд нь мэдэж байгаа шүү дээ, хэнд өгснөө. Тэгэхээр Жаргалсайхан сайд та Тавантолгойн стратегийн өндөр ач холбогдолтой орд газрыг та хэнд өгөв өө” гэхэд Б.Жаргалсайхан “…Монгол Улсын хэмжээнд 7500 нэр төрлийн лицензийг намайг сайд болохоос өмнө олгогдсон байсан. Дээр нь Японы нэг компанийн өмнөөс би “…Лиценз авсан аваагүй” гэж хариуцлага хүлээх гэм ял хийгээгүй. Хэрвээ та хардаж сэрдэж байгаа бол хуулийн байгууллагад өргөдөл бичээд, хууль бусаар лиценз өгсөн байна гээд асуудлаа тавь аа. Би лиценз өгдөг хүн нь биш. Тэр нь тусгай АМХЭГ гэж бүхэл бүтэн агентлаг байгаа. Түүнийг хариуцсан лицензээ өгдөг авдаг журам дүрэм нь байж байгаа. Тэр улсуудаас та нэр дээрээ албан бичиг бичээд аваа, түүнийг бол зөвшөөрнө, дэмжиж байна. Ямар нэгэн эрүүгийн чанартай та ойлголт авсан бол цагдааг, прокурор, хууль хяналтын байгууллагад өргөдлөө бичээд шалгуул” гэв. Араас нь Уул уурхайн дэд сайд Я.Содбаатарс “… Эхнийхийг манай сайд хариулчихлаа. Хоёрдугаарт, наймдугаар сарын 24-ний өдөр шиг санаж байна, “Дайцикү” ХХК дээр тэр лиценз олгогдсон. Тэгээд үүний талаар холбогдох мэдээллийг гишүүнийхээ хувьд сонирхвол бид нар хүргүүлье. Яаж авсан, хэдийд өгсөн, манай дээр байгаа холбогдох юугий харьяа агентлагаас авч болно” гэсэн юм. Харин Л.Гүндалай “…Засгийн газрын хурал дээр энэ талаар би хэлж байсан шүү дээ. “…Та нар лиценз авах болохоороо нүд нь гөлөгнөөд бүгдээрээ ороод ирдэг” гээд бүх гишүүдийг энэ Жаргалсайхан загнасан. Тэгэхээр нь би хэлсэн. Хэн тэгсэн юм бэ? нэртэй устай хэлээрэй. Би чиний өрөөнд нэг удаа тэгж орж байгаагүй шүү. Тэгээд Тавантолгойн асуудал яригдсан юм.  Тэгээд Тавантолгойн газрыг чи авсан шүү дээ гэдэг асуудал Засгийн газар дээр яригдаад энэ нөхөр бүлтэгнээд үг хэлж чадахгүй байсан юм.  Тэгээд өнөөдөр би зориуд асууж байгаа юм. Үнэхээр энэ чинь наймдугаар сард лиценз өгсөн байгаа юм. “Энержи ресурс” ХХК, “Тавантолгой” ХК хоёрын хооронд маргаантай байсан нутаг дэвсгэр нь зөрчилдөөд маргаантай байсан, хэн ч авч чаддаггүй байсан тэр газрыг өнөөдөр Жаргалсайхан эрх мэдлээрээ авсан байгаа юм” гэж байв. Түүнчлэн УИХ-ын гишүүн Л.Гансүх “…Стратегийн орд гэхээр 10 үзүүлэлтээр гээд Үйлдвэр, худалдааны яам, АМХЭГ юм хийсэн юм шиг байна.   Үүнийг дагаад 40 хэдэн ордын жагсаалт орж ирсэн. Гэтэл ямар ч үндсэн шаардлага хангаагүй юм шиг байгаа юм. Манай зөвлөлийн гишүүд “…Үүнийг буцаа” гэж ярьсан. Дээр нь манайх өөрсдөө ажлын хэсэг гаргаад хэдэн жагсаалт гаргаад үзсэн чинь бас болохгүй юм билээ. Хөдөлгөөнийхөн “…600-аад ордыг улсын хөрөнгөөр тогтоосон, хайгуулыг нь хийсэн. Бараг бүгд стратегийн орд байх ёстой” гээд яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ордуудын ерөнхий жагсаалтыг нь гаргаж байгаад эндээс нь нэг, хоёр, гурав, дөрөв, тав зургаан ангилалд нь зоож байгаад, тэгээд “…Өнөөдөр хамгийн түрүүнд нэгт орох энэ, тавдугаар ангиллын энэ, сургууль төгсч байгаа стратегийн ордод орно. Дөрөв нь ийм юм яангуут дахиад энэ рүүгээ шилжинэ, тав нь ингэнэ” гэсэн ийм, бүх тэр юмаа харуулсан юм та нар хийхгүй байна. Тэгээд “…Хэн нэгэн дуртай хүний 10 үнэлгээ” ч гэнэ үү, эсхүл “…Хөдөлгөөнийхний өгсөн таван орд” ч гэнэ үү, эсхүл ҮАБЗ дээр ирсэн чинь дөрвөн орд нэмсэн” ч гэнэ үү, ямар шалгуураар яаж нэмээд, юугаа хийгээд байгаа юм бэ. Тийм учраас үүнийг буцаах нь зөв” гэж байжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 86 (7583)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа сургалтын албаны даргаар томилогджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Боловсрол
  • •Нийслэл
  • •E-Sport
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Сурвалжлага
ХУРААХ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын...
УИХ-ын гишүүний асуултын хариу,...

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

Баяр 2025-05-08

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл   #Уул уурхай  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа сургалтын албаны даргаар томилогджээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

8 цагийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

8 цагийн өмнө өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдүүн

12 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

12 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

12 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

12 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

12 цагийн өмнө өмнө

Л.Энх-Амгалан: А.Ариунзаяа нарын түгжилмаанууд Монголын төрийг харлуулж, хагалж байна

16 цагийн өмнө өмнө

Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдэв

17 цагийн өмнө өмнө

Ачаалал ихтэй уулзвар, замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх үүрэг өгөв

17 цагийн өмнө өмнө

Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө

18 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

18 цагийн өмнө өмнө

Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудлаар тохиролцжээ

19 цагийн өмнө өмнө

КОЙКА байгууллага ШУТИС-ийн МТИС-д бодит хөрөнгө оруулалт хийлээ

19 цагийн өмнө өмнө

Гадаад улсын иргэн хүчиндсэн этгээдийг саатуулжээ

19 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд мал баялаг төгөлдөр болно

19 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 22-24 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чэндүгийн олон улсын төмөр замын боомт дэлхийг холбосон логистикийн зангилаа болжээ

1 өдрийн өмнө өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

1 өдрийн өмнө өмнө

Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт өчигдөр дууслаа

1 өдрийн өмнө өмнө

Соёл, урлагийн ажилтны өдөр тохиож байна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй цагаан бар өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2 өдрийн өмнө өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 13-15 хэм дулаан байна

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

2026-09-11 өмнө

Долоон жилийн үр дүнгээ танилцууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-09-08 өмнө

Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна

2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-08 өмнө

Н.Учрал: 2026 оны төсвийн тодотгол бол төсвөө иргэддээ зориулж, дарамтыг төр өөртөө авах бодлогын шийдэл юм

2026-09-08 өмнө

Төсвийн алдааг засах ээлжит бус чуулган эхэллээ

2026-09-08 өмнө

Эсрэг тэсрэг байр суурь

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-08 өмнө

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-09-10 өмнө

Улсын Их Хурлын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-08 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд “FISSURE Playground 3” тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-08 өмнө

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-08 өмнө

Эмнэлэг, сургууль, цэцэрлэг болон айл өрхийн халаалтыг ирэх долоо хоногт өгч эхэлнэ

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-08 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-09-08 өмнө

16 дахь удаагийн Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум болж байна

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах